Эрчүүдийн ертөнцөөр аялахад

Эрчүүд бүгд нохойтой адил. Гэсэн ч эмэгтэйчүүд бид тэднийг хэн  ч байсан хайрладаг.  Эрчүүдэд зориулсан сэтгүүлийн секс булангийн тоймч байсны хувьд тэдний нууц хүсэл, сонирхол, айдсын талаар бусад эмэгтэйчүүдээс илүү мэддэг болсон юм. Ингээд  та бүхэнд итгэхэд  бэрх боловч хайрламаар эрчүүдийн ертөнцийг танилцуулж байна. 

Эрчүүд нулимсыг тэвчдэггүй

Өөрт нь зориулан бүжиглэж, хувцсаа тайчихаас илүү  гэнэтийн бэлэг эрчүүдэд үгүй.  Ийм тачаангуй хөдөлгөөн эр хүнийг галзууруулах дөхдөг бөгөөд тэд  дараагийн үйлдлээ хэдийн төсөөлсөн байдаг.  Дотуур хувцастайгаа түүний өмнө бүжиглэхээс  ичиж байна уу? Гэвч эрчүүд энэ үед үүнийг чинь анзаарах ч үгүй.  Ийм нөхцөлд эр хүний толгойд таныг эзэмдэхээс өөр бодол байхгүй.  Тиймээс хувцсаа  удаан тайчиж,  түүн рүү шидэл. Эхлэл хамгийн чухал.

Эрчүүд өөр эмэгтэйг харахгүй  байж чадахгүй
Энэ бол гарцаагүй үнэн. Эрчүүд өөрсдийгөө хянаж чаддаггүй улс.  Яг л эмэгтэйчүүд дэлгүүрийн шилэн хоргоны цаана байгаа  гоё гутлаас харцаа салгаж чаддаггүйтэй адил. Харахгүй байхын аргагүй.  Тэр бүү хэл горилл хүртэл ( өөрийн эмэгчинтэй )  хажуугаарөө өнгөрөх залуу эмэгчинг хардаг гэж хүн судлаачид баталдаг юм. Таны нөхөр хэнэггүй, хайхрамжгүй нэгэн байсан ч хэзээ нэгэн цагт дотоод зөн совиндоо  хөтлөгдөх нь гарцаагүй. Эрчүүд аварга биетэй хүүхдүүдээс ялгаагүй. Үүгээрээ ч тэд бахархдаг.

Сэтгэлээрээ бол бүх эрчүүд  хүүхэд  л гэсэн үг. (Үүнийг тэд байнга саравчтай малгай өмсдөгөөр тайлбарлаж болно) Тэдний сонирхол ч хүүхдийнхээс ялгаагүй.  Дийлэнх эрчүүд өшиглөж, шидэх, чулуудах зүйлд дуртай байдаг бөгөөд нэг нэгнээ тоглоом шоглоомоор ч байсан цохиод  авах нь энүүхэнд.  10 настай хүүгийн тухай ярьж  буй мэт сонсогдож байна уу?  Эрчүүд нийлэхээрээ ТВ урд суугаад хөлбөмбөг үзэн хашгирч, нэг нэгнээ тэнэгээр нь дуудна.  Ингэж хүүхэд шиг аашлах нь тэдэнд хөгжилтэй  байдгаас гадна бодит ертөнцийн  дарамтаас гарч, өөрсдийнхөөрөө байх арга нь юм. Гэхдээ тэдэнд ингэж аашлах боломж олгож бай.

Эрчүүд бол  гаж донтнууд
Үүнийг ойлгох аргагүй. Тэд долоо хоногийн 24 цагийн турш сексийн тухай боддог. Тэднээс итгэхийн аргагүй секс  санаа төрдөг нь тэдний дотор  10 настай  хүү байдагтай  холбоотой.  Түүнээс гадна эрчүүдийн  секс фантазид  олон хүн төсөөлөгддөг. Эрчүүдэд өгөх хамгийн тохиромжтой бэлэг бол порно кино. Яагаад гэвэл  дараа нь огт гомдол хэлдэггүй.  Гэвч надад итгээрэй.  Эрчүүд порно кинонд дуртай ч жинхэнэ секст бүр илүү дуртай.

Хамтдаа порно кино үзэх нь урт удаан харилцааны түлхүүр болдог. Харамсалтай нь ихэнх порно кино  зөвхөн эрчүүдийн төсөөлөл дээр  үндэслэсэн байдаг.

Эрчүүд хуурахаас буцахгүй
Бүх эрчүүд араар тавьдаг гэж ойлгож болохгүй ч бас хуурахгүй  гэж бодох хэрэггүй. Энэ бол биологийн  хэрэгцээ. Эрчүүд харж, хүсч, мөрөөдөж байгаа.  Хэрэв эр хүн мөрөөдлийн  амьдралаа бүтээж чадвал түүнд эхнэрээс гадна  хүссэн газраа очих далавч бас байх нь гарцаагүй.  Эмэгтэй хүн өөрт тохирох цорын ганц эр хүнийг хайж явдаг бол  эр хүн таван өөр онцгой бүсгүйг харж явдаг. Тэдэнд хуурах санаа төрсөн ч тэд гэр бүлээрээ дэнчин тавихыг хүсдэггүй.

