Мөнгөнөөс чухал хүн баймаар байна… /2/

Мөнгөнөөс чухал хүн баймаар байна…г бичсэн бүсгүй байнаа Амьдралыг минь ойлгож сэтгэл гаргасанд баярлалаа. Би нэгэнт гэнэн тэнэг байхаа больж ухаан суусан болохоор та бүхний бодож байгааг ч боддогоо бас мэддэг. Харин амьдрал санаагаар болохгүй л юм. Гэхдээ их, маш их урам авлаа. Сайхан санагдаж байна шүү.

Би хэрэндээ зүтгээд л 1 дүүгээ сургуулийг нь төгсгөөд дараагынх нь төлбөр зардал гээд л явж байна. Үүнээс илүүг үнэндээ чадахгүй юмаа. Дүү нар минь хийж байгаа бүхнийг минь сайн мэддэг. Хурдан эгчдээ тус дэм болох юм сан гээл ярьдаг юм, их хөөрхөн. Одоо дүү нар минь том болж хамтдаа зүтгэж амьдралаа өөрчлөхийг хүлээхээс… Тэгэж байтал 30 ч хүрэх биз.

Зарим нь өөртэйгөө адилхан хүнтэй суугаач гэсэн байна.

Тийм залуу байсан. амьдралаа дээшлүүлэхээр солонгос явчихсан. Гэрийнхээ төлөө ийм сонголт хийсэн. Их удаан хугацаагаар явж байгааг мэдэж байсан болохоор намайг хүлээгээрэй гэж хэлээгүй. Тэгээд би 1 юм ойлгосон.

2-лаа хэцүү амьдралтай байвал 2 лаа ар гэртээ зовоод сэтгэл амар амьдрахгүй юм байна ядаж нэг нь тийм зовлонгүй байх хэрэгтэйг. Нэг хэсэг аав минь аваарт ороод амьдрал үнэхээр хэцүү өвдөг сөхрөх шахсан. Тэр үед би хүүхэдтэй болвол заавал сайхан амьдруулна, сайхан амьдруулж чадахгүй бол гаргахгүй гэж бодож байсан. өөртэйгөө адилхан хүнтэй суучихаад хүүхдээ зовоовол яана.

Одоо бол эрүүл саруул элэг бүтэн сайхан байнаа. Би энэ 4 төө үнэхээр хайртай бүх л зүйлээ зориулдаг. Хэхэ хайртай хүнийхээ тоог уул нь 1 ээр нэмчихвэл сайхансан.

За ингээд миний захидал бичсэн гол санаа бол ердөө л хөгширч байгаадаа, бусдад үнэнээ хэлж чадахгүй байгаадаа, хамгийн гол нь өөрийгөө өөрчилж чадахгүй байгаадаа сэтгэлээр унаад сэтгэлийн дэм авахыг хүссэндээ бичсэн юм аа.

Тэгээд эцэст нь би захидалаа хүнтэй танилцах гэж бичээгүй зүгээр сэтгэл зовоож байгаа зүйлээ хүмүүстэй хуваалцаж бодлыг нь сонсох гэж бичсэн болохоор хаяагаа үлдээсэн хүмүүстэй холбоо барих бодолгүй байнаа. Гэхдээ баярлалаа Ангараг, Дотно, Танилцая55, Баатар, Тэмка, Төгсөө,

28 Comments

  1. Эсүй says:

    Хүн тэгээд сайн сайхан л санаж явахад болно доо бүтнэ Цаанаасаа сэдхэл дагаад тэр үү Нэг л сайхан хань ижилтэй болно доо
    Сайн сайхан зүйл үргэлж бодож үргэлж инээж яваарай Инээд гэдэг чинь Гэр хороолол Орон сууцанд гэж ялгалгүй ирдэг бурханы бэлэг шүү
    Нүүр дүүрэн инээсэн ажилсаг сайхан сэдхэлтэй бүсгүйтэй ямар азтай залуу суух болоо? Бие биендээ урам өгцгөөе Бие биенийхээ ар амьдарлыг харж муу муухай үг хэлэлгүй Бие биенийгээ түшиж тулж амьдрая
    Монгол хүмүүс сэдхэлээ дагаад бүх амьдрал нь өөдлөх уруудах нь мэдэгддэг шүү Сайхан хүмүүс амьдарлыг чимдэг 🙂

  2. paradox says:

    Hund muu ym hiidgui, sain saihnii tuluu setgeltei,etseg ehdee achlaltai, heruul uruulaas hol tiim yavbal erhiiduu zuv setgeltei hunii ym ayandaa tegshreed irdeg yumoo harj l bgaarai, sain yavah sanaaniih shuu!!!

