Тэр тусмаа 2 хүүхэдтэйг мэдвэл ахиад л хаягдахаас айгаад хэлээгүй ээ

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би энд байгаа зүйлүүдийг эхнээс нь уншиж байна. Тэгээд яг одоо өөрт тохиолдоод байгаа зүйлийн талаар бичихгүй байж чадсангүй. Би одоо 24 настай. Дээд боловсролтой. Мэргэжлээрээ аятайхан боломжийн ажил хийдэг. Би нэг залуутай танилцаад 4 сар болж байна. Тэр залуу минь надад их сайн. Би ч түүнд багагүй сайн болсон. Гэвч энэ сайн асуудал асуудлыг шийдэх шалтгаан болохгүй байна. Би 24-тэй ч хүү охин 2-той. Анхны найз залуутайгаа 4 жил найзалсан. Тэгсний эцэст жирэмсэн болж хүүхдээ гаргах болсон. Бид хамт байхдаа сайхан байсан. Тэгээд хүүхдээ гаргахаар болж тээсэн. Харин тээж байх хугацаанд миний хүүхдийн аав өөр хүүхэнтэй болж намайг орхисон. Эцэст нь тийм зүйл болсон ч би хэвлийдэх хүүхдээ бодож өөрийгөө тайвшруулж тэр бүхнийг таг орхисон ч төрсний дараа хүүхдийн минь аав буцаад ирсэн. Тэр ирэх болсон хамгийн гол шалтгаан бол би түүнд 2 ихэр хүү охин 2 төрүүлж өгсөн юм. Тэр ирж бид 4 сайхан байсан. Би 2 хүүхдээ бодож тэрэнтэй нийлсэн юм. Тун удалгүй бид тэдний гэрлүү явцгааж сайхан байсан ч бүх зүйл санаснаас өөрөөр болж хүүхдүүдийн минь аав нөгөө эмэгтэйтэйгээ буцаад нийлж бид 3-г орхисон.

Бид 3 өдийг хүртэл миний төрсөн эцэг эхийн буянаар хэнээс ч гуйлгүй өдий хүрсэн. Миний 2 хүүхэд одоо 3 настай. Би өнөөдрийг хүртэл хүүхдүүдийнхээ ааваас мөнгө тэтгэлэг аваагүй. Авая гэж бодож үзсэнч чадаагүйээ. Эргээд бодоход би бараг 4 жил ганцаараа амьдарсан. Тэгээд энэ залуутайгаа танилцсан. Би хүмүүстэй танилцахдаа 2 хүүхэдтэй гэдгээ хэлээд өөрөөрөө бас 2 хүүгээрээ бахархдаг байсан. Харин энэ залуутайгаа танилцахдаа яагаад ч юм 2 хүүхэдтэй гэдгээ хэлж чадаагүй. Өнөөдрийг хүртэл хэлж чадаагүй байгаа. Хэлээгүйн учир тэр надад сайн би ч түүнд сайн учраас намайг хүүхэдтэйг тэр тусмаа 2 хүүхэдтэйг мэдвэл би ахиад л хаягдахаас айгаад хэлж чадаагүй ээ. Одоо тэр надад бүхнээ зориулж намайг жаргалтай байлгаж байгаа ч тийм байх тусам нь надад улам хэцүү тэр хүнийг улам зовоох юм шиг байна. Гэхдээ би тэрнээс сална гэхээр бүх юм утгагүй санагдаад байх юм. 2 хүүхдээ хэлэхээр тэр хүнээс салахаар болчоод, нуугаад байхаар тэр хүнийг улам зовоох гээд байх юм. Эцэст нь мэдвэл надаас өөр хүнд итгэхээ байчих байх гэж бодоод байх юм. Санаснаар болдог бол хүүхэдтэйгээ дөрвүүлээ хамт амьдармаар байна. Би яах ёстой вэ. Найзуудаа, ах эгч нараа надад туслаач. салахуу яахуу?

42 Comments

  1. Т5 says:

    надад бас ийм асуудал гарч ирсэн. Би найз охиноо хүүхэдтэй нь хайрлаж чадна гэж боддог. Хайртай бол чамайг ойлгоно.

