Гомо морь ярьж байна

Сайн байцгаана уу.  Энд  сайтыг уншиж үзээд ямар ч гэсэн сэтгэл хангалуун байна. Ялангуяа манайд чинь сэтгэл зүйч эсвэл энэ талаар хэн нэгэнтэй нээлттэй ярих боломж, бололцоо амьдрал дээр тийм ч элбэг биш шүү дээ. Сэкс нэгэнт л бидний амьдралын жижиг биш хэсэг тул байнга л ямар нэгэн асуудал дагуулж байдаг. Үүнийг байнга нууж хааж зөвхөн өөртөө хадгалж явах нь сэтгэл зүй талаасаа төдийгүй нийгэмших, туршлага хуваалцах, өөрийгөө танин мэдэхэд ч сөрөг талтай гэж бодохийн хаа нэг. За тэр яахав. Үг холдож үхэр хаа сайгүй явчихлаа нтр…

Би өөрийгөө байсээгшуал чиг хандлагатай гэж үздэг. Одоогоор 29 настай гэр бүлгүй нэг тийм яг хаачихаа сайн мэддэггүй байдаг л нэг залуу.  Гомо байхыг мэдээж би өөрөө хүсээгүй гэдгээ бас ийм байх нь туйлийн гайхамшигтай сайхан зүйл гэж хэзээ ч хэлэхгүй.  Миний дотроо нэг бодож явдаг нэг бодол байдийм аа. Юу вэ гэхээр  би яагаад ижил хүйстнээ сонирхох чиг хандлагатай болчихов гэдэг тал дээр.  Энэ бол төрөлхийн юм аа гэдэг онол гэхийм уу үзлийг шууд үгүйсгэж чадахгүй ч гэлээ нийгэм, цаашлаад гэр бүлийн  орчин, хүмүүжил миний бэлгийн чиг хандлагад их нөлөө үзүүлчихсэн юм байна даа гэж боддог.

Яагаад гэхээр би багадаа за 8, 9-р анги хүртэлээ охин бодоод л, ангийнхаа нэг охиныг боддог, энүүнтэй л сууна даа энэ тэр гээд фантази хийгээд гүйж явдаг байсан.  Гэр бүлийн орчны тухайд би дээрээ 2 ахтай 2 эгчтэй өнөр гэр бүл , аав маань жаахан ээжид ширүүн. Нуугаад яахав ээжийг маань нүдийг нь хөх няц болгож байсан удаатай.  Хар багаасаа л эхлээд жаахан бөгс бөөр холбоотой хэрүүл үг сонсоод өсчихсөн, аавийгаа ээжид муухай хандах болгонд жаахан томорч байгаад ээжийгээ аваад явчих юмсан, эсвэл аавыг ээжид гар хүрэхэд нь маш их уур хүрч бараг л алчих юмсан гэж боддог байсан. Аав маань яахав бүүр нэг муу хүн байгаагүй, бид нарын төлөө гэсэн тийм сэтгэлтэй  боловч арван хуруу тэгш хүн байгаагүй гэх үү дээ.  Ерөнхийдөө одоо би аавыгаа бодож хайрлаж л явдаг.

