БИ ХЭЗЭЭ Ч ХҮҮХДЭЭ ИЙМ АМЬДРАЛААР АМЬДРУУЛАХГҮЙ… /2/

Миний захианд олон хүн сэтгэгдэл үлдээжээ. Надад цаг гаргасанд их баярлалаа. Урам орлоо. Муухай зүйл уншуулсанд бас уучлаарай… Би өмнөх захиагаа бичиж байхдаа бас л аавдаа загинуулчихаад бичсэн юм л даа,маш их ууртай байсан. Би аавдаа хайртай. Миний төрсөн эцэг шүү дээ. Зовлон зүдгүүртэй ч ямар ч байсан намайг хооллож ундлаад л байна, өдөр бүр л энэ муухай зүйлс давтагддаг ч… Хүмүүсийн сэтгэгдлээс ийм зүйл нийтлэг гэдгийг мэдэж авлаа.Тэгээд бодлоо,хичнээн миний аав муухай ааштай, яхир хүн ч архи уудаггүй гэдэг нь авууштай юм байна.

Гол шалтгаан нь аав маш зарчимч,маш огцом ууртай хүн,бүүр тэрэндээ автчихсан. Би бас тийм төгсөрчихсөн амьтан биш шүү дээ.

Гэхдээ л аав намайг юу ч болсон битгий тоо гэдэг,битгий уурла,битгий уйл,тэр ч бүү хэл битгий баярла гэнэ… Би ямар робот биш дээ.

Аавын хүсдэг зүйл нь намайг хичээлдээ яваад гэртээ ирээд гэрээ цэвэрлээд хичээлээ хийгээд эрт унтаасай гэж хүсдэг. Мэдээж энэ нь зөв л дөө,гэхдээ бүүр туйлширчихсан. Зурагт үзүүлэхгүй интернэт д суулгахгүй, утсаар яриулахгүй,мсж бичүүлэхгүй, мөнгө үрүүлэхгүй, гадуур явуулахгүй, болж өгвөл найз нөхөд ч гүй байлгах гээд л… Мэдээж би тэгнэ гэж байхгүй бас зөрөөд л одоо ингээд нэт д сууж байна.

Намайг хүүхэд гэдгийг нэг их анзаардаггүй юм шиг, гүэ том хүмүүс ч ажилдаа явах гэр цэвэрлэх гэдэг 2 л зүйл хийдэггүй биз дээ.

Дээрээс нь намайг юм хийж байхад өөрөө нэг ч зүйл хийхгүй сууж байгаа мөртлөө тэг ингэ гээд л… 2, 3-н удаад нь тэвчинэ 4 дэх удаа үглэхэд нь шууд уурлаад үг зөрнө.

Манай гэр баахан дүрэмтэй, хоолны хутгуур болсон хоолных, болоогүй хоолных гэж тусдаа, аяга таваг угаагч бас болсон юм хийдэг аяга таваг угаахад хэрэглэдэг, болоогүйг хийдэг аяга таваг угаахад хэрэглэх гээд тусдаа. Шалны алчуурыг хувинд базаж болохгүй зөвхөн тосгуурт, гаднаас хүн орж ирэхэд хүртэл сандлан дээрээ дэвсгэр дэвсэж байж суулгана, санаа зовмоор. Тэгээд л манайхаар хүн амьтан ч орж ирдэггүй. Заа тэгээд л дүрмүүд бол хар мянга. Нэгийг нь л зөрччихвөл тэгээд л аймшиг эхэлнэ.

Саяхан надад гар хүрсэн шалтгаан нь тун инээдтэй, хийцтэй цай чана гэснийг нь би сонсоогүй баахуу цай хийчихсэн чинь л шууд орилж ирээд л цохиод авж байгаа юм.

Тэр үед сайхан амраад л байж байсан,уурлах ямар нэг шалтгаан уг нь байхгүй л байсан даг. Учрыг нь олохгүй юм даа. Ийм хүнийг би юу гэж ойлгох ёстой гэж??

