Би түүнтэй уулзаад үзвэл яах болоо?

Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо 19 настай Америкад сурахаар ирээд хагас жил болж байна. Хичээл дуусч зуны амралт эхэллээ. Би сургуульдаа ганцаархнаа монгол оюутан, бас жижиг хотод сурдаг болохоор надаас өөр монголчууд байдаггүй юм шигээ. Хааяа монгол хүнтэй уулзмаар яримаар санагдахаар, эх орноо санасан үедээ би чатад орж хүмүүстэй танилцдаг. Улаанбаатар гэдэг үгийг сонсохоор яг хайртай хүнийхээ нэрийг сонсож байгаа бяцхан охин шиг сэтгэл догдолж зүрх минь бачуурдаг. Найуудтайгаа чатлахаар Улаанбаатар, Улаанбаатар гэж тоомсоргүй хэлэхэд хоолой зангирч нүдний нулимс бурхдэг. Үнэхээр хааяа ганцаардсан үедээ чатад ордог. Би энд өөр хаанаасаа монголчуудтай танилцах вэ дээ. Нэг удаа санамсаргүй эндээс холгүй байдаг нэгэн том хотод ажилладаг монгол залуутай танилцсан. Ойрхон байдаг бас монгол хүн болохоор би их олзуурхаж баярласан. Тэгээд мэссэнжэр ID гаа солилцоод чаталсан чинь тэр камераа өгсөн. Санаанд ч үгүй аваад их цочирдсон. Тэгээд түүнтэй түүнээс хойш харицахаа болисон. Тэгтэл тэр миний аватор дээр тависан зургийг хараад түүнд би их таалагдсан гэсэн. Тэгээд анх чатлахад муухай юм үзүүлсэндээ зөндөө их уучлалт гуйсан. Надаас зөндөө их уучлалт гуйж, хэзээ бол хэзээ туслахад бэлэн гэж хэлсэн. Уг нь би түүнтэй харьцахгүй гэж бодож байсан юм л даа.

Тэгтэл зуны амралт эхлээд том хот руу явж ажил олж хийх, байр хоолныхоо мөнгийг олох гээд асуудлууд ар араасаа ундарч гарч ирээд. Надад энд үнэхээр таньдаг ах дүү найз нөхөд гэж үзээд өгье гэсэн ч үнэхээр байдаггүй. Энд ирээд нээх олон найз нөхөдтэй болоогүй л байна. Дөнгөж танилцсан гадаад найзуудаасаа гуйлтай нь биш. Тэд ихэнх нь гэр гэр лүүгээ хариад над шиг хэдэн гадаад л үлдсэн. Тэр яг мэдсэн юм шиг над дээр хүрээд ирвэл ажил олж байрандаа үнэгүй суулгаж тусалж чадна, Ирсэн хойно бүх юм үнэгүй гэсэн. Ярилцаад байхаар гайгүй залуу шиг санагдах ч анх муухай юм үзүүлж доромжилсныг нь бодохоор итгэж чадахгүй нь ээ. Гэхдээ тэр гаж донтон муу хүн биш байх гэж бодогдоод байх юм. Анх намайг танихгүй л хүн юм чинь гэж бодсон биз. Би түүнд итгэж болох болов уу бүр эргэлзээд байх юмаа. Гэхдээ тэр муу хүн биш байхаа, та нар юу гэж бодож байна? Хэрэв би түүнтэй уулзахыг зөвшөөрвөл би өөрийгөө доромжилсон болчих болов уу, би түүнтэй уулзаад үзвэл яах болоо?

cekc.mn дээр ирсэн захидал

51 Comments

  1. Anonymous says:

    очоод дэмий байх оо чи ерон монголдоо ирэхгүй юу до

  2. billion says:

    eeeh yaanaa Diesell Bars gj mon vv….bi barag taachlaa tmuu…neg tm hun bdiin blee shuu.hehe.itgeeed ch dee…..bi law dontoi amitan bna gj bodson

  3. hi says:

    энэ яг очиж эргүүтсэн бх шүү хэхэ

  4. duu mini dee says:

    миний дүү яасан ч очиж болохгүй үнэгүй юм хулганы хавханд л байдаг гэдгийг сайн санаж яваарай. Уйдах гэдэг зовлон биш.