За эргээд асуудалдаа орьё. Аав маань мөн 2 эгчийг маань ээжийгээ дуурайсан явдалтай юмнууд болно, ирээдүй нь тодорхой янхан л болцгооно гэх мэтээр тэр муу 2 –г минь бас их гомдоодог байсан.   Нэг ах бас том болоод архи уудаг болсон. Архи ууж ирчихээд бага эгчийг, намайг зоддог нэг тийм түгшүүртэй л өссөн юм шиг байгаан.  Манай ээж яахав хөөрхий тийм энэ тэр явдал энэ тэр байгаагүй л гэж би боддог. Өөрөө их сэргэлэн, царай зүс сайтай ер нь манай гэрийг авч явдаг байсан болохоор ихэнх үед ээж босс байсан.  Аав яахав үе үе эсрэг хүйстэнтэйгээ насанд хүрээгүй үзэгчдийн өмнө шоу хийчихээд тэрнээс өөр гэр доторх толгойлох үүрэг багатай.   Нэг тиймэрхүү байдал надад их нөлөөлчихсөн юм болов уу гэж боддог. Юм л бол эмэгтэй хүнийг өмөөрдөг, тэдэнтэй илүү ойр дотно, эмэгтэй хүнийг шүтэх ч нь хаашаа юм эрхэмлэх сэтгэхүйтэй болчихсоноос ч юм уу өөр юу ч гэж тайлбарламаар юм бэ дээ  зүгээр өөрийн орчин дох цусан төрлийн эрэгтэй хүнийг үзэн ядсан, үгүйсгэсэн байдал нь гадны эр хүнд өөриймших цаашлаад  гэр бүлийн хүрээнд хүүхдийн сэтгэл зүйд ижил хүйстнээ сонирхох хандлагыг бий болгодийм уу даа гэж хувьдаа нэг тийм дүгнэлт гаргачихаад суудаг юм.

Угаасаа намайг харвал хэн ч энэ гомо гэж хэлэхгүй байх гэдэгт итгэдэг. Ямар нэгэн хүүхэмлэг зан ерөнхийдөө байхгүй боловч  яалт ч үгүй хөөрхөн банди харах гээд л байдаг.  Ийм амьдрал намайг насан туршид минь хүн бүхний  нүдний булай, шүдний чигчлүүр болгоно оо гэдгийг мэддэг ч гэсэн татаж авч чаддаггүй.  Хэн л насаараа энэ муу гомо морь гэж цоллуулахыг хүсэх вэ дээ тийм ээ.

За тэр ч яахав. Энд бас надтай адилхан залуус их орж ирдэг юм байна гэж харсан.
Би ганц зүйл л асуух гэсэн юм. Сайн бодод байгаад хариулаарай.

Хэрвээ та өөрийгөө өнөөдөр ижил хүйстэндээ татагдах чиг хандлагатай гэж бодож байгаа бол бага, өсвөр насандаа аавдаа ахдаа сэтгэл хангалуун тэднийгээ хүндэтгэж үздэг байсан уу?
Ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл эсвэл аавгүй өссөн байдал чинь жинхэнэ эр хүнийг хайх нэг тиймэрхүү сэдэл төрүүлсэн гэж боддог уу?

Би гэр бүл доторх эцгийн зүгээс гарч байгаа хүчирхийлэл, эмэгтэй хүний гэр бүл доторх хэт том роль , эсвэл эцэггүй өссөн , эцэгтээ хаягдсан хөвгүүд ийм амьдрал руу татагдах эрсдэлтэй байдаг юм байна гэж өөртөө дүгнэлт хийсэн учраас та бүхнээс асуусан санаатай юм. Бас болж өгвөл хүүхэд гэр бүлээ хайрлаарай л гэх гэсийм  энэ хүртэл уншсан та бүхэнд…

31 Comments

  1. sonin zahia ve...xaxa says:

    сайн байна уу. энэ нийтлэлийг бичсэн хүн миний комментийг уншвал мессенжэр дээр тааралдая. өөртэй чинь бас ярилцаж зөвлөлдөх юм байна.

    өөрөө үнэхээр бисекс залуу мөн бол нээлттэй ярилцъя. холбоо барих хаягаа үлдээгээрэй

  2. delhii says:

    би чамтай танилцахыг хүсч байна хариу бичээрэй

  3. Eegii says:

    Би бас ижил хуйстэн. Гэхдээ манайд тийм гэр булийн хучирхийлэл байгаагуй.

