Түрүү булчирхай нь эр хүний хоёр дахь зүрх юм

Ингэж хэлдэг нь санамсаргүй зүйл биш. Энэ өчүүхэн булчирхай нь эр хүний амьдралд асар их үүрэг гүйцэтгэдэг. Тэр дундаа сексийн амьдралд. Өнөөдөр эрчүүдийн бэлгийн сулрал маш их залуужсан. Бэлгийн сулралд өртсөн эрчүүдийн дундаж нас 40 түүнээс ч бага болтлоо залуужжээ.

Нас ахих тусам түрүү булчирхайн хэмжээ томорч, үрэвслийн процесс явагддаг. Энэ нь эр хүний амьдралыг маш их хүндрүүлдэг. Үүнээс болж шээсний сувагт хүндрэл, асуудал үүсэх, сексийн хямралд өртөх нь бий.

Сексийн хямралд орсон эр хүний гэр бүлийн, эсрэг хүйстэнтэйгээ харьцах харьцаанд үл ойлголцол, асуудал үүсч эхлэнэ. Үүнээс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

Түрүү булчирхайнд хагалгаа, мэс засал хийлгэх нь тийм сайн арга биш
Эр хүн бүрийн амьдралд үр удмаа үлдээх тэргүүн зорилго явж байдаг. Үүнээс гадна сексийн хэвийн амьдрал нь гэр бүлд баяр баясгалан, аз жаргал, сэтгэлийн ханамж авчирах нь ойлгомжтой. Гэтэл ердийн сексийн процесс хүндрэлтэй болоод ирэхэд гэр бүлийн амар тайван амьдрал ч хямралд орох нь бий.

Зарим эмч нар мэс засал хийлгүүлэхийг зөвлөдөг. Гэвч мэс засал хийлгэснээр бэлгийн сулрал бүр их асуудалтай болж ирнэ. Түүнээс бүр аргагүй тохиолдолд л ийм аргыг сонгохыг зөвлөе. Гол нь урьдчилан сэргийлэх, цаг тухайд нь эмчлүүлж байх нь илүү үр дүнтэй.

Түрүү булчирхайгаа эрүүл байлгахын тулд амьдралын хэв маяг, хоол хүнсэндээ анхаар
Эр хүний хоолны найрлагад витамин Е, А, (капсулаар) Д, В5 ханаагүй тосны хүчил, фолийн хүчил зэрэг байх ёстой. Эм тариа, витамин хэлбэрээр эдгээрийг авахын сацуу хоол хүнсэндээ загас, түрс, өндөг, ургамлын тос, буудайн үр, малын элэг, үхрийн мах, банана, далайн гаралтай бүтээгдэхүүн, чацаргана зэргийг өргөн хэрэглэх хэрэгтэй.

Тогтмол цагт хооллож байх, ажил амралтаа зөв хослуулах, амьдралаас таашаал авч сурах, архи тамхинаас хол байх зэрэг зөв зуршил, дадал, үр дүнтэй хооллолт зэрэг нь энэ таагүй өвчнөөс сэргийлэхэд нэн тустай.

/Хань/

1 Comment

  1. Gstar says:

    за

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.