Бүсгүйчүүд хэзээ дурлалаас залхдаг вэ?

18 НАС. Охид энэ насандаа одоо л хvнтэй суухгvй бол дараа нь нөхөр олдохгvй гэсэн сэтгэгдэлдээ автан нөхөрт гарах нь бий. Мөн хайр дурлал гэхээсээ илvv санамсаргүй  олсон хүүхдээс болж гэрлэх нь ч бий. Гэтэл ийм яаруу шийдвэр гаргасан охид хэдхэн жилийн дараа амаа барьдаг. Амьдрал vзээгvй, хангалттай наргиж цэнгээгvй байтал нь том хvмvvсийн амьдрал нуруун дээр нь буугаад ирэхээр өөрийн эрхгvй дутуу бvхнээ нөхөх хvсэл төрж ч мэднэ.

25 НАС. Энө насандаа охид тооцоотой гэрлэлт гэхээсээ илvv хайр дурлалдаа хөтлөгдөн гэр бvл болдог. Тодорхой хэмжээнд амьдрал vзэж нэг бус эртэй учраад vзчихсэн болохоор хайр дурлал гэж юу байдгийг гадарладаг болсны дээр хvvхэд төрvvлэх насанд хvрсэн байдаг. Тиймээс ч сэтгэл нийлсэн хvн хурдан олддог. Энэ насанд машинтай, байртай, мөнгөтэй болох гэсэн тооцоо харьцангуй энгийн байдаг. Тэгээд ч сонгосон хvн нь ямар нэг байдлаар таалагдахаа больсон ч яваандаа дасаад бvх зvйл хэвийн болно гэж өөрийгөө тайтгаруулдаг.

35 НАС. Хvvхнvvд энэ насандаа хайр дурлалдаа хөтлөгдөн гэр бvл болох нь эрс цөөрдөг. Хайртай хvнтэйгээ суусан ч сэтгэлдээ хэн нэгнийг  хадгалж байж ч мэднэ.  Гэхдээ дахин гэр бvл болсон хосуудын дунд ч хайр дурлал шийдвэрлэх vvрэг гvйцэтгэх нь багасч тав тух, баталгаатай амьдралыг хүсэх нь  давамгайлж эхэлдэг.

45 НАС. Энэ насанд хайр дурлал шийдвэрлэх vvрэг гvйцэтгэх нь тун ховор.  Тэгээд ч өдий насны эмэгтэйчvvд хайр дурлалыг ханаж, хаширтлаа хvртсэн байдаг болохоор тайван амьдралыг өөрийн эрхгvй мөрөөдөж эхэлдэг. Гэхдээ энэ насны эмэгтэйчvvд хvvхдээ гайхтал  гал халуун дурлалаар өөр эртэй гэр бvл болох нь цөөнгvй.

55 НАС. Нас өндөр болох тусам гэр бvл болж байгаа хосууд бие биендээ бага шаардлага тавьдаг. Мөнгө ч тийм их хэрэгцээтэй бус болж, секс ч гэсэн байвал сайн, байхгvй байлаа гээд харамсах юмгvй болдог. Тоонотой гэрт толгой холбон, бие биендээ бололцооныхоо хэрээр тvшиг болж амьдрах бодол л үлддэг.

60-ДАС ДЭЭШ. Энэ насныханд хааяа цэцэг бэлэглэж, нэг нэгэндээ туньж яг л арван жилийн xvvxдvvдийнx шиг романтик дурлал vvсэх нь цөөнгvй. Хvvхдvvд тусдаа гарч ганцаараа vлдсэн хvн романтик харьцааг vгvйлэх нь ч аргагvй биз.

1 Comment

  1. Зочин says:

    Зугаатай л юм. Амьдралын мөчлөг бүр ондоо бэлэг барих юм даа бидэнд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.