БИ ХЭЗЭЭ Ч ХҮҮХДЭЭ ИЙМ АМЬДРАЛААР АМЬДРУУЛАХГҮЙ…

Би 16-тай. Яг одоо бол амьдрал минь үнэхээр утгагүй санагджийн, юуны төлөө яах гээд ингээд яваад ч байгаа юм… Надад өмсөх зүүх байна, идэж уух байна, ээж аав эгч минь надад хайртай, бусад хүмүүсийн нүдэнд би… Яах вэ учиргүй илүүрхээд байх юмгүй ч, дутаад байгаа юмгүй энгийн л охин…

Гэхдээ би үнэндээ ээжээрээ дутаж байна, гэр бүлээрээ дутаж байна, дулаахан уур амьсгалаар дутаж байна.

Бүүр гэдсэнд байхаас авахуулаад л би гэр бүлийн хүчирхийллийг мэдэрч эхлэсэн, мэдээж би санадаггүй ч ээж минь санаж ярьдаг юм. Аав ээжийг тогоо шиг том гэдэстэй байхад нь өшиглөсөн гэсэн, яг надруу…

Би төрж, гэр бүлдээ очсон… Ухаан санаанд минь аав ээжийг зодож байгаа дүр зураг ээжийн минь хашгираан, гэрийн минь шалан дээр дуссан цус одоо болтол нүдэнд минь харагдаж, чихэнд минь сонсогддог. Би айж, зугатааж, уйлахаас өөр юу ч хийж чаддаггүй байсан, угаасаа өөр юугаа ч хийх билээ.

Ээж ааваас 6 настайд минь салж, гэрийн маань бүх тавилгыг аваад явснаар би гэдэг хүн аавтайгаа 2-уулахнаа үлдсэн юм. Гэр маань харахад ч хоосон, бас ээж минь ч байхгүй эл хуль…

Би тэр өдрийг хэзээ ч мартдаггүй юм, төрсөн эгч минь 20 ч хүрээгүй байж цонхоо онгойлгож тавцан дээр нь суучихаад би үхнэ гээд уйлж байсан… Би тэр үед 4 настай л байсан байх, гэсэн ч би тэр үеийг маш тод санаж байна, ягаан плаж, задгай тавьсан үс, уйлж байгаа дуу нь, хэлж байгаа үг нь гээд л… Шалтгаан нь аав ээж 2. Хүүхдүүдээ ингэж зовоох байсан юм бол яах гэж төрүүлсэн юм бэ, би ойлгохгүй байна, би ерөөсөө ойлгохгүй байна, ойлгохыг ч хүсэхгүй байна, бүр үзэн ядаж байна. Хүн төрөх төрөхгүйгээ өөрөө шийддэг байсан бол би лав төрөхгүй байсан юм, новш гэж.

Одоо ээж эгч 2 маань хүний нутагт, би энд муухай ааштай аавтайгаа… Би үнэхээр ингэж амьдармааргүй байна, залхаж байна. Ядарч байна, өдөр болгон уцаарлахаас, уйлахаас, аавтай муудалцахаас залхаж байна.

Хэлсэн үг болгон нь намайг хорьж цагдсан, загинаж зандарсан, орилсон… ёстой балиар…
Сайхан дурсамжууд бий ч ихэнхи нь л үнэхээр муухай дурсамжууд байна. Бусад хүүхдүүд над шиг амьдардаггүй ш дээ, ээжтэйгээ, аавтайгаа, халуун ам бүлээрээ, асуудалтай байсан ч бие биедээ хайртай байдаг… Тэгтэл манайх юу юм…

Ээж эгч 2-оо санаж байна, яагаад намайг энд ингээд хаячихаад өөрсдөө яваад өгдөг байнаа, хичнээн амьдралаа бодох ёстой ч яагаад намайг бодохгүй, амиа бодоод яваад өгчихөж байгаа юм бэ??? Аавд заримдаа зодуулаад гэрээсээ гарна, гэсэн ч очих газаргүй, тэр 2-ын санааг зовоочихно гэсэндээ энэ тухайгаа утсаар хэлдэг ч гүй….

Би ингэж амьдармааргүй байна, залхаж байна, яах ёстой юм болоо? Би юуг буруу хийсэн гэж… Ингэж байхаар үхээд өгмөөр ч юм шиг санагдах юм.

Яасан сүртэй юм гэж бодож магадгүй, гэхдээ өдөр бүр, хэдэн жилээр, амьдралынхаа туршид ингэж амьдрах ямар байдгийг эхлээд ойлгох гэж оролдоорой. Өдөр бүр би галзууртлаа уурлаж, дотроо үргэлж шаналах юм, яасан утгагүй, бүрхэг амьдрал вэ. Би ер нь уурлаж нервтсээр байгаад жаахан мэдрэл муутай болж байгаа байх аа. Уурлахаараа одоо бүр гартаа таарсан юмаа авч шидэх гээд байдаг болсон, уруул ам бадаараад, амьсгаа давхцаад нэг л биш ээ…

Зүгээр л сэтгэлээ бага ч болов онгойлгох гэсэн юм…. Бөөн л гомдлын захиа биччих шиг боллоо..

Одоо өөртөө үргэлж нэг л зүйлийг хэлдэг болсон.

БИ ХЭЗЭЭ Ч ХҮҮХДЭЭ ИЙМ АМЬДРАЛААР АМЬДРУУЛАХГҮЙ.

Эцэг эх нар минь хүүхэддээ хайртай байхаас гадна тэднийг ойлгооч дээ…

cekc.mn дээр ирсэн захидал

68 Comments

  1. hairtai says:

    чамтай бурхан хамт байгаа шүү чи яах учраа олохгүй бол цуглаанд яваад үзээрэй тэнд чиний хайгаад байгаа амартайван, мөн хайр чинь байх болно. миний дүүд тохиолдсон болгон өөр хүнд ч байдаг зүйл шүү. чи яаг одоо шилжилтийн насан дээрээ явж байгаа учраас энэ ч бас чамд нөлөөлж байгаа юмаа. тийм болхоор үхнэ гэдэг зүйлийг мартаарай. чамаар Монгол дутах учраас чи Монгол улсад хэрэгтэй болхоор зоригтой амьдраарай энэ асуудлын ард чи заавал гарч чадна амжилт хүсийв.

