Боолын нийгэм болон эрх чөлөө

Манай Монголчууд, нь уг нь их бардам сайхан хүмүүс мэт. Өрөөлийн эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр гэсэн сайхан зүйр цэцэн үг хүртэл байдаг гэхээр бахархууштай!!! Гэхдээ сүүлийн үед ажаад байхад, энэ бардам байдалаа ч гэсэн нилээд олон утгаараа алдаж эхлээд байгаа мэт…

Шууд утгаар нь авч үзэхэд л, гадаад руу цагаачилсан олон нийтийн байдал.
Гадаад л явбал жаргана, гадаад л явбал гоё гэсэн сэтгэхүйд автсан олон нийт.

За энэ ч яахав, аргагүй л ядуу амьдралын балаг байх л даа, яваандаа энэ хүмүүс буцаж ирэх байлгүй гэж бодож болж байгаа юм.

Тэгсэн сүүлийн үед энэ сэтгэхүй нь яг тэр чигээрээ сэтгэлзүй тал дээрээ ороод эхэлчихсэн мэт… Хамгийн гол нь түүнийгээ мэддэггүй, анзаардаггүй, таньдаггүй нь эмгэнэлтэй ч юм шиг…

Нэг жишээ авахад, Монголд одоо аз жаргалтай хүн (айл) гэдгийг харах хэмжүүр нь ямар болсоноос харахад л андашгүй мэт…

Дээр үед *өнөр өтгөн, эрүүл саруул, эвтэй найртай,  ЭРХ ТААВААРАА* гэх мэтийн хэмжүүрээр аз жаргалыг хэмжих нь их байсан атал, сүүлийн үед тэр хэмжүүр нь аягүй хялбархан болчихсон ч юм шиг…

*Байртай, машинтай, мөнгөтэй* гэсэн хэмжигдэхүүнээр эхлээд л…. цааш нь үргэлжлүүлэх ч хэрэггүй байх тэ???

Манай нэг хамаатан ах байсан юм.

Монголд Гаалийн газрын нилээд том албанд, бусдын нүдээр харахаар хэн ч атаархмаар тийм амьдралтай хүн.
Залуудаа харахад их сайхан залуу, тэгээд боловсролтой (социализмийн үед гадаадын олон сургууль төгссөн), цалин пүнлүү ихтэй ажилтай, байртай бол байртай, мөнгөтэй бол мөнгөтэй.

Даанч хэдий хүрсэн ч авгайтай болдоггүй..
Хүмүүс ч яахав *энэ нэг юм авгайтай ч болохгүй* гээд л гоочлоно.

Жоохон архинд дуртай, согтохоороо жоохон агсан (гэхээсээ илүү, уйлаад л янзан бүрийн юм, олон хэлээр хольж ярьдаг) тийм хүн байсан юм.

Тэр ах маань, согтохоороо л миний гарнаас барьж аваад л * По минь чи одоо ид сайхан залуу насан дээрээ байна.  Өөрийнхөөрөө л аз жаргалтай явдаг юм шүү. Над шиг л битгий болоорой* гээд уйлаад байдаг байсан юм…

Би аминдаа тэр үед жоохон ч байсан, яагаад тэгээд байдагийг нь ойлгодоггүй байсан юм….

Олон жилийн дараа, тэр ах маань гэнэт байр орон сууцаа зараад, ажлаа хаяад Америк явахаар болсон юм л даа…. Гэнэт цагаачлахаар болоод….

Гадаад дотоод олон газраар явж байсан хүн болохоор зүгээр л гэнэн байдлаар *Солонгос явбал аз жаргалтай, мөнгөтэй сайхан болно* гэж бодохоор хүн байсан гэж бодогдохооргүй…

Тэгээд шийдээд явсаных нь дараа мөнгөө хадгалуулсан хэдэн хадгаламж зээлийн хоршоо нь дампуураад огт мөнгөгүй болсон мань эр…

Манай гэрийнхэн ч яахав, угаасаа хүний мууд дуртай, тэр нь тэгээд хамаатан болохоор олон янзын таавар тавина биз дээ??

Энэ хүн ямар чөтгөр нь шүглэхээрээ ийм сайхан байр сууриа тавиад аяга таваг угаахаар Америк зүглэв гэхээс эхлээд…

Хэдэн жилийн дараа тэр ахаас маань нэг эгчид маань юм захисан захиа ирсэн юм гэсэн.