Би буруудаад байдаг ч юм уу…. Үг бүрт нь орно гэвэл би гэж нэг зожиг, найз нөхөдгүй, сэтгэл хөдлөлгүй мангар юм болох байх. Тэгж би угаасаа чадахгүй,тэрийгээ ч хэлсэн…

Ээж эгч 2тоо энэ тухай хэлсэн чинь наашлах, эсвэл намайг татах тухай дурссангүй, урдаас санаа алдаад л байх юм. Хар толгойндоо л найддаг байх даа…

33 Comments

  1. munny says:

    teneg gar ve

  2. heni says:

    хөөе чи байна битий тэгээд аавдаа зодуулаад зүгээр суугаад бай.Одоо чи 4-5 жил тэсчвэл аав чинь чамайг бие даах болсон гээд зүгээр орхино.Гэхдээ чи энэ хугацаанд зүгээр суухгуй хэр хэмжээнд бие дааж яваж чадах вэ гээ харуулбал тэр хэмжээнд чинэ магадгуй 1 жилийн дараач юмуу чамайг бие даасан гэж үзээд чамайг орхиж магад тэгээл чи гадуур сайхан зугаалаал.За амжилт

  3. mongolnation_94@yahoo.com says:

    Монголчуудаа хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг хамтдаа тэмцэцгээе. Монгол цусаа хамгаалцгаая. Охид бүсгүйчүүдээ аварцгаая. Хэрэв та Монгол цустай хүн мөн бол өөрийн мэдэх хүний наймаатай холбоотой мэдээллээ мэйлээр явуулна уу. Мөн холбогдоно уу.

  4. хааны ордон шиг бөөн дүрэм юм байна л даа танай гэр

    миний бодлоор аав чинь зүрхний өвчтэй юм байна

    Татар ажиллагаа кино нь дээр хэлсэн шүү дээ. Аз бол амьдрал гэдгийг зөв хэлсэний бонус гэдэг байхаа.

    ийм сайн охинд ирээдүйд сайн хань ижил заавал ирнэ. тэр болтол дүрэмээ маш сайн биелүүлээд байж байхад болно. Тэр болтол сайн тэсээрэй амжилт

  5. uuganbaatar says:

    архи уугаад хоэр гурван удаа дараалан оорто ымар хэцүү бгага аавдаа илэрхийл магадгуй тэр чамайг сонсоод бас хараад буулт хийж магадгуй ингээд болохгви бол нэг одор аавдаа сайн тусалж бгад аргийг ни сайн олж бгад ааваа би танитай ярилцмаар бна гээд хэлээд узэрэй аав тани хун л бол чамтай ярилцана амжилт нза

  6. oo(Ps) says:

    ийм зарчимч хүмүүс байдаг тэгэд байсан юм байрандаа байхгүй бол уурладаг бүх юмыг өөрийнхөөрөө байлгах гэсэн санаатай хуучинсаг магадгүй нумын ордны хүн байх чи залуу хүн эрч хүчтэй шинэ зүйлийг эрж хайна тэгээд энд бас юм бичиж байна зөрдөг чинь нэг бодлын зөв байх 2уулаа учир маргаан гарах нь мэдээжий хэрэг харин хамтдаа баярладаг цаг бас байдаг байлгүйдээ байхгүйбол чи тэрийг санаачлаад бодож олох хэрэгтэйбайх чи зөрдөг ч гэлээ аавынхаа занг бага багаар тусгаж аваад дараа гэр бүлдээ гаргаж магадгүй юм
    за хүний амьдралд юу ч тохиолдож болно тэр сайхан тохироог чи удахгүй бүрдүүлэх байлгүйдээ амжилт

  7. aaaa says:

    аав чин арxи уудаггуй бсан ни ямайдаа арxи уудаг бсн бол чи бур балраxгуй юу аавтайгаа xэрэлдэxин оронд чи чимээгүй дуугуй байгаад байвал аав чин яах бол

  8. Цэцэг says:

    Юутай ч хэсэг тэвч дээ. Хөөрхий ээж, эгч 2 чинь боломжгүй болоод л чамайг авахгүй байгаа биз. Зөөлөн нь хатуугаа гэдэг үнэн шүү. Магадгүй аавын чинь энэ байдал чамайг илүү тэвчээртэй болгож, амьрдалд тохиолдох олон хатуу хүтүүг давах ухаантай болгож магадгүй юм. Гэхдээ ийм зовлонтой амьдрал гэж юу байхав. Миний дүү жаахан тэсч байгаад л гэрээсээ яв. Бүүр аав, ээжээсээ нүүр буруулаад яахав. Холхон л амьдар

  9. egch says:

    миний дүү бур болохгуй бол хүүхдин бгууллагад ханд чамд оорт чини их сэтгэлийн дэм огох бх.магадгуй чиний омноос чини аавтай чини ярилтзах бх гэж бодож бна. оороо али болох тайван бай.оорийгоо бод энэ зовлөнгөө яридаг хунтэй бол.тэгээд нэг л одор чи жаргажил таараа. амидрал сайхан шуу дэ миний дүү чамд аз жаргал ариун хайрийг чин сэтгэлээсээ хусиэ.

  10. saihan setgel says:

    чи ямар хөөрхөн юм бэ

  11. miigaa says:

    иймэрхүү хуний ёртөнц ондоо бдаг эцэг хун болхоор чамайг гэсэн сэтгэл бж л бга чи өөрчилөж чадахгуй учир тэвч нэгэл өдөр чи аавийхаа ёртөнцөөс нисээд л явна шудэ аавчин гадуур гархаар зугээр юмшиг мөртлөө өөрийн гэсэн гэр орондоо тийм зан гаргадаг хун бдаг сэтэгцийн нэгэн хэлбэр ийм хун уур юманд их нухацтай бууритай ханддаг өөртөө их итгэлтэй учир эмчид узуулээд нэмэргүй

  12. аяяаяаяа ээж эгч 2 чинь чамайг татах тухай юу ч ярихгүй байна гэж үү?? энэ чинь хэцүү дээ найз минь чиний зовлонг би дэндүү ихээр ойлгож байна. :(( үнэнийг хэлэхэд энэ муухай сонсдож магад гэхдээ аав чинь сэтгэцийн өөрчлөлттэй хүн байна даа.Би яаж тусалха ч мэдэхгүй байна амьдархаар хамаатан этр байхгүй юмуу? Би чиний оронд байсан бол яаг үнэндээ тэсээл хамт амьдрах байсан гэхдээ чамайг ингэ гэж байгаам бишлдэ би угийм тийм этгээд хүн. Бүх чиний амьдрал одоо хэний ч гарт биш чиний төлөө сэтглэсээсээ санаа тавьж сэтглээсээ чиний төлөө амьдрах хүн чамас өөр байхгүй болсон байна гэдэгийг ухаарлаа тэгхээр чий л бүгдийг шийднэ дээ. Ээж эгч 2ч горидлого тас болов бясалгал оролдоод үз гүн ухаан сонирхоод үз аяндаа зөвшрөөл эхэлнэ дээ амьдрал. Амжилт

  13. Аз жаргал хэзээ нэгэн цагт ирэх нь үнэн. Тэвч тэр болтол тэвч хэн ч юуч гэж хэлж байсан шүд зуун тэвж найзаа. Намайг бага байхад манай аав бүр өвгөнтийн архичин байсан дандаа л зодно гэхдээ архинас гараад одоо маш том компаны захирал болсон байгаа зовлон үзсэн хүмүүс л ухаантай байдаг юм шүү найз минь. жаргал ирнээ гол нь тэс авралын од чинь гарж ирж л таарна чиний төлөө залбирнаа.

  14. emma says:

    энээ чи ямар сонин хун бэ? хунд урам зориг ухаан хайралчихаж чадахгуй бол амаа хамхиад дуугай өнгөрчих .энэ охиний зовлонг улам мэдрүүлэх гэсэн шиг олон долоон юм хуцаж гэнэ. ийшээ заавал адилхан зовлон туулсан хумуус орж коммент улдээдэггүй гэдэгийг санаж ав.

