Даяар Монголынхон болон гомо / Чингис хаан гомонуудыг цаазалдаг байсан уу?/

Энхриймаагийн Даяар Монголын залуучуудад зодуулсан тухай уншаад сууж байсан энэ талаар жаал юм бодогдов. Даяар Монгол гээд хэсэг залуучууд, гадаадын иргэнтэй явалдсан хүүхнүүдийн үсийг нь хусдаг энэ тэр гээд уншиж байсан өөр юм угаасаа мэдэхгүй байсан юм л даа. Гэхдээ бодоод байсан, энэ Даяар Монгол гэдэг их сонин юм аа. Уулзаж үзээгүй болохоор яг үнэн эсэхийг мэдэхгүй юм л даа, гэхдээ хүмүүсийн ярианаас…

1. Гадаадын иргэд Монголоор дүүрээд хэцүүдээд байна гэсэн хирнээ, гадаадын иргэдийг олноор оруулж буй дарга нараа нээг их шүүмжлэхгүй юм.  Заа, илт шүүмжилдэггүй юм гэхэд ядаж цуглаад, шуугиад, илүү дутуу яриад байж болно доо? Аль эсвэл санаа байвч сач нь хүрдэггүй юм болов уу??

2. Даяар Монголын залуучуудад зодуулсан Англи эр, Америк эр энэ тэр гэж нээг их сонсохгүй юм. Юм л бол муусайн Солонгос, Япон, Хятадууд гэж ирээд хараах юм…
Цагаан арьстаныг шүтэн биширдэг/ хүлээн зөвшөөрдөг боловч, Монголойд хүмүүсийг үзэн яддаг хүмүүс юм болов уу?

3. Ер нь гэхдээ яаг гадаад хүн лүүгээ дайрч довтолсон талаар нэг их юм сонсогдохгүй юм (мэдээж, дайр довтол гэж хэлж байгаа биш л дээ) байж, гадаад хүнтэй явалдсан МОНГОЛ хүүхнүүдийг үсийг нь хуслаа барьлаа гэсэн юм их сонсогдох юм… Монгол ХҮҮХНҮҮДЭД өстэй юм байхдаа?? Эсвэл, дээрэлхэж чадаж байгаа нь хүүхнүүд болохоор юм болов уу???

4. Энхриймаа гэх мэтийн МОНГОЛ ГОМО/ ТРАНС хүмүүсийг зодсон гэнэ.

Зиаг иймэрхүү үйлдэлүүдийг нь хараад жаал өрөвдөсхийгээд сууж байлаа..

Чаддагтаа дээрэлхүү гэх юм уу даа… Үнэн бол шүү дээ?

Зиаг тэгээд Энхриймаагийн зодуулсан тухай блогийг уншаад сууж байсан * Чамайг энэ тухай олонд хэлбэл хоxь чинь шүү гэж хэлээд байхад…  Чингис хаан ч гэсэн гомонуудыг цаазалдаг байсан юм. Монгол хүн чамайг алахад буруудахгүй* гэсэн маягийн нэг хэсэгхэн коммент харагдав.

*Чингис хаан нээрээ л цаазалдаг байсан юм байхдаа? Нууц товчоон дээрээс тийм үг өгүүлбэр харж байгаагүй л санагдаж байна* гэж бодоод  жоохон уншиж үзэх гэж оролдов, бас нөгөө *Бурхан зөв гэж байгаа бол юу ч хийсэн хамаагүй* гэдэг янз бүрийн шашины урсгалууд, хэт давруу үзэлтэнгүүд (ингэж нэрлэдэг бил үү?) санаанд оров…

1. ШАШИНЫ ХЭТ ДАВРУУ ҮЗЭЛТЭНГҮҮД  БОЛОН ДАЯАР МОНГОЛ

Зиаг, дахиад хэлчихье, энд би Христосын шашиныг муулах гэсэн юм биш шүү. Зүгээр л төвд хэл дээр байдаг бурханы шашин энэ тэртэй харьцуулахад уншаад, ямар нэгэн юм бодох боломжтой, харьцуулах боломжтой болохоор нь Христосын шашинтай зүйрлүүллээ л дээ. Мэдээж, олон хүн итгэж, үнэмшиж, шүтэн биширч байна гэдэг утгаараа ЦААНАА ЯМАР НЭГ ЮМ байдаг л байх.  Гүн ухаан ч юм уу, хүнийг үнэмшүүлэх ямар нэг юм ч юм уу.

Миний БИБЛИ гэдэг номыг уншаад төрсөн сэтгэгдэл бол *Эрээвэр хураавар ном* гэх юм уу даа… Хоорондоо зөрчилтэй санагдсан хэсэг энэ тэрийг энд дурдаад яахав… Хамгийн гол нь дэндүү зузаан, тэгээд баргийн хүн уншия гэсэн дур төрөхөөргүй нуршуу, уйтгартай гэсэн *САЙН ТАЛ? МУУ ТАЛ?* тай гэдэг нь энэ шашиныг тархахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн мэт.

Мэдээж, тэгээд уншихад хэцүү номыг эелдэгээр тайлбарлаж өгдөг хамгийн чухал хүмүүс болох пастеруудын үүрэг энэ шашиныг тархахад их үүрэг гүйцэтгэсэн мэт….

Юу вээ гэхээр, их зузаан, *ЭРЭЭВЭР ХУРААВАР* библи гэдэг номыг ашиглаад, хүн юмыг яаж л бол яаж тайлбарлах боломжтой гэдэг нэг тал бол байдаг юм шиг байгаа юм… Мэдээж олиггүй нэгэн бол олиггүй маягаар ашигласан байдаг байх.  Нэг хоёр өгүүлбэрийг иш татаад олиггүй зүйл хийх нэгэн ч гэсэн орчин үеийг хүртэл олон удаа тохиолдож байсантай ч хүмүүс санал нийлэх байх.