  2. ххх says:

    2 хүүхдээ бага дээр нь хэлсэн нь дээр дээ
    хэрэв суугаад дасвал хүүхэд бага тусмаа л сайн

  3. bolorkhon says:

    sain bnuu yunii omno ene odriin mendiig hurgie minii huwid chi ter zaluudaa hairtai l bol erthen hel gej bodoj baina ter hun chmd mash ih hairtai tiimuu ter ch utgaaraa chmd mash ih itgedeg bgaa bh te tegwel chmg buhel buten 2 hun nuusniig medwel yu gh bol ter ih hair itgel yu bolj huwirah we tiim bolohoor erthen hel tgd yagaad ene buh hugatsaand heleegui uchraa ch bas hel ooriign aldmaargui bgaagaa ch hel ter hun chmd uneheer hairtail bol oilgonoo harin chmaig oilgohgui bol shuud sal chmg baigaagaar chin l hairlaj chadah hun chinii jihene hair harin chmg hen negniig duurailgah ch ymuu ooriinhoo husseneer bailgaj bga hun bol chinii hair bsh shuu

  4. me says:

    зовлонгийн тургэн н дээр шу дэ тэр хун чамайг 2 хуухэдтэйг чин сонсоод өөр зам сонгох юм бол тэр л биз хулээн зөвшөөрөөд 4 цуг амидрах бол сайн л биз эртхэн нэг тийш н болго до удах тусмаа чи өөрөө л зовно шу 2 сайхан ур чин байхад чи жаргаж л таарна аз жаргаж хусэй

  5. dddd says:

    нэгэнт л эхнээс нь хэлээгүй юм чинь одоо хэлээд хэрэггүй байхаа. “Ухаантай хүүхэн”-ий хэлсэн зөв гэж бодож байна. би бас эрэгтэй л дээ. гэхдээ хайр бүхнээс хүчтэй байдаг юм шүүүүүү. одоо чамд өөртөө хэр итгэлтэй байж тэр хүнийг хайрыг татахаас л бүх юм шалтгаалах байх гэж бодож байна.

  6. cvhu says:

    би нууж baigaa l suutsan huuhedtei gej helbel humuus chamaas er ni l bol zugtdag yum daraa ni helsen l dee aihtar suidtei asuudal l lav boloogui deg hun gedeg amitan bie biendee dasdag yum daa minii duu ah duu aav eej ni l yu gej heldeg yum be gehees odoo 4uulee bolood olon jil ungursun bna shuu

  7. busguid says:

    чамд хайртай бол санаа зоволтгуйээ харин эхэндээ л жаахаы хэтсүү байдгиймдаа дуу мин ч юм шиг санагдаад хун чин дасамтгай амитан шдэ нэг л мэдхэд эхнэрээсээ ч илуу хайртай болдог хоорхон золиг байгаамдаа хуухэд

  8. Yalguun says:

    Нэг их олон өдөр өнгөрсөн юм шиг санагдаад байсан чинь
    ердөө л ганцхан хоног байж.
    Xүний амьдралаа гэж…
    Сайхан байнаа…

  9. Yalguun says:

    Сайн байцгаана уу?
    Та бүхэндээ болон нийтлэлийн эзэн бүсгүйд энэ үдшийн бас сар шинийн мэндийг бид 3-нх нь зүгээс хүргэе!
    Би хэд хоногийн өмнө энд
    өөрт тохиолдсон асуудлаа бичиж
    гуниглаж байсан бүсгүй байна.

    Хүн бүхэн битүүрч байхад би энд бичээд..
    Xайрт минь бас охин минь энэ бүхнийг уншиж,
    бид 3 баярын нулимс унагаж сууна.
    Би та бүхнийхээ зөвлөсөнөөр хайртдаа бүх үнэнээ хэлсээн…
    Одоо бид 3 маш их аз жаргалтай байна!

    Төөрсөн эцэг үр 2 учирч, миний сэтгэлийн зовлон ул мөргүй арилаад хязгааргүй их аз жаргалд умбаж сууна!