  5. anu says:

    Очоод хэрэггүй шүү. Дараа нь насан туршдаа харамсах юм болвол яах уу
    Одоо чамайг эргүүлэх гээд худлаа сайн хүн болж жүжиглэж байгаа ш дээ
    Дараа нь харамсахаар одоо шууд харьцахаа больсон нь дээр байх. Тэгэхгүй бол толгойг чинь эргүүлээд л байна

  6. Dash says:

    дэмий битгий очоороорой нэг л эвгүй ээ

  7. Taivan says:

    Жоохон хүүхдүүдээ гэж ямар ч гэнэн байдаг юм бэ. Амьдралыг юун ч сайханаар төсөөлнө вэ? Ийм л гэнэн цагааханаараа болохоор хүн хүний сэтгэлийг татдаг байх даа. өөрсдийгөө ч эрсдэлд оруулаад. Энэ илжирсэн хатуу ширүүн нийгэм маань хүүхнүүдийг дотроосоо гэрэлтэх боломж олгохгүй юм даа. Хэхэ гутранги үзлээ гэж.

  8. 38. says:

    bas l neg buun dur.ug ni ehleed surguuli soyoldoo suraad bolovsrood avahgui de.eldev gaj yum uzuuleed bhad ni l uuruu durandaa l haritsaagaa tasalj chadahgui bga yum bishuu chi.joohon uhaantai uhamsartai bodoltoi hun ch bhgui boljee.uuruu huseed bga bol ochood l uulzaj uchrahgui yu da.yu saihan dur saihan chinii medeh hereg.nadad bol uulzaj uchraad haritsaad bh hun chin bish yum bishuu l gemeer bna.

  9. Hongoroo says:

    Ene zahiag bichsen hun hariu bicheesei. buur sanaa zovood bhiin. ochoogui l bgasai.

  10. LadyBird says:

    би ч гэсэн чамаас жаахан 17 настайдаа анх оюутаны ширээнд суухаар алс холыг зорьж блаа онгоцон дотор өөрөөсөө 4,5аар эгч нэг охинтой танилцаад нилээн юм ярьсны эцэст тэр охин миний очих улс руу явж бгаа бүүр тэндээ сурдаг нөхөртэйгөө байдаг гэдгийг нь мэдээд олзуурхаж билээ.дотуур байрандаа ирээд 7 ч хоноогүй байхад нөгөө охин маань байранд маань ирж гадуур хамт зугаалж сайхан хандаж бсан тэгээд би гэдэг хүн тэрхэн үедээ ямар сайн найзтай болсныгоо ямар азтайгаа бодож баярладаг блаа. харин чинийхээс нэг өөр асуудал бол миний бдаг газар их олон Монгол оюутантай бсан юм нэг өдөр оюутаны танилцах үдэшлэг боллоо би ч сайн найзтайгаа хамт явахаар тохирсон бсан юм тэгсэн тэр ирсэнгүй харин нөхөр нь ирлээ.тэр өвчтэй гэнэ би найзыхаа нөхөрт итгэж хамт үдэшлэгт явж олон хүнтэй танилцаж билээ орой боллоо үдэшлэг өндөрлөв би харих замаа олохгүй мангар баахан хүнийг дагаж явахаар шийдээд бтал найзын маань нөхөр машинаар хүргээд өгий гэлээ.17той мангар бацаан үгэнд нь ороод машинд нь суугаад явтал Монголоос гадна 2 хар 1 цагаан аристан бдаг байж бгаа ямар ч юм бээ замаар явж өөр айлын байшинд очсон. Би архи уудаггүй бсан болохоор нэг жимсний шүүс хийж өгөөд уучих гээл тэр хүн шахаад бсан ямар нэгэн таагүй явдал болох нь дээ гэж би мэдэрч эхэлсэн. Би харъа гэтэл байж бгаад хүргээд өгнө гэхээр нь уйлаад дайрчихсан чи Монгол байж ямар муухай юмбээ намайг байранд аваачаад өг эсүүл зүгээр гарга гээд хэсэг уйлсаны дараа тэр намайг гаргаж дөхүүлж өгчихөөд явсан юмдаг. түүнээс хойш нөгөө сайн найз охиноо ч түүний нөхрийг ч олж хараагүй яриагүй сүүлд сонсохнээ Монголоос ирсэн жаахан охидыг гадаадын халтаруудад зардаг бсын бна лээ.Намайг харин ямар азаар явуулсан юм.орилж чарлаж уйлсан болохоор л явуулсан бх хөршүүдээсээ ичсэн байх.
    ҮҮгээр юу хэлэх гээд бна вээ гэвэл хүний нутагт бдаг элэг нэгтнүүд ч гэсэн араатан төрх лүүгээ орцон байдаг юм шүү чи гэнэн тэнэг бна таньдаг хүн маань ийм юм хийж бхад танихгүй хүн чамайг яана гэж бодож бна битгий очоорой дүү минь энэ олон ах эгч нарыхаа үгэнд ороорой!БИТГИЙ Оч БИТГИЙ ИТГЭ ХҮНИЙ НУТГИЙН МОНГОЛчУУд АЙМАР ХҮМҮҮС БДАГ юм шҮҮ!!!!!!!!!!!!!!!!!!!!

