Өндгөн эс боловсрох хугацааг яаж мэдэх вэ?

Өндгөн эс боловсрон гадагшилж байгаа нь уг эмэгтэй үр тогтоож чадна гэдгийг илэрхийлж байгаа явдал юм. Өндгөн эс боловсрон гадагшилдаг ганц өдөр нь хүн бүрт адилгүй бөгөд тухайн эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөг үүнд ихээхэн хамааралтай.

“Механикаар” бодвол сарын тэмдгийн мөчлөгийн хугацааг гурван тэнцүү хувааж үзээд, дундах хоногуудын гол хавьд өндгөн эс боловсордог гэж ойлгох хэрэгтэй. 28-29 хоногийн мөчлөгтэй эмэгтэйд 14 дэх хоног дээр өндгөн эс боловсрон гадагшилдаг байна.

Харин өөрийнхөө хувьд яг өндгөн эс боловсорч буй өдрийг зөв мэдэхийг хүсвэл шулуун гэдэсний юм уу үтрээний халууныг хэмжиж тогтоох нь хамгийн найдвартай арга юм. Энэ аргыг биеийн үндсэн дулааныг хэмжих арга гэж нэрлэдэг. Насанд хүрсэн эрүүл хүний биеийн дундаж дулаан 36.5 байдаг. Харин өндгөн эс боловсрон гадагшилсан өдөр эмэгтэй хүний биеийн дулаан 0.5 – 0.6 хэмээр огцом нэмэгддэг байна.

Өглөө бүр, сэрэнгүүтээ халууны шилийг үтрээ юм уу шулуун гэдсэнд хийж хэмжээд гарсан дулаан бүрийг тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл сарын тэмдгийн мөчлөгийн эхний 10 хоногт биеийн дулаан тогтмол нэгэн хэмжээнд, жишээлбэл 36.5 градус байна. Ингэж явсаар 7-10 хоногийн дараа биеийн дулаан огцом өсч 37 градус болсон байна. Яг энэ өдөр өндгөн эс боловсорчээ гэсэн үг. Үүний маргаашнаас эхлэн биеийн дулаан хэвийн үеийнхээс 0.37 градусаар нэмэгдсэн хэмжээс гарна. Өөрөөр хэлбэл өндгөн эс боловсорсон өдрийнхөөс 0.13 градусаар буурсан гэсэн үг.

Ийм хэмжээтэйгээр хэд хоносны дараа биеийн үндсэн дулаан нь эргээд 36.5 болно. Ингэж тэмдэглэснээр та өндгөн эс сарын тэмдгийн яг хэд дэх өдөр боловсорч байгааг мэдэх юм. Хэрвээ өндгөн эс боловсорч чадахгүй байвал биеийн дулаан өөрчлөгдөхгүй. Тиймээс үр хүүхэдтэй болохыг хүсч буй эмэгтэй энэ өдрийг алдахгүй байх нь чухал.

Өндгөн эс яг хэдийд боловсорч байгааг хамгийн тодорхой мэдье гэвэл үтрээ юм уу шулуун гэдэсний дулааныг гурван сарын турш тасралтгүй хэмжих ёстой. Өндгөвчний үйл ажиллагаа алдагдалтай, өрөөсөн өндгөвчтэй гэх мэт зарим шалтгаантай эмэгтэйн хувьд үр тогтоох өдрөө яг мэдэхийн тулд хагас жилийн турш өдөр бүр тэмдэглэх шаардлага ч гарч болох юм.

6 Comments

  1. erka says:

    гаргадаг шү.

  2. erka says:

    тхх нэг л ялгардаг.

  3. shinee says:

    хэд гэдэг юм бол?

  4. naagii says:

    monosiin aptekt prima test geed undgun es bolovsroh ueiig zaaj ugdug test bgaa teriig heregleed uz hamgiin hyalbar jaahan unetei l bdag yum

  5. taivan says:

    эмэгтэй хүн сард 1 л удаа 1 ширхэг өндөг гаргадаг юмуу.

  6. khongorkhon says:

    үүнээс гадна өндгөн эс боловсрох өдрийг зааж өгдөг аппрат байдаг тэр нь илүү амар хэрэглэхэд хүртэл хялбар байдаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.