Mиний зөв үү буруу юу? Буруу бол юу нь буруу… /2/

За бүгдэд баярлалаа, бүгдээрээ авууштай сайхан зөвлөгөө, сэтгэгдэл бичжээ. Санаа авах зүйл тун их байна. Тэр бүгдэд товчхон хариулая.  Би тэгтлээ их үглэж дуулаад байсан зүйл алгоо, гэхдээ бүтэн 3 жил хэлээд өөрчлөгдөхгүй байгаа хүнд уурлахаас, үглэхээс өөр аргагүй үе байдаг юм байнаа. Харин одоо үглээд ч нэмэргүй байх. Одоо эдгээр комментуудийг уншаад бүүр юу ч хэлэхгүй байхаар шийдлээ.

Хоол унд хийх, цайны дээж өргөх тухайд бол дандаа ч тэг гэж шаардаж байсангүй, гэхдээ би монгол хүн, хааяа ч гэсэн тэгээсэй гэж боддог, бас өөрийнхөө гэртээ байхдаа хэнээр ч шаардуулахгүй өргөдөг байсан. Харин хувцас хунар дээгүүр алхах, замдаа таарсан юуг ч байсан хөлөөрөө өшиглөн зайлуулах зэрэг зүйлийг хэрхэвч тэвчиж чадахгүй юм билээ.

Гэр орны ажлыг бүгдийг эхнэртээ даатгадаггүй. Тэр тал дээр уламжлалт гэр бүлээс ялгаатай. Өөрийнхөө төлөө өөрөө дуугарахгүй бол өөр хүн өмнөөс нь дуугарна гэдэг утгагүй бишүү? Хамгийн их дургүй хүрдэг зүйл нь надтай зөвлөөгүй зүйлээ том эгчтэйгээ яриад, тэр нь надад дамжуулдагт байдаг, заримдаа.

Эхнэр айлын бага. Өнгөрсөн зун хадам ээжийгээ уриад аваад ирлээ, тэгэхэд тэр хүн, манай энэ дэндүү зөрүүд, тэгж байж надаар тоосоо гүвүүлдэг байсан гэж билээ. Хадам гэснээс тэр том эгчээс бусад хадам талийн хүмүүс надад их сайн. Сайхан ч хүмүүс бий. Хадмыг урихад өчнөөн олон хүүхэдтэй байж халаасандаа 100 поундтай ирсэн. Бүх зардалыг гүрийгэд даасан.

Санхүүгийн тухайд мөнгө төгрөг харамлаж зовоодоггүй, ганцхан өөрөө амандаа салхи оруулж байхыг шаарддаг. Би лав хайртай гэдгээр халхавчлаад бүхнийг нь нүдээ аниад өнгөрөөж чадахгүй байх. Тэгэх тусмаа засраасай гэж боддог.

Дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлүүлэхийн тулд “дүүгийн төлбөрийг хэнийг төл гэж хэлэх вэ” гэж надаас асуудаг. Тэдний гэр бүлийн асуудал надад ямар хамаа байнаа, хэн төлөхийг би зааж болохгүй санагддаг. Ингэж асууж байгаа нь төлбөр төлууд өг гэж надад хандаж байгаа утга. Тэгэхэд нь надад тойруу замаар бус шууд хэлбэл би баярлана гэхэд уурлаад эхэлнэ. Энэ үед яах вэ? Би хүссэнийг нь үг дуугүй өгөөд байх баян хүн биш, зүгээр л шалдан оюутан.

Заримдааа буцна гээд байх, явуулж болох ч охиноо бодоод утаа багасаад ирэх үед яваа гээд хүлээлгэж байгаа.

Энэ бүх занг чин засаж авахгүй бол гадуур яваад, олны дунд ороод ирэхээр эвгүй байдалд их оруулах юм. Дахиж тийм байдалд орохгүйн тулд хэлж байх нь дээр санагддаг. Гэхдээ хүний төрөлхийн занг засна гэдэг бүтэхгүй санаа гэдгийг ойлголоо.

Дагавар хүүхдийн тухайд огтоос ад шоо үзээгүй, Монголд хамт амьдрах хугацаа ч тун бага байсан. Энэ хүн намайг хүүгээ аваад ир гэж хэлэхийг хүлээгээд байх шиг, өөрийнх нь хүүхэд, өөрөө ам нээж аваад ирмээр байнаа хөгшөөн гэвэл өөр хэрэг, харин одоо аваад ирвэл нэг биш 2 хүний заваан занд санаа тавих болж, бүүр ширүүн дайн болж, би гэдэг хүн толгойтой үсээ зулгаах юм шиг санагдаж тун их санаа зовж байна.