  4. gogo says:

    магадлал байж болох юм шүү. энхриймаа бас л иймэрхүү орчинд өссөн гэж байсан. дээр коммент бичсэн нэргүй гэж нөхөр өөрийгөө стрейт гэж байгаа боловч но-той л байна даа. үнэхээр стрейт байсан бол юу гэж энэ нийтлэлийг хэрэг болгож уншаал, лаг идэвхитэй коммент бичиж нтр. зүгээр л алгасчихна биз дээ, цаана нь өөр зөндөө нийтлэл байхад. бас энэ гомо хүмүүсийн бичсэн нийтлэлийг уншчаад харааж зүхсэн коммент бичээд байдаг гарууд ч гэсэн но-той. та нар амэрикан бюти гэж кино үзээрэй. наанаа гомо нарыг хамгийн их үзэн яддаг хүмүүс цаанаа өөрсдөө, тэрийгээ хүнд мэдэгдэхээс үхтлээ айдаг комплекстой байдгийг тэр кинонд харуулсан байгаа

  5. bi bn says:

    чи санаа зоволтгуй дээ яг гомо гэж бодохгуй бна зугээр л чи эмэгтэй xунийг ээж шигээ бодоод xайрладаг. Xарин эрэгтэй хуний xувид тийм битгий байгаасай л гэсэндээ эрчүүдийг xараад бгаа бx ок

  6. Kola says:

    ih buruu yarij bnaa. chi aaviigaa buyu eregtei huniig uzen ydaj bsan baij yagaad eregtei hund sain bolno gej. harin ch durgui boloh yum bishuu. minii huvid bol anhnaasaa l gay bsan yum shig sanagddag

  7. цог says:

    Буруу бэлгийн харьцаа хориотой гэж бүх л бурхадын номонд заасан байгаа. Хориотой зүйлийг албатай мэт үйлдэж өөртөө болон хүрээлэн буй орчиндоо зовлон, хяслан, дарамт, үзэн ядалт, доромжлол, гутрал, ичих, хуурах, худал хэлэх, нуухын тамд өөрийгөө аваачих ямар хэрэг байна. Наад хэрэггүй бодлоо орхи.
    Эр хүн болж төрнө гэдэг ховор заяа шүү гэж эмээ минэ хөөрдөг байж билээ…

  8. ELGEMSUU-G DEMJIJ BNA-ыуыу-aas says:

    Элгэмсүүг дэмжиж бна. эxлээд чамайг элэглэж байсан монгол xууxнууд, дараа ни чамайг узэн ядаж бна тэд. Энэ сайт-аас чаддаг бол арчаад xаячиxмаар өмдөндөө шээж бгаа тэд нар. чаддагаараа xасаxаа тавиж л байг. тэгэx тусам ни xумуус чамайг даравч дардайж бгааг чини мэддэг. Удаxгуй тэд явж чи улдэx болно. Чи бол ОД.

  9. dondogmanj says:

    боовондоо баастай эрэгсэн хошногнуууд
    хошногногногногнууд зайлаачэээ,
    би бол эмэгтэйн алний шингэний унэрт мансуурч алийг н долоож мээмээ хөхөх дуртай
    эмэгтэйгээ тавиулчаад өөрөөрөө бахархадаг эр хүмүүн бөлгөөө,
    баасний унэрт дуртай лаларууд зайл сэжиг хурчихлэээ

  10. ragus says:

    Хар тамхинд донтох, ижил хүйстэнээ сонирхох 2 агаар 1 буй. 1-л орсон бол гарахад хэцүү юм шиг санагддаг. За за сайн мэдэхгүй сэдэв бна. Зүгээр л шалтаг тайлбар олж өөрийнхөө сэтгэлийг амраах гээд л эрэл хайгуул хийгээд бгаа юм шиг санагдлаа.

  11. ккккк says:

    Гэй байх нь гэр бүлийн хүчирхийллээс болдог бол эрчүүд л энэнд буруутай байх байх даа, тэгээд энэ хүмүүсийг үзэн яддаг хүмүүс нь бас ихэнхи эрчүүд биз дээ?

