Зодог шуудагтай гей порно

2007 онд Японы “MEC production” -ний хийсэн монгол бөхийн зодог шуудагтай  гей порно дүрс бичлэгийг Монголчууд саяхан олж үзээд ихэд цочирдоод байна. Энэ тухай бичсэн мэдээний доор байгаа сэтгэгдэлийн 99 хувь нь япончуудыг зэмлэсэн, энэ дүрс бичлэгийг устгахыг шаардсан, Япончууд биднээс уучлалт хүсэх ёстой утга агуулгатай. Харин цөөн хэдхэн хүмүүс л “Порно киног битгий улс төржүүл. Монголчууд юун эмзэг юм. Юм үзээгүй тулдаа л ингэж эмзэглэж байна” гэсэн үг өгүүлбэр бичжээ. Гэхдээ иймэрхүү үг хэлсэн нь ямархуу хүмүүс байна гээд ажиглаад байхад Японд сурдаг, Японд амьдардаг, тэнд ажиллаж Японоос хоногийн талхны мөнгөө олж байгаа хэдхэн монгол хүмүүс байх юм.

Хүүхэд зурагт үздэг цагаар Монголын ТВ-үүд тэр порно киноны тухай мэдээ гаргасан байна гэх юм. Гэхдээ Монголын хэдэн ТВ-ийн мэдээний албаныхан энэ тухай үзүүлэхдээ  тухайн гей порно дүрсийг мозаиклаж, бүрэлзүүлж байж үзүүлсэн. Тийм дүрсийг зурагтаар яаж гаргахаа мэргэжлийн хүмүүс эрх биш мэдэлгүй яахав. Бас зурагтын мэдээ үзээд суудаг бага насны хүүхэд байх уу? Дээрээс нь өдрийн цагаар тэр хүүхдүүд чинь цэцэрлэгтээ явчихсан байдаг юм. Төрөөс цэцэрлэгийн хүүхдийн мөнгийг даах болсоноор гэртээ цоожлуулаад суудаг монгол хүүхэд тун цөөхөн болсон.

Өнгөц харах юм бол энэ жирийн нэг гей порно. Гэхдээ арай өргөн хүрээтэй бодож, дэлхийн чинээ сэтгээд үзэх юм бол Монголын уламжлалт ёс заншил, үндэсний бөхийг санаатайгаар гутаан доромжилсон хэрэг мөн. Одоогоос арав гаран жилийн өмнө япон хэл сураад японд сурах юм сан гэж мөрөөддөг л байлаа. Би Японд очиж байгаагүй. Би үндэсний бөхийг шимтэж үздэггүй. Энэ яваа насандаа зурагтаар ч, цэнгэлдэх хүрээлэнд ч очиж үндэсний бөхийн барилдааныг эхнээс нь аваад дуустал үзэж байгаагүй. Гэхдээ япончууд ийм зүйл хийжээ гэдгийг мэдээд сайхан санагдаагүй. Харин ч Японы орны тухай бодол төсөөлөл, сэтгэгдэлээ эргэж харахад хүргэв. Японыг төлөөлөөд Улаанбаатарт  суугаа ЭСЯ-нд нь л хамгийн түрүүнд хандах нь монголчуудын түмэн зөв. Ерөөс элчин сайдын яамныхан чинь өөрийнхөө улстай холбоотой асуудлыг бүхэлд нь хариуцаж байх үүрэгтэй. Элчин сайдын яам нь дараа нь тэр гей порно хийсэн студи руу албан ёсоор мэдэгдэх ёстой. Тэрнээс Монголын Улсын гадаад хэргийн яам садар дүрс бичлэг хийдэг арилжааны студи рүү утасдаад, захиа бичих нь байж боломгүй. Монгол бөхийн өмсгөл секси учраас кинондоо ашигласан гэж гэмгүй тайлбарыг Японы “MEC production” хийжээ. Гэхдээ бага насны хүүхдэд үлгэр ярьж өгч байгаа мэт ийм тайлбар нь бас л монголчуудыг доромжилсон өнгө аястай байгаа юм.  Энэ дүрс бичлэгийн хор уршиг нь  Монгол бөхчүүд бүгд гомо гэсэн ойлголтыг манай орны тухай  мэдлэг хомс гадаадынханд үлдээнэ.