Салах боллоо гэж бодвол охиныг минь өгөхгүй байхаа, миний хажууд байх ВИЗА нь охин минь гэдгийг энэ хүн дэндүү сайн мэдэж байгаа.

За эцэст миний хийх зүйл гэвэл дахиж огтоос үглэхгүй байх, байгаа байдалд нь ач холбогдол өгөхгүй байх, аливаа асуудалд өөрөө санаа тавих, буцах хүртлээ энэ хүнийг харзнаж (хэрэв хавар буцахгүй бол) байгаад эцсийн шийдээ гаргах бодолтой байна.  Шинэ он эхлээд юм хэлэхээ больсон, амжуулаад л гүйгээд байгаа. Бүгдэд баярлалаа…

34 Comments

  1. gesena says:

    iim ih sain hvn bdimu bi ene ih sain zaluusin hagur yavaad bn hent ch uchrahgui bi odoo 20t.1 l udaa uyerhej bsn.yagad ene bvtehgui hvvhnvvded shan zaluus ni onogddog bn durgui hvrmer yuma sain nar ni ta nart suulaa tgd odoo tednig jargaj bg ch yum bhgui yuma

  2. demii demii says:

    ийм асуудлаас хол байж уз залуу мини, хун өөрийнхөө төлөө дуугарахгуй байугаа бол өмнөөс ни дуугарна гэдэг чин, чи хундээ хөнгөнөөс өгч байгаа л хэрэг. авгай заваан, дагавар хуухэд ни заваан бол чи ямар байдалд орох вэ, би төсөөлж чадахгуй ни ээ

  3. Uglexee bolisn bol Sain says:

    Юутайч үглэxээ больсон бол сайн байна. Гэxдээ Чи xэзээ ч Сайн нөxөр сайн Xойд ААв байж чадаxгүй xүн байна. Яагаад гэвэл бичлэгнээс чинь xараxад л ойлгомжтой байна. Xүүгээ санаад бэтгэрээд баугаа юум бишүү Эxнэр чинь??? Чи тэгэxэд өөрийнx нь xүүxэд юум чинь өөрөө авч ирие гэxгүй бол Би лав тэгж чадку уxааны юум xэлжээ. Бас 2 xүүxдийн заваан байдалд санаа тавьx болно ч гэx шиг. Чи тэр муу Xүүг 1 нүдээрээ ч үздэггүйн байна. Xудлаа манжлаад яаxав дээ. Бас дээр нь Чи эxнэрэсээ салж чадкуул болвуу Чам шиг үглээ гарууд тууштай шийдвэр гаргаx чадваргүй байдын…. Чи Xадам ээжийгээ xалаас дүүрэн мөнгөтэй ирнэ гэж санаа юу? Монголчууд угаасаа Гадаадад байгаал бол Элбэг xангалуун амьдардаг, бас дээр нь урьж байгаал бол бүx юумыг нь Даана гэсэн ерөнxий ойлголттой байдымаа гэж… Үглэxээ больсын бол Xүүг нь авч ирээд үзвэл яасын…. Эx нь л юум чинь санажил байгаа….. Үр xүүxдийг нь ад үзэж байж сайxан амьдраxгүй шүү Нөxөр минь…. Үнээг дасгаxын тулд Тугалыг нь…. гэдэг үг байдын…. арайл мууxай зүйр үг xэлчвүү яааав?

  4. naran says:

    Хонгор-гого гэнүү тэр нэг нөхөр дундад зуунд тайж болж төрдөг байж дээ. эхнэрээ нударгаараа саваад л эхнэр нь таг, эхнэрээ нэрээр нь дуудаад л эхнэр нь таг, нэг суудлын дор хаана ч байсан суулгаад л эхнэр нь таг… Шал завхарсан бодолтой хүн бэ харин. Даанч энэ зуунд эм хүн болж төрөөд нөхөрт гарч амжихгүй байгаа нь харамсалтай. Гэр бүлийн амьдрал зохиохоор чиний байр суурь, бодол санаа цэгцэрнэ байх

  5. 1111 says:

    угаасаа жаахан ажилтайд н тийм хун таардгийм шиг бгаан айн хунтэй тарахжийн гд муу бдг ч ум билуу дээ ккк

  6. ha ha ha says:

    чи нээрээ мунаг юумаа эхнэр чин хог юумаа гэхиймүү гах гах

  7. inga says:

    Hi ene zahidliig unshaad yag manai egchiin amidral nudend haragdlaa. manai egchtei ta taaraldahgui yav daa yag cham shig harin nuhur ni daanch bur heleh ug olddoggui yumaa. burhan buhniig tentsuulj ugdug gej unen yum daa.

