Харьцаа маань улам л муудсааp

Сайн байцгаана уу? Энэ сайтыг эрхлэн явуулдаг бүх хүмүүст болон хүмүүсийн бичсэн захидалд comment үлдээдэг бүх хэрэглэгчдэд талархалаа илэрхийлье. Би одоо 22 настай. Найз охинтойгоо 4 жил гаруй үерхэж байна. Эргээд харахад бид 2-ын туулж өнгөрүүлсэн амьдрал бусдын л адил жаргал зовлонгоор дүүрэн өнгөрчээ. Гэвч зовлонтой үе нь их байсан гэж найз охин минь үргэлж харамсаж ярьдаг. Харин би үүнийг нь сонсох бүрд улам бүр урам минь хугарна. Би хэдийгээр найз охиноосоо өөр эмэгтэй хүнтэй орооцолдож үзээгүй ч гэсэн жижиг сажиг зүйл дээр олон удаа худлаа хэлж байсан. Энэ нь дараа нь дэврээд ойлголцохгүй байдалд хүрч сүүлдээ хэрэлдэж уйлалдсаны эцэст би аргадаж байж тайвшруулдаг байсан. Бид 2 уг нь түрүү жил салсан байсан боловч би түүнийгээ мартаж чадалгүй гуйж байгаад эргээд нийлсээн. Нийлсэнээсээ хойш үргэлж түүнийгээ урьд урьдынхаасаа илүүтэйгээр хайрлан халамжлахыг хичээн чадлаараа хичээж, маргаж хэрэлдэх зүйл гарвал буулт хийн түүнийгээ ойлгодог болсон. Тэгсэн ч гэсэн жаахан л болохгүй юм гарвал найз охин маань урьдын асуудлыг хөндөж өөрийгөө болон намайг зовоодог. Би яах учраа олохгүй байна. Түүнийгээ аль болох инээлгэж баярлуулахыг хүсдэг байхад үргэлж тэр өнгөрсөн зүйлүүд гарч ирээд бид 2-ын сайхан байсан харьцаанд нөлөөлөх юм. Үнэхээр цаашдаа ингээд л хамт байгаад байвал улам л хүндрэх болов уу?

Би өнгөрсөнд хуурсан гэдэг минь янз бүрийн эмэгтэй хүнтэй ойртох болоод түүнтэй дүйцсэн том асуудлууд гаргаагүй юм. Зүгээр л жижиг сажиг зүйлийг л хүндрүүлчихээд түүнийгээ зовлон болгоод байсан хэрэг л дээ. Би одоо ажилладаг л даа. Тэгээд зав л гарвал түүн дээрээ очихыг тэмүүлдэг юм. Харин саяхан нэг дотно эрэгтэй найзтайгаа уулзаад гадаа 4 цаг юм яриад гэртээ орж ирсэн чинь найз охин маань залгаад чи хүнтэй юм ярих завтай л байдаг юм байна гэж уурласан. Тэгэхээр нь би гайхаад найзтайгаа уулзаж болохгүй юмуу гэх мэтээр уурласан чинь тэр минь дэврээд бүр л их уурласан. Бид 2 чинь уг нь дөрвийн дөрвөн жил үерхсэн хосууд гэхэд арай ч дээ гэмээр та бүхэнд санагдах байх л даа. Хааяа би салая гэж боддог. Яагаад гэвэл тэр минь надтай байгаад байвал үргэлж зовох юм шиг санагдаад хайртай ч гэсэн түүнийгээ зовоохгүйн тулд өөрөөсөө холдуулж өөр хүнтэй жаргалтай байхыг нь харахыг хүсэх юм. Би яах вэ? Уг нь би байгаа бүхнээ л зориулж түүнийгээ өөрийнхөөрөө л хайрладаг. Гэвч түүний сэтгэлд нь хүрэхгүй юм.

секс.мн дээр ирсэн захидал

24 Comments

  1. zaya says:

    zaza medehgui ym daa bi ch bas iim baidald orchool buh zuiliig hevendee orno geel huleegeel suuj bn daa buh uil saihan bolno gej bodohoos oor yu ch hiij chadahgui bn hairtai hunee baigaar n yagaad hairlaj chadahgui bgaa ym bol gej gaihaj bn daa bi nz zaluudaaa mash ih hairtai buh zuilee l zoriulahiig hicheej az jargaltai amidarhiig l husdeg getel yu n bolohgui bolood naaig orhiod yvaad bgaag bi unheer oilogdoggui az jargal gej unheer baidaj ymuu b odoo ergelzej bn deerhiin adil manai nz zaluu ch bas chamaas bi hol baival chi jargana nadtai bval zovno gej heldeg bi tuund hairtai olsoj cangaj hecuu zuil garch irsen ch bsan ch bi zovj bn hecuu bn gej helehgui ee gej boddog ali boloh l ajiliinhaa zavtai uer tuun luugee temuulahiig husdeg ch odoo ooriigoo bariad l suuj bn namaig anh hairlaj bsan shigee tegel hairlaj bval nadad buh zui l saihan bh bolno harin namaig iim ih dasgachaad hayaad yvah n bodoj bgaagaas n iluu zovlond ungaaj bgaag ter mini oilgoosoi gej husdeg tiim bolohoor chi nz ohinoo sain halamjilj az jargal derged chin bgaag dandaa bodoj yvaarai za yu minii hairtai zaluu magadgui cham shig boddog bhaa er hun hajuudah hunee az jargaltai bailgaj amidarliig ehner huuhdede belgelj ter humuustai us agaar met heregtei bh bh aa
    bi tegej l boddog bi tuunteigee belen goimon devteegeel udej gerel ch ugui gert amidar ch chadaj bsan shig ter mini ch gesen ymar ch ue bolson tushig tulgaa l bitgii aldaasai gejhusej suuhiin bi hairtai zaluugaa ih gomdoodog bhaldaa bi ih pmantik bh harin minii hairtai zaluu tolv daruu ajlaa hiigeel yvj baidag
    chi huur ch bgaagui ch gesen jijig zuildeer ih gomdooson gej helsen ter bolgond nz ohin chin uuchiljil bgaa bizdee tegdeg ymaa em hun uchlah zayatai torson ym shig l baidag ch bi hairtai hunee uuchilnaa nz zaluuchuuddaa bi hezeech neg ohinto bj chadahgui gej helsen bsan bi harin tuundee irgeed l bdag genen bnuu yagaad geval bid 2 bie bienee gesen setgel bgaa ter setgel mini hezee ch martagdaj alga bolohgui gedegt bi chin setgeleesee itgeltei bdag ymaa uuchlal gej ymar tom zuil gedgiig hun bur nadaar heluulehgui medej bgaa bhaa tiim bolohoor nz ohin deeree ochooroi

  2. муу says:

    чи их буруу бодож байна та 2 бие биедээ хайртай л хойно өөр хүнтэй жаргахыг нь харна гэдэг тэнэг асуудал эр хүн ийм шантрамтгай байж болохгүй ээ за хайрал улам илүү

  3. анхаа says:

    сайнуу миний дүү сайн байна 30 гаргаад ханиа сонговол чи улам л хэцүү болно аль болоххайртай хүнтэйгээ хамт байж бүгдийг хамтдаа хий бас ээж ааваа зовоолгүй эртхэн тусдаа гар тэгээл бүх юм бүтээд ирнээ

  4. 40 тэй says:

    за дүү минь наё ахих тусам ийм гэнэн сайхан хайр олдохгүй шүү заавал учраа ололцоод сайхан амидар би ажил ажил гээд хамгаас чухал зүйлээ алдсан одоо сайхан ажилтай ч хармасдаг заавал нийлээрэй энэ үнэ шүү

  5. asu says:

    чи гоё бэлэг ч юмуу гэнтийн зЮйл хий тэгээд юу болохыг хараарай за бүх юм сайхан болно ах нь яг ингэж байсан тэгээд сүүлд нь илүү ихийг өгөх ёстой гэдгээ мэдсээн би хайртайгаа 19 настай бхдаа учарсан хайр хэзээч эртэдэхгүй ээ заавал уучлалт гуйгаад тэврээд үнсээрэй зиа амжилт

  6. bi says:

    чи өөрөө халамж муу тавидаг юм бишүү сайн халамжил тэгээл бүх юм сайхан болно надад итгээрээ бас хэзээч битгий хуураарай

  7. Avy says:

    Чамд л гэж зөвлөхөд тэр охин чинь чамд үнэхээр хайртай шүү… /өөрийн туршлага дээр үндэслэв/ тэр охиноо дахиж жижиг сажиг зүйл дээр гомдоолгүй сэтгэлийг нь ойлгоод сайхан амьдрахыг хичээ … чамд хайргүй л байсан бол чамтай 4 жил юу гэж хамт байж байх юм бэ? хамгийн гол асуудал чамд байгаа байж болно ш дээ. тэр талаар сайн бодоод миний юу нь болохгүй байгаа юм бол гэдгийг сайн бодож үзээрэй.

  8. zaluu says:

    энэ хүмүүсийн янз бүрийн зовлогоог март. оорийнхоо оюун ухаан тэр охиниихоо сэтгэлийг нь хар… тэгээд чамд нэг юм бодогдоно. чи л хайр дурлалаа аврах ёстой /их хайртай юм шиг байна/

  9. Ramirez Sanchez says:

    Хайртай хүн үргэлж золиос гаргадаг юм түүнд бас өөрийгө гаруунд нь гаргах хүртэл орно.