Хамгийн амархан жишээ бол *Thou shalt not suffer a witch to live* гээд  Эxзөдүс гэдэг номон дотор нь ганцxан өгүүлбэр байсаны төлөө * Бурхан, шулмасыг ал гэж хэлсэн* гээд  дундад зуунд хүүхнүүдийг олноор нь шатаасан ч юм уу..
Аль эсвэл *Гомо нарыг ал* гээд, Левитус болон Ром гэсэн 2 номон дотор 2 өгүүлбэр байдагийн төлөө, *Содомын иргэдийг бүгдийг нь бурхан шатаав. Шатааж байх үед нь эргэж харсаных нь төлөө өөртөө үнэнч залуугийн эхнэрийг хүртэл үнш болгов* гэж бичсэн байдагийн төлөө  Гомо нарыг алж болно гэж бурхан хэлсэн гэж гүрийдэг ХЭТ ТУЙЛШИРДАГ баагий хүртэл байдаг энэ тэртэй яг адилхан…

Хамгийн сонирхолтой нь, иймэрхүү маягаар бусдад буруугаа чихдэг нөхдүүд, тэр хүн нь өөр юу гэж хэлсэн байдаг талаар нэг их анзаардаггүй юм шиг байгаа юм. Юмыг өөр талаас нь харья гэж боддоггүй, өөртөө ашигтай талаас нь л гэх юм уу… Тэр нь сайн уу муу юу гэдгийг хүртэл өөрөө шүүлгүйгээр…

Жишээ нь БИБЛИ дотор *ЭНЭ ХҮҮХЭН НАДТАЙ ГЭРЛЭХ ҮЕДЭЭ ОНГОН БАЙГААГҮЙ гэж гүтгээд, хүүхний эцэг онгон байсан гэдгийг нь баталж чадахгүй бол таалагдахаа больсон авгайгаа, аавынх нь үүдэн дээр ЧУЛУУГААР НҮҮЛГЭЖ АЛЖ БОЛНО* гэж бичсэн байдаг ч, орчин үед ийм юм хийх юм бол чи өөрөө буруутна шүү дээ тэ? Тэгээд эрүүл ухаантай хүн бол ийм юм хийхгүй дээ тэ?

*Энэ нөхөр яагаад хадуураад явчихав аа* гэж гайхаж байж магадгүй, кэкэ.

Энхриймаагийн блогийн коммент дээр, энэ дээрх *Чингис хаан гомог цаазладаг байсан* гэсний хариуд нэг хүн *Наадах чинь аль эртний зүйл шүү дээ (Хэрвээ тэр чинь үнэн байсан байлаа ч гэсэн, одоо цаг хугацаа өөр шүү дээ) * гэж бичсэн байсан, манай ДАЯАР МОНГОЛ маань *Гэхдээ орчин үед ч гэсэн бид нар ЧИНГИСЭЭ дээдэлдэг* гэсэн юм бичсэн байв.

*Нээрээ ч тийм юм уу даа* гэж бодогдохоор хариулт мөн ч гэсэн, *АМЕРИКУУД ч гэсэн орчин үед ХРИСТИЙГ хүндэлдэг. Тэглээ гээд эхнэрээ гүтгэн, эцгийнx нь үүдэнд чулуугаар нүүлгэж алдаггүй шүү дээ*…

Зиаг тэгээд, бодоод байсан, сонссон ярианаас бол манай Даяар Монголынхонд, ХЭТ ТУЙЛШИРСАН УРСГАЛЫН христосын, аль эсвэл лалын шашиныхантай төстэй зүйл их байна аа…

1. Бид нар тэнгэрээс гаралтай гэж бардамнадаг, түүнийхээ төлөө бусдыг яана уу ийнэ үү огт буруудахгүй гэж боддог

– Израйлууд өөрсдийгөө БУРХАНЫ үр хүүхдүүд гэж үздэг бөгөөд, Христосын шашины бурхан, израйлуудын төлөө эргэн тойрных нь үндэстэнгүүдийг хайр найргүй алдаг хэсэг их байдаг.  Жишээ нь египтийн ямар ч гэм зэмгүй хүүхдүүдийг,, хэн нэгэн Евреиг өөртөө итгийлэх, Бурхан агуу гэдгийг үзүүлэхийн тулд бөөнөөр нь хоморголон алдаг тухай туйлын бахархалтайгаар БИБЛИ-ээр дүүрэн бичсэн байдаг гэх мэт

2. Муусайн чадалгүйгээр нь хүүхнүүдэд их дээрэлхүү

Зиаг, лалын шашинг дурдаад ч яахав… Би сайн мэдэх ч биш…
Библээс харахад
–  *ХОТ ДОТОР ЯВЖ БАЙГААД ХҮЧИНДҮҮЛСЭН ХҮҮХЭН, бусдаас тусламж гуйгаад чангаар орилох хэрэгтэй. Хэрвээ хичнээн чангаар орилж хашгирсан ч, бусад хүмүүс түүнийг сонсоогүй бол, тэр ХҮЧИНДҮҮЛСЭН ХҮҮХНИЙГ ХОТЫН ЭРЧҮҮД ЧУЛУУГААР НҮҮЛГЭЖ АЛАХ ЭРХТЭЙ* гэж библи дотор бичсэн байдагчлан, хүчиндүүлсэн байлаа ч, хүчиндсэн хүн нь биш хүчиндүүлсэн хүн нь буруутай… Гадаад хүнтэй явалдсан хүүхнүүдийн үсийг хус гэдэгтэй төстэй сонсогдож байгаа биз?

3. Баримт хэмээн иш татах дуртай ч, юмыг бүхэлд нь хардаггүй, хэсэгчлэн өөртөө ашигтайгаар иш татдаг

Тэр залуу * ИХ ЗАСАГТ ГОМО НАРЫГ АЛ* гэж бичсэн байдаг юм гээд бичсэн байсан юм л даа…

– Библи гэдэг номыг бүхэлд нь уншиж үзсэн хүн христосийн шашинтан дотор бараг байдаггүй байх. Үсрээд л 5% энэ тэр. Христосын шашинтангууд библийг яаж уншдаг вэ гэхээр, *Өнөөдөр ийм үйлдэлийн талаар (бурханд итгэх, шулмасыг агнах г.м) библи юу гэж өгүүлсэнийг судалцгаая. Зиа, Коринтийн 20-4-ийг нээгээрэй* гээд Пастер нь бүтэнсайны өглөө уншиж өгөх нь их байдаг. Мэдээж, мунхаг хүмүүст бол энэ нь амар шүү дээ… Тэгээд ч , хүн гэдэг, ард түмэн гэдэг, бурхантай харьцуулахад мунхаг болохоор….Ийм маягаар бол, ийм урт уншихад хэцүү номыг (хир баргийн хүн тэвчиж уншихааргүй, уйтгартай),  яаж л бол яаж тайлахаар.