  2. ulaalzai69 says:

    миний дүү битгий сэтгэлээр уна одоо чи ээж эгч хоёртоо намайг татаж ав гэж хэлээрэй

  3. tseegii says:

    ийм амидралтай хумуус бурхан мини хичнээн олон гээч… гэхдээ ийм амидралаас гарч од болж гялалзсан хун бас олон гэдгийг санаарай амжилт смайл

  4. надад итгэ says:

    тэвчээртэй бай дүү минь

  5. ээж хүн says:

    хөөрхий охин минь бүх үнэнээ уйлан байж хэл
    тэр хүн чиний ээж л юм чинь чамайг хөсөр хаЯХГҮЙ
    САЙТИЙХАНД ХАНДАЖ НЭГ ЮМ ХЭЛЬЕ
    ТАНАЙХ САЙТЫНХАА НЭРИЙГ СОЛЬЖ БОЛОХГҮЙ ЮМУУ
    ОДОО ХАРЛДАА 16 НАСТАЙ ХҮҮХЭД ЭНЭ ХАЯГИЙГ БИЧЭЭД ИЙШЭЭ ОРЖ БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ ЮУ ГСЭН ҮГ
    УГ НЬ ИХ ГОЁ САЙТ ЮМАА
    БИ САЯХНААС УНШИЖ ЭХЭЛСЭН
    ГЭРБҮЛ.МН Ч ЮМУУ
    НЭГ ТЙИМЭРХҮҮ ХАЯГТАЙ БОЛЧУУЛ ИХ ТААТАЙ БАЙНА
    БИ ХҮРТЭЛ ТАНАЙ ХАЯГИЙГ БИЧЭЭД ОРНО ГЭХЭЭС ЖИЙРХЭХ ЮМ
    НӨХӨР МААНЬ ХҮРТЭЛ САЯХАН НАМАЙГ ХАРЧААД
    – ЧИ ОДОО ЮУУН СОНИН ХАЯГРУУ ОРЧООД ЮУ ХИЙГЭЭД БАЙНАА ГАЙХЖ АСУУЖ БАЙСАН

  6. zaya says:

    яанаа Монголд хаа сайгүй л хүчирхийлэл байх юмаа. яагаад ёс суртахуун байхгүй ийм хүмүүс олширчихвоо

  7. ухаалаг эмэгтэй says:

    сайну дүү минь чамд зөвлөхөд дээр хүмүүсийн хэлснээр тэвчээд байж болохгүй дээ. тэвчиж байна гэсээр байтал нэг л өдөр аав чинь чамайг эрэмдэг зэрэмдэг болтол чинь зодвол яана эсвэл чиний зан ааш улам муухай болсоор л байна иймээс наад гэрээсээ хурдан яв. ээж эгч рүүгээ хурдан яв. өөрийг нь ээжийг нь хайрлахгүй байгаа эцгийг битгий бод бас өөрөө бясалгалд явж өөрийгөө тайвшруулж сэтгэлээ амраах хэрэгтэй шүү

  8. saran says:

    тэвчээд ухаантай л шийд ээж ни эгч ни амид бгаа шүүдээ.бүүр эцүү санагдаж бвл ээждээ хэлээд авч чадахгуй бол өөрөө биэ даатлаа гүрийгээд үздээ.

  9. Tergel says:

    охин мини болж угвул буу гутарч гуни биэ бод тэр уруул ам бадайрах гэдэг чини зурх муудаж бна гсэн уг шуу …ямар муухай хумуус бэ .

  10. 1 says:

    Uuriin gesen gertee henees aih zovih zuilgui saihan amidrana gedegtee itgeh heregtei dee. Bi ch gesen tiimerhuu l orchind ussun. Doloo honogt dor hayaj 1 ydaa zodoon heruul bolno.Eej duuteigee jijig uruunduu 3-uul nuugdaj haalgaa dotroos n daraad, haalganiii gadna sogtuu etseg mini orilj baih ue zunduu l bailaa. Hezee sogtuu orood ireh bol gehees ughlee aidag baij bilee. Baga nas mini har darsan zuud shig ungurj dee. Za tegeed zuvluhud: Yamar negen zuild itgej naidaj baih heregtei yum bolov uu. Burhan baidag baidagguig hen ch batalj chadahgui ch, tuuniig baidag gej itgej yavahad hetsuu hund tsagt setgel sanaand baga ch gesen taivshral ugdug l yum bilee.

    Tiim humuus hichneen hugshirsun ch gesen uurchlugduggui l yum bilee. Odoo ch gesen 60 duhuj yavaa minii etseg arhi uuchihaad agsan sogtuu tavisaar l baigaa. Tegeheer ali boloh hurdan etsgeesee holdoh heregtei baihdaa. Hel MASH SAIN suraad eej egch 2 deeree hurdan ochooroi. Saihan amidraliig uzeh tsag irnee. Tsag hugatsaa harvasan sum shig hurdan ungurdug yum.

  11. deegii says:

    хоюулангийн байдал яг адилхан юм бна гэхдээ би гутардаггуй одор ирэх тусам л оортоо итгэдэг хумууст боломжтой айлийн жаргалтай охин шиг л харагддаг зоригтой бгаарай

  12. huurhunuu says:

    сэтгэлээр унах хэрэггүйэ зоригтой бас xатуужилтай байгаарай аавийнxаа мунхагаас болж чи зовох ёстой юм гэжү зөв явбал зөөлөн зөөлөн замбиулан гэдэг шүү дээ чи жаргах болно.нууц сэкрэт энэ ном чамд тус болно заавал олж уншаарай чамд төдийгүй өөр бусдад тус болж чадах агуу ном байгаа

  13. Ene orchlon gedeg chini ter chigeeree hudal huurmag says:

    ene orchlon gedeg chini hudal huurmagaar duuren baidag yumaa. bidnii orchlong tanij medehiig oroldoj unshdag baisan nom, sonin, zuragt ene tereer orchlon horvoog dandaa saihan zuil met, hun gedeg budiin tuloo amia zoriuldag burhan met haruuldag. unendee bol ene horvood durem juram gej baihgui. hun gedeg amitand ch gesen yamar ch aash arinshin galzuural baij bolno. etsiin etsest humuus bol bugd amia bodson amid amitan l yum shuudee. herev ooriinh n amiig avah uu esvel oor zuil avahuu gevel yu ch baisan hamaagui ooriinh n ami l bich bol torson uriinhee amiig ch oghod belen. gehdee humuus bol eniigee yamar neg shaltgaan uran zohioliin arga, uyaral hundlel geh meteer nuudag. humuus ur huuhdiig oorsdiin biologiin heregtseegeeree gargachihaad hoorhon egduutei baihad n osgoj tomruulaad, herev ter huuhed n arhichin ch yumuu, esvel tahir dutuu bolchih yum bol tsaaguuraa hurdhan uheesei gej ihenh n boddog shuudee. hun bol yamar neg hemjeegeer busdad heregtei baij gemeene l amid yavah batalgaa niigemd ezleh bair suuritai baina. herev ter baihgui bol, ene orchlon deer etseg eh chini hurtel chamaig nudend mini haragdaasai gej husehgui. gehdee ene mini bodol shuu. hun buhen oorsdiinhooroo tungaah erhtei. orchlond durem juram baihgui geed yaj ch bolno gesen ug bish. daraa n oortoo gai boloh zuil buu hiigeerei.