    Би ханьдаа үрдээ хайртай!
    Бид 3 юугаар ч дутахгүй,
    элэг бүтэн сайхан амьдранаа…

    Нийтлэлийг бичсэн эрхэм бүсгүй та ч гэсэн
    удахгүй энэ жаргалыг эдлэж сууна гэдэгт би итгэлтэй байна.

    Сайхан хайр байдаг юм шүү.
    Олдвол алдаж болохгүй ээ бүсгүй минь!
    Хонгорхон 2 үрийн чинь
    буян заяа чамайг түшнэ!

    Та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг
    манай гэр бүлийн зүгээс хүсч байна!

    Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

  10. J says:

    shudraga uhaalag huuhnuud yamar er huniig tushihee sain medehiimaa.huuhedee uhsen um shig nuuna gdeg muu emiin shinjde

  11. bts says:

    1дугээрт 2хуухэдээ тавидаг юм шуу миний дуу ингэж амидралтай тэмтсэж ирчээд юун тэнэг юманд шантран вэ наад залуу чин 2хуухдийг чин хайрлаж хулээн зовшоорохгуй бол суугаад хэрэггүйдээ би бсан бол тм л шийдвэр гаргана

  12. Bolor says:

    Chamaig huuhedtei gedegiig medeed terhun hayaj yavj bga bol Hun chamar muutai chamd unen setgeleesee hairgui yum bn gesen ug shde. Uneheer chamaig hairladag bol chinii zovlong oilgoj huuhduuded chin etseg bolj chadval ter huntei tsaashid hamt bn uu gehees ingej huuh tusam tsag hugatsaa aldaj ergeed heleh ved chin denduu oroitson bh vii dee. Torson uree uhsen met bhguigeer hund tosooluulj urgui yum shig setgegdel toruulj yavaa eh huniig ter Hun oilgoj huleej avah bolov uu ! Hel yag odoo utasdaad uulzaya chamd heleh chuhal yum bn geed…. Uulzaad hel. Deerhi 1 emegteid durgui hurchihlee. Huuhdee zalgahaar utasaa salgadag geheer- tormoitol ohin ni tsaana ni eejiigee gd suuj bdg bh da , vr huuhdee bogs boornoosoo dord uzdeg ooriinhoo jargalaas busdiig ulandaa gishgegch baij herhevch bolohgui. Etsest ni unen yum saihan shde!

  13. 247 says:

    юунд нъ нуудагийн хуухэдийн заяа гомдох вий ху

  14. chimgee says:

    chi xuuxdeesee ichix xereg yu bainaa. naad zaluudaa xel. ertxen xel. daraa ni yamarshuuxan xun be gedeg ni jinxene medegdene dee. iim xuurxun 2 xuuxedtei baij 1 zaluugaar dutaxgui sh dee.

  15. Venery says:

    өөрийг чинь байгаагаар нь хайрлаж бас чиний 2 бурханг хэнээс ч илүү хайрлаж чадах л хүн чамд хэрэгтэй

  16. xex says:

    за хүүхнүүд ээ, хэдэн хүүхэдтэй хэдэн настай бх нь тийм ч чухал бус. хайртай бол хүлээн зөвшөөрч л таараа. Ер ни мэдэж бгаа юм шиг санагдахгүй бна гэж үү? эрчүүд чинь тийм юмыг анзаарчихдаг юм. хэзээ хэлэхийг нь л хүлээж бгаа. зарим нь явна зарим нь үлдэнэ. эртхэн мэдсэн нь дээр гэж хэлэх бна. яваад өгвөл эртхэн занг нь мэдлээ гэж баярла, хэрэв үлдвэл сайн хүн бна шүү гэж баярла. Ямарч тохиолдол бсан баярла

  17. sssss says:

    xэxэ надад тулгараад бгаа асуудал бндаа xоорxий. би яаx учраа сайн олоxгуйл бндааа.энэ xууxэн миний xайртай xунуу угуу юу гдгдээр. ёостой пал xийтэлн xэлсэндээ.амидраал узий гэцэнл яавж бгаа.xэрxэxийг боо мэд

  18. emma says:

    Хичнээн сайхан хайртай учирсан ч хэл амаараа хуухэдээсээ урваж болохгуй ээ.Би бас дээрх Ялгуунтай төстэй амъдралаар явж ирсэн.Ялгаа нъ гэвэл хуухэдээ аав ээж дээрээ улдээгээд гадаад руу сурахаар явсан.Хуухэдээ санаад орой бур уйлдаг байсан ккккк залуу ч байждээ.Энд ирээд янз бурийн дурлалтай ч учирч явлаа.Биемахбодийн холбоо тогтоохоосоо өмнө санамсаргуй байдалаар хуухэдийнхээ зурагийг харуулаж надад нэг ийм бурхан байдагаа.Ийм хөөрхөн эрдэнэс байгаа учираас л их энерги энэ биенээс гардаг юм шиг байна гм яриа өрнүүлдэг байлаа.Анх сонсооод царай нъ барайгаад л эсвэл итгэж ядсан царай гаргаад л зарим нъ бахархасан царай гаргадаг юм.
    Тэр дундаас хамгийн гэх сайхан залуудаа анх хэлэх гэж хэлээ хазаж байтал зугээрдээ хонгор минъ би чинийхээ байгаа бухнийг байгаа чигээр чинъ хайрлах бно гэж хэлээд чангаас чанга тэвэрч билээ.Бебидээ өгөөрэй гээд л энэ тэрхэнийг зөндөө өгч нэгмэдсэн хуутэй минъ буур найзууд болчихсон байсан.Хуугээ авчраад гурвуулаа хамтдаа бал сараа хавай арал дээр хэзээ ч мартагдахааргуй тэмдгэлсэн.Сайхан хайр гэж байдаг тэртүсмаа тэр хайр чинъ чиний биений нэг хэсэг болсон урийг чинъ хамтдаа хайрлах хайр байх ёстой юм шуу бусгуй минъ.
    Хөөрхөн урээрээ бахархаж яв.Тэр тусам ухаалаг залуус чиний зөөлөн сэтгэл гайхалтай тэмцлийг унэлж улам бур хундлэх болно.
    Нялх байхаас нъ эхлээд бебитэйгээ хамт байгаа хуухнуудэд би яагаад ч юм атаархал төрдөг.Яагаад гэвэл туунээс илуу жаргал туунээс илуу баяр баясгалан гэж байхгуй болохоор.
    Амжилт хусъе сингле мама нартаа.

  19. үнэн says:

    Зовлонгийн түргэн жаргалын удаан гэдгийн юмаа,
    хэлсэн нь дээр.

  20. Bilegee says:

    1-рт танилцаад 4сар болж байгаа юм биздээ, 2-рт хүүхэдтэй гэдгээ эртхэн дээр нь хэл хүний чанар танигдаад чамд харин амар биш үү!

  21. see says:

    хүн хүүхэдтэй л болсон бол хэзээ ч нууж чадахгүй хэзээ ч үгүйсгэж чадахгүй энэ бол эцсийн үнэн. үүнээс чи зугтах газаргүй.чи эхнээсээ бүгдийг ний нуугүй хэлэх байсан юм.гэхдээ одоо хэлэхэд оройтох юм юу байхав.хэлээд л үз хүлээн зөвшөөрвөл тэр л биз үгүй бол болино л биз.эртхэн шиг учраа олсон дээр дээ

  22. baldag says:

    хэлээч 2 хүүхдээ насаараа нууж амжих уу айн тэгээд яах нь бэ үзэхгүй юу

  23. tata says:

    ямар хөөрхөн юм бэ? 2 ихэр хүүтэй юм уу? юунд нь айдын бэ? үнэнээ шууд хэлээ, тэр залуу чамд хайртай бол заавал хүлээн зөвшөөрөх болноо. бас шууд л пал гээл хэлчхээр шоконд орж магадгүй ээ. эвтэйхэн л эгзгий нь тааруулж бгаа л хэл дээ. одоо л хэлхгүй болохгүй шүү. хурдан хэлээрэй. тэгээд яаж хүлээж авснаа заавал мэдэгдээрэй. ок амжилт