  11. яг л чам шиг says:

    эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгээ гэж…

  12. hsdkjahda says:

    бодоод бх юм бхгүй зүгээр хол яв

  13. tulga says:

    заада бугд л зув юм бичсэн бна би монголд бдаг блхор сн ойлгохгуй бха айвал буу хий хийвэл буу ай л гэж хэлийда оорийн бодол оортоо зув штэ

  14. .sain zaluu. says:

    уулзах хэрэггүй шүү.одоо чамд өөрийгөө их сайн хүн болох гэж элдэв гоё сайхан боловсон үг хэлж яриж бга биз дэ.хүний хэл ярианаас гадна үйлдэл ни хэн болохийг хэлээд өгдөг юмаа.уйдаад бна гэв үү али эсвэл их мөнгөтэй болоод ажил хийх дургүй юмуу.уг ни ажил хийгээд өөрөө өөрийгөө завгүй байлгахад зүгээр л байдаг юм да.би ч бас гадаад оронд ажиллаж амидарч яваа нэгэн.болж өгвөл өөрийгөө завгүй байлгарай.

  15. ee says:

    Тэр чинь муу хү н. Битгий тэрэн дээр оч. Чамд худлаа туслах гэж байгаа царай гаргаж байгаа чамайг баахан ашиглаж байгаад дараа нь чамайг атгандаа оруулж дарамтлах гэж байгаа юм.

  16. cahirmaa says:

    бурхан минь яахаараа эмэгтэйчүүд ийм гэнэн т1 байдаг юм бэ?????? за дүү минь ээ би ёстой яасан ч очихгүй гээд ээж аавынхаа нэрийг бариад тангаргалаад санаа сэтгэл амраагаадхаачээ бүүр санаа зовоочлоо!!!!!!!!!! хүний нутагт үхлийн муухайгаар үхэж эцэг эхийгээ амьдын тамд унагаах гээгүй л юм бол наад хүнээсээ харилцаагаа тасал гэр орныхоо хаяг адрес утасны дугаар монгол дахь хаяг ах дүү хамаатан садныхаа нэр ус, өөрийнхөө сургууль бүтэн нэр юу ч хэлж болохгүй!!!! уншаад заавал хариу бичээрэй!!!!

  17. fuck ya' all says:

    Ахийн дуу энд дандаа азгуй гарууд ордог юм битгий тоо. Би Амэрикад амидардаг ах н эхнэртэй 4-н жил болж бна. Надад ганц бие монгол найз нар их бий яж ийгээд монгол охинтой, бусгуйтэй найзалчих юмсан гэж боддог, яхв монголчуудийн нэг тал н ургэлж муугаар яридаг, болохгуй бутэхгүй талаар яридаг, ах жгсэн залуу байхдаа одооний эхнэртээ бэлэг эрхтэнийхээ, оорийн нузгэн зурагаа явуулж л байлаа, хуний залуу нас гэдэг унэхээр гэнэн тэнэг байдаг хойно. Хун ю ч хиж болно шуудэ. Хэт их хашир зан алдануу гэхээс онох н их ховор байдаг юм. Надтай холбоо бариж болно шуу ягаад гэхээр чи хуний нутагт байна чи оортоо анхаарал тавих хэрэгтэй чи тэр залуу дээрээ очихоос омно оорийн итгэл найдвартай мэддэг хунд би тийм хунтэй уулзаж учирах гэж бна, хаашаа али хотруу явах гэж байгаа гэдгээ маш сайн хэлэх ёстой шуу. Тгээд ного залуугаасаа биеийн байзаалт сайн аваад чиний тухай найз хохдодоо хэлсэн тухайгаа хэлэх хэрэгтэй дараа н муугаар бодход чамд хэрэгтэй шуу.