  14. saruul chamshig hogiin garuud uneheer amidrah hereg baina uu? Ungu ays hurtel hujaa. Zovj bui 1n naiz min bi setgliin 1 ugee helii yajch zovj uhlin ermeg der baisan hujaa nartail niilj bolohgui! Hun paartai bair paalantai jorlonii tuluu bus sain saihan az jargal busdiig hairlaj busdad tuslahiin tuluu amidardag yum. ter saruul bol chi balchirhan bodoltoil bandi baina da chi aygu bol nadas ah bga da bi 16tai teged tiim hugshin ym bj johon ohinii tolgoig erguulcheh sanaatai durak chamaig alnaa unendee chamshig goshin bandi nariig uzen yaddag yuuch hiij chadku ene ohinoos doroi chi uuriiguu avj yaviishd nusakaa. Chamshig ymnud nere uneher buudaj alval taarna ui olnoorn uheesei zda. saruul novsh. Za uuchlaarai naizaa bi iimerduu bertegch huvia bodogch ashig honjoo haidag humust durgui bolhor ingchlee.

  15. zochin says:

    za seremjtei bgarai ingej yavjeej hunii naimaa ntrt orchihov neeh saihan aashilsan humuust bitgii itgerei

  16. ìèíèé ä¿¿ ýõëýýä ñóðãóóëèà ÿàæ èéãýýä òºãñ÷èõ òýãýýä ýýæäýý ¿íýíýý õýëýýä î÷ìîîð áàéíà ãýæ õýë! òýãýõã¿é áîë ÷àìä õýö¿¿ áàéãààã îéëãîæ áàéíàà! Öîãëîã áàéãààðàé ìèéíèé ä¿¿ ÷è óõààíòàé áàñ õººðõºí äýýð íü ÷è èðýýä¿éä ñàéõàí àìüäðàíà ãýäýãòýý èòãý!!! Õ¿í ñýòãýë ýìçýãëýí ãóíèæ áàéõäàà ñýðãýëýí öîâîî ººäðºã áàé ãýæ ººðòºº õýëæ ÷àääàãã¿é þì! õýö¿¿ ç¿éë ãàðâàë ñýòãýëýý õóâààëöàæ áàéãààðàé àìæèëò õ¿ñüå!

  17. live in from victory's good luck ok!!!! says:

    Ñàéíóó ä¿¿ ìèíü! óõààíòàé çîðèãòîé òýâ÷ýýðòýé áàñ ÷àäâàðòàé áàéãààðàé! ÷è ÷àäíà! àìüäðàë ãýäýã ÷èíü óóäàì ºðãºí àãóó èõ ø¿¿ ä¿¿ ìèíü! ìèíèé íàéç îõèí ÷ ãýñýí àìüäðàëäàà èòãýë àëäàðñàí àìüäðàõ õ¿ñýëã¿é ë îõèí áàéñàí îäîî øàë ººð ººðòºº èðýýä¿éäýý èòãýëòýé ìàø öîãëîã áàéäàã áîëñîí ÷è ÷ ãýñýí ÷àäíàà çà? jich666@yahoo.com ruu asuuh yum baival mail bicheerei hariu uguh bno ok

  18. hi says:

    Дуу мини маргааш байдагт итгээд л амьдар. Маргааш гэж байгаа…Маргааш оноодроос илуу маргаашийн толоо амьдар.

  19. eej says:

    би 16тай охинтой ээж хүн.дээрх сэтгэгдлүүд чамд халуун дулаан урам өгсөн сайхан болжээ.эх хүний хувид жаахан зөвлөх гэсэн юм.би ч гэсэн заримдаа охинруугаа хашгирч загнаж,санаснаар мини бхгүй бхоор ни уурлаж харааж,өөдөөс мини хэдэрлэхэд ни цохиод ч авч бсан.дараа ни охиноо өрөвдөөд өөрийгөө зэмлэж би ч муу ээж юмдаа гээд ганцаараа уйлах үө бдаг.эцэг эх болсон хүмүүст хүүхдээ хайрлах сэтгэл жаахан ч болов бдаг.аав ни харааж загнаж бвал гаргаж бгаа араншингий ни тоолгүйгээр чамаас юу хүсээд бгаагий ни ойлгохийг хичээгээрэй.магадгуй төгс сайхан охинтой бх гээд тэрэнд ни хүрэхгүй бхоор угаасаа араншин муутай хүн аашаа гаргадаг бх.миний дүү адилхан уурлаж бухимдаад бвал ааш зан чин эвдрээд ааваасаа ялгаагүй ааштай болчиж магад.али болох эөрэг талаас ни харж өөрийгөө цэнэж бгаарай.тэгээд сайн сурч боловсролтой чанга бүсгүй болохийг хичээгээрэй

  20. aagii says:

    миний бодлоор ээж чин жоохон амиа зан гаргасан бна аавийг чин ямар хүн гэдгийг яс махандаа шингэтэл мэдсийн байж чамайг хамт аваад явах ёстой байсийн, эсгүй бол чиний төлөө үргэлжлүүлээд тэвчих байсан бх…миний ээж бол их зовсон гэхдээ би хэтэрхий жоохон байсан болохоор намайг бодоод тэвчсэн бид нар ч том болж ээжийгээ өмөөрч аавдаа ойлгуулсан зодох болгонд н аавтайгаа хэрэлдэж бөөн л юм болдог байлаа би гэхдээ айдагүй байсан аавтайгаа зоригтоогоор ярилцаж түүнд ойлгуулсан миний аав бол мал биш ойлгох ёстой гэж бодсон аав ч маш ихээр гэмшиж харамсаж ээжээс болон биднээс уучил гуйсан..одоо ээжид ерөөсөөч гар хүрдэггүй.үнэндээ миний аав танай ааваас илүү аймар хүн байсан гэхдээ хүн ухамсартайл бол ойлгодог,эхлээд аавдаа бүгдийг хэлээд ойлгуулхийг хичээ,хэрвээ аав чин ойлгож чадахгуй бол яасан ч хамт байж болохгүй ээждээ бүгдийг хэлээд өөрийгөө бод ….аавийгаа хая!!