  8. танихгүй танил says:

    bi yamar dollar bish hun bolgond taalagdah gej yavuulsan zahidal niitleliig oruulah alba ch gui. ganbayar@dot.mn.
    Ene site-g ajilluuldag hun ingej yarij boddog um baina. Ooriinh n bichsen mail-g hayagtai n oruullaa. Za tegeed Ganbayar guai setgegdel ustgah zav baigaa um bol naad tsagaa oor umand zartsuul zaa!!!

  9. hn says:

    chi yamar yadargaatai novsh vee. baliar buuljils hurmeer yumaa yamar ih urgeljluulj bichidgiin. bolohgui bol tegeed salaach. ter huurhii emegteig daramtalsaar baigaad l uduu hursen bgaa daa chi. daramtaldag bolood l shud n uvduud bhad chamaas mungu avii gej shuud helj chadahgui bgaa sh dee. hun huhiig hairlaj baj hunees hair halamj avdgiin za. iim hudlaa yum bichij bhaa boli teneg novshoo. shal durgui hurchihlee. Horvoogoor duuren archaagui erchuud zunduu l bgaa. uuriiguu yu geed bodchihsiiin. teneg ve

  10. ....... says:

    миний ойлгосоноор чи өөрийгөө их өмөөрч зөвтгөдөг хүн шиг санагдлаа.Бүх юм чиний зөв,эхнэрийн буруу юм байна тйимүү.100% сайн хүн, 100% муу хүн гэж байдаггүй юм.Чи л өөрөө авгайгаасаа салах шалтагаа хайгаал тарчлаад байгаан бишүү.Танай авгайд чинь авууштай сайн чанарууд байж л таараа.Бүх муу юм нь бүрдцэн албин тийрэн биш дэ ямар.Чи үнэхээр тийм ухаантай мундаг сайн залуу юм бол авгайтайгаа яаж ийж байгаад ярилцаад би чамайг тэгж бодож байна, чи харин ямар бодолтой явдагийн гээд бодол санаагаа солилцоод үзээч дэ.Авгай чинь дүүрцэн тэнэг л биш бол ойлголцохыг л хичээх байх.Харин үнэхээр чамайг ойлгохгүй, ойлголцохыг хүсэхгүй байгаа бол чамд хайргүй, эсвэл бүүр дүүрцэн тэнэг л байх да.Юм болгонд битгий өөрийгөө дөвийлгөж, муу юм болгоыг битгий авгай руугаа чихэж бай.Хажууд нь байх виза нь охин ч гэх шиг.Чи одоо хаанахын баян тарган хэн бэ?Арай ч бас өөрийгөө хэтэрхий игнэж агаардуулж болохгүй ээ.

  11. Emegtei says:

    тэр оор хуний хуухдийг буу авчир буу гай болно шуу. Тэндээ л байж байг.

  12. zzz says:

    яаж ийж бгаад засаад аваа хүүхдийн чинь эх эхнэр шиг сайн хүн ховор байдгийн чи зөв талаас нь сайн ярилц салаад алдана шүү эхнэрээ хайртай хүнээ засаал ав хичнээн хэцүү байсан засаад ав сайн ярилц чи сайн залуу чадна.