  10. boyz says:

    KVEE SVVLIN VED PAMPERSTAI BATCAANKAANUUD IX XARAGDAAD BX CHINEE XO 20 NASTNUUDIIN ARMIA GJ

  11. caxap says:

    зиак тэхээр ийм бнаа чи унэхээр хайртай бас насаараа хайрлмаар бгаа бол хүүхэдтэй бол тэгээд шууд тохир (суулийн нийлэлтээс омнох бух зуйлийг хэн ни ч дурсахгуй бна гэж )за тэгээд хуухэд гараад ирхээр аяандаа амидрал голидролдоо ордийм доо..яаж монго олохоо л бод..пампэрс ..сок.каш..xаxа энэ ч аз жаргалин зах шүү

  12. tanhilhan says:

    за найз минээ.ийм байна.наа чин бух хосуудад байдаг асуудал.нээх бодож шаналаад байх хэрэггүй.чи гуйсаар байгаад найз охинийгоо муу занд сургаж.чамд бас буруу байгаа.тэрийг чин тэр хун мартаагуй байна.чи тэр гомдоосон зуйл дээрээ маш тодорхой тайлбар хий.дахиж тийм юм болохгуй гэдгийг сайтар ойлгуул.эмэгтэй хун эрэгтэй хунээр хуссэн зуйлээ хэлүүлж санаа амрах гээд байдаг.тэрийгэ хэлж чадахгуй тойруулж уурлаад гомдоллоод байдаг талтай.хэт гуйгаад хэрэггүй.яг сайхан тайлбар хийгээд оорийхн гаргаж байгаа аашнийхн талаар хатуухан хэлээд дуугуй болчих.тэр хун ойлгох байх

  13. jasmin says:

    ih hairtai um shigee naiz ohindoo. tes tes. tegj bgaad zugeer boloh bh. bas sain yariltsaj bai

  14. muugii says:

    ne,j helehed nas chine ug ni abga ym bainashdee ..ih ert huntei suuh neeh saihan ym lav bishee

  15. muugii says:

    urgelj buuj uguud blgui bas uchirgui hereldeed blguihen shig neg jil yvaad uzldee…..uneheer sain hairtai bol chamaas salahgui bh…bur bolohgui bol salaydaa gej heleed uzehed gemgui bhaa…gehdee yr ni emegtei humuus ugiin turulhiin uglee ynshaa humuus shuudee..er humuus saihan ineegeed l unguruudug bh heregtei medeej medegdehuits davraad bval salah tuhai tsuhuilgahad gemgui ….gehdee salay gedeg ug hen hendee olon helvel ulig bno sain bodoj baij heleh heregtei

  16. jeki says:

    сэтгэл санааний гутранги үзэлтэй юу м бнаа наад охин чини их хэцүү дээ сүүлдээ чамайг сэтгэл санаагаар унагаагаад хэцүүдэнэ дээ сэтгэл зүйч дээр эртхэн очоо …үгүй бол хурдан салаа өөдрөг үзэл тогоох гээд

  17. emma says:

    22насандаа ийм асуудалд орооцолдох арай эртдэнээ миний дуу одооноос шалихгуй юман дээр проблемдэж байга юм чинъ цаашидийн амъдралд тохиох шалгуурт чи ч цаадах эмэгтэй ч бэлтгэгдээгүй бна.
    Дээрх ах хуний хэлдэгээр 30гартлаа өөрийгөө боловсруулаж ирээдүйн ханиа сонгох мэдлэг баръц алдахааргуй бурэн хариуцлагат эцэг болох бэлтгэлээ хийсэн чинъ дээр. Ийм насан дээр ийм тэнэг юманд толгойгоо гашилгах хэггуй ажил мэргэжилээрээ ахихаа бод!!!!!!

  18. Ah hun says:

    Ахын дүү эхлээд жаахан хүн амьтантай уулз. Ахмад хүмүүстэй танилц. Амьдралдаа шинэ зүйлсүүдийг хийж суралц! Чи угаасаа том болно хүнтэй сууна гэр бүлтэй болно. Яг үнэнийг хэлэхэд байнашдээ ахын дүү наадад чинь амь биш заяа ч биш. Хайр гэдэг чинь авах биш өгөх юм шүүдээ!!! 20 жаахан гараад аав ээжийн гараас гарсан юм шиг санагдаад бүхнийг хийчмээр санагдаж байгаа биз. Ахын дүү ном унш. Энэ амьдрал чинь зөвхөн найз охин эхнэр эсвэл тэр хүсээд байгаа бэлгийн шунал ч биш. Чиний насан дээр хайр гэхээс илүү биологийн хэрэгцээ л давамгайлж байгаа. Чи 30 гараад эхнэр хүүхэдтэй болоод enough problemтэй болно зүгээр. Одоо хариад ядаж ээждээ ганц аяга угааж өгөөд өөрийгөө боловсруул!!!