Монгол бөх гэлтгүй ер нь түүхэн хүмүүсийн сексийн амьдралыг харуулсан кино цөөнгүй бий. Оросын хатан хаан Екатерина цэргүүдээсээ эхлээд морьтой сексдэж байгаа кино байдаг. Валетин Распутины амьдралаас сэдэвлэсэн порно байж л байдаг. Гэхдээ Екатерина хатан хаан, Валентин Распутин нар үнэхээр тийм шалиг юмнууд байсан нь  гарцаагүй үнэн. Иймээс Оросууд энэ тал дээр хэзээ ч гомдол гаргадаггүй. Үнэн юм чинь яаж ч худлаа гэж мэлзээд хэрэггүй гэдгийг Оросууд гайхалтай сайн мэдэж байгаа. Харин монгол бөхийн тухайд гэвэл асуудал огт өөр.

Япончуудын хийсэн “Чингис хаан”, Сергей Бодровын “Монгол” зэрэг кино түүхийг илт гуйвуулсан тул монголчууд хүлээж аваагүй. Тэд ч яахав, түүх гуйвуулсан киногоо хийгээд  тодорхой хэмжээний ашиг орлоготой болоод гэдэс цатгалан мөр бүтэн явна. Тэд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Кино нь фондонд хадгалагдаад үлдэнэ. Хэдэн үе өнгөрсөний дараа дэлхий нийтээрээ тэдний киног бодит түүхийг гуйвуулсан гэдгийг нь огт гадарлахгүй шимтэж үзнэ.  Танай хаан чинь амьтны хүрээлэнгийн үзмэр шахуу байсан биз дээ? гэж тэд  биднээс биш, харин хэдэн үеийн дараа амьдрах монголчуудаас асуунаа. Хуурамч түүх домогийн аюул нь үүнд л байгаа юм. Бас хэдэн зуун жилийн дараа монгол судлаач гадаадын сүрхий  эрдэмтэн “XXI-р зууны үеийн монгол бөхчүүд бүгдээрээ биш юмаа гэхэд олонхи нь гомо байжээ. Тэд бөхийн багшдаа шавь орохдоо эхлээд гей секс хийдэг байжээ. Ингэх нь багш шавийн харилцаанд сайнаар нөлөөлж, багшийн эрдэм нь залуу бөхчүүдэд бүрэн дүүрэн өвлөгдөх ач тустай байжээ” гэсэн дүгнэлт хийчих ч юм билүү? Ийм зүйл болохыг бидний хэн ч үгүйсгэж чадахгүй ээ.

Хуурамч домогийн хор уршиг үүгээр зогсохгүй. Монголын нийгэмд LGBT олон нийтийн тухай зөв ойлголт төрүүлэх гэж ядаж байна. Гэтэл энэ дүрс бичлэг Монголын LGBT олон нийтийн төлөө ажиллаж, үнэн зөв, бодит ойлголт өгөх гэж чармайж байгаа хүмүүсийн ажлыг хоромхон зуур талаар болгож байна.  Ерөөс LGBT олон нийтийн талаар Монголын хүн амын олонхи нь сөрөг төсөөлөлтэй байдаг. Сөрөг төсөөлөлийг нь улам лавшируулахад зарим хүмүүст зүгээр л зугаатай мэт санагдсан энэ зодог шуудагтай гей порно нэрмээс болчихлоо. Нэмэр болж чадахгүй бол нэрмээс болохгүй бай гэдэг үг байдаг даа.