  21. бб says:

    яаг ийм амьдралаар 19 нас хүртлээ би ч гсэн амидарж байсан, гэхдээ зовлон үзсэн хүн амжилтанд хүрж цаашд тохиолдох муу муухайгаас өөрийгөө хялбархан татаж авж чаддаг болсон байдаг юм билээ, энэ н нэг талаараа сайн зүйл боловчиг эмэгтэй хүн ялангуяа чамшиг 16хан настай охин энийг тэсж гарж чадахгүи гэж бодож байна, би эрэгтэй хүүхэд тулдаа л энэ амидралийг эцгийнхээ өөдөөс сөрж хааяа цохилтыг н хааж хэл ам хараалийг тэсдэг байсан, миний дүү чи эмэгтэй хүүхэд хурдан ээж эгч хоёртоо хэлээд холддоо, удаан байх шаардлага байхгүйэээ

  22. Nox-77 says:

    Axin dvv xezeech gej yarij boldogguim ym shvv! Ireedvin xaniaa l zow songox xeregtei! Vgvi bol naad amidral daxiad l dawtagdana! Uxantai baij surguilaa sain suraj xicheex xeregtei shvv!!!

  23. er hun says:

    23 tai zaluu cekc hamtragch haj bna sonirhoson busgi bwal daraah haygaar msj ilgeenuu haluuhan cekc hiine shuu hayag: ihyalguun999@yahoo.com

  24. muugi says:

    миний дуу юманд олон гарц бдг тийм болохоор буу гутараарай. амжилт

  25. billy says:

    ёоо уншихаа болилоо, баахан хар бараан дурсамжууд. Уншаагуй ни дээр

  26. erxemseg says:

    evii dee minii dvv yasan xetsvv um be? minii dvvgees dutax umgvi nyalx amitan..yamar ch bsan egch eej 2toi xel bas aawiiga oilgoxiig xichee,,ali bolox bvx umiig uudruguur bod za yu..minii dvv uxaantai sain oxin bai ayandaa amidarl chamaig shagnax bolno..amjilt

  27. oo(Ps) says:

    оюука зөв хэллээ наанаа сайн сайхан мэт харагдавч цаанаа юу ч байж болно одоо юм бүхэн муу байгаач насанд хүрээд амьдралаа зохиогоод өөрөө удирдаад ирхээр бүх юмыг арай өөрөөр харах байхаа юу ч гэсэн сургуулиа төгсөөрөй амжилт хүсье

  28. oyuka says:

    Янз бүрийн хүмүүс хаягаа үлдээсэн байна.Битгий ороорой.Ганцаардаж шаналсан,харж тэтгэх хүнгүй охидыг ашиглаж мэднэ шүү.Болгоомжтой байгаарай.хамаагүй хүмүүст битгий хандаж ,хариу өгөөрэй гэж захия.

  29. Nox-77 says:

    Tewcheertei baigad bvgdiig zow shiidex tsag udaxgui irnee!

  30. Zorigoo says:

    Sain uu ahiin duu. Ah n sain oilgoj baina. Iim joohon hernee iim amidrald, bas iim zuilee bicheed suuna gedeg hovor shuu. Ahiin duu ih gantsaarddag yum shig baina aa, Ah n ehnertei, dajgui gazar ajilladag. Goe egch ah duus bolj bolohgui gej uu? Zovsnii etsest jargadag yumaa. teardrops_lonely@yahoo.com ene hayag ruu orod ireerei.

  31. ayasaa says:

    сэтгэл гарган хэлэгчид баярлалаа

  32. Сэтгэл гарган ийн хэлэгч says:

    Өө нээрээ … Ирээдүйд хүүхэдтэй болсон хойноо хүүхдээ зовоохгүй өсгөнө, жаргааж байна гээд хэт дураар нь өсгөх ч бас дэмий шүү. Хүүхдийнхээ ирээдүйн төлөө өөрийн тавьсан зөв шаардлага дээр бол хатуу л зогсдог байх хэрэгтэй.
    Нэлээд урт юм болчихлоо. Үүнийг бичих гэж миний зүгээс хичнээн ч цаг зарцуулж их сэтгэл гаргалаа шүү. Хэрэг болох хүндээ хэрэг болоосой.

  33. Сэтгэл гарган ийн хэлэгч says:

    Хэдийгээр чиний өгөгдөлд сул тал байгаа ч, өгөгдлийг чинь бүхлээр авч үзвэл чамд давуу тал маш олон байна аа. Ядуу тарчиг амьдралтай, өлмөн зэлмэнээсээ болоод бие нь гэж яс арьс болчихсон, ядаж байхад дээр нь хортой ялаа шумуулд хазуулаад ч юм уу, эсвэл бохир ундны усандаа хордоод эдгэшгүй хүнд өвчин тусчихаад байгаа шаналж буй 16-тай охин Африкийн ой шугуйгаар л дүүрэн байна. Тэгээд ч багадаа зовлон туулж өссөн хирнээ өөрийн зөв итгэл үнэмшил, зөв үзэл хандлага, оргилсон эрч тэмүүлэл, зөв шийдвэр, үйлдэл, зүтгэл хөдөлмөрийнхөө хүчээр сайн сайхан аз жаргалтай амьдралыг бүтээн цогцлоож чадсан хүн байдаг уу? гэвэл мэдээж байдаг.
    Багадаа чам шиг, бас чамаас ч хэцүү амьдралтай байгаад түмэн олондоо шагшигдсан гайхам амжилтанд хүрсэн, гэр бүл хүүхэдтэй болж, сайн сайхан аз жаргалтай амар тайван амьдарсан хүн асар олон байдаг. Мөн одоо ч амьдарч байгаа, бас ирээдүйд ч ингэж сайхан амьдрах хүн маш олон байгаа. Тэдгээрийн нэг нь чи шүү …

  34. Сэтгэл гарган ийн хэлэгч says:

    Ээж, эгчийнхээ санааг зовоохгүй гэж өөрийнхөө нөхцөл байдлын талаар худлаа ярьдагаа даруй боль. Харин энэ захиаг бичсэн шигээ ээж, эгч хоёртойгоо илэн далангүй болох чамд амархан уу, хэцүү юу? Ямар ч байсан өөрийгөө дайчилж байгаад ч хамаагүй, ээж, эгч хоёртоо хамаг үнэнээ хэлээрэй, миний дүү за.

  35. Сэтгэл гарган ийн хэлэгч says:

    Аав ээж хоёрынхоо чи алинтай цуг амьдарвал дээр вэ?, гэдгээ аавдаа загнуулж сэтгэл чинь хөдөлсөн юм уу догдолж сэтгэл хөөрсөн үедээ биш, сэтгэлээ тайван байх үедээ бодоод үз. Сэтгэл хөдөлсөн үедээ энэ тухай бодсоны хэрэггүй, харин зүгээр л сэтгэлийн хөдөлгөөнөө дарж намжаахыг хичээ, эсвэл юу бодохгүй унтаад өгсөн ч болно. Олон удаагийн тайван байхдаа бодож гаргасан өөрийнхөө эцсийн шийдвэртээ хатуу бай. Түүнийгээ ямар ч үнээр хамаагүй хэрэгжүүл. Энэ нь чиний зөв байх болно. Яагаад гэвэл чи маш нухацтай удаан хугацаанд энэ тухай бодож шийдсэн учраас тэр.

