Хэт таргалалт бэлгийн сэрлийг бууруулна

Эмэгтэйчүүдээс ялгаатай нь илүүдэл жинтэй  эрчүүд үүндээ сэтгэлээр унадаггүй бөгөөд  харин  ч мөнгөтэй, нэр төртэйн  бэлгэдэл гэж үздэг. Үнэн хэрэгтээ хэт таргалалт нь тэдний бэлгийн чадварт муугаар нөлөөлдөг. Хэд хэдэн шалтгаан байдаг ч  хамгийн ноцтой нь atherosclerosis юм.

Хэт таргалалт нь цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлдгээс цусны хэвийн эргэлтийг удаашруулж, эр бэлэг эрхтэн босоход саад учруулдаг байна.  Ийм байдлаар  артерийн судсыг бөглөвөл  улам аюултай болдог.  Чихрийн шижин өвчнөөс  шалтгаалсан хэт таргалалт нь захын мэдрэлүүдийг гэмтээж, эр бэлэг эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Хэт таргалалттай хүмүүсийн  биемахбодод  тестероны хэмжээ бага байдгийн учир нь  эм даавар эстрогенийг нэмэгдүүлж,  бэлгийн сэрлийг бууруулдагтай холбоотой.  Эр бэлэг эрхтэн чадвараа алдахад үрийн шингэний ялгаралт болон  дур тавилт  алга болдог. Хэт таргалалт нь бүр бага наснаас  нь  эхэлсэн эрчүүдийн хувьд  бэлгийн  бойжилт нь  эрт зогссон байдаг.

Эмч нар хэт тарган эрчүүдэд зөв хооллож, бэлгийн сэрлээ сэргээхийг  зөвлөдөг. Гэвч нөгөө талаар  эр гормон  тестеронийг  холестериноос хоол тэжээлээр дамжуулан авдаг тул  хэт өлсөх нь мөн л  цусны эргэлтэд хортойгоор нөлөөлдөг юм.  Хамгийн зөв арга бол амин дэм, тэжээллэг бодисоор баялаг хоол хүнсийг тохируулан хэрэглэх юм. Ялангуяа  тестероны хэмжээг нэмэгдүүлдэг цайр агуулсан далайн гаралтай бүтээгдэхүүн, үхрийн элэг, сүү, лууван, амин дэм B3 болон дур хүслийг нэмэгдүүлдэг цэцэгт байцаа, мөөг, шош, гадил, киви зэргийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь зүйтэй.

news.mn

1 Comment

  1. ХЯТАД бараа бүтээгдхүүний ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ судалгаа says:

    Таны БНХАУ-аас хайж буй бараа бүтээгдхүүн,тоног төхөөрөмжийн судалгааг
    ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ажлын 2оос 3н өдөрт судалж туслахад бэлэн.
    И-мэйл хаяг :TT_MON@yahoo.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.