40 Comments

  1. wanted... says:

    heyhoney chinii erhtn goe yum aa.add my id bvvr bosood harsaar bgd tawichlee.casino_devil@yahoo.com

  2. munkh says:

    ашгүй саяын цунамигаар японы хэдэн гэйчүүд бүгд живж үхсэн гэсэн

  3. mgl says:

    тэр сумогийн умсгул ни xачин аймар юм бдаг биз дээ. тэрнийг ни умссун по кино xийчиxвэл болоо ш дээ. адилтай бол адилтай гэдэг биз дээ ккккккккккккккккккккк

  4. creep says:

    гуэ тэр муу боожгойгоо яж ч ашигласан хэнд хамаатай юм эстөи эрх чолоо чинэ тэр байхгую .хэн нэгний банн,,унтлагийн ороонд хэн орж чадахийн

  5. creep says:

    юн суртэйн .хувцас н л таалагдаа биздээ.оросууд экатрина хатангаа,эр ни тэгээл бусад орнуудийн цэргийн болоод хаад хатнийх ни хувцац нтртээ порно байж л байдаг шдээ{гай}.тэд нар тэгээл заргалдаад байдаггуй шдээ.манайхан ходоонийхон бага зэрэг соёл сураад нэт их ордог болжээ.тэгэхээс жохон юм узсэн гаруудад тэгээд байх зав байдаг юмуу?харин нус цэр ,шээс баас,замийн худулгуун хог, харилцаа нтр дээрээ л оргон хэлэлцүүлэг ывуулмаар юм .

  6. taivanaa says:

    монгол монголоо гэсэн сэтгэл нэгдвэл хүсээд бгаа монгол улсийн хөгжил гэдэг чини асар түргэн явагдах бусуу….нэгийг бодож няхууш хандмой…. гэж бодном миний бие.сайн сайханий эхлэл ирэх цаг тун ойртож.

  7. taivanaa says:

    япон гомочид дураараа дургиж бхад япон улс тоохгүй бна. харин манай гомочууд хариу баричихвал монгол улс тоохгүй бж болно шүдээ.гомо гомогоо л доошоо хийгээ биз монгол гомо чид нэгийг бодож нэрээ бодмоор юмдаа

  8. buu_dawar@yahoo.com says:

    Гадаадынхан ингэж доромжилж байхад бид хоорондоо хэрээлдээд яахав дээ.Монголчууд ийм болохоороо л ингэж утаандаа баригдаж баян ядуугийн ялгаатай дорд үзэгдэж яваа байхгүй юу. Юу гэсэн үг вэ. Нэг талаасаа зүгээр л нэг порно бичлэг. Гэвч ялихгүй юмнаас ямааны гарз гэж мэдэх үү. Ийм өчүүхэн зүйлээс дайн хүртэл эхлэдэг юм. Гадаадын ардчилсан, чөлөөт гэсэн нэрийн дор хүний санаанд орохооргүй элдэв гаж бүхнийг хийж байгаа хүмүүсээ өмөөрөөд хол явахгүй дээ. Би монголчуудыгаа муулж байгаа юм биш шүү. Юмны духанд хүрээгүй бүрэн ойлгоогүй байж элдэв янзын коммент бичих ээ болиоч ээ. нэгэнт ороод дуусчихсан борооны араас цуваа нөмрөөд бид яах ч билээ. Уг нь бол Бөх Бөө 2 чинь монголчууд бидний шүтээн, сүр хүч эр зориг их түүхийн гол хүч нь байсан юм. Асар их оюун ухаан хүч тэвчээрээр энэ хувь заяаг олдог учиртай. Гэвч одоо цаг төрийн байдлаас болж мань байтугай маниасаа цаадах нь ойлгохоо байж байх шиг бн өө. за за больё. би яамар эрдэмтэг биш. Та нар тэгээд тархиныхаа хэмжээгээр ойлгоно биз.

  9. ELGEMSUU-G DEMJIJ BNA-ыуыу-aas says:

    Элгэмсүүг дэмжиж бна. эxлээд чамайг элэглэж байсан монгол xууxнууд, дараа ни чамайг узэн ядаж бна тэд. Энэ сайт-аас чаддаг бол арчаад xаячиxмаар өмдөндөө шээж бгаа тэд нар. чаддагаараа xасаxаа тавиж л байг. тэгэx тусам ни xумуус чамайг даравч дардайж бгааг чини мэддэг. Удаxгуй тэд явж чи улдэx болно. Чи бол ОД.