  13. GHJ says:

    чи чини harin novshiin garuu ugui yu minii derged baih viza bol ohin ch geh shug uuriinh ni huuhed yum chini uuruu helne biz gene uu chi eheer ni huuhdee garguulchaad hunii byatshan uriig uhsend ni ad uzeed bgaa novsh ve chamaig eostoi novsh gedeg yum za yu muu hogiin novsh chamaas er ni erthen salbal taarna neg ih tseverch hun giiguulerei chi

  14. Rosa says:

    ийм сайн залуугаас тэнэг ч хүн салахгүй эхнэр чинü биш чи өөрөө нэг л бишээ хуурамч санагдлаа

  15. COCO says:

    болорийн хэлсэнтэй санал 1 байна . чи ажлаа сайн хийвэл би ч бас ажлаа сайн хийж чадна гэдэг онигоо бас үнэн л юм бн

  16. hongor_gogo says:

    ийм сайн залуу ийм хүнтэй суух гэж. сайн монгол залуучууд миний хаагуур өнгөрөөд байдаг байнаа. хорвоо шударга бус гэж үнэн юмаа. хэрэв чиний бичсэн бүгд үнэн бол танай эхнэр их давруу юмаа. эхнэр нь нөхрөө хүндэтгэдэг гэр бүл хамгийн сайн бат бөх тогтвортой гэр бүл болдог гэсэн. би нэг гэр бүлийг мэддэг юм. эхнэр нь ч нөхөр нь ч бие биенээ их хүндэтгэдэг. бие биен рүүгээ хэзээ ч хашгирч бгаагүй их сайхан гэр бүл. би хэд хэдэн жишээ мэднэ. нэг удаа нөхөр нь хүүтэйгээ юм яриж байтал эхнэр нь дундуур нь ортол нөхөр нь дэргэдээс нь: намайг хүүтэйгээ юм яриж байхад чи дэргэдээс оролцох шаардлагагүй гэж хэлэхэд эхнэр нь таг дуугай болж байсан. бас нэг удаа нөхөр нь ажлаасаа эрт ирээд том өрөөндөө сууж байсан. дараа нь эхнэр нь хүүтэйгээ цуг орж ирээд муудалцаад хүүхэд рүүгээ аймар чанга хашгирсан. тэгэхэд нөхөр нь том өрөөнөөс эхнэрийнхээ нэрээр дуудахад эхнэр нь дув дуугай болчихож байна лээ. ээж аавууд нь ч ухаантай, хүүхдүүдийнхээ маргаанд оролцдоггүй. нэг удаа эхнэрийнх нь ээж ирээд цугтаа хоол идэж байгаад эхнэр нөхөр 2 нилээн ширүүн маргалдсан. тэгээд нөхөр нь ширээ шаагаад босоод ирсэн. эхнэр нь ч эхнэрийнх нь ээж ч юм хэлээгүй. удалгүй нөхөр нь тайвшраад эргээд юу ч болоогүй юм шиг хоорондоо яриж эхэлсэн. зочид ирээд нөхөртэй нь юм яриж бхад эхнэр нь хэзээ ч дундуур нь орж ирж ярианд нь оролцдоггүй, үргэлж нөхрөөсөө нэг суудлын доор суудаг… гэх мэтээр их сайхан гэр бүл. эхнэр нь өөрийг нь тэгж хүндлээд байхаар нөхөрт нь их сайхан бдг юм шиг бн лээ. өөрийгөө гэрийн эзэн босс гэдгээ мэдрээд. их атаархмаар сайхан хосууд шүү. нөхөртэй болвол яг ингэж хүндлэх болноо гэж мөрөөдддөг. ийм хүндлэлийг дааж, ухаарч ойлгох сайн нөхөртэй болоосой гэж боддог. бас ийм сайхан гэр бүлүүд олон бгаасай гэж хүсдэг

  17. hi says:

    хавар хүртэл хар,наана ни тэгээд хэл ярилц ийм байдалтай байвал салия гэж хэл,ямар ч эм хүн 2өөр хүний хүүхэд тэврээд үлдэхийг бодохгүй шүү дээ,засарч магад,чи виза.н мэдэж бгаа юм чин тэрийг ни бариж хариц,амжилт хүсие

  18. sappire says:

    Амжилт хүсье! бүх зүйл сайхан болно. Эхнэр чинь ойлгох байхаа. цаг хугацаа бүхний эмч.

  19. jinhene mongol busguin erelchin says:

    энэ хонгорзул гээд нээг сайхан хуухний зураг тависан, гоё нэртэй хуухэн байгаад ийнаа, цаанаа бол матар, гачин нэртэй гөгшин аниа байгаа даа, дандаа балай балай юм бичнэ, өөрөө нөхөртөө хаягдсн тал энэ тэр бнуу гуй юу кө?