  36. Сэтгэл гарган ийн хэлэгч says:

    Аавынхаа зохисгүй үйлдлийн хариуд өөрийнхөө зүгээс аль болох зөв хариу үйлдэл үзүүлэхийг хичээ. Чиний үзүүлсэн үйлдэл чинь аавын чинь уурыг дэврээгээд байдаг юм биш биз? Үүнийг ажиглаж анзаарч бай. Хамгийн гол нь ааваас чинь бай, өөр гаднаас ирсэн гадны муу нөлөөнд автахгүй байхыг, автсан ч хурдан гарч сураарай.

  37. Сэтгэл гарган ийн хэлэгч says:

    Аав чинь үнэхээр хамт байхад болохгүй хүн юм гэж үү? Аав чинь хичнээн болохгүй хүн байлаа гэхэд аавыгаа бас ойлгохыг хичээх хэрэгтэй. Тухайлбал, миний муу аав чинь багадаа ямар орчинд өссөн юм бол доо? Яагаад ийм болчихсон юм бол оо? Аавд минь ямар тааруу муухай зан чанар байдаг вэ? Ямар үзэл бодол, дадал зуршилаас болоод ийм муухай авир гаргаад байдаг вэ? гэх мэтээр эргэцүүлэхэд гэмгүй. Хэрвээ чи аавыгаа хангалттай ойлгодог бол аавын чинь буруу байсан ч аавыгаа үзэн ядахгүй.
    Аавыгаа хашгирч зандраад дууссаны дараа аль болох хурдан тайвширч сур, уртаар гүнзгий амьсгал, муу аав минь юунаас болоод ингээд байна аа хэмээн бодсон ч болно. Хэрэг явдал нэгэнт болоод өнгөрсөн хойно чи үргэлжлүүлээд тэр тухай бодоод, шаналаад, сэтгэлээ зовоогоод байх хэрэггүй. Аав чинь магадгүй их сөрөг хандлагатай хүн болохоор, дотроо санасан сайхан зүйлийг хүртэл гаднаа гаргахдаа муухайгаар илэрхийлчих гээд байдаг байх. Бүх зүйл аавын чинь үзэж байгаагаар байх албагүй. Гэхдээ аавынхаа зүй зөв шаардлагын өөдөөс хүндэтгэлтэйгээр харьцаж, дуулгавартайгаар орж байхад гэмгүй.

  38. Сэтгэл гарган ийн хэлэгч says:

    cekc.mn дээр үнэхээр ийм захидал ирээд, үнэн бол миний дүү сэтгэл доторх гомдлоо ийм аргаар тайлж, бусдын үгийг сонсъё гэсэн чинь зөв зүйтэй шийдвэр болжээ. Бас дээр нь чи 16-тай гэхэд өөрийн санаагаа сайн илэрхийлж чаддаг юм байна. За олон үгээр яахав, гол санаагаа хэлье.
    Тооны хичээл дээр өгүүлбэртэй бодлогыг “Өгсөн нь: тэр тэр тэр … Олох нь: тэр” гэж ирээд боддог шүү дээ. Яг үүн шиг энэ ертөнцөд байгаа хүн бүрт өгсөн зүйл буюу өөрсдийн гэсэн өгөгдөл бий. Хүмүүс бидэнд заяасан өгөгдөл өөр хоорондоо зарим зүйлээрээ, төстэй зарим зүйлээ эрс ялгаатай байдаг. Харин бүх хүний олох зүйл буюу амьдралын утга учир нь аз жаргалтай байхын төлөө байдгаараа бүгд адилхан байдаг. Чи элэг бүтэн, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлтэй хүүхдүүдтэй өөрийгөө харьцуулж шаналах хэрэггүй ээ.
    Аав чинь чам руу зандарч хаширч чиний уурыг дэлбэртэл чинь хүргэж байсан ч, ийм хүнтэй орхиод явсан ээждээ туйлаас их гомдож сэтгэл чинь хичнээн хөндүүрлэж байсан ч ээж, аавыгаа чи үзэн ядах хэрэггүй. Аав, ээж чинь байхгүй байсан бол чи энд ингээд захидал бичиж байхгүй байх байсан. Чи өөрийгөө огт байхгүй байсан гээд боддоо. … Өөрийгөө зовлонт гачлант амьдалтай, маш их зовж байна, зүдэрч байна ч … азгүй амьтан гэж өөрийгөө дорд үзэх хэрэггүй. Аавыгаа, ээжийгээ, өөрийгөө, айлын хүүхдийг хэнийг ч, юуг ч буруутгах хэрэггүй. Зүгээр л чамд заяасан өгөгдлийн сул тал нь энэ гэдгийг хүлээн зөвшөөр. Чиний өгөгдөл бусдаас зарим талаараа сул, зарим талаараа хол давуу гэдгийг хүлээн зөвшөөр дөө, миний дүү. Тухайлбал чамд бусдаас харьцангүй илүү ямар нэг авъяас чадвар байж л байгаа. Түүнийгээ чи нэг сана даа…

  39. Сэтгэл гарган ийн хэлэгч says:

    Ай яа яа яа интернэт гэгч ямар агуу вэ? Хэрвээ Интернэт гэгч зүйл бий болоогүй байсан бол … хүмүүс бид нар … ?
    Бидний ээж, аав, өвөө эмээгийн түүнээс өмнөх үед ч гэсэн энэ захидал дээрх шиг үүнээс ч хэцүү амьдралтай хүмүүс байсан л шүү дээ. Өмнөх цагийн тэд өөрсдөд нь тулгарсан аливаа асуудлын хариуг ийм амархан авч чадахгүй байсаан.

  40. Guy says:

    Би ч ийм амьдралаар өссөн. Одоо би 21 настай эрэгтэй. Тэр 2-г бодхоос алчихмаар санагддаг үе зөндөө. Бүр аавыгаа ч нэг удаа зодож үзсэн. Гэхдээ зангидсан гар, уур хилэнгээр шийдэх хэрэг биш юм шиг байналээ. Би одоо тэднээс хол амьдардаг ганцаараа болоод л байдаг юм. Удахгүй амжилт ирнэ гэж итгээд л явдаг. Ирэх ч болно. Угаасаа би бусдаас илүүг хүртэх ёстой гэж байнга бодогддог юм. Тийм учраас чи бүгдийг уужим ухаанаар шийдэх хэрэгтэй байх. Чи ч тэднээс илүүг хүртэх ёстой шүү дээ. Чамд хэн нэгэн инээмсэглэл бэлэглэж л таараа. Амжилт

  41. irgen says:

    надад ч бас ийм ам;драл дайрсан. гэхдээ тэгж гэмтэж бэрттэл зодолдож байгаагүй ч байнга хэрүүл уруул. гачигдал. би доо ч гэсэнэ эцэгийгээ нэг их боддоггүй. үлдсэн ээжийгээ л харин одоо баярлуулж байх юмсан гэж боддог. заримдаа өнгөрсөнийг бодоод шөнө нь зүүдэлдэг. аавыгаа зодож байна гэж нэг биш удаа зүүдэлсэн. гэхдээ би ирээдүйдээ ийм гэр бүлдээ ийм асуудал хэзээ ч гаргахгуй гэж боддог. сайхан цаг ирнээ.