* Өнөөдөр би Болдоотой загасанд яваад, Бурмаатай секс хийв* гэсэн өгүүлбэр байя гэж бодьё.  Үүнийг, энд тэндээс нь танаад, байрлалыг нь өөрчилбөл * Өнөөдөр би Болдоотой секс хийв* энэ тэр болгоход ядах юмгүйтэй яг адилхан…

Зиаг, ИХ ЗАСАГ дотор ГОМО НАРЫГ АЛ гээд бичсэн байсан байг гэж бодоё…

Хэрвээ л тэгтлээ Их Засагийн үгийг дагамаар байгаа бол *Чингис хаан гомог цаазалдаг байсан* (үнэн эсэхийг нь мэдэхгүй ч гэсэн) гэдгийг дагахынхаа хажуугаар *Бүх шашиныг адил тэнцүү үз *, * Бүх үндэстэнийг адил тэнцүү үз* , *Бүх ард иргэдээ адил тэнцүү үз* гэх мэтийн сургаалуудийг нь үл тоомсорломооргүй л юм…

2. ҮНЭХЭЭР ЧИНГИСИЙН ҮЕД ГОМО НАРЫГ ЦААЗААР АВДАГ БАЙСАН УУ?

Зиа, яг үнэндээ надад хариулт бол байхгүй байна, Тийм ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй.

Юу ч болсон, гүүглдээд үзье, үнэхээр л тийм байсан бол зөндөө олон бичлэг, нийтлэлүүд байгаа байлгүй дээ гээд гүүглдээд үзэв.

Эхлээд *Их Засаг*-ийг гүүглдээд үзэв (Англиар Great Yasa-гэдэг юм байна тэ?). Алга аа..  сонин юм даа…

Зиаг, тэгвэл *Чингис хаан / Гомо* гээд хайгаад үзье..

(Дотроо, Чингис хаан гомо байсан энэ тэр гэсэн дэмий балай юм гарч ирэх вий дээ гэж жоохон айж суув, лол. Аль эсвэл *Чингис шиг сайхан эрийн гомо порно* энэ тэр гэсэн порно кино мино ч юм уу, лол <–Монгол бөхийн зодог шуудагтай гомо порно байдаг болохоор, энэ зэргийн юм хийж байхаасаа сийхгүй шүү, хүмүүс. Екетерина хатан хааны порно хүртэл байдаг гэхээр…)

Гүүглдлээ.

2007 оны 8 сард *Шанхайист* гэдэг сонинд (шар сонин?) нийтлэсэн *Чингис хаан гомо нарыг цаазладаг байв* гэсэн нийлэл байна аа..

48-р хэсэг дээр *Whoever is guilty of sodomy is also to be put to death* гэсэн хэсэг байдаг нь дэлхий дээр хамгийн анх гомосексийг хориглосон үндсэн хүүль байв гээд биччихэж.  Тэгсэнээ, *Гомо сексийг хориглосон байсан нь, Монголчууд хүн амаа өсгөхийн тулд хийж байсан бодлого байв. Монгол улс 1.5 сая хүн амтай, дайсан болох Сон гүрэн нь 100 сая хүн амтай байсан учир* гээд биччихэж, Тэгсэнээ, *Монголчууд хүн амаа өсгөхийн тулд, 40 жилийн турш, дайралдсан хүүхэн болгоноо хүчинддэг байсан* гээд нэмэрлэчихэж…

*Нээрээ байж магадгүй л юм* гэж бодогдохоор тайлбар байгаа биз?

Гэхдээ байжээ даа? Нэг л бишээ…
*Монголчууд дайралдсан хүүхэн болгоноо хүчинд гэдэг байсан* гэнэ үү?? …

Байжээ даа?
*Гомо сексийг хориглосон хамгийн анхны хуулиа?? Монголын гүрэнт улс үүсэхээс 1000 гаруй жилийн өмнө, Христосын шашины хуулиар *эрэгтэй хүн содом үйлдэх юм бол 2-ууланг нь цаазал*  гээд хууль байдаг биш бил үү???

Байжээ даа???
Энэ хууль чинь, Монгол хэл дээр анх бичигдсэн Монголчуудын хууль тэ?
Хэдий эх бичмэлийг нь уншаагүй байсан ч гэсэн, ямар нэгэн хэмжээгээр Монголчуудын ёс заншилд нэвтэрсэн, монголчуудад ойрхон зүйл бичигдсэн байх ёстой.

Жишээлбэл, *ус руу бузар зүйл оруулахыг хориглоно*,  *Мал гаргахдаа, өрцийг нь нээж гаргах хэрэгтэй. Лалын ёс шиг хоолойг нь хэрчихийг хориглоно*, *Хүн ирвэл дайлах хэрэгтэй (хүн байхад ганцаараа хоол идэхийг хориглоно)* гэх мэтийн хэсгүүд, яалт ч үгүй Монголчуудын маань ёс заншилд ойрхон, Англиас нь монголчлоод орчуулахад боломжийн байх ёстой.

Зиаг тэгвэл, орчин үеийн мань мэт нь мэдэх гомосексийн талаар Монгол ёс заншилд маань ямар юм байдаг билээ…
Лам нарын оруулж ирсэн БАНДИДАХ гэдгээс өөр юм бол санаанд орохгүй л юм байна.

Ихэнх хүмүүс гомосексийг *муу муухай бузар булай* гэх нь байтугай тийм юм байдагийг ч мэддэггүй..

Зиа тэгвэл Монголоор *Whoever is guilty of sodomy is also to be put to death* гэсэн энэ өгүүлбэрийг орчуулах гээд үзье.  *Бандидсан бол цаазаар авна…* нэг л биш ээ… Бандидах гэдэг маань тэгээд ч Чингисийн үед биш, бүр сүүлд орж ирсэн ойлголт… Монгол хэлэнд маань энэ өгүүлбэрийг товч бөгөөд тодорхой орчуулчихмаар үг байхгүй байна шүү дээ..

Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр, ийм хууль байсан гэж бодлоо ч гэсэн, Монгол ёс заншилд нэвтрээгүй, хүмүүс угаасаа энэ СОДОМИ гэдэг юмыг, нэг их нэp өгөхөөр чухал зүйл гэж боддоггүй байсан гэсэн үг болно биз дээ?