  20. TG says:

    ӨӨРИЙГӨӨ ХАМААГҮЙ ИХ МАГТАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. АМЬДРАЛ БОЛ ЖИНХЭНЭ ШОУ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ТЭР ШОУГ ХЭРХЭН САЙХАН БОЛГОЖ ҮҮРД МАРТАГТАХГҮЙ БОЛГОХ НЬ ТА ХОЁРЫН ХӨТӨЛБӨРӨӨС ШАЛТГААЛНА. АМЬДАР АМЬДАР БАС ДАХИН АМЬДАР.

  21. Bolor says:

    Эхнэрээс чин асуувал өөрийн чин талаар бас л юм юм ярих л бх даа. Ер ни бол чи өөрийхөө өнцөгөөс бичсэн бн, цаад хүнд чин эм хүнийхээ үүргийг гүйцэтгэхгүй ямар 1 шалтгаан бгаа ж юм билүү. Магадгүй чи эр хүнийхээ үүргийг муу гүйцэтгээд уурлуулаад бдг ч юм уу ? Ягаад хоорондоо ярилцдаггүй хоорондоо хөндий бдг гэдэг чин энэнтэй чин холбоотой ч бж магад. Өөг бусдаас хайхаасаа өмнө би юг ни буруу хийж бн гэж бодож байсан уу? За энэ бол зугээр л миний санаа. Дахиад амжилт, сална гэж бодсон амидрал ирээдүйгүй шүү энэ бодлоо авч хая, болгоно л гэж бодоорой. You can do it man!

  22. Bolor says:

    Нэг улсад бгаа юм бн. Лондонд ажилгүй арчаагүй хүн амидрахад хэцүү шдэ. Хүүхэдтэй гэртээ ажилгүй бдг юм бол гэрээ цэвэрлээд л бж бмаар юм, сонин л юм. Энд оюутан тэгээд дээрээс ни гэр бүлээ авч явдаг мөнгө санхүүг ни зохицуулдаг бол өөрөө нилээн л их ажилладаг эсвэл мөнгөтэй хүн бж таарахнээ. Эхнэрээ ажил хийлгээч, өчнөөн буудалийн ажил бдг л юм бн лээ. Гэртээ суугаад бхгүй ажил төрөлтэй хамт олонтой болвол ядаж л зан ааш ни засрах ч юм билүү, гол ни ажил хийж сураад өөрийн гэсэн мөнгөтэй чамаас хараат биш болчихвол чиний бухимдал ч бас багасна. Хүүхдээ ээлжилж хараад 2 лаа ажил хий, тэгвэл чи ч бас хүн өөлж суух завгүй болно. Хамгийн их завтай хүмүүс байнгийн хэрүүлтэй байдаг гэж үнэн шүү. За амжилт. Английн монголчууд ч уг ни арчаатай хүмүүс шүү. Нэрээ бодоорой. Кккк. Be strong to live happy!

  23. zochin says:

    САЙН БН УУ ОРОЙ МЭНД ЫМАР ДАВААРТСАН ХУУХЭН БЭ?САЛСАН НИ ДЭЭР ЫУМ БН ДА?ИЙМ АМИДРАЛ ГЭЖ ЫУ БХ БЭ ?2ХУУХЭД

  24. emegtei says:

    ямар хүмүүс нь ийм хүн олоод бдаг юм бэ??
    монголд очвол ийм залуу олдох магадлал хэр вэ хүмүүсээ??
    би хүнтэй суумаар байна.

  25. kaka says:

    chamaig oilgoj bn oo ymar saindaa end ingej bichej bxav dee. uridnii xuuxed enee teree xund sanagdaj l bgaa. yaj ch bodson chamd xunii xun shig l xandana. demii exner avchixaj dee. oxinoo oor deeree avaav salbal yasiin. nasaaraa xanilna xamtdaa jargal zovlongoo xuvaaltsana gej suusan atlaa ooriinxoo8 ooriinxoo tald tusluulax gej suusan aytai bx ni amidral bish shu dee. chamaig xairlax xuniig oloo.

  26. ыуыу says:

    нэмж xэлэxэд эмэгтэйчүүд эрчүүдийн логикийг ер ни ойлгодоггуй юм, тиймээс урт ус энэ тэр гээд байдаг байxгуй у. ер ни бол эмэгтэй xуний логикийг бол бас ойлгож болно. эрчүүд чинэ уугээрээ мундаг байxгуй у.