Ухаантай эрчүүд.
Эрчүүд эмэгтэй хүний шүтээн болохыг хүсдэг
Эрчүүд бүсгүйнхээ азтай, хүчтэй бас дур булаам эр байхыг хүсдэг. Хэдийгээр өөрсдөө  хүлээн зөвшөөрдөггүй ч эмэгтэй хүнээс ухаантай гэж бодох дуртай.  Харин тэд өөрөөс нь арав дахин сайхан бүсгүйтэй хамт байхаас огт санаа зовдоггүй.

Эрчүүд аман секст дуртай
Эрчүүд орон дотроо эмэгтэй хүнээс юу хүсдэг вэ гэж үү?  100 эрчүүдийн дунд санал асуулга явуулахад  80 хувь нь  аман секс гэж хариулсан юм.  Аман секст тэгтлээ дуртай байдаг  нь арга барилд биш,  эмэгтэйчүүдийн үүрэг их байдагтай холбоотой.  Залхуурч байгаа нь тэр.  Эмэгтэйчүүдийн өгч чадах хамгийн сайхан таашаал бол өглөөний аман секс гэж тэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.

Эрчүүд учир ойлгодоггүй
Эрчүүд битүү үгийн учрыг огт ойлгодоггүй.  Эмэгтэйчүүд зөн совингоороо эр нөхөр, хүүхдүүдийнхээ юу бодож байгааг  мэдэж чаддаг бол эрчүүд бусдын бодлыг уншихыг огт хүсдэггүй аж.  Тиймээс  хэлж, ойлгуулаагүй байж өөрийг  чинь ойлгохгүй байна гэж тэдэнд гомдоллох хэрэггүй. Жишээлбэл таны төрсөн өдрийг нөхөр чинь мартаагүй гэж найдах хэрэггүй. Тиймээс шууд л “ Өнөөдөр ямар өдрийг мэдэх үү?” гэж асуу.  Тэр” Баасан бил үү?” гэх вий. Сэтгэлээр унах хэрэггүй. бүсгүй минь. “ Өнөөдөр миний төрсөн өдөр” гээд л шууд хэлчих.

О. Халиун

13 Comments

  1. boloroo says:

    тэнэг юмаа эрчүүд гэхдээ ухаантай эрчүүд бдагал байхалдаа заримийнх ни ухаан ни бөгсөндөө очихсон байхиймдаа гэж ккккк

  2. nomin says:

    сайн бна уу? би одоо 21настай найз залуугаа сайн ойлгохгуй юм дандаа порно узэх юм энэ муу юу сайн уу хэлж огоч

  3. dd says:

    хэхэ
    дээр бичсэнтэй 100% нийлэхгүй байгаа ч гэсэн
    дийлэнх нь үнэншдээ…
    эрчүүд харин бараг байнга сексийн тухай боддог нь яг үнэн шүү
    гудамжаар алхаж явснаа нээх гоё хөлтэй хүүхэн хараал тэр хөл мөрөн дээр минь байгаагаар төсөөлдийшд хаха

  4. lolo says:

    Бүгд бол ийм биш байхаа үүнийг бичсэн хүн, тэрэнтэй адилхан гарууд байдаг л байх 😛

  5. bolor says:

    ккк-д: манай нөхөр бол ажлийн өдрүүдэд 1, амралтын өдрүүдэд 2-3 удаа хийдэг ш дээ. бид 2 одоо жил болж байна. одоохондоо ийм байгаа байж ч магад. ай донт нов

  6. kkk says:

    er n end tend biches.g harahad erchud bainga sex boddog husdeg ntr gh ym. My nohor law 7 honogt 1 l uda hideg ter n dandaa bi l tataj changaj bj hdg. Erchud er n 7 honogt hed h.d.n boloo / zaluu ger bul/

  7. SEXY says:

    Болдоо та 2яагад л байдиймдээ

  8. kkkk says:

    эne unen shuu ted 20 30 40 50 tai bsan ch dotor ni 10 nastai dursgui, genen jaal bjil bdim bnale, ter dotor bga jaalig l gargaj irj hairlah heregtei tgul tgeel tsaadul chin chini tulu yu hihech butsahgui. BAs aman sex unen

  9. Zaluu says:

    kk dutagdal geheesee iluu zurshil hevshmel talruugaashdee. manai ehner zaaval heluulj baij oilgohiin geed baidag bi ehneriinhee yu bodoj husch baigaag ooroo bodood olj chadahgui gedegiig odoo hurtel oilgohgui ooriinhooroo l zutgeed baidiishd hetsuu shuu kk.

  10. SEXY says:

    Болдоо мангар биш байх аа… Чи өөрөө мангар. Мөн үү………..
    Яагаад эрчүүд дутагдлаа мэдээд байгаа хэрнээ гаднаа хүлээн зөвшөөрч чаддаггүй юм бол оо. Эмэгтэй хүн бол өөр ш т. Харин Болдоо бол ухаантай залуу байна

  11. kkkk says:

    болдоо чи мангар шүү хаха

  12. BOLD says:

    хэхэ ер ни үнэндээ

  13. зааз мэдэх юм алга л юм байна says:

    энд бичсэн юмны тал нь л үнэн байхаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.