Танд ханийн тань ямар зан чанар, байдал нь таалагддаг вэ?

Та нүдээ аниад бод доо…
Танд ханийн тань ямар зан чанар, байдал нь таалагддаг вэ?
1…………………….
2…………………….
3…………………….
4…………………….
5…………………….
6…………………….
Туркийн Каясэри хотод би гэр бүлийн харилцааны талаар семинар явуулсан юм. Намайг сонсохоор хэдэн зуун хос ирсэн байлаа. Тэдний гэрлэлтийн хугацаа өөр өөр байлаа. Дөнгөж гэрлэсэн, гэрлээд гурав, тав, арав, хорь, гучин жилийн нүүр үзсэн ч хос байв. Семинарийн нэг хэсэг болох “Магтаалын үг”-ийн тухай ярихдаа хосуудыг нүдээ анин, сандлаа налан суухыг хүссэн юм. Орчноо бага ч гэсэн романтик уур амьсгалтай болгохын тулд гоё намуухан хөгжмийн ая тавив. Тэгээд хосуудаас ханийхаа тухай бодож, түүний танд таалагддаг, таны үнэлдэг зургаан шинж чанарыг бичихийг хүссэн юм. Хэсэг хугацааны дараа “Ханийхаа таалагддаг, үнэлдэг зургаан шинж чанарыг олсон хүн байна уу?” гэж асуухад хэдэн зуун хос дотроос хэдхэн хүн гараа өргөсөн байв. “Хоёр, гурав ч байсан хамааүй би олсон гэсэн хүн байна уу?” гэж дахин асуулаа. Эцэст нь “Ердөө ч олоогүй хүн байна уу?” гэж асуув.

Нэг эмэгтэй гараа өргөлөө. Түүний хажууд очоод:

       – Та ханийхаа, танд таалагддаг үнэлдэг ямарч занг олсонгүй гэж үү?
       – Тийм. Ердөө ч олсонгүй.
       – Та түүнтэй гэр бүл болоод хэдэн жил болж байна?
       – Арван нэгэн жил.
       – Тэгвэл хань чинь энд байна уу?Семинарт оролцож байна уу?
       – Тийм миний дэргэд сууж байна.
       – Уучлаарай та амьд хүнтэй амьдардаг биз дээ? Арай ч дээ.
       – Үгүй ээ. Миний хажууд сууж байна гэж хэлсэн шүү дээ.
       – Тэгвэл та уучлаарай би нөхрийг чинь танихгүй ч гэсэн түүний сайн бөгөөд бахархмаар нэгэн занг хэлмээр байна.
       – Ямар зан гэж?
       – Арван нэгэн жилийн туршид таны энэ хамаагүй, илэн далангүй занг тань тэвчсэн байна шүү дээ. Нэг үгээр хэлэхэд их тэвчээртэй хүн юм…
Тэнд байсан хүмүүс бүгд нэгэн зэрэг алга ташлаа. Дараа нь тэр эмэгтэй олны өмнө нөхрөөсөө уучлалт гуйж билээ. Намайг зөвтгөн үнэхээр нөхөр минь их тэвчээртэй хүн гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Махмут Ачыл “Намайг хайрлаач”

9 Comments

  1. jargal says:

    тэр маан бол 1. надад хязгааргуй хайртай байсан
    2. эмэгтэй хунийг маш сайн ойлгодог онтсгой чанартай байждээ
    3. мөн бэлгийн амдрал хэзээч давтагдашгуй байж чаддаг байсан даа
    харин надад ийм хун хэзээч дахиж олдохгуйээ тэр маан одоо бидний дунд байхгуй болсоон туунийгээ заримдаа мөн ч их санах юмдаа.

  2. me says:

    энэ нийтлэлд сэтгэгдэл улдээсэн буйх хуухэнүүд нөхөрөө мөнгө сайн олдог гэсэн байна тэгэхээр мөнгө аз жаргалин нэг тулхуур болж байна да

  3. sondor says:

    үнхээр нэгийг бодогдуулж бна баырлалааа

  4. zoloo says:

    бараг бугдл монго сайн олдог гэсэн бна монго олохгуй бол муу чанар уу монго хуний амдралд гол зуйл бишээ

  5. anhzaya says:

    1.ухаантай 2.надад маш халамжтай 3.дэд захирал хийдэг 4.мөнгө сайн олдог 5.хамгийн чухал нь миний гэр бүлийнхэнийг бүхнээс илүү хүндэлдэг
    6.архи тамхи хэрэглэдэггүй 7.сэксдээ сайн надийн төлөө л байдаг 8 романтик гэнтийн бэлэг их барина 9.хоолийг их амттай хийдэг би их азтай бүсгүй хань маанч бас их азтай залуу найзууд нь бас их атаархнааа надруу харц унагаж тэгэхдээ би энэ хорвоогийн хамгийн сайхан залуутай учирсан чамдаа маш их хайртай шүү үнжие

  6. zul says:

    1. ухаантай
    2. хатуужилтай
    3. намайг ойлогдог
    4. гэр бүлдээ хайртай халамжтай
    5. ажилсаг, мөнгө сайн олдог
    6. гэр орний ажнл сайн хийдэг

  7. yandaa says:

    gое нийтлэл бна эхнэрийнхээ талаар бодож үзнээ эрдэнчимгийнхээс илүү олон жагсаалт гарах бх

  8. Erdenechimeg says:

    Миний нөхөр
    1. дөлгөөн тайван
    2. хоол гоё хийдэг, гэр орноо цэвэрлэдэг
    3. хувцас хунараа өөрөө угаадаг өөрөө оёдог
    4. өндөр боловсролтой доктор хүн
    5. гэр бүлдээ бүх цагаа зарцуулдаг
    6. Сэксдээ сайн
    7. надаас өөр эмэгтэйг огт анзаардаггүй
    8. ажил мэргэжилдээ сайн хамт олондоо нэр хүндтэй
    9. мөнгө сайн олдог

  9. танихгүй танил says:

    Ёстой гоё нийтлэл байна…баярлалаа Админаа!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.