Та сэтгэл татам бүсгүй мөн үү?

Яагаад зарим эмэгтэйчүүдийн ард бишрэгчийн урт дараалал үүсэн, уулзсан бүх эрчүүд нь нүд салгалгүй ширтэж байхад, зарим нь эрчүүдийн дэргэд “хий үзэгдэл” мэт нүдэнд нь тусалгүй өнгөрдөг юм бэ? Тэд яагаад бусдын анхаарлыг татаж чадахгүй байна вэ? Аятайхан, сэтгэл татам харагдахыг хүсдэг ч мэддэггүй эмэгтэйчүүд ямар алдаа гаргадаг вэ?

Өөртөө хайхрамжгүй хандах
Зарим эмэгтэй өөрийгөө  би огтхон ч тачаангуй биш, биеийн харьцаа минь надад чухал биш эсвэл би нүүр будалт, хувцаслалтандаа төдийлөн анхаардаггүй. Ер нь будаад байдаггүй л дээ гэх зэргээр ярьдаг.

Эдгээр эмэгтэйчүүд өөрсдийгөө бараг л ажигладаггүй, хааш яаш хувцасладаг, дезодорант болон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Ийм ч учраас тэд эрчүүдэд өөрийгөө эмх цэгцгүй, сэтгэл татам биш гэсэн сэтгэгдлийг үлдээдэг.

Өөрийгөө хэт доогуур үнэлэх
Эрчүүд хамгийн түрүүнд нуруу цэх, амьдралд итгэлтэй яваа эмэгтэйчүүдэд анхаарлаа хандуулдаг гэнэ. Харин өөрийгөө үнэлдэггүй (мөрөө унжуулсан, цог жавхаагүй харцтай, хөлөө чирж алхсан гэх мэт) эмэгтэйд сэтгэл татах зүйл огт байхгүй гэж үздэг. Ийм эмэгтэйг олны дундаас илүүдэл жин, гутсан, идэвхгүй байдлаар нь амархан таньж болно. Өөрийгөө хайрлахгүй юм бол хэн түүнийг хайрлаж чадна юм бэ? Өөрийгөө хайрлах, хүндэтгэх нь тачаангуй байдлыг бүрдүүлэгч гол хүч болдог.

Хэр хэмжээнээсээ хэтэрсэн чармайлт
Хэрвээ эмэгтэй өөрийгөө тачаангуй гэдгийг батлах гэж хэт их хичээх нь үнэн хэрэгтэй огт тийм биш гэдгийг баталж өгдөг. Эрчүүд үүнийг төвөггүй мэдэж чадна. Тэд өөрийгөө сэтгэл татам бүсгүй гэдгээ батлахын тул махран зүтгэх байгаа эмэгтэйчүүдийг огт сонирхдоггүй. Ийм эмэгтэйчүүдийн бие авч явах байдал нь хуурамч, бодит бус, улиглан салж өгөхгүй, тохирохгүй нөхцөлд (эс онож) чарлаж инээдэг, аль болох олон эрчүүдийн нүдэнд тусахыг хичээдэг байна.Тэд бусдаас түрэмгий, зальтай, чалчаа, шунахай, эд хөрөнгийн талаарх ил тод яриагаараа ялгардаг. Эрчүүд тэдэнд хэзээ ч үнэн сэтгэлээсээ ханддаггүй.

Өөрөө өөртөө саад хийх
Эмэгтэйчүүд хэн нэгэнд таалагдахыг хүсдэг ч зарим зан чанар нь тэдний дунд “хана” босгодог. Эмэгтэй эелдэг зөөлөн биш, бэлгийн харилцааны огт сонирхолгүй байдал үзүүлэх, сэртэндэхгүй[1], сээтгэнэхгүй байх нь эр хүнд сонирхолгүй, мэдрэмжгүй гэсэн сэтгэгдэл төрүүлдэг байна. Ийм эмэгтэйчүүд гутрангуй үзэлтэй, өөрийн гадаад үзэмжиндээ шүүмжлэлтэй ханддаг, урам зориггүй байгаагаа огт нуудаггүй.

Муу дадал зуршил
Гадаад үзэмжээрээ төгс сайхан эмэгтэйн муу, тааламжгүй зуршил (архи, тамхи болон хар тамхины хэрэглээ, хумсаа мэрэх, бохь байнга зажлах гэх мэт) нь ердийн залууг хөндийрүүлдэг.