  15. zochin says:

    Minii baga nastai bas adilhan yum baina. Bagadaa buh zuil hunees haraat baidag bolohoor ger buliin huchirhiilel, daramt mash hund tusdag yum. Bi ch gesen heruul shuugian dund ussun. Aij bultegnehees uur yu ch hiij chaddaggui bailaa. Gehdee sain suraad, huchtei hun bolood endees hol yavna, uuriinhuuruu amidarna gej boddog baisan. Bodsondoo ch hursen. Ter uyed manai neg naiz bas adilhan hetsuu, magadgui nadaas arai hetsuu orchind baidag baisan. Ger oron ni bas l heruul shuugianaar duuren. Bi hetsuu baih tusam hicheelee hiideg baisan. Harin ter naiz maani gertee baihguin tuld yanz buriin humuustei niileed, tusdaa bair hulsulj amidarahiin tuld barand ajillaad, showddag bolood, tegeed surguulia ch orhison. Odoo bol bas l hunees haraat amidarch baigaa. Odoo chi dunguj 16 nastai baina. Chamd uuriiguu huchtei hun bolgoh bolomj 100 huvi baigaa. Zuvhun unuudriin berhsheeleesee zugtaad, ireeduigee martaj bolohgui shu. Aavtaigaa yariltsaad bol demii biz de. Humuus yariltssan tudiid oilgodoggui yum. Tevcheed hicheelee sain hiigeed, uuriiguu bolovsruulah hamgiin chuhal shu.

  16. enee says:

    ямар их азаар би сайхан гэр бүлд өсөө вэ гэж бодлоо.

    чиний үзэж бгаа шиг амъдрал байдаг юм бна лээ. гэхдээ чи битгий тоож нэрвт. зүгээр л тайван байж сурах хэрэгтэй дээ. тэгэхгүй бол чи сэтгэл санааны хямралд орж магадгүй болсон бна.

    чамайг сайхан амъдрал хүлээж байгаа. тэрийг чи удахгүй үзнээ миний дүү.

  17. Az jargal says:

    ene niitlelig unshsan chin minii baga nas haragdchihlaa. Bi bas setgel sanaani huchirhiileld ussun l duu. Minii shiljiltiin nas mash hetsyy ungursun. Eej Solongost, aav bhgui. Manai ah gej chinii aav shig hun bdiin, bainga zagnana, tegne inge, altsaachaal yugaa hiigeed bdiin, hentei yariad bdiin, yaagaa ch har yumtai bolchiv, tgeed l sogtuu ireheeree bugdeng n daramtlaad l zodood l agsan taviad l uneheer ene hun hurdan uheesei l gej boddog bsan daa. Gertee bh durgui bsan, tgeed l ali bolgon surguuli deeree l unjdug, tgeed surlaga sain baisan. Odoo tegeed nas biend hureed geriinhnii handah handlaga n ch uur bolson, nuguu aimaar control bhgui bolchihson, bi bur uuruu gaihdag. Ene daramtnaas bi yu sursan be geheer – amdralin asar ih hatuujiltai bolson. Tegeheer minii zuvulguu yu ve geheer tevch dee, hamgiin gol n uuriiguu davhar sain bolovsruulaarai, hund gomdlolgui esregeeree sain saihni tuluu zutge chi yalna! busdaas hezee ch bitgii tuslamj hus, zuvhun uurtuu itge!!! Amjilt shuu!!!

  18. kkk says:

    chi nadtai chatsuu l ym gehdee zojig nz nohodgui setgel hodlolgui bj bolku shuu!!!odoo chamd uneheer hetsuu bgaa bi medjina gehdee chi shan amidarnaa itge ter tsagt chinii ene buh ybdal setgeliin chen tom zobiur shanalal bish bolno chi gehdee ih uhaantai ym huuhduud iim amidraltai bj uneheer duugui zojig bolchdiin tm bvl uuruu l aldana hrn ch iim zuild uhaantai bj uuruu uurtuu tuslaj hussen zuilee hiih ни чамд л хэрэгтэй нз ноходтэй бол сн нз олдуул аз л ым хэхэ битгий шантраарай ааб чэн чамайг боддог ч аабийн чэн ажил уурлах болтсон ым шг уурлах дуртай болтсон гэх уу дээ тм л ым шг санагдлаа чамд амжилт хусиэ xэxэ-чиний уыийн банди!!!

