Би үнэхээр залхаж хамт амьдрах аймшигтай байна яах бэ?

Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд би өөрт болоод байгаа зүйлээ та бүхэнтэй хуваалцмаар санагдаад. Би 30 гарсан урьд нь өөр хүнтэй сууж байгаад салсан охин маань 10-тай. Одоо сууж байгаа хүн маань хүн харах юм бол их намуун дөлгөөн мэт боловч гэртээ их муухай ааштай юу л болно намайг дандаа буруутгадаг. Өөрийнхөө хүүхдийг өмөөрөөд охин бид 2 хүн биш. Хүүхэд харж байсан охин маань хүртэл аашийг нь тэсээгүй явчихсан. Би ийм байдалтай байсаар өөрөө ааш муутай охиноо хүртэл ад үздэг болсон. Нөхөр гээд байгаа хүн маань уур хүрхээрээ яг барьж аваад зодох вий гэмээр аймар араатан шиг. Би гомдоод айгаад уйлдаг. Тэгээд дороо уур нь гараад тайвшрахаараа уучлалт гуйгаад… Гэвч ингэж удаан байгаад би сүүлдээ уурлахаараа энэ нь худлаа гэж бодогдоод эрхэлж янз бүр болохоо болисон. Юм ч ярих сонирхолгүй яаж хорвоог барнаа гэж бодогддог. Уурлаж хэрүүл болоод байгаа юм нь юу ч биш ердөө намайг дарамтлах гэсэн аятай их хогийн юмаар хэрүүл хийнэ. Би 2 хүүхдээ өөрөө тэжээгээд авч явж чадах болохоор салья гэж их боддог болсон. Гэтэл энэ хүнтэй суухад түүнийг таньдаг хүн бүр миний азтайг гайхаад байсан. Нөхөр маань намайг их эмзэг эрх гэдэг. Би ийм дарамтийг мэдрээгүй өссөн болохоор тэгж санагдаад байгаа юм болов уу гээд өөр гэр бүлийг ажиглатал манайх шиг биш байнаа. Би одоо яах бэ миний буруу бол засаж залруулж туслаач гол нь энэ хүн надгүйгээр 3 хонож чадахгүй тийм байж яагаад намайг ингэж дарамталж өөрөөсөө холдуулж байна вэ?

секс.мн дээр ирсэн захидал

27 Comments

  1. saihan busgui says:

    hi.
    naad nohorin chine zan aashig sonsson chine minii nohortei ih tostoi yuma. yalgaatai ni gevel bi huuhedgui 26 nastai, chamtai adil amidralaa avaad yavchih chadaltai.
    manai nohor gadnas ni harahd ih hoorhon tsarailag, erliiz tsaraitai, humuustei evteihen ineeged haritsdag. gertee ireheeree yalihgui shalihgui zuilees bolj buh zuild namaig buruutgaj hashgirdag, yag l gar hurch zodoh gej bga yum shig….bi ch mon ger buliin dulaan uur amisgald osson uchraas gaihad , hyamrad uilchihdag. barag oodoos ni hereldej ch chaddaggui oorin erhgui hayamrad uilchihdag. oroi ni uichlalt guigad evlereed untdag .
    herev uuchlalt guihgui bol ch ali hedin salchihsan bn bhaa.uuchlalt guinguut ni butsaad l setgel uyarad l hamtdaa bdag. keeke. chinii baidlig oilgoj bnaa. yamar hetsuu bgaag….bi ch mon adil garah arga zamaa oloogui l bn .saldag yumu geher humuus iim tsarailag, uhaantai, dagjgui zaluugas salna gej yum baihiin ged l…..yamr ar gerin asuudalig hun burt yariltai bish.
    chinii ajilaar busad ailin amidralig harahar iim yum tiim ch ih bdaggui l yum bnlee shde.
    bi garah arga zamaa olson bol zovlomor l bn daanch chamtai adilhan muhardald orchood bn.

