Эрчүүд ямар бэлгэнд дуртай вэ?

Хонины орд:
Энэ ордны эрчүүд улаан өнгийг ихэд таашаадаг юм. Иймд бэлгийн боодол, туузыг ч энэ өнгөнөөс сонголт хийвэл тохирно. Мөн тэмдэглэлийн дэвтэр дээр сэтгэл татам хэдэн үг цэвэрхэн гэгч нь бичээд өгчихөд ч болно шүү.

Үхрийн орд:
Энэ ордны эрчүүд ялимгүй юманд ч баярладаг. Бүр шоколад өгсөн ч болно. Харин таны бэлэг өгөх гэж буй үхрийн ордны эр ойр дотны чинь хүн бол барьцтайхан шиг зүйл өгөөрэй. Жишээ нь ахуйн хэрэгсэл ч юм уу.

Ихрийн орд:
Томхон шиг гялалзсан тод өнгийн хайрцаг олж аваад л дотор нь янз бүрийн жижиг сажиг юм хийгээд өгчих. Энэ ордны эрчүүд овор сүр ихтэй өнгө зүс сайтай зүйлд их дуртай. Хайрцаг дотор шүлгийн дэвтэр, кассет, асаагуур ер нь юу ч байсан болно. Хамгийн гол нь хэмжээг нь анхаар.

Мэлхийн орд:
Энэ ордны эрчүүд хуучин эд зүйлс их сонирхдог. Аль дээр үеийн явахаа больчихсон цаг байсан ч хамаагүй. Таны бэлгийг тун сэтгэл хангалуун хүлээж авна. Гэхдээ л бэлэг бол бэлэг. Хэдийгээр хэрэглэгдэхгүй болсон хуучин эд зүйл ч гэсэн цэвэрхэн боогоод өгөөрэй.

Арслангийн орд:
Энэ ордны эрчүүд их ихэмсэг язгууртан зантай байдаг тул ямар нэг зүйлийн хэлбэрийг бас анхаарах нь чухал. Үзэг бэлэглэх боллоо гэхэд ердийн нэг үзэг биш, хийц загварт нь анхаараарай.

Охины орд:
Хамгийн гол нь бэлгээ тун нямбай боох хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол цаадуул чинь дотор нь юу байгааг ч сонирхохгүй хаячихаж мэднэ. Харин ч ямар тохиолдолд юу өгөх гэж байгаагаа өчүүхэн төдий ч цухуйлгаж болохгүй.

Жинлүүрийн орд:
Амттан шимттэн, цэцэг энэ тэр бэлэглээд дараа нь түүнийг аятайхан хоолтой, цэвэрхэн газар дагуулан ор. Тэгээд түүнд амандаа орсон аль л эелдэг сайхан үгсийг хэл.

Хилэнцийн орд:
Энэ ордны эрчүүд утга учиргүй, тэгсэн хэрнээ хэрэгцээтэй зүйлд их дуртай. Жишээ нь та түүнд нүдний шил бэлэглэж болно. Тэгвэл тэр түүнийг зүүх бүрдээ таныг дурсан баярлана.

Нумын орд:
Тэдэнд гүн ухааны өнгө аяс бүхий ном ч юм уу, эсвэл сонгодог зураг бүхий товхимол бэлэглэж болно. Гэхдээ та аль болох сэтгэлд нь таарсан юм өгөхгүй бол таалагдаагүй зүйл авангуутаа л цаадах чинь ийм юманд дургүйгээ шууд хэлнэ.

Матрын орд:
Түүнд чанартай бөгөөд бодитой юм бэлэглэх хэрэгтэй. Жишээ нь бичгийн хэрэгсэл ч юм уу , модон эдлэлийн зүйл бэлэглэж болох юм.

Хумхын орд:
Хэнийн ч санаанд оромгүй зүйл бэлэглэхэд гайхахын зэрэгцээ учиргүй баярлана. Харин бэлгээ нил ягаан өнгийн цаасанд боогоорой. Мөн түүнчлэн цаадуул чинь бүрх малгайд их дуртай шүү.

Загасны орд:
Энэ ордны эрчүүд бэлэг гээд нэг их сүйд болоод байдаггүй. Учир нь тэд сэтгэлийн цэнгэл эдлэх дуртай хүмүүс. Та түүнийг кинонд урих ч юм уу, эсвэл концертонд урьж болно. Мөн зургийн аппарат ч юм уу эсвэл хувцас бэлэглээрэй. Учир нь тэд болсон болоогүй бэлэг биш, нүнжигтэй зүйл сонирхдог.

/Хань/

8 Comments

  1. sd says:

    taarch bna gej jigteehen

  2. sd says:

    taarch bna gej jigteehen

  3. TUVSHIN says:

    LAW UNEN BHA ZA TGD BUG CH SETGELEES BURHAN CH SETGELEES GDG DE

  4. Grey Wolf says:

    гэxдээ билэг гого шдээ xиxи

  5. miigaamiigaa@yahoo.com says:

    Эхнэрүүдэд хэлхэд нөхрөө баярлуулах гэж хэрэгтэй хэрэггүй юм авч байснаас би чамдаа хайртай гээд л… хорвоо дээр нөхрөөс нь өөр эр хүн байхгүй юм шиг л байвал эр хүн хамгийн их баярлаж аз жаргалтай байна. Ажлаа тараад ч оройтолгүй гэрлүүгээ яарна ш дээ…

  6. Bilegee says:

    хэхэхэхэ яасан хөөрхөн юм бээ, өөрийн хүндээ бэлэг сонгох гээд яасан дээр үү гэж бодож байсан юм яг гоё өнгөтэй хайрцганд хийгээд тууз уявал болох юм байна их нууцлаг зүйлд дуртай юм байгаан энэ эрчүүд.

  7. sarnai says:

    хэхэ хонгор минэ дээ ягаад зургаа солицын бэ

  8. heyhoney says:

    zass solioroo yer ni ene zurhai murhai geed shaal hudlaa yumand itgehee bolio

    DELHII DEER 7 TERBUM HUN AMIDARCH BNA TERNII 3.5 IINE EREGTEI GEJ UZIILDAA

    ENE 3.5 TERBUM HUN 12 ORDOD HUVAAGDANA GEHEER 1 ORDOD 290 SAY HUN NOGDONO

    290M HUN YAG IJIL HUSEL SONIRHOL MOROODOL AMIDRALIIN HEV MAYG NI ADILHAN BNA GEJ BHUU

    SHAAL UTGAGUI DUFF YUMAND ITGEHEE BOLIO

    BI HONINII ORD BI LAV ULAAN ONGOND DURGUI
    TEGSEN CHINE ENE DEER DURTAI GEED BICHTSEN BDAG YAMAR CH UTGA ALGAA

    NAMAIG MUU HELEH GEJ BGAA HUMUUST DUND HURUU ZA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.