  19. emma says:

    тийм учираас орой бур шинэхэн сахаргуй тараг уу

  20. emma says:

    Хунийг цусний булэгээр нъ 4төрөлд хуваадаг.А булгийнхэн ихэвчлэн аливаа юмийг төгс нямбай хийх няхуур нухацтай гуйцэлдүүлэх зан чанартай.Жирийн тохиолдолд энэ төрлийн хумуус ажлийн бутээмж өндөр бусдад анхаарал тавих чадвар сайн манлайлагчид байдаг юм.
    Хэт мэдрэг зан чанараасаа болж юмийг хундээр тусгаж авах 0.05% бий болох ундэслэлгүй зуйлийг бий болгон ургуулан бодож өөрийгөө зовоодог.Бие нъ сэргэсэн уедээ ажилаа 130% хуртэл ур дунд хургэх гэж зутгэнэ.
    Аавийн танъ бага нас ямаршуухан амъдрал туулж ирсэн юм болдоо.
    Гэр булээсээ салж хуухэдээ өнчрүүлсэндээ өөрийгөө зухээд л сууж байгаа даа.
    Хамгийн гол нъ ийм хунд байдалд аавийг танъ хургэсэн ямар нэгэн шалтгаан заавал бий.Өнгөрсөн амъдралдаа сэтгэл зуйн хунд дарамт ,цочирол, хучирхийлэл, айдас урвалт гм.Тэрийг олж чадвал чи аавийгаа арай өөр нудээр харах болно.Манайд ийм төрөлийн сэтгэл зуйн өвчтөнг нээх тоож ач холбогдол өгөхүй л болов уу.Хятадийн эртний эмчилгээний нэг төрөл болох эмийн ургамалийг тусгай нарийн эмчээр дагнаж ууж эмчилвэл арай ур дунтэй байх.
    Миний зугээс чамд зөвлөж чадах товчхон санаа бол уураа баръж өөрийгөө контролдож дийлэхгүй уедээ идэх хунсэндээ анхаарал тавиад узээрэй.
    Жнъ;элсэн чихэр иддэг бол тургэн болих хгтэй Сахар ихээр идвэл бие дотрох калъци их хэмжээгээр алдагддаг .Сахарийн хучил ,хуний бие дэхъ weakly alkaline-тай урвалд орно.Урвалд орохийн тулд хуний биений чухал амин дэм болх минералийг уусгана.Энэ уед хамгийн их хэрэглэгдэх нъ калци юм Сахар өөртөө калъци агуулдаггуй учираас хэрэг болох дурати хэмжээгээрээ калъцийг уусгаж авахийн тулд яс болон шудийг хайлуулж эхэлдэг.Хуний биеийн калъци phosphorus ийн тэнцвэр1/1харъцаатай байх ёстой.Биеийн дотоод орчиний урвалд калъци хэрэглэгдсэнээр дээрх тэнцвэрт томоохон хор уршиг таръж эхэлдэг.Биеийн жингийн ойролцоогоор 11% калъци улдсэн 99% нъ яс болон шуднууд юм.Улдсэн 1%нъ цус болон эсрүү тэжээл болон тархдаг.тэр өчүүхэн 1%-тад 1% дутагдвал хун ууртай догшин болж хувирдаг.өөрөө өөрийнхөө сэтгэлийг ч ойлгохоо болих аюултай.

  21. zPOST says:

    Охин минь аав чинь сэтгэл зүйн өвчтэй юм байна. Бүр тодруулж хэлбэл Obsessive Compulsive Disorder (OCD гэдэг товчлолоор гадаадад хүмүүс сайн мэднэ) гэдэг өвчтэй бололтой. Тийм хүмүүс жишээ ни бүүр хэтэрхий цэвэрч, ямарч рационал үндэслэлгүйгээр утгагуй үйлдлүүдийг олон дахин хийдэг юм. Жишээ гараа маш олон дахин угаах, гэрээ бүүр хэрээс хэтэртэл цэвэрхэн байлгах гэж оролдох, хүнтэй бээлийгүй гар барихаас шижиглэх гэх мэт. Их өргөн тархсан өвчин л доо.