*Улаан өнгийн ноолууран ороолт, эрэгтэй загвартайг хоёрыг явуулаарай* гэсэн захиа…

Манай тэр эгч дараад нь надад ярьж байсан юм…

*Яг таамаглаж байсанчлан, мань хүн гомо байсан юм байлээшдээ…Энэ хоёр ороолт, найз залуудаа нэгийг нь зориулж авсан юм шиг байлээ*
*Гэхдээ, нэг тийм сексийн хэрэгцээнийхээ төлөө, эндэх ийм их амжилт, эд хөрөнгө, албан тушаалаа хаяж явна гэдэг тэнэг байгаа юм шүү тэ? Тэнд очоод үсрээд л аяга угаана, ядаж байхад тийм залуухан хүн биш* гээд.

Тэгэхэд анзаарч байж билээ.. Манай эгчийн доторх аз жаргал гэдэг ойлголт ч гэсэн *эд мөнгө, амжилт, албан тушаал* гэдэг юмаар хязгаарлагдчихсан юм байна аа даа гэж….

Манай Монголчуудын доторх аз жаргалыг тодорхойлох ойлголт  *Өрөөлийн эрхэнд жаргахаар, өөрийн эрхэнд зовсон нь дээр* гэсэн тодорхойлолтоосоо, зүгээр л нэг эд материал гэсэн зүг рүүгээ чиглэчихсэн юм болов уу даа гэж….

Мань хүн, Монголд өөрийгөө нуун, далд амьдарсанаас, аяга угаасан ч хамаагүй гадагшаа дүрвэн зугтая гэж бодсон байж ч болох талаар төсөөлж ч чадахгүй байна гэсэн үг шүү дээ…
Мэдээж хүн гэдэг өөр дээрээ тусгаж боддог болохоор, өөртөө байгаа зүйлээ тоолгүй, дутуу зүйлээ л олж харах байх л даа…  Тийм болохоор, өөрийнхөө үнэн байдлыг нуун дарагдуулж, үргэлж баг зүүн амьдрах ямархуу байдаг талаар манай эгчид ч тэр, бусад хүмүүст ч тэр төсөөлөгдөхгүй байх л даа.

Сүүлд бодож байсан, манай тэр ах, ээжийгээ нас барсаны яг хагас жилийн дараа гадаад руу дүрвэсэн байсан гэдгийг нь санаж билээ!!!

Ээжийгээ нас бартал ганцаараа (авгай хүүхэдгүй гэсэн утгаараа ч тэр) асардаг, өөрийнхөө гэрт байлгадаг байж байгаад, ээжийгээ нас барсаны дараа хагас жил бололгүй бүх юмаа зараад, бүх юмаа хаяад гадаад дүрвэсэн гэхээр…

Манай хүн хөгшин буурал ээжийгээ гомдоочихолгүй шиг, амьд дээр нь аль байдгаар нь  асрая даа, *БИ УГААСАА ХАНИЙН ЖАРГАЛ ҮЗЭХ ХҮН БИШ, ҮР ХҮҮХДЭЭ ҮЗҮҮЛЖ ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ХҮН* гэсэн үүднээс хандаж байсан юм биш байгаа гэж хааяа бодогддог юм.
Ээжийгээ амьд дээр нь жаргааж чадахгүй юм аа гэхэд, зовоогоод яахав гээд өөрийгөө нуун дарагдуулаад амьдарч байсан юм шиг.

Тэгээд, ээжийгээ нас барсаны дараа л өөрөө өөрийнхөө төлөө *ГАЖ/ ГОМО* байдлаар амьдрахаар шийдсэн нь тэр Америк явсан шалтгаан болов уу гэж…

Ингээд бодохоор, манай хүний сонголт, нэг бодлын * Өрөөлийн эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр* гэдгийг бодитоор хэрэгжүүлсэн, их зоригтой үйлдэл байсан мэт…

Манайхны үйлдэлийг хараад байхад, өрөөлийн эрхэнд их хушуу дүрсэн аяг ихтэй юм шиг санагддаг юм.
Жишээ нь өчигдөр байна уу уржигдар нэг хүний оруулсан бичлэг дээр *Манай найзын авгай нь завхай, архичин юм.  Тэгээд бид нар тэр найзыгаа авгайгаас нь салгамаар байна* гэсэн юм байх жишээтэй.  Чиний нүдээр харахад, завхай архичин байх нь муухай байж болно, тэр хүний нүдээр харахад, тэр нь хүлээн зөвшөөрөх хэмжээний уучлахаар зүйл ч юм уу огт бодолцолгүйгээр хөндлөнгөөс хошуу дүрсэн байдалтай.