  2. Tungaa says:

    яахав дээ. Таныг салчихна гэж бодохоос айгаад дарамтлаад байдаг байхгүй юу даа. архи энэ тэр ууж агсан тавьж зоддоггүй биз дээ. Тэгдэг бол яах вэ гэж асуусны ч хэрэггүй. Эмэгтэйчүүд бид нээрээ … тэнэг хүмүүс шүү

  3. any says:

    чамд л гэж зо.лоход-наадах чин засрахгуй ээ.yag minii hohor shig yum bn. bi 2deed surguuli togsson odoo 25nastai, odoogr huuhedtei boloogui bn. gadaadin kompanid gaigui ajil hiideg. manai nohor yor ni bol tsarailag gadaad torhtei,zagvar omsdog bsan nadaas 2 duu zaluu, 10 angi togsson.huviaraa mongo togrog bol gaigui oldog. yor ni bol bid 2g harahad saihan hos.tusdaa bairtai , zuslantai bi mergejil medlegeeree ternees iluu, ter gadaad uzemjeeree iluu. /ghd bi tiim tsarai muutai bish shuu.keke/
    ghde yag chinii naaad yarij bgaa shig tim zan aashtai. zarimdaa yostoi haalga savaad garad guimeer, hamag yuma uirj tasdmaar tesver aldtal muuhai aash gargaj, hamgiin bol ni minii buru yu ch hgui bhad hudal shaltag haij daramtdag. tegeed l uur ni garaharaa yu ch boloogui yum shig , togloson yuma yanzig chine uzsen yuma gedeg. ene bdal zarimdaa namaig oortoo itgeh itgelin ugui hiih shig boldog. bi ternees salsan ch ooriigoo 100 huvi avaad yvchih chadaltai. gehdee dastsan ch yumu yavj chadahgui l bn. humuus sal sal gej zovlogoo heleh yumu . yag tsagaa tulahr salah ch tim amarhan zuil bish shu.

  4. cleopatra says:

    Гаднаасаа нээх соёлтой царайлсан,архи мархи уудаггүй мөртөө гэртээ жинхэнэ новшийн эрчүүд их байдаг.Тэр нь сэтгэл зүйн шалтгаантай байдаг юм шиг байна лээ.Тийм төрлийн эрчүүд доторхи шаналлаа ойр дотныхондоо гаргадаг хамгийн өөдгүй эрчүүд тийм байдаг юм шиг байгаан.Эрчүүдийн дунд ч юм уу, танихгүй гаднын хүмүүсийн хажууд нээх сайн хүн. Дотроо бол өөдгүй хөгийн амьтан нуугдсан байдаг юм шиг санагддаг.
    Чи нэгэнт суучихсан тэгээд наад амьтнаа надгүйгээр ъ ч хонож чаддаггүй гэхийг бодоход өөрөө нэлээд сайн юм шиг байна. юу ч гэсэн сэтгэл зүйчид хандаад үз дээ.
    Тэгээд болку бол салаад санаа амар амьдарвал яасан юм бэ?
    дармтанд дунд байснаас сайхан ганцаардсан нь дээр ш дээ.Ухаантай хүн ганцаараа байж чаддаг юм ш дээ.ажил төрөл, үр хүүхэд, найз нөхдөө бодоод өөрийнхөө аз жаргалыг шинээр тогтоож болно ш дээ.Сайхан найзуудтайгаа уулзаад, сайхан ном уншаад,тайван сайхан амьдарсан нь дээр биш үү? Гаднын хүмүүс яахав дээ хүний доторхийг мэдэх биш.Юу ч мэдкү байж л чи азтай энэ тэр гэхээр чи нээрээ л өөрийгөө азтай гэж бодоод суучихсан биз.Эхний авгайгаагаасаа яагаад салсныг нь ч судлаад үзвэл гамгүй шүү.Ихэнхдээ өөдгүй эрчүүд л салдаг.Эсвэл өөдгүй авгайтай байсан бол өөрөө эвдэрсэн байдхг шүү дээ.за тэргээд бод.Зүрх сэтгэлээ чагна.Эмчид ханд.Тэгээд өөрөө шийдсэн нь дээр ээ.Ямар ч байсан энэ амьдралаа заавал өөрчлөх хэрэгтэй шүү бүсгүй минь.Чамд аз жаргал хүсье.

  5. ohhoho.. says:

    ай мэдэxгүй, итгэxэд бэрx улс шуу. гэxдээ юу унэн гэвэл xэрэв чи ингэж боддог чинэ унэн бол эрэгтэй xуний xувиар салаxийг л зөвлөx бна. цаанаа ямар ч байсан xамаагуу ээ.. зугээр л сал. xэн xэндээ амар байx болно.