  22. Seoul.zaluu says:

    өө чааваас иймхэн зүйлээс юмуу.энэ бол юу ч биш.

  23. Эмэгтэй says:

    за да ярилцаад ямар ч амжилтанд хүрэхгүй дээ. чимээгүй л өөрийнхөө дараа нь яах тухайгаа бодоод бэлдээд байж байсан нь дээр. манай найз охины аав нь яг ийм байсан, тэднийх орныхоо бүтээлгийг эвхэхдээ хүртэл тогтсож журмаар, хэвээр эвхэнэ үгүй бол яг чиний хэлсэн шиг бөөн юм болдог байсан юм. ийм нөхцөлд өссөн хүүхэд өөрөө бөөн стресстэй, ууртай болдог юм байна лээ дээ. тэхдээ манай найз бол бэлдсээр байгаад өөрөө тэтгэлэгээр сурахаар явсан л даа. чиний хар толгойдоо найдна гэдэг чинь яг зөв. одооноос эхэлж бэлд. англи хэлээ сур. ТОЭФЛ өг. тэгж байж л чи хэнээс ч хамааралгүй амьдарч чадна шүү. ээж эгч 2 чинь зайлуул өөрсдийгөө болгох гээд л үйлээ үзэж байгаа байх. би танай аавыг бүр яг төсөөлж байна. ийм хүмүүс архи ч уухгүй, мөнгө ч үрэхгүй, хүмүүсийг хэмлээд л стрессдүүлээд вампир шиг байж байдаг юм.

  24. ee says:

    Эмэгтэй хүүхдийг цохиод, зодоод байдаг яасан ч тэнэг хүн бэ дээ. Эмэгтэй хүн чинь эмзэг, доргиж болохгүй газар зөндөө байгаа гэдгийг мэддэггүй юм байх даа. Тэгэж л их чамайг сайн хүн болгох гээд чиний төлөө байгаа юм бол бас чиний эрүүл, мэндийг бодмоор юм. Ёстой юмтай аавтай юм байна аа. Одоо яамаар ч юм бэ дээ. Өгөх зөвөлгөө ч олдохгүй юм байна. Ярилцаад үз гэхээр өөдөөс чинь бас цохиод авбал хэцүү юм даа.

  25. 910 says:

    Nox-77 чи одоо хийх ажилгүй юмуу?1нийтлэл дээр дарааллаад 3 тэнэг коммент бичхийн?

    Харин захианы эзэн охинд бол миний дүү чи жаахан байна 16тай дөнгөж шилжилтийн насан дээрээ явж бна танай гэрийн хүмүүжил чанга л юм бна гэхдээ тв бага үз нет бага хэс гэдэг нь бол аавын чинь зөвөө.Хэрэв чамайг хорихгүй бол чи ингээл +18 насныхан ордог сайтаар хэсээл байгаа биздээ аавын чинь хорьдог нэг бодлын зөв аа харин тэр болсон хоолны халбага болоогүй хоолных гэдэг нь жаахан сонин юм.биднийг чиний насан дээр байхад юун тэр интэрнет компютер хэхэ байдаггүй байлаа шд. Зурагт ч бас бага үзүүлдэг бсан.Тэр үедээ надад ч бас аавын үглэж бгаа лайтай л санагддаг байлаа одоо харин эргэцүүлээд бодоход энэ их зөв юмаа бас чи интернэтэд сууж бас тв-ээр савангийн дуурь үзэж (ихэнхи тв-р өглөө өдөр орой гээд со кино гардаг шдээ)цагаа алж бсанаас арай өөр юм хийгээд хичээл номоо сайн давтаад эсвэл дугуйлан секц-д яваад өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Ирээдүйд чамд тэр бүх юм чинь хэрэг болноо,Харин ээж эгчийн чинь хувьд хүний нутагт бгаа бол хараар ажил хийгээд л явж бгаа чи одоо 16тай их жоохон бна тэд чамайг тэнд аваачлаа гэхэд насанд хүрээгүй хүүхэд ажил хийж болохгүй сурна аа тэгээд гадаадад хүүхдээ сургаад явна гэдэг бол чанга шдээ бас. Бодуул ээж чинь хүний эх л болсон хойно муу охиноо насанд хүрэхээр нь татна даа л гэж бодож суугаа.Харин аав чинь ганцаараа ажил хийж гоонь эр хүн бас хүүхэдтэйгээ ядарч л яваа,тэгээд л стерсстээд уурлаад байдаг байх.Ерөнхийдөө аавтайгаа илэн далангүй ярилц. Ярилцах тутамдаа өөрийгөө ойлгуулахыг хичээ. тэр ч бас хүн учир чамайг ойлгох л байх. Энэ бүхэн чамд одоохондоо л хэцүү санагдаж бгаа шилжилтийн насан дээр хүн ер нь жаахан эмзэг байдаг аа тэгээд 2,3 жилийн дараа чи амьдралыг арай өөрөөр хардаг болно тэр үедээ энэ захиагаа эргүүлээд нэг уншхад инээд чинь хүрэх байхаа.Тэр болтолоо тэсвэртэй байгаарай аавыгаа жаахан ойлгохыг хичээгээрэй чамд аз жаргал хүсье.