  24. Erhemseg says:

    Эр хун чамд унэхээр хайртай бол хуухэдтэй гэдгийг нэг их тоодоггуй юм. Хун чанар муутай хун л хаяж магадгуй. би ханитайгаа учрахдаа 6 настай хуутэй байсан. Бас л эхлээд туундээ хэлж зурхлээгүй тэгсэн нэг найз ни мэдсэн байсан тэгээд чи хуутэй юм уу яагаад надаас нуусан юм. Би тийм оодгуй хун биш шуу дээ гээд намайг аргадсан. Тэгэхэд ямар сайхан байсан гээч дотор тээглэж байсан нэг хар юмийг аваад хаычих шиг л болсон. Гэхдээ юмийг яж мэдэх вэ хэлэлгүй нэлээн байж байгаад чамд сайн дурласан бур салж чадахгуй болсон хойно ни хэлчих

  25. Erelheg says:

    охидоо болгоомжтой байх ни чухал юмдаа. Амидралд алдаад ур хуухэд гаргах уэд эмэгтэй хун л хохирч байх юмдаа. яахавдээ ур хуухэд чини осоод баярлуулах одор удахгуй ээ. Наад ноходдоо одоо унэнээ л хэлэхээс насаараа нуултай бишдээ. Амжилт.

  26. Yalguun says:

    Эрхэм гишүүд, уншигч та бүхэндээ болон дээрх нийтлэлийг бичсэн бүсгүй танд энэ өдрийн мэндийг хургэе!

    Чи бид 2-ийн сэтгэлийн зовлон нэг юм байна. Би энэ жил 29-н настай. 10-н настай нэг охинтой.
    Юу ч мэдэхгүй гэнэн охин байхдаа хүнд хууртаж хэвлийдээ үрийг нь тээгээд хоцорсон.
    Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл.
    Зөвхөн амьдралын төлөө, үрийнхээ төлөө зүтгэсээр өдийг хүрч дээ…

    Одоо би нэг хувийн компани-д орчуулагч хийдэг. Хангалттай цалин авдаг.
    Охин бид 2 юугаар ч дутахгүй сайхан амьдарч байгаа.
    Гэвч өдөр ирэх тусам надад эр нөхөр, охинд минь эцэг болох хүн хэрэгтэй байгааг улам бүр мэдрэх боллоо.
    Саяханаас нэг найз залуутай болсон юм.
    Тэр минь надад хайртай.Би ч гэсэн түүндээ хязгааргүй их хайртай.
    Гэвч анх танилцахдаа л би түүнээсээ хүүхдээ
    нуусан. Одоо ч гэсэн нуусаар л байгаа.
    Яг л чам шиг хаягдчих вий гэсэндээ хэлж чадаагүй ээ…
    Заримдаа өөрөө өөрийгөө үзэн ядах юм.
    Газар дээрх ганц үрээ үгүйсгэж…хайртай хүнээ хуурч яваадаа шаналах юм.
    Хэрвээ би түүндээ бүх үнэнээ хэлээд тэр минь намайг ойлгож, уучилвал би түүнийгээ бурхан шиг тахиж амьдрана даа гэж боддог.
    Гэвч яаж хэлэх вэ???

    Анхнаасаа л бүх зүйл худлаа байсан юм уу? Би чамайг үзэн ядаж байна гэж хэлээд намайг орхиод явбал яана даа гэж айх юм. Яагаад гэвэл би түүнээс өөр хэнийг ч хайрлаж чадахгүй учраас…
    Бүр аргаа бархад тэр надтай амьдрахгүй байж болно.
    Харин намайг үзэн ядаж, надаас холбоогоо таслах вий гэхээс л би хамгийн ихээр айж байна.

    Түүнтэй хамт байхад охин минь надруу залгадаг.Би шууд утсаа тасалдаг. Хэн бэ? гэж асуухад нь: аа нээх онцын асуудал бишээ гэж би хариулдаг.
    Харин сэтгэл дотороо: Миний охин ээжийгээ уучлаарай! Миний алаг үр ээжийгээ уучлаарай! гэж охиндоо шивнэдэг.

    Би яах ёстой вэ? Би түүндээ яаж хэлэх вэ?