  18. baldorj says:

    хахаха юун гэнэн юм, чамайг баахан шаах л гэж байна шд, өөр ямар ч тайлбар энд алга

  19. sda says:

    надад нэг ийм тэнэг дура тааралдаасай, сайxан тэнэгтүүлж бгад балбаад өгөх юмxун

  20. WHAHA says:

    huuy bolij uz. bitgii ochooroi. buh ym unegui bna gej hezeech bdaggui ym. harvaas chinii genen bdliig chine l ashiglaj bgaa ni todorhoi bna shde. ugasa gadaadad ochson ehnii jil hetsuu l bdag ym. uldsen gadaad huuhduudteige niilj gaduur ajil olj hiihgu yu da. gol ni chi uuruu ih genen bololtoi. naad bdlaa zasval taarna

  21. Зөвлөх үйлчилгээ says:

    Очоод хэрэггүй дэ. Үнэгүй юм гэж хэзээ ч байдаггүй юм. Чи биеэрээ л төлнө

  22. cakmotop says:

    Үнэгүй юм зөвхөн хулганы хавханд байдаг шүү. Чатын цаана ямар ч хүн бурхан, эсвэл чөтгөр шиг аашилна. Битгий уулз. дахиж чатлаат хэрэггүй. Танихгүй бурхнаас танидаг чөтгөр ни дээр гэж Монголчууд яридаг шүү.

  23. olzii says:

    ahiin duu ter todorhoi hun bna
    chamaag ashiglah gej bna hunii nutagt hetsuu shuu ternd itgej bolohgui shuu za yu

  24. Tj.mgl says:

    За ийм олон хун битий оч гсн бхад чамайг очихгуй гэж найдаж бн шуу. Бух контактаа устга. Япон амэрик хоёр өөршдээ

  25. emma says:

    Би бас анх японд сурахаар ирчихээд байхдаа мгл-хуний хуслэн болж их л уйддаг байлааБайр хоол сургалийн мөнгө гээд ар араасаа олон асуудал парт таим-р ажиллаад л завгуй явдаг байждээ Одоо бодход гэр орноо санаад гэхүү ганцаардсандаа гэхүү орой болгон уйлдаг байсан. Яг чиний сэтгэлийг ойлгож бна МГЛ-гэсэн ямар ч хамаагуй хун л байвал ах дуу шиг санагдаад хамаг сэтгэлээ нээмээр санагддаг л юм гэхдээ чиний хувъд бол тэр муухай юм харуулсан хөгшин чонийн амруу гуйгээд орж болохгуй өөрөө өөртөө итгэж мэрий зутгэ харин хоолоо сайн идэж байгаарай.Би хоол ч идэх сонирхолгуй болж өөртөө тоомсоргуй явж байж эмнэлэгт нэг удаа хэвтсэн юмдаг.Эргээд бодход тэгж их зутгэснийхээ хариуд одоо сайхан амъдарч бна. Бэлэн юм хэзээ ч аюул руу чирдэг зутгэсэн юм заавал аз жаргал авчирдаг миний зохиосон зуйр уг ха ха за амжилт хусъе.

  26. Angie says:

    СайН уу дээд хүмүүсийн хэлдэг үнэн шүү танихгүй эрэгтэй хүнд итгэж очиж болохгүй шүү бүр гадаадад бгаа залуучуудад би том хотод гэр бүлтэйгээ амидардаг бүр ажил олдохгүй бол тусалж өгч болноо

  27. Даваа says:

    Хэрэв чи үнэхээр хүмүүсийн зөвлөгөөг авах гэж бичсэн бол 100 хувь битгийн оч гэсэн байна би ч гэсэн тэгж хэлмээр байна. МСЖРээсээ наадхаа авч хая чам шиг гэнэн охины толгойг эргүүлж ядах юу байх вэ, хүсвэл би ч чадна ккк

  28. Uugaa says:

    миний дүү битгий уулзаарай, ийм олон хүн чамд зөвлөж байна шүү. ямар л олигтой хүн кам-р хүнд хачин юм үзүүлэх вэ дэ, тэгээд чамайг бол бэлэн хоол л гж бодож бга, яваад очихоор чинь өөр юу ч үзүүлж хийлгэх юм билээ. хүний нутагт хэцүү байгаа ч гсн сайн хичээгээрэй. ОК,

  29. amaraa says:

    Чамд эрхтэнээ харуулсан байх тиймүү тэр хүнтэй битгий уулз энэ чиний амьдралдаа хийсэн хамгийн сайн сонголт байх болно.