  42. Боломж үргэлж бий says:

    Би ч бас багадаа архичин аав, бие муутай ээжийнхээ хамтаар амьдардаг байлаа. Орой бүр хэрүүл уйлаан майлаан, хугарсан хавирга гээд муухай дурсамж олон бий. Бүгдийг нь мартаж чадаагүй л дээ. Гэхдээ л сэтгэлд хадгалагдаад байдаг юм.

    Тэр үед нэг бол үхмээр, алчихмаар санагддаг байсан. Чам шиг л насандаа байсан шүү дээ. Гэхдээ л хамгийн аймшигтай нь сэтгэлийн зовлон, шарх байсан даа.

    Одоо бол би хол амьдардаг. Аав маань архи уухаа больсон л доо. Ийм амьдрал тамын гэдгийг сайн мэдэж байна. Тэвчээртэй байгаад хурдхан наанаасаа яваарай. Ээж эгч дээрээ заавал оч!Сэтгэлээ онгойлгоод ядаж уйлж байгаарай дүү минь.

    Одоо нөхөр бид хоёр өөрсдийн амьдралаа босгоод хичээгээд зүтгээд л байна. Манай нөхрийн эцэг нь бас архичин. Одоо хүртэл уудаг. Бид холхон л байдаг. Ийм амьдралтай улс Монголд олон байдаг юм байнаа.

  43. Frenk Chean says:

    энэ охиний бичсэн зуйл сэкс.мн мга хамаамтай асуудал уу

  44. naiz says:

    сайн нөхөртэй л болоорой

  45. Seoul.zaluu says:

    тиймээ миний дүү ийм амидралийг мэднэ.миний хойд эцэг ийм хүн.архичин согтуу эцэгийн өдөр бүрийн дарамт шөнө бүрийн зодуур.тэвчээд байгаарай.харин ухаантай байгаарай.огт буруу зүйл бодож хийж болохгүй шүү.чи өснө том болно өөрийн гэсэн ажил амидралд ороод ирэхээр их сайхан юм билээ.амидрал ийм гээд буруу замаар явж болохгүй шүү.бас хүн бүрийг сайн хүн гэж бодох хэрэггүй.

  46. hi says:

    сэтгэл зүич сайн эмч хаяг утсаа өгөөч

  47. sappire says:

    Миний дүү хурдан ээж, эгч хоёртоо хэлж тусламж хүс! чиний бичсэнийг болон бусад хүмүүсийн сэтгэгдэлүүдийг уншаад хоолой зангирлаа. Үхэх тухай битгий бодоорой. чиний бяц хан зүрхэнд яг одоо бүх зүйл давашгүй, ханахүй мэт санагдаж байгаа ч нэг л өдөр ийм сайхан өдөр ирдэг байжээ гэж бодно.
    Хичээлээ сайн хийгээд ээж,эгч хоёр чин туслах, татах боломжгүй бол монголд ойр байдаг эмээ овоо торол садан хэн байна тэдэнд хэл. хурдхан шиг наад харгис аав хар дарсан зүүднээсээ хурдан салахийг хичээгээрэй.
    миний дүү шиг ийм амьдрал туулж өссөн хүүхдүүд монголоор дүүрэн бий. миний дүү ямар нэг зөв арга олоорой.
    чамд амжилт хүсье! чамайг гэрэлт сайхан амьдрал хүлээж байгаа шүү! амьдрал баян итгээрэй.

  48. buuz says:

    охин мин дээ өөдрөг байгаарай элдэв муу зүйл бодод хэрэггүй бүх зүйл сайхан болн итгээрэй амидарал амттай бас сайхан ээж эгчдээ хэл тэр 2 чиний дотний хүмүүс тийм болохоор өөрөө сэтгэлдээ хадгалаад зовоод байх хэрэггүй ээж эгч 2 чини ойлгоноо миний дүү хичээлээ сайн хийгээд л сурч боловсороорой чи жаахан болохоор эн бүхэн хүнд байгаа байхаа ухаалаг байгаарай миний дүү удахгүй сайхан сэтгэгдэл ирүүлэх байхаа гэдэгт итгэж бн аз жаргал эрүүл энхийг дүүдээ

  49. Zorigoo says:

    Сайн уу миний дуу,
    ӨӨрийнхөө тухай ингэж бичсэн чин сайн байна. Дотроо байгаа бухимдлаа ямарч байсан гаргаж байх хэрэгтэй. Харин ухэх тухай бодлоо хаясан н дээр шуу. Чи дөнгөж 16-тай ум байна шуу дээ. Чиний өмнө бухэл бутэн амидрал байна. Амидрал дандаа ийм утгагуй байддаггуй ум. Ирээдүйнхээ тухай бодож туундээ бэлтгэж сайхан амидралаа өөрөө зохиох тухай бодож амидрах хэрэгтэй. Энэ талаараа ээж, эгч 2-оосоо тусламж гуйж, өөрийгөө ойлгуулж, өөрөө хичээх хэрэгтэй шуу. Өөрийнхөө сонирхдог зуйлийг хийж туунийхээ төлөө чөлөөт тсагаа зориулж, ирээдүйд ямар мэргэжилтэй болох талаараа одооноос бодож байх хэрэгтэй шуу. Али болох өөрийгөө завгуй байлгавал сайн.
    Аавийгаа дагаад зан ааш чин эвдэрч байгаа байх. Аавтайгаа али болох хэрэлдэхгүй бай. Зов уг хэлбэл угэнд н орж бай. Хунтэй сайхан харилтсаж, уур хурсэн уэд өөрийгөө бариж сурах хэрэгтэй. Энэ чамд амидралд чин маш их хэрэгтэй байх болно. Сайхан ааштай, өөртөө итгэлтэй хунтэй хун сайхан харилтсаж, тус дэм болох хун зондоо байдаг ум. Ааш муутай, зожиг зорууд, ууртай болох тусмаа чи өөрийгөө бусдаас тусгаарлах болно. Чи дөнгөж 16 настай болохоор энэ бухнийг хийхэд чамд хэтсүү байх байхаа. Гэхдээ л хичээх хэрэгтэй шуу. Ээж, эгч 2-тойгоо харилтаж тэднийхээ тусламжийг авах хэрэгтэй шуу.