  12. Bayaraa says:

    Чиний таамаглал үнэн байж магадгүй л юм. Би ч гэсэн өөрийгөө хэн гэдгээ өнөөдөр болтол мэдэхгүй л явна. Ядаж бисексуал байгаасай гэж хүсдэг. Бага байхад аав хааяа архи ууна, агсам согтуу тавихгүй ч гэсэн ээж уурлаж хэрэлдээд багагүй л хэрүүл дунд өссөн байдгийм. Тухайн үед ээжийгээ л зөв гэж өмөөрдөг байв. Чиний хэлдэгтэй адил том болоод ээжийгээ л хайрлаж аз жаргалтай байлгана гэж мөрөөддөг байв. Эдгээр зүйл чиний хэлэх гээд байгаа зүйлтэй утга нэг гэж бодож байна.

  13. shaa sda says:

    хахаха аав аx нарын гар доор эр хүн болж өслөө би одоо бол баргын аавын хүүг дээр нь унахаас доор нь орохоор эр хүн биш шүү би?алалцаа л гарна тэрнээс биш эр мэр шаах гэж гүйж мүйсэн юм одоогоор алга ахын шанаа дүүд xовор олддог аз юм шүү залуу гомо морь минь…

  14. temvha says:

    ee huurhii duu. eriin bsoo hiimor ongon tansag busgui biy tsogtsos. taashaal baigaliin jamaas ergej huwurjiindaa gej. tsuwuu tsag gedeg n ene buyu

  15. Nergui says:

    910-ийн хэлдэгтээ санаа нийлж байна. Би өөрөө эрэгтэйлдээ эсрэг хүйстэнгээ сонирхдог. Би мөн адил эцэггүй орчинд гэр бүлийн дарамтанд өссөы. Доороо 1 эрэгтэй дүүтээ. Ээж минь л бид 2ийн төлөө бүгдийү хийдэг байсандаа. Хар багаасаал бөгс бөөрний хэрүүл сонсож юмийг багаасаа мэддэг болсон гэхүүдээ. Тэгсэн гээд бид 2ийн сэтгэхүйнд өөрчлөлт орсон гэж бодохгүй байна. Харин олж авсан юм их. Эмэгтэй хүнийг хүндлэх хайрлах эцгийгээ харж жигших хэзээч эмэгтэй хүнийг гомдоож зовоохгүй өсөж том болоод сайн хүн болно гэсэн сэтэтхүйтээ өссөндөө. Одоо бол хүнийг ойлгодог, мөн их сэтгэлийн тэвчээр хадтай хүн болж өссөн байндаа. Харин чиний энэ онолтой санал нийлэхгүй байна ер нь миний мэддэг нз нөхөд эр эм гэлтгүй хагас өнчин өссөн хүмүүс зөндөө бүгд л стрэйт чиг хандлагатай. Гэхдээ би мэргэжилтэн биш болхоор сайн мэдэхгүйл байна.

  16. AH LAM says:

    ААВ ЧИНЬ БАГА ЗОДОЖ ДЭЭ. ОЛИГТОЙ ШИГ ГӨВСӨН БОЛ МУУ Ч ГЭСЭН ЭР ХҮН БОЛОХГҮЙ ЮУ

  17. #$%^&* says:

    Аргаа барж дээ эсвэл тэнэг ч гэмээр шал сонин юум асуухиймаа зарим хүмүүс. Хүн болгон огт адилгүй гэдгийг ийм том болчихоод мэддэггүй юм байхдаа энэ залуу хүртэл. Чиний туулсан амьдрал чамдаа л хүртээлтэй. Хэрвээ чи сэтгэл зүйн болон гэр бүлийн хүчирхийлэлээс болоод би гэй/бай болчихсон юм шиг байна гэхгээд байгаа бол харамсалтай л байна. Хэдийгээр хүнд орчин нь маш их нөлөөлдөг ч тэрнээс болоод хүн гэй болох гэдэг маш гэнэн таамаглал. Бид бүгд ямар нэгэн хүнд татагддаг, яагаад гэдгийг хүн төрөлхтөн одоо хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа. Яахав ихэнхи хүмүүс гаднах үзэмжинд автагдаад тэгээд тэрийгаа хайр гээд байдаг юм, угтаа тэр чинь дурлал юм шдээ. За тэгээд зарим хүмүүс ижил хүйстэн хүндээ татагдаад байдаг. Энийг ч бас хүн төрөлхтөн тайлбарлаж чадаагүй байгаа. Угаасаа тайлбарлаад ч утгагүй, хэзээ ч чадахгүй. Ийм юманд цаг, заваа үрж байсанаас өөртөө болон бусдад хэрэгтэй зүйл хийж, бүтээж байвал бид бүгдэд хэрэгтэйсэн. Ядаж англи хэлийг яаядаа гэтэл нь сурчих хэрэгтэй, ялангуяа манайхан.
    Орчиноосоо гэснээс, энүүгээр нэг гэй хосууд үр хүүхэдтэй болоод, сайхан амьдраад, хүүхдүүд нь эсрэг хүйстэнтэйгээ зүгээр л энгийн амьдраад болоод л байна. Бас тэгээд маш сайхан, элэг бүтэн амьдралтай гэр бүлд ч гэй хүн төрж болно.

    Ер нь тэгээд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн тэр сэтгэлийн шархаа аниаж, тэгээд амьдралдаа урагшаагаа толгой эгц тэмүүлэх хэрэгтэй. Тэрнээс өнгөрсөнөө дахин дахин давтаад бүр тэгээд хувийн, сексийн амьдралтайгаа холбоод, дүн шинжилгээ хийгээд байх нь явч эрүүл бишээ.

    Ер нь тэгээд хэн нь гэй байна, хэн нь биш байна хэнд хамаа байна, таминээ. Энэ дэлхийгээр дүүрэн ядуурал, дайн тулаан, хээл хахуул, хоол хүнсний дутагдал гэх мэтийн санаа зовох маш олон асуудал байна шдээ. Хааяа ч гэсэн иймэрхүү юм бодож, сэтгэж, ойлгож, ухаарч явбал хүн болж төрсөний бага ч гэсэн хэрэг гэж би боддог юм.

  18. galka says:

    чиний бичсэнийг хараад бага нас маани бодогдчихлоо. би ч багадаа тийм л гэр булд оссон. яг шилжилтийн настай байхдаа гэрийнхэндээ их дургуй байсан. хэн ч намайг ойлгохгуй байгаа юм шиг санагдаад их дургуй байсан. харин одоо манай гэр бул хачин сайхан гэхгүй ч байдаг л нэг гэр бул. гэхдээ бага байхдаа ахдаа л их зодуулдаг байсан. бух л хуухэд иймэрхүү амидралтай байсан байх. би 27той. бидний бага нас нийгмийн шилжилт явагдаж бух л хун хямралтай байсан байх аа. гэхдээ гэр булийнхэнээс болсон гэхэд итгэхгүй ч, торолхийн гэдэгт ч итгэдэггүй. гэхдээ энэ этгээд сонирхолийг болиж чаддаг бол сайхан байна даа.

  19. tuilaa says:

    Хүн төлөвшихөд гэр бүлийн хүмүүжил асар их нөлөөлнө.
    Нийтлэлийн эзэнтэй санал нэг байна.
    Үр хүүхдээ амгалан тайван орчинд юугаар ч дутаахгүй өсгөхийг хичээх хэрэгтэй.