  19. legend says:

    Хаха хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн байдаг юм даа. Өөрөө өөрийгөө олчихоод дараа нь эхнэр хүүхэд, охин гэж ярих хэрэгтэй. Муусайн нуснууд муу юм аа эхэлж сурчихаад хүүхэд алаад яваад байгаад би их дургүй байдаг. Юу юугүй өвөр түрийндээ орчихно. Тэгээд аборт нтр гэж заваараад.

  20. busgui says:

    ohiduud iim nasan deeree jaahan emzeg bdag, tegeed jaahan hayaad alga bolchihoor bachuuraad uurlaad uilaad buur ch zovlontoi,.. bi ch bas tiimerhuu ohin bsan..
    ta 2t sanaa zovoh yum ih bgaa bolohoor ula tegeed bdag yum shig bnlee..haana amidrah,yaj amidrah, yu hiih ged…
    hamtdaa amidraad tuvluvshuud ireheer uul n gaigui bolood irdeg yum…
    ohiduud yed n jaahan niyluurah durtai,… erchuud bolohoor tiim bish bdag yum shig bgaamaa…
    chi uuruu uhaantai, teriigee udirdaad yvchih yum bol tsaadah chin zugeer boloh bha…
    manai nuhur minii neg tiimerhuu hachin zang zassan l yumdaa..bi uulzahgui udahaar n hudala gomdolood l,olon yum eregtsuulj bodoj ulam uuriiguu zovoogood l bdag bsan…
    tegeed jaahan yum bolohoor uilj unjaad, yu ch yrihgui zunduu udah ch yumu tiimerhuu bdag bsan … teneg ch bj dee..
    odoo ter zan maani bhgui bolson… haniigaa ulam l hairlaj, teriigee yaj stressduulehgui, ajilaasa irehed n az jargaltai bailgah ve gej boddog bolchdog yum bnlee…
    manai nuhur yer n yumand taivan, huleetstei, bas ih uhaantai,.. helsen amandaa hurdeg, yumiig hugjiltei uhaalagaar yriad shiidchihdeg geh zereg zanguud n minii tiimerhuu zang zassan bhaa gej boddogiin

  21. togtog says:

    жаргал даахгуй даварч бгаан.хүн чин ийм л амьтан шү дэ

  22. bill says:

    ямар нялцгай амитан бэ 🙂

  23. ??? says:

    хамт амъдрах хувъгүй юм байлгүй дээ.

  24. Minava says:

    er n yamaar ch yum be dee.hunii setgel neg l sharhalsan bol tgd hichneen hicheegeed ch bolohgui uye gj bh yum daa.bi ch nz zaluutaigaa ta 2 shig udaagui l dee.odo 6 sar boloh gj bn.hediigeer terendee itgej bs hairladag ch gelee,tr jijig sajig gd bga zuiluud chin l nemegdser nemegdser setgeld edgeshgui sharh uldeedeg bh.gants udaagiin tom hergees iluuteigeer shuu dee.ter chin chamd uneheer hairtai bh ldaa,unendee tr ohiniihoo talaar todorhoi bicheegui bolohoor sn medku bn.orinho tuhai helehed,2sarin omno nadas genet sali gsn.hed hngin dara nz zaluu maani urid n hairlaj bsn ohin n ooroor toglod hayasan gd oshogo avah gsn yum chi oilgod nmg huleeh uu gsn.bi denduu hairtai bolohooroo tegie e hulene gd buhnig martad toolgui bj l bsn.danch sulin uyed hichel n amarsan gd/bid 2 oyutnuud l daa/nadad oldoho bailaa.bi hetrulj bj boloh ch danda l PC esul nzudtaigaa esul eejteigee hamt bn,zavgui geh yum.ochigdor ireh gj bsna nzudtaigaa ulzaj bn gd l nmg gerte uilan dugarad odorjingo huleged gomdod bn gdgig mdsn hernee tohgui.bi bur galzurmar l blsn.gol n nmg busdas dor uzed bn gj bodogdod,enig er n ysn ch ydg yum ingele gd nds holdoj chadku gj bga yum shig handad bga yum shig sanagdad,tsashdaa ene baidal mani yag l ta 2inh shig im hetsu bolchih vii gehes uneheer ih aij bn.ochigdor oroi tr ohinoso bolichihlo gsn,tr yarij bsn asudlaa neg mor shidsen yum bh l daa.er n chi nz ohintoigoo sn buh yumaa nii nuugui yariltsaj uzeed bolohgui bol setgel zuichid handsan n deer bhaa.bi ch gsn ene asudalda yaj handahaa yaj shideh argaa medhim algaa,bi gdg hun zuer l uilj suuhaas oor zuil daanch hiij chadahgui yumdaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.