  10. suzanna says:

    үхчийсэн т1 гаруудийг алах ым сан монгол эр хвнийг хэмх доош ни хийж байна шд

  11. N says:

    сумогийн өмсгөлтэй -г хариу болгоол хийчүүл болоо биздээ

  12. ыуыу says:

    xэxэ… али нэг ни олигтойxон узэл бодлоо олигтойxон шиг xамгаалалдаа. нэг ни ч мундаг нээрээ тиймдээ гэмээр ундэслэл гаргасангуй. зугээр л бие биеэ доош xийxээ уритал болгосон шиг.

  13. bulgan says:

    пизда юм аа

  14. gan says:

    монгол бохчууд угаасаал даваа наймаалцдаг гомонууд ш дээ. дандаа худлаа барилдаж ард тумнийг хуурдаг гомонууд.

  15. patate says:

    болдоо:/ юмыг ялгаж салгаж ойлгож ухаарах чадваргүй хүнтэй би одоо юугаа ч ярихав дээ.
    энэ киног үзээд дургүй хүрч болно, эсэргүүцэх нь ч тухайн хүний эрх. Миний хэлээд байгаа тэрэндээ биш. Нэг муу порноны төлөө бүхэл бүтэн улс орон луу хоморголоод дайраад байгааг гайхаад байгаа юм. Энэ сэтгэхүйгээрээ бол зүгээр мөрөөөрөө явж байгаа японыг ч юм уу зодоод дээрэмдээд унаж магадгуй юм байна л даа?

    бас, багахан далжганаарай гэж, намайг яасан гээд байгаа юм? одоо бүр үзэл бодлоо хэлж болохоо байсан?

    за за ий. хүнтэй маргалдаад угаасаа олигтой зүйл биш. цагийн гарз, ингрсгээд хаяая зүгээр

  16. gg says:

    шал т1 өнгөрсөн хойно энгэж бдаг т1 манайхан т1 би япон очиж үзээгүй монголдоо бдаг

  17. Zov says:

    Ингэж Япончуудыг эсэргүүцэх нь зөв. Эхний удаа тэд монгол бөхийн өмсгөлтэй гей порно хийж байна. Харин дараагийн удаа тэд Монголын түүхэн хүмүүсийн дүрээр иймэрхүү садар самуун кино хийхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс бид үндэсний түүх, соёл, урлагаа хамгаалж гадаадын аль ч улс оронд хэлэх үгээ зоригтой хэлдэг байх ёстой. Учираа мэдэхгүй баян айлын эрх тансаг тэнэг хүүхдүүд Японд очоод япончуудыг өмгөөлөөд байна шд. Энэ Япончууд чинь баахан хүнийг өөрийн зардалаар их дээд сургуульдаа сургаад байгаа. Эцсийн үр дүнд иймэрхүү хүмүүсийг л бэлтгэж байгаа юм байна. Эх орон, газар нутаг, түүх, соёл, уламжлал, заншил, соёлын үнэт өв гээд чухал бүхнээ Японд байгаа 30 нас шүргэж яваа монгол залуу гутаан доромжилж байна.

  18. Болдоо Patate-д says:

    Чи ч тэнэг хүн юмаа. Ийм малнуудыг яах гэж япон руу явуулдаг байнаа. Чи наанаа бага далчигнаарай. Хэлсэн шүү

  19. xe xe xe says:

    энэ сайт сэтгэгдэл бичиж үлдээсэн бараг иxэн xүмүүс xудлаа гарууд бна гадад явсан энэ тэр гээд л гадад ябаад ирсэн xүмүүс бүүр xарин эx орноо гэсэн сэтгэлтэй болоод ирдэг тэгтэл нэг л юм үзэж нүд тайлсан улсууд өвөг дээдсээс уламжилагдаж ирсэн ёс заншилаа би нүд тайлсан xүн гээд инээгээд xараад сууx уу айн япончууд самуурай xувцастай сэксдэч бгаа кино xийгээд бөөн юм болоод xийсэн улсууд нь бараг шоронд явсан ш дээ нүд тайлсан улсууд ийм бдаггүй л бx

  20. yun surtei yum says:

    ухсэндээ суржигнээд бга юм бэ та нар иймэрхүү юм зондоо л бдаг шд социалист нийгмээсээ ангижраагуй малнууд

  21. ki ki says:

    угаасаа зодог шуудаг чини сонин дизайнтай хувцас шуу дээ. Пикини шиг хлбэртэй болохоор сонин санагдсан байх гадаадийханд.