  3. Seoul.zaluu. says:

    ухаантай бүсгүй бна.

  4. dotno says:

    dotno_2011@yahoo.com энэ хаягаар холбогдоорой.

  5. temka says:

    зүгээрээ, сайн сайханийг хүсье,

  6. tugsuu says:

    АМЖИЛТ

  7. setge says:

    сэтгэгдэл бичигсэд бугд тэнэгүүд

  8. V!TAM1N says:

    чамд амжилт хүсий

    Хүх гэдэг чин урмаар ургадаг ургамал юм

    оо бс сэтгэлийн амитан шдээ тэ алл

  9. 910L says:

    xэxэ миний никээр бас 1 залуу коммент бичдэг болциймуу хэхэ.Би уг нь эмэгтэй л юмсан.
    Захидлын эзэнд : Амжилт хүсье найзаа 30тай хөгшин гэж ярьж болохгүйээ,ид нас эхэлж бна бүх юм сайхан болно амжилт хүсье . Хүн хөрөнгө чинээгүй байж болноо гэхдээ сэтгэлээр баян яваарай!

  10. TG says:

    АМЖИЛТ

  11. angarag says:

    за тэгбэл хичээгээд байж дээ бүсгүй мин амжилт хүсиэдээ

  12. 910 says:

    gochoo-d

    эхнэртэй бас нууц амрагтай гэвэл юу гэж

  13. baagii says:

    uuriin amidralaa busdaas buu nuu

  14. baagii says:

    chamaig oilgoj bn erchuud shn huuhen harhaaraa untah hevthee urital bolgodog ni ihssen bh shig. hun yaj ch amidarch bolon shd hamgiin gol ni chamd eruul saruul shn zaluu nas bn bi yu gej bddog geech shn setgeltei bhad buh zuil shn bln gej boddog zayanii hani zam deer gedeg shn hani chamd taaran gedegt itgeltei bn bi odoo 32toi hen negniig hairlaj ter hairiinhaa tuluu amidrah yumsan gej ih muruuduh yum odooni zarim ohid ungu mungu harsan l humuus bh yum hund mungu az jargal erh chuluu avchirdaggui gej bi boddog hun haiaas turj hairaar amidarch hairiin tuluu uheh gej turdug gej bi boddog Bi bodohdo chi tednii umnu yamar ch gem hiigeegui uchraas uuriin amidralaa buu nuu hunii shn ni setgeldee bdg shd tiim humuus chinii hazuud busdiig doromjlodog bol chamaig ted hundlej chadahgui l bgaagiin shinj zuvhun uursdiiguu mundg humuus gej gaihuulj bgaa. CHi h heregtei shd sav tuuj yavaa hun ch seg bolson mashin unaj yavaa ch ted chin amidraliihaa tuluu l temtsej bgaa shd gej heleerei bi uuriin amidralaa bii nuu naiz mini uuriinhuuruu bai chamaig bgaagaar ni harlaj huleej abch chadahgui bgaa hun chamd hezeech hani bhgui mungunuus iluu setgel hun chanariig uzdeg huniig l hania blgooroi naizaa uudrug bgaarai chamd amjilt

  15. sarnai-d says:

    баян хүнтэй сууна гээгүй дүү нартайгаа хамт амьдралаа дээшлүүлж байгаад найз залуутай болно гэж бичсэн бна шдээ.

  16. Sarnai says:

    Тэгээд баян хүнтэй заавал сууна гээд хүлээгээд бгаам биз дээ….тэр залуус нь өөрийг чинь эгцэлж ч харах болов уу даа, гэхдээ л амжилт хүсье!

