Гавъяат С.Жавхлан, дуучин Г.Эрдэнэчимэг нар энэ намар үрийн зулай үнэрлэнэ

Дуучныхаа хувьд зуун хувь хүлээн зөвшөөрөгдсөн гавъяат С.Жавхлан Америкт анхныхаа тоглолтыг хийгээд ирлээ. Хүний нутагт ажиллаж амьдарч байгаа Монголчуудаа дуулуулж, уйлуулж сэтгэлийн цэнгэл эдлүүлэхдээ тэрээр хэзээний уран илтгэгч аятай толгой холбон шад хэлж, хэлсэн үгнийхээ агуулгад тохирсон дуу дуулан ёстой нэг бүрэн хэмжээний бас сайн найруулгатай тоглолтыг үзүүлсэн аж.

Харин гавъяатын хувийн амьдралд тун удахгүй томоохон өөрчлөлт орох нь. Учир нь тэрээр энэ намар хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх нь тодорхой болоод байна. “Торгоны зам” компанийн захирал Гантөмөрийн охин Долгормаа гэгч бүсгүйтэй ханилан суухаар товлож байсан ч ёсоор болоогүй. Тэдний энэ бүтэлгүй дурлалын тухай олон түүх бий ч ихэнх нь боловсрол өндөртэй гэгддэг Долгормаа бүсгүй, гавъяат хоёрын үзэл бодол нийлээгүйгээс болсон гэдэгт санал нэгддэг юм билээ. Өдгөө бяцхан охинтойгоо долоо хоног бүр уулзан сэтгэлээ сэмлэж явдаг дуучин маань “Исмус” төвийнхөө дөрвөн давхарт “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй хамтран амьдарч байгаа аж.

Хэдий тэдний амрагийн явдал нэлээд хэдэн сарын өмнөөс олны анхаарлыг татаж эхэлсэн ч тэд ам нээж байсан удаагүй. Бүр дуучин Г.Эрдэнэчимэг “Миний найз залуу гавъяат Жавхлан биш, харин Жавхланбаяр гэдэг залуу. Би Жавхаа гэж дууддаг болохоор хүмүүс андуурсан хэрэг” гэх мессэжийг ч тарааж байлаа. Харин өдгөө тэд хэдийн эхнэр нөхөр болж, удахгүй шинэ хүнээ хүлээн авах гэж байна. Гавъяат Америк тивд аялан тоглож байх зуур жолооч нь бие давхар Эрдэнэчимэг бүсгүйд үйлчлэн цэнгэлдэх хавиар наадамлуулсан аж.

Гавъяатын ойр тойрныхон тэдний харьцаанд ихэд хүндэтгэлтэй ханддаг төдийгүй “Жавхлангийн хамгийн зөв сонголт” хэмээдэг сурагтай. Учир нь чанасан толгой, үндэсний хувцас, гэр сууц гээд идэж хэрэглэх зүйлдээ Монгол ахуйг чухалчилдаг гавьяаттай Эрдэнэчимэг бүсгүйн ааль авир, ажилсаг хөдөлмөрч нь яв цав нийцдэг бололтой юм.

Энэ хавар л гэхэд гавъяат шинэ клипнийхээ ажил, амралт зугаалгад шинэхэн амрагтайгаа байнга цуг явж, тэр зуур дуучин бүсгүй хөдөөний эгэл боргил бүсгүй шиг араг савар нийлүүлэн, аргалын гал дээр гурилтай шөл буцалган гарынхаа хоолоор гавъяатын хөлсийг чийхруулан халамжилж явсан гэдэг юм билээ. Түүнээс гадна адилхан урлагийн тогоонд буцалж яваагийн хувьд нэгнээ ойлгох нь ч илүү дөхөмтэй байдаг сурагтай. Ямартаа ч хоёр дуучин маань энэ намар үрийн зулай үнэрлэж, бүл нэмэх нь ээ.

Монголчуудын амьдрал

About the Author

has written 19967 posts on this blog.

11 Comments on “Гавъяат С.Жавхлан, дуучин Г.Эрдэнэчимэг нар энэ намар үрийн зулай үнэрлэнэ”

  • setgel wrote on 27 July, 2010, 1:51

    сэкс.мн сайттай тэнэг жавхлан ямар хамаатай юм бэ

  • amjilt wrote on 27 July, 2010, 2:58

    шар сониний мэдээг л сэкс.мн дээр тавидаг болж дээ

  • Man wrote on 27 July, 2010, 3:42

    Ýíý 2-ûã ñåêñ.ìí-òýé îãò õîëáîîã¿é ãýæ õýëæ àðàé ë áîëîõã¿é áàéõàà. Ýíý õî¸ð ÷èíü õîîðîíäîî ¿õòëýý ñåêñòýæ áàéãààä ë ¿íýðèéí çóëàà ¿íýðëýõ áîë÷èõîîä áàéãàà þì áèø¿¿ …

  • USA wrote on 27 July, 2010, 8:15

    Сайхан тоглолт хийгээд явсан шуу. Аргагуй л сайхан дуучин ум билээ. Сайхан ш нудэнд дулаахан залуу шуу. Хайртай шуу Жавхлан гаяатдаа. Сайхан байсан шуу.Нэг удшийг бид бухэнд сайхан байлгасандаа. Монголчууд чамд хайртай шуу.

  • LUXURY wrote on 28 July, 2010, 10:02

    балай салабдаа мангар худууний батсаан.

  • Hulan wrote on 28 July, 2010, 12:17

    жавхлан магадгүйээ жавхлан чин аймар хүүхэмсэг ш дэ бас их гаж донтой гэж бгаа сексд ухаангүй дуртай юм гэсэн

  • Bilegee wrote on 31 July, 2010, 22:58

    сайхан хэрнээ сайн бүсгүй байдаг юм шүү, жавхлан олон зүйл xарж мэдсэнээрээ таниж сууж байгаа байхаа, баяр xүргье

  • Bilegee wrote on 31 July, 2010, 22:59

    luxury чи ядаж зөв бичиж сурчихаад Жавхланг муулаач гэж хэлье, хэ хэ

  • us wrote on 1 August, 2010, 13:56

    жавхлангийн сэтгэлийн хөдлөл дэндүү байхаа.

  • sakura @ wrote on 18 September, 2010, 20:33

    хулан муухай кк кк

  • òóóëàé wrote on 13 September, 2012, 14:52

    æàâõëàí ãàâüÿàò ñàéõàí ÷ äóó÷èí ñàéõàí ÷ çàëóó

Write a Comment

Gravatars are small images that can show your personality. You can get your gravatar for free today!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Cekc.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Copyright © 2016 Секс.мн. All rights reserved.
Proudly powered by WordPress. Developed by Deluxe Themes