  6. Darjaa says:

    бурууг өөрөөсөө хайгаад үз…

  7. aduuchin says:

    1 давж болсийн 2 давж яаагаад болохгүй гэж
    1 салж болсийн 2 салж яаагаад болохгүй гэж
    ккк
    гэхдээ хүн өөрийгөө зөвтгөж яриж бичих гээд байдгийм шигээ тэхээр юу гэх гээд бн вэ гэвэл салаад чи өөрийгөө аваад явж чадах уу ?
    энийг бодоод хариултаа олох байх даа.

  8. Эсүй says:

    Зүгээр л хүүхдүүдтэйгээ сайхан амьдраач дээ
    Бид ганц удаа л амьдрана шүү дээ Хүнээр сайхан хайрлуулах эрхтэй шүү дээ Хайртай гээд уурлуулан доромжлуулан хамт байх хэрэгтэй гэж үү Тэгвэл юунд хайр гэдэг үг гардаг юм
    Анхнаасаа л ингэж гэмших байсан юм бол яах гэж ингэж хань ижилээ гомдоог хүнийг хайрлаад энэ насаараа чи өөрийгөө золиослоод яваад байх уу Өөрөө сайн бод доо
    Уучлаарай гэхдээ сайн сайхан эр хүн байдаг юм Хүнийг хайрлаж халамжилж жаргаадаг эрчүүд зөндөө бий. Тэр тэгээд 1 байтугай 2 ч хамаагүй хүний гэлтгүй хайрлаад явдаг юм даа Гэхдээ чи өөрийгөө хайрлаж чадахгүй юм бол хэн чамайг хайрлах юм бэ? Хэн бэ? 2 хөөрхөн хүүхдээ бодоод явья гэсэндээ тэсээд л байгаа байх гэхдээ чи харамсанаа би мэдэж байна Би ийм амьдралыг нүдээрээ үзсэн Эмэгтэйчүүд яахаараа ганцаараа үлдэхээс айдаг юм бэ? Яагаад хүүхдүүдээ өөрөө өсгөөд өөр хэн нэгэнтэй үерхээд явж болохгүй гэж Монгол бүсгүйчүүд ердөө л айдастай амьдардаг Дагавар хүүхэдтэй эсвэл 2 дахь амьдрал гээд өөрийгөө золиослоод яваад байгааг нь хараад хэлэх үг алгаа
    Эхний хүүхдийг чинь бодоод би нулимас унагалаа Тэр чинь чамаас гарсан биз дээ Гэтэл 2 дахь хүүхдийн чинь эцэг нь тэгэж харьцдаг гэхээр надад хэлэх үг алга. Хүүхдийг хайрлаж чадахгүй бол эр хүн хэрэггүй амьдралд

  9. otgoo says:

    тиймээ,наад чин салаад явхаар хойноос гай болоод бдаг тийм хун одоо миний хамт бга залуу яг тийм аймаар уурлан тгд хуний хамаг уур барна тгд хашгичиж орилохийн яанаа урд н бас хунтэй амидарж бгаад салсан охинтой гхдээ тэрийг н би 1 ч хараагыи охинтойгоо нэгч уулзуулдагуи гэхдээ би энэ хуний хуухэдийг тээж бгаа ягаад ийм зуйл болсонийг би оороо ч ойлгохгыи бга яривал зундуу юм бга наад хун чин хэзээ ч засрахгуй яг амидрал там шиг санагдан аймаар эхэндээ уйлаад суулдээ буур нулимас гарахаа болин ясандаа ортол эр хунд гомдохоор дараан хархаар узэн ядах сэтгэгдэл тордгийн

  10. burjak says:

    бүх хүмүүс л сал гэж байна гэхдээ тийм ч амрахан салж чадахгуй бх л да чиний 2 дахь сонгсон амьдрал шүү дэ. хамгийн чухал нь хүүхэд шүү тэд зовох ёсгүй дээр нь бас нэг юм хэлхэд чи өөрөө салж чадах юмуу хүүхнүүд яг цаг дэрээ тулаад салж чадахгуй худлаа уучилаад л өнгрөөд бдаг нөгөө хар юм нь бүр давраад улам дээрлхээд бүр эцэст нь тулгаж бж бүх хүнийг зовоож бж сая нэг салдаг энэ бол яг үнэн шүү чи өөрөөсөө би салж чадах уу гэж эхлээд асуу асуудлаа чи өөрөө л шиднэ шүү дэ чадахгуй бол тэвчээд л суугаад бж дэ