  20. patatepatata says:

    Магадлал бол байгаа байх гэж боддог шүү.
    Хараад байхад, гэй хүмүүсийн дотор аавгүй өссөн хүн их байдаг юм шиг санагддаг.
    Яг баримтаар, статистикаар бол баталсан юм бол байдаггүй юм билээ, бас *төрөлхийн* гээд зүтгэчихдэг хүмүүс болохоор *аавгүй хирнээ стрэйт хүмүүс зөндөө байдаг биз дээ* гэх мэтээр маргалддаг л юм билээ, гэхдээ миний л бодлын, хэрвээ гэй болох н олдмол байдаг бол, гэй болох хүчин зүйлүүдийн нэгэнд зайлшгүй эцгийн хайр дутагдах ордог байх гэж.

  21. хөөх says:

    энэ гомонууд чинь аймаар чиг хандлага ярих юм аа. Азгүй юмдөө хөх чонын удамтай морин дэл дээр боосоо хиймороо сэргээгээд давхиж явдаг сүр хүчит эрчүүд маань өнөөдөр нэг эрийн эрхтэн хөхөөд бөгсөндөө эрхтэн чихүүлээд явахыгаа төрөлхийн гэж хэлээд хаацайлаад явдаг хэцүү юмдаа. Хөөрхийс дөө өөрөө бодмоор юм. Би лав аавын архи ээжийн хэрүүлийг их л үзсэн аавтайгаа гар хүртэл зөрүүлж явсан тэглээ гээд гомо болоогүй аавыгаа хүндлээд тэр үе бодогдвол уучлал гуйгаад л явдаг. Эр хүний хийморь сүр хүч ухаан чадал гэдэг зүйлийг сайн бодмоор юм. Сайн зодолддог булчиндаа биш толгой дотроо бодоод тэрийгээ зөв хэрэгжүүлээд шанралгүй явдаг л эр хүн юм даа уг нь.

  22. bayarmaa says:

    халтарийг ни чи яж мэдээ бэ??бас бөө удган далдийг хардаг хүмүүсийн нэг үү??хаха..
    хуухдууд тэнэг биш..тэд ч бас өөрийн толгойтой..юмыг ялгаж салгаж чадна

  23. Gal says:

    Энэ хэдэн халтар гомочууд өөрийн сайт руугаа тонилоочдээ! Энд өсвөр насны сэгсийн тухай мэдэх гэсэн залуус зөндөө бгаа.. Та хэд шиг гаж юмнууд гадаадад л гарвал таарна!

  24. 910 says:

    Магадгүйээ. Хүүхдийн сэтгэл зүй бол маш эмзэг шүүдээ.Би эмэгтэй л дээ. Бас л бага байхад гэр бүлийн хүчирхийлэл бсан.Аав маань их уудаг блаа.Би бол яахав угаас чанга гарт чангалуулж өссөн болхоороо жаахан эршүүд болчихсон. яадаг ч бсан хүний доор орохгүйдээ гэсэн шартай,мааш их сэтгэлийн хаттай болсон шүү.Гэхдээ 10хуруу тэгш аавтай бсан бол аавтайгаа харьцуулж бодоод 1 эртэй суугаад тэр нь өөдгүй хүн байж таараад наасаараа гарын шүүс ч болох бсын билүү.Иймээс би аавдаа гомдоггүйээ харин баярладаг болсон ийм амьдралаас хүнийг маш сайн ялгаж сурсан нэн ялангуяа эрэгтэй хүнийг. Тиймдээ ч өнөөдөр би алдаагүй сайн хүнтэй суугаад одоо маш жаргалтай бна.Иймэрхүү гэр бүлд өссөн эрэгтэй хүүхдүүд нэг бол тэнэмэл архичин болдгийг харсан бас эсрэгээрээ эмэгтэй хүнийг хайрлаж ирээдүйд сайн өрхийн тэргүүн болдгийг ч харсан. Харин геи болсоныг танихгүй лдээ. Одоогоор миний танилын хүрээнд ийм залуус байхгүй.
    Ер нь тэгээд бүгдээрээ адилхан төрөөд үхдэг учраас богинохоон амьдралдаа хүнийг хүн чигээр нь хүлээж авч сурцгаая.Чи өнөөдөр геи бсан ч лесби бсан ч чи эрдэнэт хүн.Харин тэр хүүхэд хүчинддэг гомо педофелия,пэрвэрс гахай нохойтой хүртэл хурьцдаг гаж гаруудыг үзэн яддаг.

