Филиппин руу ажлаар явсан Монгол залуу ДОХ-ын вирүс тээгч болжээ

Филиппин улсад ажлаар яваад ирсэн залуу ДОХ-ын вирүсээр халдварласан болох нь тогтоогдлоо.  Халдвар тээгч 30 орчим насны, бэлгийн хэвийн амьдралтай, орон нутгийн иргэн байжээ. Тэрээр нутгийнхаа эмнэлэгт биеэ эмчлүүлэхээр цусны шинжилгээ өгснөөр ДОХ-ын вирүс тээгч болохоо мэдсэн гэнэ.

Өдгөө манайд албан бүртгэлтэй ДОХ-ын вирүс тээгчдийн тоо 84-д хүрч байна. Өчигдөр Төрийн ордонд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын дунд болсон уулзалтын үеэр орон нутгийнх нь Засаг дарга Эрүүл мэндийн сайд С.Ламбаад халдвар тээгчийн хавьтагчдийг богино хугацаанд тогтоож өгөхийг хүссэн байна.

ДОХ-ын вирүс тээгчийн талаар ХӨСҮТ-ийн Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодруулахад “Бид мэдээгүй. Орон нутгаас энэ тухай мэдээлэл ирүүлээгүй” гэв.

Зууны мэдээ

2 Comments

  1. Darjaa says:

    Бэлгэвчийг нь тэгээд үнэгүй тараагаад айн ккк….амар юм болох байхдаа тэгвэл…Тэвч хавч чадахгүй бол 00 ороод гялс гартайгаа найзалчаад ир…Архи хэтрүүлж бүү уу…уусан архи нь БООВ руугаа ордог олон хүн таний шүү

  2. heyhoney says:

    africkiiin neg ulsad 13 nasnaas deesh nas hursen bol er emgui zaaval biedee belgevch avj yavah ysotoi gesen huuli bdiishd tsagdaa shalgaval iregenii unemleh belgevch 2 zaaval bh yostoi mgld 16 nas geed tiim huuli gargachihaa 76

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.