    Сүүлийн үед өдөр шөнөгүй энэ тухай бодсоор байгаад бараг мэдрэлийн ядаргаанд орж байх шиг байна даа…

    Сайхан хайр байдаг юм шүү.
    Олдвол алдаж болохгүй! гэдэг үг байдаг.

    Тэгвэл би энэ сайхан хайраа яаж
    алдахгүй байх вэ???

    Надад болон дээрх нийтлэлийн эзэнд чин сэтгэлийн зөвлөгөө өгч байгаа та бүхэндээ баярлалаа!

  27. Good girl says:

    Nzaa ter deerh zaluugiin heldeg yg zuw shuu. Oortoo bvvr sain dasgaj ene horwoo deer chamaas sain huuhen bhgui met aashilj bgaad tegeed ewteihen argiig ni olood helchih, em huniihee mehiig iim yman deer l gargadiim shde gudluck honey

  28. Зочин says:

    Сайн уу бүсгүй минь. Би чамд хэдхээн л юм хэлэх гэсэн юм. Чи бол маш баян, бас маш азтай хүн байна. Хүүхэд гэдэг бол угаасаа амьдралын гэрэл гэгээ,утга учир дээрээс нь чамд 2-ын 2 сайхан ихэр хүүхэд байна шүү дээ. Чи өтлөх нь үнэн, над 2 чинь өсөх нь үнэн. Чамд аз жаргал хүсье бүсгүй минь.

  29. jey says:

    хэлэхгүй удах тусам л мэдсэнийхээ дараа чамайг унэлэх унэлэмж бууран шдээ мэдчээд чамайг хэлэхийг хулэж бгаа ч юм билуу, тэгээд нэг эвийн олоод хэлэхгүй уу даа хэлсний чин дараа бага зэргийн тсочирол авч чимээгүй болвол чимээгүй л хулээж бгаарай сэтгэлэр унав унэхээр хайртай бол бодож бгаад хурээд ирэх бхаа

  30. mmmmmmmgaaaaa says:

    эртхэн хэлсэн ни дээрээ найзаа. эртхэн тэр хуний хандлагийг мэдэх хэрэгтэй. гэхдээ зөвшөөрөхгүй хаяд явсан ч гутрах хэрэггүйээ хоёр бяц хан үр чин чиний хажууд бна шуу дээ. Миний мөрөөдлийн хүүхдүүдийг чи төрүүлж чадсан азтай адтай гайхалтай бүсгүй бна шүү. 2 ихэр хүүхдийг чин бодохоор л чамайг буур тэврээд унсээд авмаар санагдаад бхийн хэхэ. амжилт хүсэе

  31. olive says:

    одоо gyls helchihee. odoo l goe heldeg tsag n baina. naad zaluugaa uneheer hairtai esehiig medehiig huswel. herew huuhedtei geed huleej awch chadahgui bol harin ch buh ireeduig chin heleed ogch bna sh de, erthen yumiig shiideed. bas dahiad huuhedtei bolj hotsorolgui asuudliig shiidne shuudee.
    I hope that he loves you and your angels. Goodluck.

  32. kkk says:

    pizda nuhur ve naad huuhduudiin chin etseg. za ter ch yaahav. harin naad zaluudaa ert heleh tusam chamd bolon ter zaluud chin ih sain. ydah tusam baidal mash hetsuu bolno. tegeed l chi ert helehgui yaavdaa gej haramsaad ch oroitono. erthen heleed naad zaluudaa bodoh hugatsaa og. nasaaraa nuuj chadahguishde. tehdee salna gej bitii aigaad bai. yum gdg soninshde

  33. tuulmaa says:

    бүхэл бүтэн хүнийг нууна гэж юу байсийн.эртхэн хэл.хүүхдүүд чинь чамд гай болохгүй.

  34. 910 says:

    PEACE чи бол чи шүү дээ тэгээд ч Монголын бүх эрчүүд чам шиг хувиа хичээж довоо шарлуулсан новшнууд биш!Үгээр хүнийг битгий алаад бай новш минь хол очиж хуц!!