Ийм юмыг Их Засагт бичнэ гэж үү?? Нэн ялангуяа иймэрхүү юмны төлөө хүнийг цаазлах хэрэгтэй муу муухай зүйл гэж үздэг байсан бол, хүмүүсийн сэтгэхүйд энэ талаар ямар нэг ойлголт байх ёстой баймаар???

Энэ шар сонин, ер нь шууд итгэхэд жоохон хэцүү юм биш үү???

Эхийг нь олж уншия байз…

3. ИХ ЗАСАГТ Юу ГЭЖ ӨГҮҮЛСЭН БАЙДАГ ВЭ?

Их засагийг хайгаад үзэв. Айхтар, судалгааны ном мом олж унших зав байхгүй тул, мэдээж гүүглдээд…

Гарч ирсэн ихэнх юманд нь СОДОМИ гэдэг талаар юм алга аа..
Цааш нь ухаад үзэв.

Байна шүү!!!!
Макризи гэдэг хүний дамжуулсан их засагийн хэсэгт нь, бүр дээрээсээ 2-рт нь *Whoever is guilty of sodomy is also to be put to death* гээд биччихэж.

Бусад бичсэн юмыг нь хараад байхад, *ан, их засагт байсан байж магадгүй өгүүлбэр их байна аа* гээд…

Яагаад ингэхэд, эхлээд хайсан ИХ ЗАСАГ дотор маань энэ өгүүлбэр байгаагуй юм болоо гээд, дахиад нэг уншаад үзэв.

Ийм өгүүлбэрийг олж уншлаа

*Их засаг нь, олон орны үндсэн хуульд нөлөө үзүүлсэн хуулийн цогцолбор байв…
Гэвч, энэ хууль нь орчин үед ЭХ ХЭВ нь олдоогүй бөгөөд, тухайн үед Монголын Эзэнт Гүрэнд жуулчилсан Марко Поло г.м-ийн хүмүүсийн тэмдэглэл зэргээс хэсэгчлэн нийлүүлсэн болно. Энэ явцдаа, тухайн тэмдэглэсэн хүмүүсийн соёл / шашины нөлөө ямар нэг хэмжээгээр байх тохиолдолыг үгүйсгэх аргагүй* гээд.

Ан, гадаад нөхдүүд харсан үзсэнээ бичсэн юм байшд тэ?
Тэгээд, миний эхэлж харсан ИХ ЗАСАГ болохоор,  François Pétis de la Croix гэдэг хүний  Fras Rubruquis болон Giovanni da Pian del Carpine гэдэг жуулчдын тэмдэглэлээс нэгтгэсэн гэнэ.  Энэ хүмүүс болохоор СОДОМ гэдэг талаар юм үлдээгээгүй байсан гэх.

Зиаг, тэгвэл тухайн хүний соёл / шашинаас шалтгаалсан бичлэг байгаа болов уу? гээд харсан, хамгийн эхний өгүүлбэр нь бүр тэр чигтээ *ЗОХИОСОН* байрын эд байв.

*It is ordered to believe that there is only one God, creator of heaven and earth, who alone gives life and death, riches and poverty as pleases Him-and who has over everything an absolute power * ….

Христосын шашин??????  Лалын шашин??  Бүх шашиныг адилхан авч үз гэсэн хэсэгтэйгээ зөрчилдөөд байгаа биз??? Зохиосон гэж хэлэхээс өөр аргагүй…

Зиа тэгвэл, Содомын талаар бичсэн Макризи гээч нь ямар этгээд байсан юм бол гээд харсан чинь, Лалын шашинтай Египтийн Ал Макризи гэдэг нэртэй түүхчийн бичсэн эд байж таарав.

Лалын шашин гэвэл, мэдээж ойлгомжтой. Одоо ч гэсэн Иранд ижил хүйстэнтэйгээ явалддаг гэдэгийн төлөө цаазаар авахуулдаг газар шүү дээ.

Христосын шашинтангууд *Цорын ганц Ертөнцийн Эзэн*-ий талаар Их Засаг дотор шургуулж амжсантай адилхан, Лалын шашинтай Макризи, *ГОМОСЕКСҮҮДИЙГ АЛ* гэсэн хэсэг шургуулж амжихыг аль тэр гэхэв.

Угаасаа тэгээд, олон хүнээр дамжсан их засаг, нийтлэг хэсэг их хирнээ, энэ *ГОМОСЕКСИЙГ АЛ* гэсэн хэсэг нь зөвхөн энэ хүний хэсэг дээр л байна гэдэг нь их хулхины байгаа биз дээ?

Орчин үед, эх хувь нь олдоогүй, олон хүний ам дамжсан зүйлийн эрээвэр хураавар хэлбэрээр олдсон ИХ ЗАСАГ… Библи-тэй бага зэрэг төстэй ч юм шиг…

Аль хэсэг нь ИХ ЗАСАГ дотор үнэхээр байсан хууль, аль хэсэг нь ам дамжих замдаа дэвэргэгдээд, нэмэгдсэн хэсэг вэ гэдгийг, ямар нэг гадны түүхчид биш, Монголын түүхчид өөрсдөө судлах нь илүү зөв болов уу…

4. ДҮГНЭЛТ

*Чингисийн үед ГОМО нарыг ЦААЗААР АВДАГ БАЙСАН уу?*
Миний өгөх дүгнэлт бол * Мэдэхгүй юм байна.  Гэхдээ, ямар ч л байсан, ТИЙМ гэж хэлэхэд баримт дутуу учир үгүйсгэхэд илүү амархан байх аа??*

За за, бас дахиад нээх урт юм биччихлээ..
Одоо хүмүүс миний энэ ҮГЛЭСЭН бичлэгүүдээс залхаж эхэлж байгаа байлгүй дээ тэ? кэкэ

cekc.mn дээр ирсэн захидал

56 Comments

  1. enhe says:

    Бусдин эхнэртэй явагсадийг алсугай
    Эр хоорондоо явагсадийг алсугай
    (Их засаг)

  2. ecko says:

    муусайнб дох нар

  3. ecko says:

    гомо нарийг ал

  4. tlg says:

    hey chi yu yrix gd bga ym be?ems sadralwal uls muhnu gdgin.buru hvmvjilt ynhanudg tgjl bsn dr chi yug n omoorsin.arai oro tedni 1n ymu?tgd ch dayar mongol hudulgun gexerl haa hamagvi gadad xvmvsig bariad zodood bx ystoi ym shg bn te chinixer bol!ugusa odo ved tulgamdaad bga asudal bol ene hujaa narl bnshd bas tedntei ywldj bga ynhanudl bn! tim bzde humusee?aa bas tgd chi heterhii nurshuu ym naad 1ymg chn gvitsed ch unshsangvi.1bol bible yriad ch ywchx shg.tgd joxn oilgmjtoi ym bich!nurshuu PIZDA WE CHI !!!