Гомогийн талаар ч гэсэн адилхан.  Өөрт нь ойлгогдохгүй зүйл л бол бүгдийг үгүйсгэх нь утгагүй мэт.  Тэр хүн гомо л байгаа биз, чамд садаа болоогүй бол ямар хамаа байна аа гэдэг шиг…

За тэр ална хядна, Монголоос зайл энэ тэр гэсэн сэтгэгдэлүүд бол ярих юм байхгүй…
Арай гайгүй сэтгэгдэл энэ тэрийг нь харсан ч гэсэн  * Өөрийнхөө гэртээ гомо байж болно.  Хамгийн гол нь ГОМО гэдгээ зарлаад байлгүй, дотроо нуугаад ил гаргалгүй явах хэрэгтэй л байхгүй юу даа* гэсэн юм их мэт.

Нэг бодлын үнэн үг юм шиг хирнээ, нөгөө бодлын бас л их ХҮЧИНДСЭН үг юм шиг.  Дүлий бол дүлийгээ нуу гэж байгаатай нэг их ялгаагүй юм шиг.  Эсвэл, царай муутай бол тэрийгээ нуугаад гивлүүр зүүж бай гэж байгаатай нэг их ялгаагүй юм шиг.

Ийм *анзаарагдахааргүй / жижигхэн* ялгаварлан гадуурхах үзлээс болоод Монголын нилээд олон чадалтай сайхан хүмүүс Монголдоо амьдрахгүйгээр гадагшаа зугтах нөхцөлтэй болсон мэт..
.
Түүнийгээ зөвтгөхдөө *Америк, Европ мэтийн олон хүнтэй газар бол байж болж байгаа юм. Монгол шиг цөөхөн хүнтэй газар, ургийн санг бохирдуулна / доройтуулна* гэх нэгэн олон…

10 хүнтэй улс байлаа гэж бодьё.  Нэгийгээ ойлгож чадахгүй, үр хүүхэдтэй болохгүй гэдгээс нь болоод *Монгол улсаас зайл;* гэх мэтээр дарамтлаад хөөж явуулаад 9 хүнтэй болох нь, тэр хүнийг ойлгохгүй ч гэсэн хүлээн зөвшөөрөөд 10-уулаа амьдарсанаас дээр гэж үү???

Энэ удаад гомогийн талаар бичсэн ч гэсэн, зөвхөн гомо ч биш, ер нь олон талаар манайхан баригдмал үзлээсээ салж илүү ОЛОН ТАЛТ БАЙДАЛ гэдгийг хүлээн зөвшөөрвөл Монгол улс маань илүү хөгжих мэт.

Өөрийнхөө ойлгож чадахгүй зүйлээ (Бусдын сээгэс энэ тэрийг угаасаа ойлгоё гээд ч ойлгож чадах зүйл биш… Яахаараа адилхан хүйстэндээ дурладаг байна аа, яахаараа архичин авгайгаасаа салдаггүй юм бол гэх мэт)  ойлгохгүй байлаа гээд дургүйцэх биш, ойлгохгүй ч гэсэн өөрт чинь шууд утгаараа садаа болохгүй бол тэр чигт нь хүлээгээд авахад юу нь буруудах билээ тэ??

Ямар ч л байсан, *ХҮН БОЛГОН ӨӨРИЙН ЭРХЭЭРЭЭ ЖАРГАЖ ЧАДАХ* тийм нийгэм байгуулж чадаж байж л Монгол улс маань жинхэнэ утгаараа *Тэргүүлэгч* улс болж чадах болов уу!!!

Лаг мундаг хүн шиг үгээр төгсгөж үзье, кэкэкэ

секс.мн дээр ирсэн захидал

17 Comments

  1. baagii says:

    *ГАЖ/ ГОМО* гдг ни жоохон эвгүй хэлэгджээ, гэхдээ sanaagaaa ih onovchtoi ilerhiiljee.iimerhuu bichleguud zovhon ene site-r bitgii hyazgaarlagdaasai!!!

  2. Zochin says:

    Маш их таалагдлаа

  3. maxi says:

    nadad ch bas taalagdlaa dajgui yum

  4. ыуыу says:

    xараад байсан xууxнуудэд иx таалагджээ. унэндээ эрэгтэй xуний xувид бол жирийн л узэл бодол бна доо. наадаx чинэ. иxэнx эрэгтэй xун xуний эрxээр жаргаxаар өөрийн эрxээр зовоxийг илууд узнэ. тиймээс өөрөө өртөө нээлт xийсэн чамд баяр xургэе. бас бусад таалагдсан xумууст баяр xургэе. зөв утгаар ни xулээж аваарай. буруу санаагуй болно.

