Виагра-тай аалз

Хүмүүс ихэвчлэн унтлагын өрөөндөө аалз байхыг харвал хурдан далдруулахыг хичээдэг. Харин шинэ судалгаанд итгэвэл бид орныхоо хажууд “аалз” хадгалах хэрэгтэй болжээ.

Өнгөрөгч онд “Дэлхийн хамгийн хортой аалз” гэх тодотголоор Гиннесийн номд бүртгэсэн “Бразилийн тэнэмэл аалз”-ны хоронд эрчүүдийн чалхыг сайжруулдаг найрлага бүхий бодис байдгийг эрдэмтэд тогтоосон байна.

Шинжлэх ухааны нэр нь “Phoneutria nigriventer” хэмээх эл аалз Бразилиас гаралтай бөгөөд тор буюу үүрэндээ тогтдоггүй байнга хэсүүчилдэг болохоор тэнэмэл аалз гэдэг. Түүнээс гадна нутгийнхан эл аалзыг “зэвсэглэсэн аалз”, “гадилын аалз” гэх зэргээр нэрлэдэг байна. Учир нь хамгийн хортой, догшин эл аалз ихэвчлэн гадил жимсэн дээр үзэгддэг.

Энэ аалзны хор тун хүчтэй бөгөөд хатгуулсан хүнд олон сөрөг шинж тэмдэг илэрдэг ба эрчүүдийн бэлэг эрхтэнг дөрвөн цагийн турш хөвчрүүлдэг аж.

АНУ-ын Жоржиа мужийн анагаахын коллежийн хэсэг эрдэмтэн үүнийг анзаарч судлан бататгажээ. Судалгааг явуулсан эрдэмтдийн багийг ахалсан, доктор Кениа Нунесийн “Сексийн эрүүл мэнд” сэтгүүлд нийтлүүлсэн мэдээлэлд “Phoneutria nigriventer”-ийн хор олон төрлийн хорт бодисоос бүрддэг, эл маш баялаг хороос хүнд хэрэгтэйг нь авч харьцангуй өндөр үйлчилгээтэй виагра хийх боломжтой” гэжээ.

Түүнээс гадна эл аалзны хоронд агуулагдах тэдгээр хорт бодис өөр өөр хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд олон төрлийн өвчнийг дарах эм ч хийх боломжтой аж. Доктор Нунес тэргүүтэй багийнхан зөвхөн приапизм (дахин дахин хөвчрөх) найрлагыг судалсан байна. Эл ашигтай найрлагыг хороос ялган авах нь зөвхөн цаг хугацааны асуудал болжээ.

Харин байгаль дээр халуун орны уг аалзанд хатгуулсан хүн хорны эсрэг эмчилгээ хийлгэхгүй бол халуурах, бэлэг эрхтэн нь удаан хөвчирснөөс булчингийн хяналт сулрах, бие хүчтэй өвдөх, амьсгал давхцах зэрэг үндсэн шинж тэмдэг илэрдэг ба хүчилтөрөгчийн дутагдалд орж амиа алддаг гэнэ.

Уг аалзнаас ялган авсан ашигтай найрлага сексийн үйл ажиллагаа доголдсон эрчүүдэд ач тусаа өгөх боломжтойг эрэгчин хархан дээр хийсэн туршилтаар нотолжээ. Аалзны өөрийнх нь хор түүнийг бэлгийн сулралд оруулдаггүй аж.

10 гаруй см урт, найман хөлтэй энэ аалз зөвхөн төв болон өмнөд Америкт амьдардаг байсан бол хэдийнэ АНУ, Канадад үржүүлэх болжээ. Түүний дээрх шинж чанарыг тогтоохоос өмнө олноор нь устгадаг байж. Вашингтоны “Burke” музейн аалз асрагч Род Крофордын мэдээлснээр уг аалзанд жилд дунджаар 7000 орчим хүн хатгуулдгаас ердөө 10 нь л амиа алддаг гэжээ.

2 Comments

  1. heyhoney says:

    hornoos ni ter beleg erhtend nolootei hesgiig ni yalgaj avaad viagra buteehed ch neleen tsag oroh bhdaa
    tsag hugatsaanii asuudal gehiig bodhod sain l sudalj bgan bndaa

  2. WARWAR says:

    1 хатгуулахсан тэгээд 1 удаадаа 4 цаг гэвэл болж байна шүү кэкэкэк

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.