  11. undrah says:

    ухвэл таарсан мал уу гуй ю ,тиймэрхүү малнууд хуний хэл ойлгохгуй ээ малтай мал шиг хариц тэгээд болохгуй бол туугаад явуул туугаад явахгуй бол зугтаа найз мини

  12. seveta says:

    арчаагуй залуучууд чин тийм байдгийн ыг эмэгтэй хуншиг олигтой авгайгаа тэжээгээд ывж чадахгуй муусайн ымнууд

  13. boloroo SONY-d says:

    uund xaraal yamar xamaatai bainaa. salj chadaxgui xetsuu bol setgel sanaag n xolduuluulaad ch gesen sal gej baina. xen yamar xaraal ayrichixwaa yasan aimaar yum be. sain oilgoj unshi l daa

  14. Sanaa says:

    Зугээр л салдаа гэж хэлмээр байна. Хэзээ ч засрахгүй, Салж болохоор бол хурдан сал. Энэ хэвээрээ байгаад байвал чи аймаар ааштай болно. Яг адилхан, за тэр ч яахав гэхэд хүүхэд чинь бас адилхан болно. Том болохоороо. Тэрнээс аймшигтай нь чамайг болон охиныг чинь зодохгүй, тэрнээс ч аймаар юм болохгүй гэсэн баталгааа алга байна ш дээ. Охиныхоо оронд өөрийгөө тавиад үз. Хичнээн их айж байгаа бол. Одоо чамаас ч гэсэн. Тийм хүүхэд том болоод аливаад өөртөө итгэлгүй, аймтгай, дорой хүн болдог. Юу харж тэр хүнээс салахгүй байгааг чинь ойлгохгүй байна. Хөөрхий охиноо зовоогоод. Дэмий цаг хугацаагаа л алдахын нэмэр. Эвтэйхэн салах аргаа бодоод эртхэн шиг салдаа.

  15. Smile says:

    Barag salaad vr hvvhdiinhee hvmvvjild anhaarch ooroo ch gsn Taiwan bj heden nas ilvv naslahaa bodsn ni deer bh uu, minii uridnii nz zaluu yg iim bsn ym bolgon deer uurlah shaltag gargaad bi ch hairtai durtai gd terniigee saihan blgahiin toloo bvhniig hiideg bsn. Bvvr ooriinhoo hezee ch gargaj bgaagvi vildliig hvrtel shvv, azaar bi oor orond amidrah bolsnoor neg ym salsan daa, tegeegvi bol zuuraldAd l bh bsn bh.

  16. zuzuzulaa says:

    гол чамайг бас нөхрийг чинь танихгүй, та 2ийн дэргэд бж бгаагүй болохоор хэнийх нь буруу хэнийх нь зөвийг хэлж мэдэх юм алга. зарим хүүхнүүд нөхрөө загинаж аашлаад, цохиод автал нь тэсвэр тэвчээрийг нь бардаг. нөхөр нь байтугай дэргэд нь бгаа хүмүүс хүртэл энэ нэг юмыг нэг сайн цохиод хашраагаад өгөөсэй гэж өөрийн эрхгүй боддог. тэгээд тэр хүүхнүүд дараа нь өөрснийгөө энхийн цагаан тагтаа болгоод нөхрөө муулдаг. чамайг би тийм гэж хэлээгүй шүү. зүгээр л бусад хүмүүс чиний азтайг гайхаад бдаг тэгсэн мөртлөө нөхөр чинь чамтай тэгж хайцдаг гэхээр жаахан гайхлаа; эсвэл нөхөрт чинь хамаг буруу бгаа бх. гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг али алинд нь бий бх. одоо нөхрийн чинь үгийг сонсвол бас л өөр өнцгөөс харж шал өөр зүйл ярих вий. тийм болохоор шууд сал ингэ тэг гэж хүний өмнөөс зөвлөж чадахгүй нь. гол нь ээж аав, ах дүү, найз нөхэд гээд та 2ийг хоеуланг чинь танидаг хүмүүсээс зөвлөгөө авсан нь дээр болов уу

  17. sod says:

    davarsan muu mal ve.chi yamar ternii uuraa gargadag heregsel umuu.yag oortei n adilhan zan gargaad uz.bitgii aij uilaarai.uurlahaar n toohgui bai.bas oodoos n adilhan aashil.oorii n oor shigee bolgo.