  22. ragus says:

    Гэй хүмүүст Монгол бөхийн зодог шуудаг тийм гое секси харагддаг л юм байх даа. Мэргэшсэн биш юм болохоор мэдэхгүй юм даа ккк. Тэр сайтнаас харсан чинь заваан л юм байна лээ. Өөрсдийнх нь бөхийг эзэгнээд байхаар хэцүү байдаг байлгүй дээ. Барилдаад дийлэхгүй болохоороо нэг ийм арга бодож олсон байлгүй.

  23. bayarmaa says:

    энийг бичсэн хүн яавч сумтай зайлуул..

  24. haha says:

    гол н улс ундэстний соёлтой холбоотой зуйлээр хамаагуй болохгуй шдэ, ингэж гомдол гаргах н зув гэж бодож байна. тэгэж дураараа болохгуй

  25. hey says:

    medlegegui batsaanuud tailbarlaad ch oilgohgui bn shdee!!! eh oron gazar shoroo ene buhnii tuluu yunii tuluu deer uyiin humuus tsusaa ursgasan ged yu ch medehgui batsaanuud ene heden japanchuudiig umuuruud suugaa n oilgomjtoi

  26. patate says:

    болдоо:/ хаха, дотоод яам гээд дээр үед хүн амьтан хэлмэгдүүлдэг газар байсан даа? тэрэн шиг юм яриад байна уу даа? тэнд байдаг тэр гэдэг тийм хүнийг судалж үз ч гэх шиг. Хэрвээ тэр хүнээ таньдаг л юм бол учиргүй интэрнэт дээр иймэрхүү юм бичиж байхаар өөрөөс нь шууд асуучихаж байгаач?

  27. Болдоо says:

    Энэ Японд байгаа Зоригоо гэдэг гомо залуу энэ зодог шуудагтай гей порног өмгөөлөөд зүтгээд байх юмаа. Энэ хүн ямар учиртай ингээд байгааг судлаад үзэх хэрэгтэй гэж бодож байна.

  28. Болдоо says:

    Энэ нийтлэлд зөв бичсэн байнаа.Японы элчингийн гадаа жагсаал хийх хэрэгтэй

  29. Huuyee boliochee? Boloom bishu? Ene site deer odoo hed orovoo ene odoo? Boli boli. Ydargaataiyn. Surjigenechihiin zgr. “Uyangaad” bol zuv yrijin. Tehdee ongotsnii uilchlegchtei sexdej l yvlaa hahahah.

  30. 123 says:

    муу өмхий, хогийн япончууд

  31. TG says:

    ХЭЛЭХ ҮГ АЛГА ДАА

  32. Mongolia says:

    Одоо хаяаачээ наадхааа хэтэрхий сүржигэнээд,сунжираад,санжирчих юмаа.

  33. 910 says:

    сайхан зөв бичжээ. тэр гомо по үздэг гарууд нь японуудыг өмөөрөөд байхгүйхэн шиг зүгээр дуугүй саагаад хэвтэцгээжий за. т1 гарууд

  34. Уянга says:

    Уянгаад гэж байгаад намайг загнасан хүн наад бичлэгээ болон миний сэтгэгдэл 2-г гүйцэд уншиж байгаад загнаачээ, уул нь бид 2 нэг л санаатай байх шиг байхын. Би одоо гадаадад сурдаг, хэд хэдэн орноор аялаж үзсэн л дээ, тиймдээ ч эх орныхоо үнэ цэнийг илүү их мэдрэх болсон, үндсэрхэг үзэл бол өөр л дөө.