  30. amaraa says:

    наад хүн чинь чамд э

  31. amina says:

    хэрэггүй

  32. hi says:

    Очоод хээрэггүй ээ. чи бас арчаа муутай охин бнаа, уйдна гэдэг чин ю гэсэн уг вээ? Чи ясан уйдах завтай, ясан нутгаа санах завтай хун бэ? Гар ч ажил хай, суухээтэй овсгоотой бай. чи бол хуний гар харж сурсан хуухэд бас хун амтантай хийлэх бодолтой хуухэд бнаа. Би донгож 20 тойдоо Ангилд ирж бсанэстөи ажил голохгуй увсаар амжилтанд хурсэн, надад туслах 1 ч хун бдаггуй бсан тэх тусмаал биээ дааж сурч, хэлээ хурдан сурсан тэгж уйдаад энээ тэрээ ым санаж бодох завгуй бдаг блаа. чи арчаагуй бнаа, маргаачнаас гараад тсиглог алхаад ажил хай оор ым алга,,,

  33. T says:

    хүүэ миний дүү тийм тэнэг зүйл битгий хийгээрээ, хүсвэл ах н чамд тусаля ажил олход чин8 би чамтай тааралдахчгуй монгол хүн гэдэг утгар чин л зөвхөн туслахад но проблэм

  34. busguid says:

    чи бид 2 яг адилхан юм бн. би бас жижиг газар бдаг хааяа ганцаардах гэрээ санах уө бдаг тэр уэд тэгээл ярилтсах хун нтр бхгуй хэцүү бдагиймаа чиний зовлонг би ойлгож бнаа. хэрвээ xусвэл надтай холбогдож болно шуу. уйдаж муйдсан уэдээ сайxан яриж байх найз хэрэгтэй бол xолбогдоорой. би бас энд танидаг найз нөхөд хамаатан садан энд байxгуй болоxоор хэцүү бдагийн. uugi210@yahoo

  35. boy says:

    кккккк миний дүү битий очоо гэнэн амьтанч болдоо чамайг элт доромжилсон байшд хариуд нь камэраа асааагаад салаавч өгөхгүй яасын шалдан бандид Танихгүй хүнд итгэж болохгүй шүү хийн буу худалдаж аваад биедээ авч яваа цахилгаан бороохойч юмуу эцсийн эцэсд хүний нутаг бол хүний нутаг байдаг юм хэнч чамайг гэхгүй өөрийхөө хувын эрх ашигаа бодсон арчаагүй новшнуудад битий молигдууларайдаа дүү минь гэж найз минь ккк ББас сэтгэл санаа ганцаардад эвгүй байвал бид нартай харицаж байгаарай энэ сайтаар дамжуулаад бид чамд чадах чинээгэрэй зөвлөж туслаж байх болно гэдэгт итгээрэй чи эрс шийдэмгий эрэлхэг зоригтой байх хэрэгтэй шүү чамаас их л зүйл шалтгаал нь хэзээ ч хүний гар харж амьдарч болохгүй шүү өөрөө бүгдийг хий за тэгээд өөртөө таарсан дажгүй найз залуутай эртхэн болдоо гэхдээ тэр боожгойгоо гаргадаг нөхөр биш л бол кккк амжилт хүсье хөөрхөн дүү минь.!!

  36. Hongoroo says:

    Тэгээд ч тиймэрхүү хүмүүс хэнтэй яаж харьцаж өөртөө татахаа мэдэж байгаа.Миний дүү тэр чиний дотроо юу бодож байгааг аль хэдийн мэдчихсэн байгаа шүү.

  37. yHgpaa says:

    ер ни кам-аар хунд тэрийгээ харуулж бгам чин ухамсар муу л гар бнашд, болгоомжтой л бгарай,

  38. cor says:

    Хүүе хонгор мини очсоны хэрэггүй шүү. том хүмүүсийн үгэнд ороорой. би ч бас гадаадад байдаг. янз бүрийн хачин хачин юмнууд зөндөө бий, анхнаасаа чамд хачин юм үзүүлсэн, дээрээс н чамайг унэгүй байлгая гэж байгаа бол энэ чини тодорхой, чамтай хэд унтах гэсэн л хүн байнашдээ.