  25. wow says:

    er ni yaadag yum… Hen hun yamar ch bsan yadag yum. Chi targan bn u tsarai muutai bn u unchin bn u gomo bn u ungut aristai bn u erduusuu hend ch hamaagui.

    Haraad bhad ungut aristanuud hen ch yu ch geegui bhad bi bol ungut aristan ta nar yagaad bgaan geh met uursduu terendee emzegleed tenegteed huuruud yawchihdag.
    Yag teren shig gomo bn u er ni yu ch bsan ta nar uuruu uursdiiguu uzen yadaad uuruu uursdiiguu zarlan tunhaglaad terende emzegleed busdaar uursdiiguu gaduurhah nuhtsuluu burduuleed bh yum da gej.

    Anhnaasaa turmul l gene. Aajimdaa ger bules l togtson gene. Ene buhen hend yamar heregtein. Bi bol zuger l esreg huistenee sonirhdog. Chi bas zuger l ijil huistenee sonirhdog. Bugd l adilhan.

  26. Bold says:

    хэрвээ унэхээр ааваасаа болсон гэж бодож байга бол танай 2 ах чини бас л нэг орчинд өссөн болохоор гэй л болох ёстой доо..гэтэл чи гэй, 2 ах чинь стрэйт юм шиг байна тийм үү?? би зөв ойлгож уу??

    би өөрөө гэй хүн л дээ..бүүр анхнаасаа л 5,6 тай байх үеэсээ л эрэгтэй хүн сонирхдог байсан юм билээ..тэр үедээ өөрөө ч мэдэхгүй юм чинь .хожим хойно санахад л тэр шүү дээ..
    анхнаасаа төрмөл гэж боддог..

    охин бодох бол байна шүү дээ..харин чи тэрэнтэйгээд сээкс хиж үзсэн үү?? энэ хамгийн чухал..

  27. aki says:

    би яаж яваал эрэгтэй хүн сонирхдог болсоноо мэддэггүй, угаасаа хэзээч эмэгтэй хүн сонирхож байгаагүй, сонирхий гэж бодож байсан, гэхдээ өөрчлөгдөггүй юм байна лээ.
    бас аавдаа зодуулж байгаагүй, манай ээж чинь босс байгаагүй за,эгч нартай ч өсөөгүй,
    өөрийгөө нээх гей гомо гээд бусдаас ялгаад байдаггүй ээ, гей стрээт бисексуал гэдэг эсрэг тэсрэг туйлууд биш, бие биедээ хамааралтай зүйлс, сексийн сонирхолыг хүмүүс одоо л болтол яагаад гэдгийг нь тайлж чадаагүй.Яагаад гэдэг шалтгаан ч байхгүй,

  28. Mongolia says:

    Битгий тэнэг мэдрэл юм бичээд бай.Аавдаа зодуулхаар гомо болдог гэх гээд байна уу??
    Наадах чинь згр л чиний өөрийгөө зөвтгөх гэсэн бодол байна.

  29. ??? says:

    би яаг ингэж боддог. аав, ах 2тоо байнга дарамтлуулдаг, нэгэнд ни дандаа зодуулдаг бсн, тэгсээр яваандаа эр хун сонирхоод эхэлсэн, одоо энэ зангаа мартах гэж тун их хичээж бна, гомо байхийг хусэхгүй бна

  30. HATE U! says:

    БУРУУ БХГУЙ!!

  31. HATE U! says:

    НЗМИЙН ЗУГЭЭР!! БИ ЭМЭГТЭЙ !!! БИТГИЙ ГАНЗААРД!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.