  35. Uyangaad says:

    Тэнэгтээд байгаарай. 10 жилийн сургууль дээр багш шавь болоод сексдэхийг тэгээд чинийхээр хүмүүс дээр үед багш шавь бололцохдоо ингэдэг байжээ гээд дүгнээд байна уу. Бас эмч сувилагч нарын тухай зөндөө порно байдаг, чинийхээр бол эмнэлэг дээр очвол тиймэрхүү юм болдог гэж хүмүүс ойлтодог юм байна л даа. арай дэндүү юм. энэ чинь порно шүү дээ. ямар баримтат кино, ядаж уран сайхны кино байгаа биш. Манайхаааан юм үзэж нүд тайлсан юм шиг бай л даа. Ер нь энэ зөвхөн монголдоо гээд байгаа хүмүүс ерөөсөө эх орноосоо нэг ч гарч, юм үзэж нүд тайлаагүй баагийнууд. Та нарын яриад байгаа наад үндэрсэг үзлээс чинь болоод эвгүй байдалд орохоор олон юм болж байна шүү.

  36. Уянга says:

    Монголынхоо өв уламжлал, ёс заншил, түүх соёлоо хайрлаж хойч үедээ үнэн зөвөөр нь үлдээж, монголоо монголоор нь авч үлдэх гэсэн үнэн сэтгэл зүрх чинь үнэхээр сайшаалтай байна аа, монголын бүх залуучуудууд ийм л сэтгэл зүрхтэй гэдэгт эргэлзэхгүй байна. ГЭХДЭЭ…Тэд бөхийн багшдаа шавь орохдоо эхлээд гей секс хийдэг байжээ. Ингэх нь багш шавийн харилцаанд сайнаар нөлөөлж, багшийн эрдэм нь залуу бөхчүүдэд бүрэн дүүрэн өвлөгдөх ач тустай байжээ” гэсэн дүгнэлт хийчих ч юм билүү?…-Энэ дүрс бичлэгийн хор уршиг нь Монгол бөхчүүд бүгд гомо гэсэн ойлголтыг манай орны тухай мэдлэг хомс гадаадынханд үлдээнэ…-ингэж сэтгэх чинь инээдтэй байнашдээ.

  37. ANTI GAY says:

    Тэнэг малуудаа. Улсын нэр хүнд, үндэсний эрх ашиг гэж байдаг юм. Энэ дээр сэтгэгдэл үлдээсэн гурван хүн Японд урвасан эх оронч биш новшнууд байна.Энэ нийтлэлийн утга агуулгатай нь санал нэг байна.Зөв юм бичсэн байна.

  38. sadsads says:

    NAA BICHLEGIIG CHIN HUMUUS BOOVOO SAAH GEJ AVDAG BOLOHOOS MONGOLIIN SOYOL TUUHIIG HARAH GEJ AVAHGUI, HUDALDAN AVCH BGAA HUMUUS NI BUGD L GAY HUMUUS BGAA IIM HUMUUS ENE PORNOG NEEH GAJ ETGEED SONIN GEJ HULEEJ AVAHGUI

  39. TEMKA says:

    та битгий сүржигнэ дээ, энэ чин зугээр л нэг порно, өөж юу ч биш, элчин сайдын яаманд н хандаж яах юм?

  40. heyhoney says:

    ene medee 2007 ond garaad dvd r zaragdaad duustsan olon porn site uudaar tavigdsan geheer medeej mash olon hun uzsen l bj taaraa
    tehed bid nar ter ued ni ingej sur badruulaagui bjiij 4 jiliin daraa boon yum bolood bgan boloo eniig l oihgui bna
    ter ued medeegui bsan geh bh gehdee minii sanj bgaagaar 3 4 jiliin omno neg site deer medeeltsen l bsiimda garchigiig ni sain sandgui gehdee setgegdel bichsen humuus bugdl hamag bdgaaraa haratsan l bsan 😀 ter ued tegeshiigeel gants 2 site d l bichigdsen bsan harin odoo tv r garj maraa l boon yum boljiishd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.