  39. Sakura says:

    Би японд сурдаг оюутан анх би бас чам шиг ганцаараа таних мэдэх xунгуй хэцүү бх үө бсан. Гэхдээ танихгүй эрэгтэй хүнтэй чатлаж бсангүй. Ганцаардаад уйлмаар хашгираад хаашаа ч хамаагүй явмаар үөдээ хичээлээ хийгээд хэлээ сайн сураад хэнээс ч гуйхгүй өөрийнхөө хүчээр тэмц дээ. Нэг л өдөр бүх юм чиний хүссэнээр сайхан болноо. Монголд бдаг найз нөхөд ах дуусээрээ дамжиулж хумуустэй танилцаараа танихгуй хун дээр очоод хэрэггүй бхаа. Жоохон тэвчээртэй өөртөө итгэлтэй бх хэрэгтэй хэн нэгэнд найдах хэрэггүй бхааа битгий очоорой.

  40. oros says:

    миний дуу ясан ч битгий очоорой амид ирнэ гэдэг баталгаа байхгуй шуу. монгогуй ч гэсэн оор арга олдоно за юууу. яасан ч буу зуглэ. чиний омноос айчиxлаа. 19 нас гэдэг гэнэн томоогуй уе. яг чамайг онилчиxсон буx юм бэлэн энэ тэр гээд xуний наймааний золиос болов доо дуу мини

  41. hehe says:

    chi sex partner hed honog baihiig husvel ochij boliishdee. ter zaluu bol oilgomjtoi mongol ohiduudiig chatnaas olood uidsan gantsaarai baidgiig ni dalimduulj holsnii bairandaa tur bailgaj sex hiideg l gar biz oor yu baihav dee. ternii sain gej yu baidgii usa-d ugaasaa tiim zaluu zondoosh dee. ohiduud ch gesen muj muj teneel neg zaluugaas nogoo zaluugiin ovorluu guigeed baidag unegui tejeelgeh gesen ohiduud bas naya sh de. Minii duu chamd zovlohod naad bodloo tarhinaasaa shuud avch haya tegeed ter zaluugiin buh contactiig ustga, bas hariltsaad shuud doromjlood heruul hiigeed haya tegeed ter gadaad surguuliinhaa naizuudtaigaa yariltsaj baigaad ajil ntr olj hiihiig bod. ijilhen zovlontoi humuus bie bienee mash sain oilgon hedii gadaad ch gesen. Minii barimtaldag zarchim gadna bol yamar ch mongol huntei dotno asuudalaa yariltsadgui yum

  42. Edy says:

    дэмий дээ

  43. Yeruuusuuu todorhoi says:

    Асуудал бол тодорхой л байна шд Яхав чи ямар нэгэн харицаанд/насанд хүрэгсэдийн/ ормоор байгаа бол очиж болийшдээ.

  44. Bachka says:

    buh yum unegui bas hureed ir ntr geed. ayultai ersdeltei demii zuil yum bishuu!!!

  45. Olzii says:

    BITGII OCHOOROI MINII DVV!ZUGEER TERIIG OTG BHGUI GEJ BODOOD TER TUSALNA GEJ HELEEGUI BSAN BOL YAAH BSANAA BODOOD TERIIGEE HII!YAASAN CH TER DEER OCHIJ BOLOHGUI SHUU CHAMD MUU L YUM BOLNO!

  46. uugii says:

    миний дүү очиж ёстой болохгүй шүү. Тэгж өөрийгөө битгий доошоо хий. Тэр залуу бол нэг уйдсан амьтан байгаа. Гаж донтон ч юм билүү.

  47. Slash says:

    дэмий санагдчихлаа

  48. Ohin says:

    tgd tanihgui geed tiim teneg hereg hiij bgaam chin, daraa n yamar ch hamaagui yum hiicheed uur shaltgaan haij medne l gej bodooroi. ugaasaa aytaihan hun gedeg bol ehneesee l aytaihan bdag iin.

    bitgii uuriiguu tegej ersdeld oruulaarai.

  49. Ohin says:

    Huuye stoo demii.
    Hetsu bgaag chin oilgoj bna. bi ch bas gadna bdag l oyutan. 1 ch gesen iluu dollar heregtei l bdag yum. gehdee bitgii ter hun deer ochoo. etsesiin etsest chi emegtei huuhed, tgd ter chin uuruu tiim yos surtahuunii dogoldoltoi hun bol yaj ch medne. teglee ch tanihgui hun deer shuud ochno gedeg shal demii hereg. yadiin chi naizuudaasaa tuslamj demjleg asuu av. ugaasaa l gadaadad ochood tiim l bdag sh dee….

    teheer minii huvid 110% demii gej bodoj bna.

  50. Good luck says:

    ТЭР ХУНД ИТТЭХЭД БЭРХ Л ЮМ БН ДА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.