  5. 4999 says:

    Zugeer l zuil bichij oilgohod c hyalbar bn.dayar mongol gj hoorhi huch mutai humuusig l deerelhej reclamaa hj bh yum ternees bish gants bolohnee tom hodolj neg sain ene hujaagin erliz bolsn deegurhng hashradag bolosoi.zarim neg comment dr gay bhg reclamdad gh yum tehler reclam harad gay boloh u te tarhinih orond nus ni bdag bh.ene sedev bs niigemd heregtei l sedv hen negen hunduj bichij bval zuger.hund heregte n 1 uls tur bh albagu.GEREL in bichsenig harad teneg tolgoi ci

  6. uugii says:

    Сайн уу. Надад чиний нийтлэлүүд маш их таалагддаг шүү. Цаашид бас их юм бичээрэй. Санал бодлоо хуваалцаж болно шүү.

  7. ......... says:

    янхнуудийг биш ынхан аваад бгаа хужаа нарийг тахиж монголд янхан авахгү болтол ни хашраах хэрэгтэйшт

  8. nar says:

    dayar mongoliihon chine end tend shireenii ohiduudtai karaoked ochij daramtalj mongo avdag gesen ochoodl ohiduudiig ni zogsoogood usiin husna geedl ezdes ni mongo neheed reketlchihdeg gesen tsagdaa duudaadch tsagdaa nar ni irdeggui gesen

  9. gerel says:

    дэлхийн хүн амыг багасгаж 1 миллиард болгоно гэж их гүрнүүд яриад байна цаана чинь, үүнийг гүйцэлдүүлэх нэг арга бол гомосексуализмыг сайн сурталчилж дэмжих явдал болсон, монгол цөөхүүлээ учраас энэ бодлого манайд нийцэхгүй, тийм учраас гомо нарыг давраах хэрэггүй, чимээгүй тэр өөрсдийнхөө гомо амьдралара амьдраад явбал болоо, шинэ үеийг битгий уруу татаад бай, хятадын санааг хэрэгжүүлэгчид дахиж ийм нийтлэл бичээд хэрэггүй, гадаадынханыг дууриагаад ардчилал яриад хэрэггүй, тэр америкт чинь ардчилал гэж байдаггүй юм залуу минь, даяар монголыг дэмжиж байна

  10. Unshigch says:

    Дээр Максим яг үнэн хэллээ. Энэ сайхан толгойгоо дэмий зүйлсэд биш хэрэгтэй зүйлд зориулаарай

  11. Unshigch says:

    Ажилладаг толгойтой хүн байна. Ийм толгойноос гарсан бүтээмж чухлаас тэр бэлгийн чиг хандлага ямар хамаа байхав, насанд хүрээгүй хүүхдүүд болон маниусыг л оролдоогүй бол хоорондоо юугаа хийнэ падлий алга.

  12. Seoul.zaluu. says:

    dayar mgl gej ajil hiij uzeegui olon hun harahaaraa ongirch huurch reklamdah durtai surjin yum yarisan sur badruulsan huvtsas gutal umssun heden hachin yumnuudiig heleed bga yumuu.tiim yumnuud hezeech tulsan gazar chaddaggui yuma.harin etssiin etsest duugui daruuhan humuus chin l chuluu shig baidag yum da.

  13. hallo says:

    харин тийн, гэртээ зүгээргүй сууж бсан чинъ чи яагаад гэртээ зүгээргүй суугаад байна тамхиний монго ог гэвэл яана..гэж бодогдоод айв.

    Xэн билээ, патэтатрапүтэтүс билүү, энэ бичсэн залуу, бичлэг чинъ дажгуй юмаа, хэллэг нъ ч цаанаа хөгжилтэй уншиж бхдаа хэдэн удаа мишээв. Амжилт.

  14. Erik says:

    gadaadtai yawaad bga eregtei bdii mu mgl d…tgd bvr china korea xvvxnvvdtei shv….china korea japan bol mongoliin tsusiig bulingartuulna shv de…shoroon tvmen xvn yalanguya china…tegxeer USA ene tereesee tvrvvnd chinataigaa l temtsex ni zuw bxaa…MGL xvn ter dundaa MGL oxid uursduu uxaantai bx xeregtei shde…yawaad bga china ni yamar l uxaan bolowsroltoi negen bga bol dooo…

  15. dondogmanj says:

    энэ нийтлэлийн эзэн явч мгл хүн бишээ даярмгл байсан ни зөвөө хужаа нарийг дарж байхгүй бол болохгүй чи ийм энгийн юм мэдэхгүй бна гэдэг харамсалтай бна, манай орноор хужаа дүүүрвэл чи баярлах юм бна лдаа ац гэж

  16. zzz says:

    халло ягаад айгаад байгаайин, ямар гэм хийсэн биш эсвэл зугээргүй юмуу кккк

  17. hallo says:

    даяар монгол гэж бас ийм юм байдаг юмуу? айчихлаа

  18. hun says:

    erguu duhnuud oor nereer orj ireed negnee muulaad l suuh yum. Ene woo erhemsegt gesen nohduud neg hun bn shtee. Zailaach hun laagaa idne uu luuvangaa idne uu chamd yamar hamaa bnaa teneg sda min

  19. uran zurag says:

    энэ хөдөлгөөний нөхдүүд чинь чааваас хэдэн хужаа нараар гар утасны төлбөрөө төлүүлж, машиндаа бензин, гуанзанд нь үнэгүй хооллоод л явж байдаг. өөрөөр хэлбэл сүржин нэрийн дор сайн үйлс түгээж Монголоо гэсэн үнэн сэтгэлийн үйл хийхээсээ илүү өөрийн өдөр тутамын өрөвдөм хэрэгцээгээ аваад явж байдаг юм.