    Нийтлэлийн эзэнд хандаж хэлэхэд хүүхэд бол бурханы бэлэг гэж би хувьдаа боддог би ч гэсэн ихэр хүүхэдтэй болмоор л байна даанч манайд ихэрийн удам бгүй лдээ. тэгэхээр бурхан чамд мааш том бэлэг өгсөн байгаа биз?
    Харин дээд талын 1 хүний зөвлөснөөр чи тэр залуугаа өөртөө маш ихээр дасгаж бгаад эвтэйхэн хэлээрэй!Хэрэв өөрт чинь үнэн сэтгэлээсээ хайртай л бол Үр хүүхдүүдийг чинь ч гэсэн хайрлах болно за та 3т аз жаргал хүсье дээ!!!

  35. PEACE says:

    Ymar soliorson bish dee yu gej huuhedtei huuhentei gerleh ym be? bi l lav medvel ooo gichii min tegvel zail tsaaashaa l gej helne dee SORRY BUT IT IS TRUE

  36. baby says:

    хэлсэн дээрдээ ок

  37. WARWAR says:

    шууд хэлээ юуг н нуугаа вэ юунаас айгаа вэ

  38. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    2-ХҮҮХЭДТЭЙ ГЭДГЭЭ ХЭЛЭЭД Л БАЙР БАЙДАЛ МЭДЭГДЭНЭ ХЭРХЭН ХАНДДАГ ГЭДГИЙГ …..ХЭРВЭЭ ҮНЭХЭЭР Л СЭТГЭЛ БАЙВАЛ ХҮҮХЭД нэг их асуудал биш түүнд ……

  39. Ухаантай хүүхэн байна says:

    Зүгээр гэж бодож байна. Чи анх хэлсэн бол чамайг ямар гайхалтай сайхан хүүхэн болохыг хэнч мэдэлгүй зугтаасаар байна.
    Шударга хэлэх юм бол одоо хэлээд хэрэггүй. Чамд бүр маш сайн болтол өөртөө дурлуул. Тэгэхдээ сайн хандаад л гэхдээ зугтаад бай. Тэгж байгаад тэр чамд улам дасна. Тэр үед нь би чамд хайртай гэхдээ надад нэг том асуудал байгаа энэ тэр гээд хэлкууюу даа. Тэгээд орхичих. Тэгэд тэр хүн өөөрөө олж мэдвэл сайн. Тэгүүл их хөнгөн тусна. Шууд пал хийтэл хэлвэл хэцүү шүү дээ.
    Хайртай болсон цагт хайртынхаа юуг ч уучилдаг юм. Энийг хайр гэдэг юм шүү дээ.
    Энэ буруу зүйл биш ээ. Чи үнэхээр алдсан байж болно. Одоо тэр хүнийг насан туршдаа хайрлаж үнэнч амьдрах итгэл байвал. Хайртай болтол нь дасгаад тэгээд далдуур ойлгуулаад өөрөө мэдэг.
    Аз жаргал хүсий. Би эр хүн. Эр хүн хүүхэдтэй эмэгтэйд дургүйч гэсэн. Сайн таньж сайхан талыг нь олж харсан эмэгтэйгээ яаж ч гомдоосон уучилдаг юм аа.

  40. Цэцэг says:

    Эрх орой хэзээ нэг цаг мэдэж л таарна шүү дээ, өөрийгөө буруутгалгүй үнэнээ эвтэйхэн хэл. Чамд хайртай л бол чамайг ойлгоно. Бусдын амнаас сонссоноос чиний амнаас сонссон нь дээр, тиймээс хойшлуулалгүй ойрын үед хэлсэн нь дээр байх. Гол нь та 2 бие биенийгээ ойлгож, танихыг хичээж байгаа юм байна шүү дээ. Харин анх уулзангуутаа л юу юугүй хүүхэддээ аав хайж байгаа тухай яриад байвал ямар ч эр зугтаана шүү дээ.

  41. hi says:

    хэлсэн ни дээр эрт тэгээд хэн гэдгийг мэдэж ав

  42. zulsar says:

    анханааса үнэнүү хэлэхгүй дээ одоо хурдан найз залудаа үнэнээ хэлээрэй тэгээд яах эсэхийг ни хараарай гол ни монгол жаахан даа гэж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.