  18. Urlee says:

    Яг манай нохор шиг ум байна аа. наад хун чини засрахгуй дээ. чи бид 2 яг адилхан мэдрэмж тордог ум байна аа. Ийм заваан авир арилахгуй дээ. наад дах чини манай нохорийн ах ни байхаа. хэхэхэ.Хун харахад нээх сайхан тайван намуухан бас сайхан залуу. гэртээ байнга хунийг хатгаж доромжилсон хун байдаг ум. Би туунд их дургуй одоо тоохоо байгаад оорийгоо хуухдуудээ л боддог шуу. чи эмзэг биш байнга хунийг ях гээд байгаа мэдэгдэхгүй уурлуулаад туундээ кафэ авдаг байхгуй иймэрхүү улсууд. битгий тоо таг дуугуй тэвчээд байхаар гайхаад гайгуй байдаг ум. Гэхдээ байнга тэвчих хэцүү л дээ. Тэгэхгүй гэвэл салах л зам байна даа найз мини.
    Бас хуухдээр байнга тоглоом тохуу хийж уйлуулах дуртай байгаа биздээ. Тэгээд оороо тэрүүндээ дуртай гээч.
    Тэвч гэхээс оор уах бэдээ. Зодуулж болохгуй шуу.

  19. sony says:

    за энэ бөө мөөгөөр хараалгуулж ерөөлгүүлэх гээд байгаа болороо гэж нөхөр боливол яаасийн аан.

  20. зочин says:

    салоо сал, наад муугаа нулимаж хаяд салаад явчих. Араас чни уйлан донгодоод хурээд ирэх вий

  21. Mongolia says:

    Амьдаряаа амьдарч чадаxгуйээ
    Саляаа салж чадаxгуйээ

  22. Ramirez Sanchez says:

    Салаач наад наад чинь хүүхэд чинь муу үлгэр дурайлал болно ш дээ тэ1эээ!!!!

  23. boloroo says:

    darxad@yahoo.com deer mash sain boo xun baidag ter xunees zowolgoo awaad aash zang n zasaad uzexgui yu daa, buur boloxgui gewel salguulax yum xiilgexgui yu daa. yaj ingej nasiig barxaw dee. Aimaar.

  24. MyView says:

    Айдастай амьдарна гэж юу гэсэн үг бэ, өөрийгөө хайрлаж, хүүхдүүдээ тайван орчинд өсгөмөөр юмаа.

  25. Зөвлөх үйлчилгээ says:

    Сал сал.

  26. uhaalag baigaarai says:

    чи юм үзээгүй эрхэндээ хатцан жаргал даахгүй нэгэн байна. энэ нь чи азтай л байна гэсэн үг. жаахан ухаан суу, амьдрал тань, эр хүнийг битгий тэсвэр алдтал нь уурлуулж бай л даа. жижиг юм бүрт эмзэглээд байхаа боль

  27. жирийн бүсгүй says:

    Хамгийн гол нь хүүхэд эрүүл, тайван, хэрүүлгүй орчинд өсч хүмүүжих ёстой. Чи ээж болсоноороо хүүхдээ ийм орчинд өсгөх үүргийг хүлээсэн. Шийдвэр гаргахдаа эхлээд хүүхдэд аль нь дээр вэ гэдэг талаас нь харж шийд. Охинд чинь сайн аав болж чадахгүй байгаа юм байна гэж ойлголоо. Эцэг хүний үүргээ биелүүлж чадахгүй байгаа юм байна. Тэр талаар ярилц. Уучлал гуйж байна гэдэг эргэцүүлэн бодож байна гэсэн үг. Өөрт нь байгаа бурууг ойлгож чадвал засрах гэж хичээх байх. Анх суухдаа хүүхдэд чинь аав болж чадна гэж суусан байх. Түүнийг нь сануул. Хүүхдийн дэргэд гаргаж байгаа элдэв авир буруу болохыг тэр хүн ойлгох ёстой. Тэгээгүй цагт охинд чинь л хамгийн хэцүү байх болов уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.