  50. Enh says:

    чи энэ майл рүү ороод ирээч. idvehten@yahoo.com чамтай ярилцмаар байна.

  51. настан says:

    миний дүү амьдралд чамаас илүү зовлонтой хүн маш их байгаа бусад хүмүүс хархад нэг л сайхан гэхдээ ихэнх нь худлаа зүгээр л нэг дүр үүрдийн тахир дутуу, царай муутай .бага насандаа хүчиндүүлсэн зодуулсан идэх хоолгүй аргагүй эрхэннд бие үнэлдэг гээд маш их зовлон байдаг сэтгэлийн тэвчээртэй бай цаг цагаараа байдаггүй нэг л өдөр чамайг гэх хүн гараад л ирнэ зовсоний эцэст жаргал гэдэг аз жаргал хүсье

  52. shrek says:

    сэтгэгдлүүд лайтай бна би ч ю хэлэхэб

  53. orgil0523 says:

    Ah ni 1 l yum helii, eej egch 2 luugaa yav. Yaaj iij bgaad, orgood ch hamaagui. Ah ni bas yag iim amidral tuulsan, ene commentuudaas unshaad bas barag niitleg bdag asuudal yum shig sanagdlaa.
    Ah ni bas jaahandaa zoduuldag blaa, tom bolood zodolddog bolson, naizuudtaigaa niilj zoddog bolson, yu ch uurchlegdeegui, tegeed gereesee garaad, gadaad yavsan, ene buhnees zugtsan, harin duu maani aav eejteigee uldsen. Tegeed utsaar yarihnee, buh yum gaigui bolson, aav eej 2 maani ch nastai bolood zodoldohdoo bolison ene ter gej duulah bolson, gesen ch hudlaa bsan. Tegeed ah ni 1 jiliin umne, 15 nastai duugee aldsan. Unendee aav eej 2iin heruulees bolj, duu mine nas barsan. Bi tegeed daraa uuriigee yamar muuhai hun be gedgiig medsen dee. Buh yum ungersenii etsest, ter ih zovlon dund duugee orhiod yavsan bsan, amia hicheesen bsan. Burhan gej bdag bol, bi bas ih nugel hiisen hun.
    Tiimees minii eej egch ruugee l yav, tegj l guiya. Minii duu odoo yag l cham shig, 16tai bsan bh daa, bsansan bol. Bitgii setgeleer unaarai, bitii amia horloh talaar bodooroi, zugeer l yamar ch 1 argaar yav.

  54. Saruul says:

    Манайхан яагаад ийм тэнэг байдийн бэ? Монголд дор хаяж 3 айлаас 1 ни лав архичин аавтай бдаг бхаа. Аз жаргалгүй амидралд тийм дуртай юм бхдаа. Ийм юм сонсохоор өр өвдөх юм. Миний дүү том болоод хүүхдээ мундаг хүмүүжүүлээрэй. Амжилт

  55. S**** says:

    Тиймдээ.., Би чамайг ойлгож байна. Учир нь би ч бас яг л ийм гэр бүлийн хүчирхийллийн орчинд өссөн. Тиймээс би чамд зөвлөхөд нэг л өдөр амьдрал өөр болно гэж итгэж суухын оронд ээж эгч 2-оосоо татахыг гуй.., Чи дөнгөж 16-тай байна.., Дахиад 2-4 жил тэр аймшигт хүний хажууд байна гэдэг чамд маш муу учир нь хүн тийм хүний хажууд өөрийн эрхгүй муу муухай зан чанартай болдог юм. Тиймээс аль болох ээж эгч 2-тоо хурдан татахыг уйлаад ч болов гуй.., Ийм амьдрал хүнийг маш муухайгаар өөрчилдөг юм шүү дүү минь.., Тиймээс чи аль болох хурдан энэ амьдралаас холдох хэрэгтэй.., Харин амиа хорлоно гэж бүү бодож бай.., Учир нь чи энэ амьдралын сайн сайхан бүхнийг мэдрэх цаг ирнэ.., Тиймээс амжилт дүү минь.., Хамгийн гол нь ээж эгчийнхээ санааг зовоохгүй гээд ингээд байгаад байвал чи л өөрөө хохирно.., тэсвэр алдана.., Тэрний оронд эртхэн тэд нараасаа гуйхаа гуйгаад , гуйсныхаа эцэст ачийг нь хариулж чадвал л болоо шүү дээ.., За дүү минь ямар ч байсан л сайхан амьдрал ирнэ гэж хүлээхгүйгээр ингээд суугаад байвал хэн ч чамд туслахгүй.., Харин чи өөрөө зоригтой шийдэмгий л шийдэх хэрэгтэй.., Харин буруу зам руу орж болохгүй шүү.., Би яг ийм амьдралд байсан.., Сайхан амьдрал хэзээ нэгэн цагт ирнэ гэж бодсон , хүлээсээ , эцэст нь алдсан.., Тиймээс дүү минь чи миний зөвлөснийг сайн тунгааж бодоорой..,

  56. bilgee says:

    миний дүү заавал сайхан амидраx xэрэгтэй чи чаднаа

  57. sss67 says:

    Чамайг маш сайн ойлгож байна. Миний дүү насаараа аавтайгаа хоёулхнаа байхгүй, нэг л өдөр чи тусдаа амьдрах болно. Хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн амар тайван сайхан гэр бүлтэй болоод, чамд үзүүлээгүй тэр жаргалыг өөрийнхөө үр хүүхдэдээ үзүүлээрэй! Чи тэвчээртэй бас ухаалаг охин байна. Тиймээс ирээдүйд бий болох чиний өөрийн гэр бүлийн төлөө чи хүчтэй байж урам зоригтой амьдрахыг хичээгээрэй. Бас чамайг сонсдог сайн найз нөхөд, өөрийн сонирхдог хоббитой болох хэрэгтэй. Миний дүүгийн амьдралд олон сонирхолтой сайхан мөчүүд хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хүн болж төрнө гэдэг маш том аз завшаан шүү.Чин сэтгэлээсээ аз жаргал хүсье!