  5. any says:

    маш их таалагдлаа. яг надтай адилхан бодолтой юм бн. гэхдээ чам шиг илэрхийлж чадахгуй бсан юм. яг загтанасан газар маажна гэгчээр гоё хэлжээ. амжилт

  6. czech says:

    сайхан бичлэг баына. байдаг л балай бичлэгүүлээс шаал өөр.
    Би ч гэсэн европд байсан амьдарч байсан , монголд ирээд энэ тэнэг утгагүй юманд утгагүй зохицож амьдрах хэрэгтэй болдог..өөрийгөө эвдээд байгаа юм шиг санагддийншт..европ хичнээн хүний газар гэлээ ч өөрөөрөө байж чаддаг,бас өөрийг минь баыгаагаар нь л хүмүүс хүлээж авдаг нь сайхан…

  7. mido says:

    Хүмүүс яагаад ижил хүйстэнгүүд илүү ДОХ-ын аюултай гэж боддын болоо. хамгаалалт хэрэглэхгүй бол ямар ч хүн аюултай ш дээ.
    Надад ижил хүйстэн найз байдаг. хүмүүс тэр хүмүүсийг зөвхөн сексийн таашаал гэдэг талаас нь ойлгоод байдаг шиг байгаан.
    Бид нар хэн 1н эсрэг хүйстнээ шохоорхож, дурлаж, хайрладаг шиг тэд ч яг ижил хүйстнээ хайрладаг.Мэдээж хайртай хүнтэйгээ секс хийх чинь хамгийн сайхан жаргал шүү дээ.
    Тиймээс манай залуучууд төрөлхийн ийм хүмүүсийгээ гадуурхаж, элдвлэлгүйгээр бусадтай л адил хандаж байгаасаа гэж хүсч байна.

  8. tamiraa says:

    энэ нийтлэлийг илүү олон хүнд хүргэхийн тулд ньюс.мн дээр тавиачээ

  9. uyanga says:

    YAG UNEN,MANAIHAN UURSDUU UUGUI YUM SHIG L HUNII HAMGIIN MUU TALIIG HAMGIIN TURUUND OLJ HARDAG, UUR DEEREE TUSUULJ BODOJ BH HEREGTEI SHD BI ENE HUNII OROND BSAN BOL YAH BSAN BOL HUN NAMAIG INGEJ DOROMJLUUL YAH BOL GEED L.IH GOE BICHJEE.

  10. SS says:

    Их гоё бичжээ. Монголчуудын ертөнцийг үзэх үзэл хэтэрхий жижигхэн, амиа бодсон бэртэгчин болсон нь үнэн. Хэзээдээ тэрийгээ өөрчлөх юм бүү мэд. Ингэж сэтгэдэг хүн олон болоосой.

  11. ixmedex says:

    ёстой сайxан бичиж. санал 1 бна.

  12. Baska says:

    Тиймээ үнэхээр үнэн үгтэй нийтлэл байна. Монголчууд нэг нэгнийгээ ойлгож тэргүүлэч улс болж чадна. Хүн чамд саад болоогүй л бол дуугай хүн муулалги явж сурах хэрэгтэй. Чамайг гомо байлаа гэж бодход өөрийгөө байнга нууж амидрах там шиг л байна биздээ. Биэ биэнийгээ ойлгож сайхан нийгмийг хамтдаа бүтээцгээж чаднаа залуусаа.

  13. fff says:

    за яахав муухай хэлсэнд уучлаарай олон талаас харвал бас гомо хүн ДОХ-ын эрсдэл өндөртэй тиймд ч тэр 10 хүнтэй улс дотор чинь садаа болохгүй амьдрах нь юу л бол доо. Гэхдээ ихэнхтэй нь санал нэг байгаа шүү.

  14. boko says:

    ih zov bichjee. mongolchuud neg negniigee muulsaar, neg negniigee buruutgasaar btal tsuuhun mgl maani butarch duuslaadaa. yag l tamiin togoonii ulger shig. neg negniihee tulga toirson hov jiviig bichij baihiin orond niitend hundugduud bgaa asuudliig bichij bh heregtei yum shig. uhaantai zaluu bnaa. amjilt

  15. asdf@adf.com says:

    Секс.мн дэр бичигдсэн хамгийн дажгүй өгүүллэгүүдийн нэг байлаа. Ийм талаас нь харж ийм жишээтэй бичсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөж чадлаа гэж. Хүн болгон сайхан амьдрах болтугай.

  16. minju says:

    дажгуй бичжээ

  17. busgui says:

    нээрэ тийм шуудээ бусдийн амидралийг гайхаадл яриаадл бхаар чадм эрдүү саад болохгуй бхад уурсдуу дуранда бусдийн амидралд оролтсож муулах ялгаварлах ямар шаардлага бнаа болий доо хумуусээ дор бурнээ л сиахан амидрахий гхичээтсгээы

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.