  20. wooo says:

    энэ эрхэмсэг гээд нохор донтой байхаа байнга шалгачдаг юму орж ирээд л хариулт огоод л сууж байдаг, энд тэнд салбага салбаг гээд байж байх юмаа

  21. mino gichii huts says:

    minoo hutsan bz teng mulguu gichii we chi!!! chi tgd bgagiihaa herer lag setgtsn bga chn enuu hohoho hoh ineed hurw taarldsn gazr chn nam tsonino shu al mine

  22. zaluu27 says:

    харин тиймээ энэ даяар монгол гэж шал сөнөцөн хэдэн амьтад.энэ дээр бичсэн лалрууд хэрэлдээд наачах юмаа.нээрээ тийм шүү нийтлэл болгоний сэтгэгдэл дээр эрхэмсэг гээл гадаад хүүхний зураг оруултсн байгаа харгадах юм лол…..

  23. Scarlet says:

    тэднүүс чинь худлаа худлаа, эрийн муу эмд гэж бяр чадалгүй эмс охидоо л гоочилж чадахаас өөр чадах юмгүй, хужаа нараасаа татвар аваад л нийлж архидаал байдгийн байнлээ шд духлаа гарууд

  24. erhemseg says:

    – Pateta odoo 2uulaa boliyo! Yg byr deer zalruulga hiih shaardlagagyi! Bi bas hoshignoj helsen yum. Sonin setgyyliin huvid ach holbogdliin talaas n l helsiin! Chi ooriigoo tiim hemjeend bichij chadahgyi gj bval alba bish zygeer sanal bsiin.Bi setgegdleer chatlah durgyi tul odoo ingeed ondorlii…Setgel gargaj hariuldagt chin bayarlalaa! Bi er n chatlah ih durgyi kkk. Odoo bi just reader l baiya chinii niitleliin kkk.

  25. patate says:

    erhemseg:/ sonin setguuld bichihed arai juldah uchir tiim yumand oruulahgui bgaa yum l daa.. Odod bolohyn huslen gesgig mini chi buruugaar oilgochihoj, hehe

    jijighen bulgem dotor hunii anhaaral tatath huslen / gehdee od bolj chadahgui hun gesen utgaaraa yojilson sanaa mini ene, medeej ooriigoo l doo. nurshuugiin huvid yaalt ch ugui sanaa niilj bna

  26. Mino------------------------mino says:

    Erhemsgiig odood bgaa heruulch erhemsgiig saihan yarij heldeg gedgiig huleen zovshoorood hen ch saihan yarij bichine geed ataarhaad bgaa yum uu haashain ? Shaal teneg yum. Hun bgaagiinhaa hereer yarij setgedeg yum. Chinii hemjee bol neg iimerhuu.Nadad bol gem hiigeegui bolohoor dajgui shu. Uneguidene ch geh shig shal teneg sanagdchihlaa.

  27. boy says:

    а нэрэй эрхэмсэг үнэн үг хэлдийшүү миний хэлэх гэсэн юмыг бичцэн байдын ккк! ЛОЛ

  28. boy says:

    даяар монгол худлаа гарууд нээрэй байгаана байгаа шүү кк Гэхдээ энийг би унших гэхээр арай л дэндүү залхуутай байлаа ямар утгатай юм бичсэнийг ойлгосонгүй магадгүй би шашин шүтлэггүй болхоор нэхх сонин биш байлаа харин даяар монгол гэж худлаа хэдэн сацист үзэлтэй болохгоод ядцан гаруудыг бол шүүмжилнээ! Нэг хэсэг зурагтаар гараад сүйд майд болоод байсан одоо бүгдээрэй архичин тамхичин бүрррр хар тамхичин болоод хог болцгоосон биз угаасаа энэ Монгол Улс хол явахгүй ээ тэрнээс өмнө монгол эхнэртэй болох юмсан ЛОЛ!

  29. Aladin says:

    Xoshin kadruud negniixee setgegdeld unduutsaad ynen setgeleesee uurlaad naachix yumaa eleg avlaa.Zavtai tarxi ve? Erxemseg goy helsen xaxa. Hun yugaa bichne hend bichne yamar xamaa bnaa? bich gej l ene site setgegdel xesegtei biz dee? Ene zaluu xoorxon bichjee. Andaa oodrog bdiin shuu.

  30. erhemseg says:

    – Xa xa ynegyidyyleed genee kkk.Hench bish chamd bi ynegyideed haachdiin. Gutsna biz!

  31. erhemsegt says:

    ene erhemseg ooriigoo neeh lag gd oilgtsn hahahhahahaha hench shan yrij saihan bichj chadn harin bodit bdl dr ymar hunbegdgni chuhal hudlaa bitgii ym bolgn dr tsetsrhj bai chinii bichsn setgegdel bolgn buh hund taalgdh albagui ch meddg mededgui ym bolgn dr sawsangnah chn ergeed chamaig uneguiduled bn am hel gar chn zagtnaad bichmer sangdaad bdgimu hashan

  32. bataa says:

    estoi goy bichj bas ch hoosnguil tolgoi bn ingj ergtsuulj bichn gdg chn.bi tr DAYAR MONGOLIIHniig uzn yddg ted nar yu chaddgiinbeee hahahah ineed hurgtsn hdn guilgchn baasnuud hend ch herggui td nar bol awgai huhded aaw eejdee l hergtei bh ted nar yadg geech bi neg china companid ajildg bsii tr hugtsaand shine jil tsgaan sar bayr eslol bolhoop l hureed irn tgl mongo neheel suuchn 20 30g hamagui ogool ywuuln manai bossuud, dara dahial irn dahj irj bolhgui shu 100g ogii gn zazaza gl bayrlaal 100myngig harchaal ineegeel garaad ywdgii dahj neg ym irdguin oor compani dr ochdg bz ed nar mngoliin toloo yu hdgii hmm oorsdiihoo hool tamhi arhinii mongoo ingj l zalguuldg bh belnchleh setgelgeetei hoosn tolgoitoi hdn mal l bdgiig mdhiin bn uheesei td nar.mngoliin ner tor gutaasn guilgchnguud

  33. erhemseg says:

    – Patetaretatata minii bodloor chi ijil hyistnyydiin esreg oilgolttoi bdg niigmin sorog setgelgeeg zoolloj zov oilgolt toryyleh zorilgoor bicheed bh shig sanagdaad bdiin. Chamd l gj zovlohod arai olniig hamrah zorilgoor sonin hevlel bolon oor web-yyded niitlelee taviulval byr olon hyn unshih bh daa.