  17. tata says:

    зөв л явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж сайхан дуу бдаг даа. амжилт

  18. miigaamiigaa@yahoo.com says:

    þóíä ÷ áèòãèé ñàíàà çîâ. áîëîõ ç¿éë áîëäãîîðîî ë áîëíî. Ǻâ ÿâáàë 纺ëºí 纺ëºí çàìáóóëèí…

  19. DR says:

    zuv bodoltoi, shudraga busgui baina,cham shig busguichuud horvoo deer olon boltugai chamd amjilt husey

  20. ийй says:

    хурдан хүн амьтантай танилцахгүй бол хөгширлөө шдэ. тэгэж байтал 30 хүрэх биз гэж юун тайван хэлдгийнб дэ.

  21. uchral says:

    за тэгээд ажиллаад амьдраад нөхөр болох хүнээ хүлээгээд байж дэ.
    тэгээд хүний сайн эхнэр байж чадна гэчээд дараа нь янз янзын юм ярьж ийшээ захидал бичээд байв да. санасанаараа амьдраарай

  22. ganaa says:

    ………….

  23. bayaraa says:

    hi sain uu bvsgvi mine nadad uhaalag amidraliin tuluuu gsn emegtei taalagddag nadaa zaluu xvnd baij bolox bvx l zvil saihan amidral saihan ajil geed bgaa ch segelee xuwaaltsah uhaalag amidraliin zorilgotoi emegetei xvn vgvilegddeg bi emegtei xvniiig mash ix oilgoj xvndeldeg xvswel setgelee uudlaj yariltsahiig xvswel xeleerei xvssen ved chine setgeliig dem ugch xamt bhiig xvsej bna minii uu_zaluu@yahoo.com

  24. gochoo says:

    910 чи эхнэртэй юу?

  25. Smile says:

    Zuw bna end mail hayag utsaa uldeesen humuustei holbogdohgui gesn chini ih taalagdlaa, ooriin gesen bodoltoi busgui bna, chamd az taarah bhaa, gudluck

  26. gerel says:

    сайн уу чи бид 2 чинь бас усний дусал шиг амьдралтай юм бна шүү би бас л боломжийн амьдарч бгаад гэр хороололд сүүлдээ 5 ханатай гэрт хуртэл амьдардаг байсан харин ээж аав минь хүний толоо гэж хүн болгонд тус дэм болдог байсан тулдаа хоосон хонож байгаагүй би ч өөрөө хүнд нээх муу санахгүй аль болох л туслахийг л хичээж ирсэн ядуу байж гэр хороололд ам#драна гэдэг н гол н биш чиний сэтгэлгээ сэтгэл зүрх чинь баян байх ёстой юм шүү би өнөөдөрийг хүртэл сэтгэлийн баянаар ээж авийнхаа буянгаар бас гэр хороололд байхдаа сурсан ажилсаг байдлаараа амьдралынхаа төлөө тэмцсэний хүчинд би хунээс дутахгуй амьдарч нөхөр хүүхэдтэй ч болсон миний нөхөр намайг ядуу гэж голж байгаагүй хадмууд харин нилээн юм болсон ч одоо намайг ойлгоод хүндэлдэг болсон тэхээр чи анхнаасаа л хүний хайрийг татсан бол амьдралаа аль болох зөвөөр ойлгуулаарай амжилт хүсье

  27. sss67 says:

    Үнэхээр ухаалаг бүсгүй шиг санагдлаа. Амар хялбар замыг сонгоогүйд чинь бахархаж байна. Ийм сайхан бодол санаатай бүсгүйтэй азтай залуу суух байхаа. Өөр шиг чинь ухаалаг хэн нэгэн тааралдаад сайхан амьдраасай гэж хүсье.

  28. altmaa says:

    Өмнөх нийтлэлийг чини уншиж амжаагүй.Гэхдээ чи их зөв бодолтой ,сайн бүсгүй байнаа.
    Амидралын төлөө зөвөөр зүтгэсэн хүнд сайн сайхан зая,жаргах цаг ирнээ.Бидний монгол бүсгүйчүүд ихэнхи ни л чам шиг амидрах гэж зүтгэж яваа штээ.Хамгийн гол ни эрүүл энх,элэг бүтэн байх сайхаан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.