Та ганц бие үү?

“Үүрдийн аз жаргалын эрэлд” номын зохиогч Мишель Коув  ганц бие 100 гаруй бүсгүйчүүдтэй уулзаж ярилцан, зам дээр зогсч буй заяаны ханиа олоход юутай тулгарч байгааг нь мэдэхийг хүсчээ. Зохиогч бүсгүйчүүдийн дотоод ертөнцөд нэвтрэн, тэд ямар эр хүнийг хайж байдаг, саад болж байгаа зүйл нь юу болохыг номондоо өгүүлэхийг зорьсон юм. Олон бүсгүйчүүдтэй уулзаж, ярилцсаны эцэст Мишель тэднийг  12 хэв шинжэд хуваасан байна.  

Эр хүний  эрэлч: Өөртөө тохирох хүнийг  олохын  тулд цуцалтгүй хайдаг эмэгтэй.

Галт шувуу: Шархалсан зүрхтэй, өөрийгөө өөрчлөхийг  хүсч байгаа эмэгтэй.

Бодь эмэгтэй: Бүгдийг хувь заяандаа даатгаж орхиод өөрийнхөөрөө амьдрахыг илүүд үздэг.  Эрчүүдийг  өөртөө дурлуулах элдэв арга саам хийдэггүй эмэгтэй.

Цагаан морьтой ханхүүг хүлээн суудаг гүнж:
Хан хүү өөрийн биеэр ирж, аврахыг хүлээдэг эмэгтэй.

Оройхон гарч, ширүүхэн  дайрагч: Ирээдүйн нөхөртэйгөө учрахыг хүлээн амьдралаа хүлээлгийн өрөөнд өнгөрүүлэгч эмэгтэй.

Төөрсөн шувуухай: “Тэр л надад тохирох хүн мөн” гэж бодно. Харин түүнтэйгээ учирсны дараа хуучин найз залуугаа илүү гэдгийг олж мэднэ.

Хурим мөрөөдөгч:
Түүний хувьд  насан туршаа хамт амьдрах хүнийг олох үгүй нь гол биш.  Зүгээр л өөрийгөө хуримын даашинз өмссөн байгаагаар төсөөлөн бодох дуртай.

Нуруугаа авахуулсан гүү: Түүний үеийнхэн бүгд гэрлэсэн  ч тэр гэрлэхийг хүсэхгүй.  Учир нь тэр урьд нь гэрлэж байсан болохоор гэрлэлт гэж  юу болохыг сайн мэднэ.

Үл шантрагч:
Санамсаргүй байхад нь хэн нэгэн эр гэрлээч гэж  гуйхыг битүүхэн хүлээдэг бүсгүй.

Ээж болохыг мөрөөдөгч:
Ээж болох өдөр хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг мэддэг ч  биологийн хувьд  бэлэн биш.

Төлөвлөгч: Гэрлэх цаг нь болохоор л гэрлэнэ гэж боддог эмэгтэй.  Энэ хугацаандаа  аав ээж, найз нөхдөөс ирэх дарамтын эсрэг чадах бүхнээ  хийдэг.

Зөрүүдлэгч:
Гэрлэлт өөрт нь тохирох зүйл биш гэж боддог эмэгтэй.  Гэхдээ аз жаргалтай байх  аргыг  олдог.

Энэ хүртэл уншсан бол та надтай хамт гэсэн үг.  Хэрэв та ганц бие бол дээрх хэв шинжийн алинд  хамаарч байгаагаа  харав уу?

3 Comments

  1. single lady says:

    би боди эмэгтэй юм бн кккк. нас яахуу дунгуж 24 юм чин болж бнаа ккк. зувхун надтай учирхийн тулуу турсун тийм заяаний ханитайгаа ыдахгуй учирна гэж итгэж явдаг юмааа хэхэ

  2. Гэр бүл, үр хүүхэдтэй байхын аз жаргалыг мэдрэхгүй ОДИНОРО яваад байвал АДААР ААШТАЙ АМИА ХИЧЭЭСЭН нэгэн л болох байх даа

  3. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ЭР ЭМ АЛЬ Ч БАЙ ХЭТ ИХ ӨНДӨР ШААРДЛАГА БИЕ БИЕНДЭЭ ТАВИАД БАЙХААР Л ИХЭНХДЭЭ Л НАСНЫ ЭЦЭСТ ГАНЦААРДЧИХ ГЭЭД БАЙДАГ ЮМ ШҮҮ ..АМЬДРАЛД ХЭЗЭЭ Ч 100% ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ ЗААВАЛ АЛДАА ДУТАГДАЛ БИЙ ХАРИН ТҮҮНИЙГ НЬ ЗӨВШӨӨРЧ ЧАДВАЛ ЧИ САЙХАН ХАНЬ ИЖИЛТЭЙ БОЛНО ДОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.