    – Oddiin ovchinii tuhaid bol chi end bicheed od boloh n yu l bol kkkk. Odoo yed niitlel bas negen hychtei zevsgiin neg bolood bgaa.Magadgyi chi gargalgaa saitai bogood tovch todorhoi bichij chadah yum bol olon hynd hyreh bh. Deer bichsen setgegdelyydiig haraad bhad chinii niitleliig unshdag heseg hymyys bii bolson bn gj oilgoloo! Niigmiin tsoonh baih tiim ch amar bogood saihan zyil bish!

    – Yamar ch bsn chamd amjilt hysie da! Alivaa neg chigleliig sonirhood sudalgaa hiih n tiim ch muu zyil bish! Sudalgaa hiihed helnii medleg eronhii medleg, nariin medleg geed byhy l zyild noloolno bh. Ter toolondoo hyn neg chadvar, medleg olj avch l bdg! Medlegiig heregtei medleg hereggyi medleg gj yalgaad yaahav ene n chamd sonirholtoi subject bgaa bolo ter zov l gsn yg bh chamd bol!

    – Aan tiin tovch todorhoi bichij suraarai gsn kkkk!

  34. Davaadorj says:

    зайлаач мал пидарас жоохон гарчиг энэ тэрнийхээ учрийг бодож бичмээр юм

  35. patatepatata says:

    эрхэмсэг> Чи шүү!
    Нөгөө одод болохын хүслэн гээд өвчин байдаг даа? Ойрд тэр өвчин тусчихсан юм шиг байгаа юм. Чи энэ тэр тэгээд бичлэгийн хэлбэрээр таниад, ядаж л уншаад байхаар өөгшөөд байхгүй юу, хог чинь, хэхэ.

    Гэхдээ энэ бичлэгүүд нуршсан байгаа гэдэгтэй би өөрөө бас санал нийлээд байгаа юм…
    Секс.мн миний явуулсан бичлэгийг оруулж өгч байвал, ямар ч байсан энэ ОДДЫН ӨВЧИНгөө эдгэтэл юм оруулах санаатай байгаа…лол

    Чиас

  36. maxim says:

    хоосонгуй л толгой бн ийм хун нийгэмд хэрэгтэй чи монголийн нийгэмд хэргэтэй ; эд эс бн гэхдээ нулуутэй хэрэгтэй эд эс бх хэрэгтэй бн шал дэмий юманд биш

  37. hun says:

    уншихад үнэн ядаргаатай бичжээ

  38. erhemseg says:

    – Minii setgegdel busdad taalagdah albagyi! Bi bas dollar bish! Tegeed ch ijil hyistnyydiig bi yzen yadaad bsn yum alga.Belgiin chig handlagiin talaar medleg chiniihees dutahgyi gdgt itgeltei bn! Bitgii araas jon jon geed bai! Ho ho ooroo harin bydyyleg bgaa yum bish yy?

    – Ene zaluugiin niitlelyyd neg l nurshsan…heleh geed bgaa sanaagaa het olon davtaj bgaa met sanagddag.Bichleg n hyrtel tanigdatlaa tanil bolj l gj helsen yum. Niitlel bidend taalagdah bas algagyi! Bi ene hynd ooriin bodloo l helsen blaa! Minii soyolch bydyylegt dygnelt og gsngyi! Ineed hyrev!

  39. .... says:

    Dayaar Mongoliin buyand UBd bga heden gadaad guanz saun barnuud arai tangtai bolson, yadaj l Hyatad Sonuud ni aidag, nuugaddag bolson, mun ene tend baisan Hyatad hanz, solongos gadaad bichigtei reklam sambar hayagnuud baihgui bolson geed, mash ih zuiliig hiisen, daragnartai yaaj temtseh yum be? ulsaaraa temtseed barahgui baihad heden zaluuchuud garch ireed ter daragnuudruu dairaad baiwal tur ni daraad awchihdag yum bga biz de, harin ch ene zeregt ni bailgaj baigaad bayarlah heregtei

  40. ho ho says:

    эрхэмсэг joohon ijil huisten ntrt durgui yum shig baina tiimu.heleh yarih niitleh bolon belgiin chiglel bol hunii erhiin asudal shtee ariig n daaj l baiwal boloo.tiim bolhoor yamarwaa neg yum unshih bol “ooooooon ter bn ene l baina”geh ih buruu buduuleg yum shigee sorry,

  41. irgen1b says:

    ву бичээд байгаа малууд вэ,их хааний тухай болилдоо,бичих умаа олж бичэлдээ.дургүй хүрчихлээ.

  42. dayaar mongol gew uu? says:

    хэдэх xөөрцөн шалдан банди нар уу?
    ха ха ха
    бас гэрманчүүдийг дуураачнааа гайтай кккккккк
    he he he harwaas heden nusaa goojuulsan yum nar bdgin bna lee hu. aa bas tsuglaan ene ter zohioj ntr tenegtnee naaduul chin. yamarch sursan medsen yumgui. HUUE ta nar haanaas irsen yumaar hoollood undlaad huwtsaslaad bnaa aan medeej ihenh n chine.gaas l bgaa undserheg uzelten gej ta nar shig nusaaknuudiig heldeggui bhaa. bas mungutei tugrugteichuuded n yu ch helehgui bj huurhii heden ohiduudaa yaadag gen uu? icheech. ta nar uursdihuu udam sudriig neg uhaad sudlaaraidaa magadgui chi uuru hujaa udamtai bh shuu hu. yu ch chadahgui bj CHINGES haaniihaa neriig bariaad l daldganaj gene. ta nar muu nusan bandi nar humsniih n her ch baij chadaagui baij tuunii neriig barij daldaihaa bolioooooo. ta nar yu ch chadahgui shdee huuhduud mine ta nariig tenegteed ohid chawgamtsin heruul huutsulduud yawj bh hoorond naad deeguur erh medeltei mongol gej nerlegdeh hariin tsustai humuus chin gazar nutgiig maan zaraad duusch bna daa huurhii.

