Хүүхдүүд нууц амрагийн дуугаар хэлд орж байна

Хөгшчүүд бидний үед гэж ярьдаг шиг манийг хүүхэд байхад багачуудад зориулсан сайхан сайхан дуу их байжээ. Хүүхэд бүрийн хэлд ороод л сурдаг “Маамуу нааш ир”-ээс гадна шүү дээ. “Тэгвэл хоёулаа”, “Хонхот хүүхэлдэй”-гээс эхлээд л олон дуу дуулж өссөн байх. 

Гэхдээ тэр дуунууд хүүхдийн сэтгэхүйд таарсан, сурахад амархан, цоглог аялгуутай байх жишээтэй. Хүүхдийн дуу дуулдаг мэргэжлийн дуучид ч байлаа. Хүүхдийн Долгороос эхлээд хэн хэн ч билээ дээ. Түүнээс гадна хүүхдийн зохиолч Ж.Дашдондог, хөгжмийн зохиолч Т.Галмандах гээд олон хүмүүс хүүхдэд зориулсан уран бүтээл хийж байсан даа. Гэтэл одоо цаг өөр болжээ.

Цаг өөр болохоор тэр цаг үед амьдарч байгаа хүмүүс нь ч өөр болох юм. Тэр дундаа хүүхэд, багачууд дэндүү өөрчлөгдөж.

Хүүхдийн дуу сонсдог хүүхэд гэж ер нь байна уу. Хүүхдэд зориулж зохиол бичдэг, дуу зохиодог уран бүтээлч ч гэж алга. Хаа нэг л Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон гэсэн багачуудад зориулсан тодотголтой байгууллагууд уран бүтээл хийх юм даа.

Гэхдээ хүүхдэд зориулсан, тэдний сэтгэлгээнд тааруулсан, сэтгэхүйг нь хөгжүүлэх бүтээл хийхээсээ урьд мөнгө олох аргаа л бодоод байдаг болж. Үзэх тоглолтгүй, сонсох дуугүй хүүхдүүд солонгос кинод дурлаж, орой “Кино сонгууль”-ийн тав дахь киног томчуудтай хамт үзэж, хайрын дуу сонсч л өсч байна.

Цэцэрлэгийн багш нар хүртэл хүүхдүүдэд ганц хоёрхон дуу зааж өгч байгаа нь мэдрэгдээд байгаа юм. Цэцэрлэгт явж байгаа хүүхэд болгон л нэг хэсэг “Хоёр нар” гэдэг нэртэй дууг дуулсан даа. Арай өөр гэвэл МҮОНТ-ийн “Цоглог” хүүхдийн нэвтрүүлгийн өмнө явдаг дууг дуулж байгаа юм. Өөр дуу бараг л мэдэхгүй. Мэдвэл алдарт поп дуучид болох Болд, ВХ нарын дууг дуулна гэж байгаа.

“Хайрт минь, аз жаргал ойрхон байна” гэж ирээд авч өгнө дөө өнөө жаалууд маань. Хүүхдийн дуу дуулж байгаа дуучид нь гэсэн авах юмгүй. Дуучин Ану, Бондгор гээд л хүүхдийн халаас тэмтэрсэн “гарууд”.
Тэгээд дуулж байгаа дуунууд нь үл бүтэх. Хүүхдэд зориулж байгаа юм бол арай өөр юм хийж болно доо.

Гэтэл өнөө Ану чинь хагас нүцгэн шахуу хүүхдийн дуу дуулаад л тууж явдаг. Ямар сайндаа л “хүүхдийн эротик дуучин” гэдэг цол хүртэх вэ дээ.

Хүүхдийн дуу мэддэг хүн байхгүй байгааг анзаарсан нэг сэргэлэн нөхөр саяхан 1000 хүүхдийн дуутай гурван ширхэг цомог гаргаваа. Дээр үед л дуулагдаж байсан шилдэг гэгдэх хүүхдийн дуунууд багтсан гэж байгаа. Гэтэл өнөөхийг нь хүүхдүүд тоохгүй байгаа юм.

Одоо хонхот хүүхэлдэй сонирхож, гудамжинд шалбааг туулдаг хүүхэд гэж алга. Тэр бүү хэл дээс тоглодог ч хүүхэд харагдахаа байж. Тийм байхад яаж энэ төрлийн дуу одоогийн хүүхдийн сэтгэхүйд нийцэх вэ. Нэг хүн “цэцэрлэгт боорцогны тухай шүлэг заалаа гээд хүүхэд уурлаад байх юм. Аргагүй шүү дээ. Одооны хүүхдүүдэд ядаж чокопайны тухай шүлэг зааж байж сэтгэхүйд ойртоно биз дээ” гэж билээ.

Үүнтэй ижил хүүхдийн сэтгэхүйд таарсан уран бүтээл хийх цаг болжээ. Тэр дундаа хүүхдийн төлөө гэж ам ангайдаг нөхдүүд.

“Маамуу нааш ир” шиг ямар ч цаг үед дуулагдаж чадах уран бүтээл хийж чадахгүйгээс хойш хүүхдийнхээ сэтгэхүйг судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол тун удахгүй хэлд ороод удаагүй хүүхэд чинь “Хайрт минь ээ” гээд л дуулж байх вий.

Н.Пунцагболд
Монголын мэдээ

8 Comments

  1. sujina says:

    энэ их муухай зураг яг тахир дутуу хун шиг гар н муухай гарсан бна

  2. tushig says:

    21тэй цэвэрхэн залуу бнаа ойролцоо насний бусгуйтэй sex хамтрагч болий battushig_holy@yahoo.com add хийгээрэй

  3. wax says:

    жинхэнэ порно стар шдэ хоорхий ану гэж хоосон толгойтой т1 янхан

  4. ыуыу says:

    хохо …

  5. Darjaa says:

    Aaw nart ni zoriulj duuldag gee biz de kkk

  6. Herlen says:

    Huuli uilchildeg oron bol Anug shaldan zurga abhulj tarah uydn shuud huuhded zoriulsn business g n haah ymu ter duu g n fm radio gor yabulhig horigloh bsim

  7. ttt says:

    huuhdiin porno od shu dee haadan chin

  8. Gstar says:

    xаxа er ni unen shuu maamyy naashir gej aguu buteel bna daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.