  58. Minii duu tevcheertei baigaarai says:

    Чиний амьдрал минийхээс нэг их ялгараад байхгүй. Чи бүсгүй жаахан байна, би эрэгтэй чамаас нэлээд хэд ах одоо 26 тай. Миний амьдрал чинийх шиг тамаар үргэлж дүүрэн байсан. Аав минь төрсөнөөс минь хойш л эхийг минь зодож, цус нөжтэй нь хольж тэр битгий хэл ална гэж араас нь хөөнө. Миний нүдний өмнө 4 хавиргыг нь хугалчихаад өөрөө хөдөө яваад өгчихөж байж билээ. Би босож чадахгүй эхдээ ус зөөж өгөөд сууж байхдаа төрсөн эцэгээ алмаар санагддаг байсан. Үргэлж намайг зодно, дүү нарыг минь ч зодно. хамгийн бага дүү минь айсандаа дандаа л шкафанд байдаг байж билээ. Би одоо ч эгсэн бага дүүгээ харахаар өрөвддөг бүгд л эцгийгээ үзэн яддаг. Би 20 хүрээд ирэхдээ эцэгтэйгээ ерөөөсөө таарахаа больсон. Бүр сүүлдээ эцэгтээ гар хүрсэн, учир нь тэр хүн намайг алахыг оролдсон. Би зөндөө олон удаа цагдаад барьж өгч байлаа, даанч цагдаа тавиад л явуулна маргааш нь бөөн зодоон нүдээн. Арга буюу би гэрээ орхисон, харь орон зорьсон гэвч юм бүхэн өөрчлөгдөөгүй ээ, ээждээ үнэнгээ хэлээд энэ амьдралаас зайлмаар байна гээд явсан. Нэлээн олон жилийн дараа эргэж ирсэн юм бүхэн бахь байдгаараа эцэгтэйгээ ахиад л зодолдсон түүнийг зодсон, ясыг нь хуга цоxьмоор санагдаж байсан ч гарын аясаар хөдлөх эцгийгээ хараад өрөвдсөн. Ер нь хүн зодох чадалтай байлаа ч гэсэн эцэг эхдээ гар хүрнэ гэдэг тэнэг хэрэг. Би энэ хүнтэй адил биш гэж өөртөө мянга хэлдэг байлаа. Би амиа хорлох гэж зөндөө оролдсон харин хань ижилтэй болсоноос хойш хол амьдрах болсон. Бүх дүү нар маань гадаад дотоод явсан, үүлийн лайтайгаараа л эх минь дэргэд нь байж байна. Ийм амьдрал бид л мэддэггүй болохоос биш асар олон Монгол хүнд байдаг. Би ч заримдаа үхмээр санагддаг байсан гэхдээ нэг л зүйл хэлье миний дүү сайхан амьдрал ирдэг юм шүү. Эгч ээж хоёртоо зовлонгоо бүү нуу, хэл, бүр уйлан хэл. Тэгээд араас нь оч, сайхан амьдралыг эрж ол. Жаргал үзэхгүй үхнэ гэдэг энэ дэлхий дээр төрсөнөөс илүү гутармаар бас аймшигтай зүйл шүү. Миний дүү сэтгэлийн тэнхээтэй байгаарай

  59. J says:

    сайн байна

  60. © says:

    zvgeerdee nzaa ene bvhniig tewcheed amjiltand hvreerei za
    aaw-gaa hayaad eej egch 2 deeree ochood amirdaldaa gj heliidaa
    bs joohon ym bj yun amia horloh ve ain amidrald ilvv goe goe zvilvvd bga shdee za

  61. me too says:

    bi chamas hed egch… Minii ungursun amidral bas chiniihtei tustei buuun har dursamj uilan mailaan tsus nuj zodoon geed bugd bii.
    Eej namaig gereesee huuj bi naad huwtsasiig chin chamd awch ugsun awaad ir geed bugdiig ni urj tasdaad tailj awchad gereesee huuj gargaj bsan. Bi gereesee holdoogui gadaa zogsoj l bsan. Haashaa ch holdoh yum. Nutsgen yum chin… Ter ued bi uilaa ch ugui.

    6han nastai bhad arhichin awga ah udur bolgon zodno. Zugeer duudahda hurtel gutalaa shidej, zodohoroo tolgoi uruu huchtei algadna. Ercheeree aragshaa unasnii daraa hamarnii tsaanaas narmainaas awhuulaad tolgoi uruu huiten yum ursaad ch bh shig chih duliired tolgoi ergeed nud togtohgui boltol ni tsohidog bsan.

    Jaahan tom bolsonii daraa hamaatanii ah egch 2 hoorondoo zodoldono. Ehneree zodno. Garsan tsusiig ni uuruur ni archuuldag yostoi aimaar… Erunhiiduu namaig bas 16 17 hurtel ergen toiron ter chigtee huchirhiilel dund bdag bsan. Harin nasand hureed uuriin gesen medeltei tolgoitoi huwi hun bolood irenguut nuguu huchirhiilel dundaas ayandaa holdson. Ter humuustei hamt amidarahgui. Bie daaj uuriinhuu amidraliig awch yawna. Odoo nadad hen ch haldashgui. Tusgaar bolohoor ter…
    Ter humuusiin zodoon odoo hurtel bdag l yum. Haaya haaya sonsogddog.

    Chamd gej zuwluhud chi jaahan hulee… Ayandaa chi nad shig tusdaa amidarch uuriinhuu amar amgalan taiwan shan amidraliig ehluulne. Chinii bichdeg yag zuw. Ur huuheddee ene amidraliig uzuulehgui bh heregtei. Minii bodloor bagadaa zowsonii ashig gej bas gardag yum shu hojim ni…

  62. uchral says:

    тэвчээртэй бгарай

  63. Erelheg says:

    Миний дуугийн буруу бишээ. Наад аавийн чини хурчирхийлэл зангаас болж ийм байдалд хурчээ. Ээж эгч 2 -той бодит байдлаа хэлээд наанаасаа яаралтай яваа. Чи залуу байна оор орчинд очоод дарамтгуй оор болно оо. Энд хоорхий ээж ни ямарч буруугуй шуудээ. Ээж чини чамд маш хайртай л байгаа шуу. Ээж эгч 2 той яаралтай очоо. За миний дуу маш оодрог тайван байхийг хичээгээрэй.

  64. Цэцэг says:

    Дүү минь ингэж яаж тайван бус амьдарч болохов. Ээж, эгч 2-тоо үнэнээ хэл. Тэгээд нэг учраа олох байлгүй. Аавдаа юу ч хэлсэн нэмэргүй, юу ч ойлгохгүй юм байна шүү дээ.

  65. hj says:

    тэүчэртэ бгара ээж эгчтэй хэл тэд нар ойлгоношдээ чи ганцаара битгий шаналаад бай за юу мэдрэлийн овч той болно шуу

  66. anti-nazist says:

    minii duu bitgii setgel sanaagaar una.. zovsnii etsest jargal gej ug bdag yum, ergeed chamd jargah tsag irne. joohon oodrog baih geed hichee,za…
    ene horvood hun bolj torno gedeg chin mash tom huvi tavilan shu de, uhaantai bgaarai!

  67. WARWAR says:

    кэкэккэкэ шилжилтийн насанд ийм хэсэг байдаг юмааа ядаж байхад аавтайгаа л байдаг н ч юв дээ дүү охион амидрал аймар гооэ ш дээ

  68. J says:

    САЙН БАЙНА АМЖИЛТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.