  26. Nox-77 says:

    ЭЭжин бас тэгэж байгаад хувиа хичээгч юумаа да! Xүүxдэ xаяд яүаж байдаг!

  27. hi says:

    зөөлөн ни хатуугаа гэгчээр бага багаар өөрчлөх гд үз миний дүү,олон жил хани ижилгүй эр хүмүүс иймэрхүү байдаг юм,тэр болгонд уурлаад байвал бас дагаад хэцүү болно

  28. ROFL says:

    аавийгаа эмчид узуулээ ээмэр стрэстэй хун бна шдэ бас жоохон юмтай бж магад!!

  29. Moogii says:

    Bleh, ямар хэцүү юм бэ, наад амьдрал чинь хатуу дэглэмтэй гяндан шиг л сонсогдож байна, юмыг хэтрүүлнэ гэж… Хурдан сургууль гэх мэтээ төгсөж өөрийн гэсэн амьдралтай бол, шүдээ зуугаад, энэ байдал хэзээ нэгэн цагт дуусна л гэж бод. Би ч гэсэн нэлээн хатуу гараар хүмүүжүүлэгдсэн, одоо бол бурхан ч байсан өөрийн хувийн хэрэгт хэнийг ч оролцуулахгүй, дураараа амьдардаг нэгэн болсон. Хүсвэл чи чадна аа, харин цаг хугацаа нэлээн шаардагдана шүү.
    Яахав, аав тань чамайг хамгаалах, сайн хүн болгох гээд гэж их л оролдож байгаа юм байна, гэхдээ асар хэтрүүлж байна, түүнийгээ ухаарах ч үгүй. Чамайг тэвч л гэж зөвлөе, чиний цаг хэзээ нэгэн цагт ирэх болно. Good luck!

  30. Nox-77 says:

    ЭЭЭЭ болиё.Админаа

  31. SANAA ONOO says:

    гэхдээ чи удахгыи аав шигээ ээж болно яна даа

  32. Nox-77 says:

    Adminaa oor ym gargaaa, ene xed xonchowoo

  33. Yes Man says:

    Sonin l aavtai hun bna daa.Aavaas chine yur ni chamaig gesen Hair unertdeg uu?Bichseniig chine harhad hair medregdehgui l bhin.Yaamaarch yumb dee.Aavtaigaa yariltsaad uzej boldoggui yumuu?Aavaa bi chine Robot bish hun shuu dee.ingevel iim bna tegvel tiim bna geed oilguulhiig hichee.Aav chine bas Robot bish Hun l bailtai.Negiig oilgoj 2 iig tungaah bailgui dee gej naidaj bna.Esvel aav chine buur uuralchdiin boluu?minii zugeer ingej l zuvluh bna daa.Amjilt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.