Охин чинь болзоонд явж эхэлсэн үү?

Ийм өдөр хэзээ нэг цагт ирэх л байсан. Таны бяцхан охин болзох насанд хүрснийг та анзаарсан уу? Хэдийгээр охин чинь таны хувьд жаахан хэвээрээ л юм шиг санагдаж болох ч тэр үе ард хоцорсон гэдгийг та хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Та нөхцөл байдлыг төсөөлж байна уу? Хэдийгээр ийм явдал өнөөдөр болохгүй ч  маргааш санамсаргүй байхад чинь л нэг залууг дагуулаад ороод ирнэ. Тэр чинь л таны бяцхан охин. Найз залуу нь гэмгүй юм шиг хэрнээ нүд нь зальтай харагдаад байна уу?  Түүний насан дээр та өөрөө ямар байснаа санаж байна уу? Та өөрийн эрхгүй хамгаалалтын байдалд шилжиж бяцхан охинд чинь энэ этгээд муу юм хийх вий гэж болгоомжилно.

Юуны түрүүнд тайван байдлаа хадгалахыг хичээ. Дараа нь нөхцөл байдалд зөв дүгнэлт өгөхгүй бол өчүүхэн жижиг алдаа охинтойгоо сөргөлдөхөд хүргэж мэднэ. Охинтойгоо болзож буй залуугын талаар илүү ихийг мэдэхийн тулд түүнийг мөрдөн байцаагчын асуултаар булахаас өөр хэд хэдэн аргууд бий.

Охиноосоо түүний тухай асуу

Хэдийгээр маш энгийн асуулт боловч өөрийг чинь тэнэг байдалд оруулж болзошгүй. Гэвч тэр танд үнэнийг ядаж л үнэнд ойртох зүйлийг хэлнэ.

Асуулт асуух, шаардах хоёрын хооронд маш их ялгаа байдгийг сана.  Хэдэн цагын турш найз залуугынх нь тухай асууж залхаах хэрэггүй. Хоёулхнаа байх тохиромжтой үеийг сонго.  Машинаар хол замд явж байхдаа эсвэл гадуур хооллож байхдаа асуу. Гэхдээ муу цагдаагийн дүрд тоглох хэрэггүй.

Хамгийн чухал зүйл бол болзооны талаар охинтойгоо илэн далангүй ярих.  Түүнтэй шударга нээлттэй ярилцвал тэр өөрийг чинь тэвчээртэй сонсоно гэдгийг ухаарна. Энэ нь түүнд сайн шийдвэр гаргахад нь ч нөлөөлнө.

Найз залуутай нь ганцаарчилж уулз

Түүнийг сайн таних хамгийн сайн арга бол нүүр нүүрээ харан ярилцах.  Охиноо байхгүй үед  ярилцаарай.  Гэхдээ энэ бол түүнийг  харанхуй гараашт оруулан ярилцах тухай биш юм. Эхний тактик бол таны бяцхан охиныг оройтуулсан тухай яриа байх болно.

Түүнийг юм хийхэд туслахыг гуй. Гэхдээ зөвхөн та хоёр л байх хэрэгтэй. Юм хийх үедээ яриагаа таслахгүй байхыг хичээгээрэй. Түүний сонирхлыг татах зүйлийн тухай ярь. Ийм яриа түүнд  уйтгартай санагдаж болох ч хамгийн гол нь нээлттэй байлгах нь чухал.

Хэрэв тэр таг дуугай биш л бол аль болох яриулахыг хичээ. Магадгүй тэр өөрийнхөө амьдралыг, юу хүсч мөрөөдөж явдгаа ярих болно.

Охиныхоо  найзуудаас нь асуу

Охид найзынхаа үерхэж байгаа залуугын талаар үргэлж үнэнийг хэлдэг. Гэхдээ найзаасаа далдуур. Тэд түүний талаар юу гэж бодож явдгаа хүн болгонд ярьж явдаг. Тэдний амнаас та охиныхоо танаас нуусан зүйлийг ч олж мэдэх боломжтой.

Хэрэв охин чинь найзуудтайгаа ирвэл түүний дэргэд тоглоом шоглоом маягаар найз залуугынх нь тухай асуу. Энэ үед тэд залуугын талаар муугаар хэлэхгүй . Ялангуяа охины чинь дэргэд. Тэдний ярианаас хэрэгтэй мэдээлээ олж авахыг хичээ.

Түүнийг Facebook-ээс хай

Дэлхий нийтийг хамарсан гайхалтай вэб дээр жаахан ажиллахад буруудахгүй. Учир нь таны хайртай охин асуусан байлаа ч хайр дурлалынхаа тухай танд ярихгүй. Найз залуу ч мөн адил. Гэвч та Facebook- ээс түүний найз нөхдийн талаар багагүй зүйлийг олж болно. Хэрэв түүний вэб хуудас хоосон байвал тэр хүмүүст үзүүлэхийг хүсээгүй учираас шинээр эхэлсэн гэсэн үг.  Та бүртгүүлэхдээ түүнээс найзууд болох хүсэлт явуулж, хуурамч нэрээр орж болохгүй. Ялангуяа эмэгтэй хүний нэр хэрэглэж огт болохгүйг сана.

Охиныхоо болзоог үнэлж дүгнэх нь таныг ядаргаатай этгээд болгож магадгүй. Тэр залуу охинд чинь огт тохирохгүй этгээд байхыг хэн мэдэх билээ. Нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажигласнаар байдлыг хэзээ ч дордуулахгүй.

1 Comment

  1. aaa says:

    хэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.