    EE KHUH TENGER MINU:

  43. amoure says:

    chinii niitleliig unshij gomo lesbi humuusiin talaar zov oilgolttoi bolohiig husdeg… gehdee ene niitlel chin denduu urt yumaa, zalhuu hureed ehnees n halit haraad l boliloo…
    dayar mongoliin tuhaid sanaa n uul n zuv murtuluu arai denduu hurts bodlogotoi yum shig sanagddag…
    bas deer n ih nuutslagdmal…
    minii medeh neg hun ter bulgemd bj bgaad garsan gej bsan… uursduu busdad surgadag hernee uursduu nuutsaar ter ynhan huuhnuudteigee yvaldaad zavaaraad yvdag gesn… bas sanhuujuulj bgaa humuus n barag uursdiin uzel bodoloo tedend tulgaj, ted nar n heregjuuldeg yum yriad bsan… gehdee suuliin yed dayar mongol gej neeh sonsogdohoo bsan yum shig bn shd…
    gomo lesbian humuusiig ylgavarlah uzeleesee manaihan salah heregtei… shal demii yumand sanaa zovoh yum…
    uur zovoh yum zunduu l bn,manai mongold!!!!

  44. zul says:

    pateta bgaasai…ternii niitleluudiig unshih durtai..zuv bodoltoi zuv zaluu..cheers!

  45. dddd says:

    joohon buruu bodlogotoi bulgem. yumnii naad tsaadhiig gun harj uildeh hiideggui. ug n bol iimerhuu bulgem mng-d bvl sain bn. dayar mongol joohon naana tsaanatai n bodoj uildlee hiih heregtei sht. chi bas erteediin gay zaluu munuu? 4,5 niitlel chne uu?

  46. TITAN says:

    МАНАЙ УЛСАД UNEHEER DAYAR MONGOL SHIG HUMUUS HEREGTEI BAIGAA GADNIIHAN BIDNII GAZAR DEER DAVRAAD BAIGAAG HARJ BAIGAA BIZDEE GEHDEE DAYAR MONGOL HAYA HET DAVARCHIH GD BGA YM SHIG CHADAHGUIDEE DEERELHUU CHADDAG MONGOTEID NI HANDAHGUI BGA YM BISHUU TED NARIIG NYALJ BAIVAL UNEHEER CHADAJ BAIGAA GJ HELJ BOLNOO UUL NI ZOV HODLOH YM BOL UNEHEER HEREGTEI HUMUUS HEN CH TEDNIIG YAJ CH OROLDOJ CHADAHGUI TM BOLTOL HUCHIRHEG BH HEREGTEI BOLOVUU GEHDEE MONGOLCHUUD BIDENDEE ASHIGTAIGAAR YAH GJ HOORHII TORSON HUMUUSIIG ELDEVLEDEG ZAV VE TERNEES HUJAA NARIIG L ZAILUULAH HEREGTEISHDEE

  47. Jolly says:

    Yamar ih zav be? Iim yumiig bodood l uhaad l Библи-s haij olood l neteer bas haigaad l. Tiim l yum sudalj haih durtai yum bol Arai uur hund heregtei uguujtei medeelel ug l duu.

  48. hanzo says:

    чиний углэсэн бичлэгүүдээс залхаж бн шуу. Тэгэж л их бичмээр бгаа бол тодорхой мортлоо богино бич! ясан ч их нуршдийн. Эхлэл тогсголийг ни уншихад л болох юм бна

  49. erhemseg says:

    – Ahiad l nogoo Patetatatata ch bilee bh shiv dee. Odoo byr cekc.mn-ii niitlelch boloh n dee!

  50. ÞÌ Ë ÁÎË ÎÕÈäÓÓä ÁÈä ÍÀÐÛà äÝÝÐËÕÝÕÝÝ ÁÎËü ÇÀ
    ÝÐ Õ¯Í ÁÀÉÆ ÃÀäÍÛ ÇÀâÀÀÍ þÌÍÓÓäÒÀÉ ßâÀËääÀà ÇÀËÓÓ×ÓÓäÛÍÕÀÀ ¯ÑÈÉà ÕÓÑÀÀÐÀÉ äÀßÐ ÌÎÍÃÎËÛÕÎÎÍ

  51. Óãààñàà ë òýð Øààìåí ÷èíü øºíæèí ë áàðäààä ÿâæ áàéäàã þì áàéíà ëýý ø äýý. Ãýõäýý äàíäàà çàëóó÷óóäòàé. Ìàíàé áóóäàëä áàéíãà ë æîîõîí áàíèä íàðòàé îðæ èðäýã ø äýý. Èéì ãàäíû çàâààí þìíóóäòàé ñàéí òýìöýõ õýðãòýé ø äýý ÄÀßÀÐ ÌÎÍÃÎËÛÕÎÎÍ

  52. zul says:

    dayar mongoliinhon hamagiin ineedtei ni tsus holildvol undesten muhnu geed gadaaduudtai yavaldaj bga ohidiig deerelhdeg murtluu,gadaadudtai yavaldaj bgaa zaluuchuudaa deerelhej chadahgui l bga bhgui yu..

  53. Þóíû ºìíº òà íàðò òàëàðõàæ ÿâäàãàà õýëüå.
    ªíººäðèéí ìàíàé íèéãýìä òà íàð øèã õ¿ì¿¿ñ çîõèõ õýìæýýíä áàéñàí íâ çºâ ãýæ áîääîã.
    ßã ýíý ñýäâèéí òóõàéä áîë òýð Ýíõðèéìààã çîäñîí áîë õàðàìñàëòàé ë áàéíà. Òýðíèé îðîíä ýíý ãàäíû ãîìî íàðûã ñàéí ñóäàëæ áàéãààä àðãà õýìæýý àâñàí íü äýýð áàéõàà.
    Æ íü: Òýð Øààìåí ãýæ íýã õàð íºõºð áàéíà. Ìàíàé àæëûí ãàçðûí ýã÷èéí õ¿¿ã ýâã¿é áàéäàëä îðóóëñàí áàéíà ëýý. ýíý òàëààð áàòòàé áàðèìò ºã÷ ÷àäíà ø¿¿

  54. ZZZ says:

    али хэдийн залхаад дуусгасангуй, харин эхний хэсэгт огуулсэн зуйлууд бодууштай л юм бн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.