Бүдүүлэг гадаад байдал
Сэтгэл татам харагдахыг хүсдэг олонх эмэгтэйчүүд хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, чимэглэл сонгохдоо алдаа гаргадаг. Эрчүүд хэт цоохор эсвэл тод өнгийн хувцас, тод улаан өнгийн уруулын будаг, нүүрээ хэт тод эсвэл “солонго” мэт будах, хэтэрхий бариу жинс (ялангуяа биеийн хэлбэр нь үвтэгш[2] сайхан биш бол), сүрчигний хурц үнэр, үсний тос хэрэглэсэн байдал (тохироогүй эсвэл хэт зузаан байх), урт гялтганасан ээмэг зэргээс төлөв даруу байдлыг илүү сэтгэл татам байдал гэж үздэг. Үзэсгэлэнтэй харагдана гэдэг нь өөрийгөө “шинэ жилийн гацуур мод”  мэт чимэглэнэ гэсэн үг биш.

Бүдүүлэг зан авир
Залуус бүдүүлэг зан авирт хэт чанга эсвэл янгиа[3] дуу хоолой, бахирамтгай, тааламжгүй, бүдүүлэг зан төлөв, муухай ааш маяг, билэн[4], олиггүй болон салаа утгатай шог ярианд дурлах, олон залуустай зэрэг сэртэндэх1 мөн энгэр нь хэт задгай цамц өмссөн байдлыг тооцдог гэнэ. Эмэгтэйчүүдийн “хэтэрхий” гэж хэлэгдэх бүх л зүйл эрчүүдийг үргээж байдаг.

Хувь хүний дутагдал
Хүний зан араншин, дадал зуршлыг өөрчлөхөд маш хэцүү. Гэвч эрчүүд хувь хүний дутагдалд шууд анхаарлаа хандуулдаг.  Мэдлэгийн төвшин, шудрага бус явдал, атаа жөтөө, хэт чармайх, хошигнох мэдрэмжгүй байх, байнга гомдлох, үглэх, биеэ өргөмжлөх,  завхай явдал, хомхой сэтгэлтэй байх гэх мэт  олон зүйл  эрчүүдийг үргээдэг.

Энд бичсэн зүйлс таньд маш тодорхой, санаа авах зүйл алга  гэж санагдаж байгаа. Гэвч “хүн хэдийгээр ухаантай ч хэлэхээс нааш санахгүй” байдагт л эрхэм бүсгүйчүүдийн гол асуудал оршиж байгаа юм.

9 Comments

  1. aavaa says:

    ккк

  2. divine says:

    дандаа бохи жажилдагаг ш дээ би хэхэ

  3. hi says:

    Би ч нүүр амаа ч будалгүй бараг 7 жил болж байнадаа. Одоо будахаар нүүрэндээ баг зүүсэн юм шиг санагдаад байдийн. Хүмүүс ямар байдлаар хүлээн авдаг юм болдоо. Ер нь бол өөртөө арчаатай юуг ч тааруулаад өмсдөг хүмүүс гоё санагддаг боловч таргалалтаас болоод өөртөө тийм шаардлага тавихаа байсаан.

  4. offer says:

    Uuriiguu buh talaaraa dajgui gej boddog busguid tusalj demjihed belen shuu,
    zaluuhanzaluu@yahoo.com
    Sanaa zovoltgui holboo bariarai,

  5. miraalag busgui says:

    куэ заавал эрчүүдэд таалагдах гэж амидрах ёстой биш шд ээ хун ууруу ууртуу хайртай бж ууруу л сайхан амидрах хэрэгтэй шд ..

  6. dolgoon says:

    таалагдаж бна.зарим мэдэхгүй мэддэггүй юмаа олж харахад тус дэм болохоор зүйл бна.баярлалаа

  7. hahha says:

    тод будаж олон чимэг зүүлт давхар давхар зүүдэг мода дэлгэрчээд бүгд л ёолкны мод шиг гоё болчоод байна шүү дээ. Монголд энэ мода очсон үгүйг мэдэхгүй юм

  8. Xongorzul says:

    -ene ch unen boljee

    -ooriinhoo dutagdaliig olj harah gesen huuhnuuded tuslah sain zovlogoo bolj
    -tnx

  9. tushig says:

    21тэй залуу бнаа ойролцоо насний бусгуйтэй sex хамтрагч болий battushig_holy@yahoo.com бичээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.