  27. ыуыу says:

    xэн ч өөрийгөө л өмөөрнө. эxнэрээс чинэ асуувал бас юм xэлэx л байx. ер ни бол чамаас бас эxнэр чинэ угээ xэлцэн л бгаа юм шиг бна. яваx гээд бгаа гэxээр ни тгэж ойлголоо. Тиймээс асуудал 1 талдаа биш 2 талдаа байгаа болтой. өөрөөр xэлбэл xэдийгээр чи дажгуй залуу шиг боловч эмэгтэй xуний логик-ийг бас сайн ойлгоxгуй байx ни бий. би л дөнгөж ойлгодог болсон гэxээр чамайг би бас төсөөлөөд л байна л даа. чам шиг явсан нас бна. тиймээс эxнэрийнxээ логик-ийг бас нэг ойлгоx гээд уз. ер ни бол эмэгтэй xуний логик, байр суурийг ойлгоx гэж уз л гэсэн уг шуу дээ. тэгэxээр бас сонин дур зураг xарагдана. магадгуй чиний логик-т асуудал байж болно гэx мэт. нэгэнт л xариуцлагатай амидрал зоxиоx xусэлтэй бгаа бол дараагийн эxнэртэйгээ ойлголцоxод бас xэрэгтэй биздэ дор xаяж.

  28. busgui says:

    зөв л шийдвэр гаргасан бна, заримдаа эвлэрмээргүй юм бдаг шүү.

    Манай нөхөр бас их заваан замбараагүй бсан, суусан хойноо мэдээд, эхэндээ араас н цэвэрлээд л яваад бдаг бснаа сүүлдээ дургүй хүрээд хажууд н унтахаа болиод би өөртөө ажлын өрөөндөө ор засаад , юу ч хийхээ болиод хэлэхээ болиод, өөртөө ч ойртуулахгуй чамаас сэжиг хүрээд бна , чиний хийсэн хог новшийг насаараа ингэж цэвэрлэж амидарч чадахгуй гээд хөндийрөөд бсан чин мани эр гэнэт ухаан орсон юм шиг заваараад бхаа болиод өөрийгөө арчлаад, тарисан хогоо өөрөө цэвэрлээд эхэлсэн кккк. одоо бол цэвэрхэн арчаатай дажгүй шүү. Тэрнээс би хэзээ ч заваан амъдарч бас заваан бдалтай эвлэрч чадахгүй юм билээ

  29. bobi says:

    алхам тутамд дарамтлаад байвал хэнбэ гуай ч гэдийнэ.гаргасан алдаа чинü засах аргагүй болжээ. өөрийнхөө амидралийг өөрөө л аварч дээ найз минü.эмэгтэй хүн хүүхдээ үхтэл чамд өгөхгүй байх.

  30. Xongorzul says:

    -Hutsalgui hunii ohiniig hunii gazar avchirchaad zovooj baigaagaa jargaaj baigaa gej bicheed
    -Ooriigoo ondog gej bicheed ovoo bichig useg tailagdsan hatuu nuhur uu da er ni

    -Hajuudahaa hemeldeg tartagt ni tultal huniig merdeg hun baidiinshuu

    -2 taarahgui baigaa hun 2-laa l BURUUTAI, chi uridah hairtai huuhenteigee zuirlej jishij yanz buriin horon argaar hun hemeldeg bj magad, neg ih hiigui oogui bicheed bh chine tiim ch gej bhgui de
    -Hunii gazar er nuhurtuu ch erhelj hevteh arga bhgui daramtand orno gedeg ch ZOVJ baigaa busgui ur bna daa

  31. huuhen says:

    ийм хун хани болохгуй дээ чамд. Ажил турул ни уудрэг сайн ываа эр хуний ард заавал ажилсаг хучирхэг бусгуй байдаг гэдгийг мэдэх уу чи.Наадах чинэ засрахаасаа унгэрсэн амитан.Чи эртхэн сал

  32. tuulmaa says:

    өөрчлөгдөнөө өөрчлөгдөнө.бага багаар өөрчлөгддөгийн.

  33. busgui says:

    Нээрээ их даварсан эхнэр юмаа. Харзнаж байгаад ухаарах янзгүй байвал буцаа дөө. Өөрөө ч буцья гэдэг л юм байна шт.

  34. me says:

    иш хөрхис дөө сайн хунийг муу хани алдаг юм шуу санаарай амжилт хусэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.