ДОХ-ыг хүн бий болгожээ

Ян Гүрни. 2003.06.22

Америкийн нэрт хуульч АНУ-ын засгийн газрын эсрэг Калифорни мужийн Холбооны шүүхэд гомдол гаргажээ. Гомдолд засгийн газрын захиалгаар ДОХ-ын вирусыг хиймлээр бий болгож нэгдсэн улсад үйлдвэрлэсэн хэмээн буруутгажээ.

Мэргэжлийн хуульч, ДОХ судлаач Dr. Бойд Е. Грэйвс ЖэйДи 2003 оны 6 сарын 27-ны өдөр 02 CV 02396 тоот бүртгэлтэй хэргийг Сан Диегогийн шүүгч Жефри Т. Миллерийн өмнө дэлгэн тавьжээ. Энэхүү шүүх хуралдаанаар Грэйвсийн нотлохыг хүссэн зүйл нь ДОХ өвчнийг үүсгэдэг вирусыг америкийн лабораторид 1962-1978 оны хугацаанд хиймлээр бий болгосон гэсэн асуудал байлаа. Өмнөх жилийн 11 сарын 27-ны өдөр АНУ-ын Эрүүл мэндийн Яам ба Хүмүүнлэгийн алба Грэйвсд АНУ-ын засгийн газрын эсрэг Нэгдсэн улсын Холбооны шүүхэд гомдол гаргах 60 хоногийн хугацаа өгчээ. Грэйвсийн нотолж буйгаар түүний гарт Афроамерикчуудын эсрэг биологийн террорист дайралт хийхэд ДОХ-ын вирусыг санал болгосон засгийн газрын зуу зуун баримт байгаа ажээ.  Энэхүү хэрэг 00-9587 дугаартайгаар АНУ-ын Дээд шүүхэд хүргэгджээ.

Судлаачид удаан хугацааны турш ДОХ үүсгэгч вирус (HIV) нь хүн ба хүн төст амьтадын “төрөл хоорондын эвцэлдээний” дүнд үүссэн гэж таамаглаж байлаа. Сармагчинд байдаг дархлалын хомсдол үүсгэгч вирус (SIV) хүний биед шимпанзе сармагчны цусаар дамжин ан хийх үед болон махыг нь хүнсэнд хэрэглэх үед халдварлан, хожим нь  хувьсамжид орж HIV вирус болон хувирсан байх гэж үзэж байв. Гэвч энэ таамгийг бүгд хүлээн зөвшөөрдөггүй байжээ. HIV-AIDS буюу ДОХ  үүсгэгч вирусын гарал үүслийг хайх явцдаа байж болох хамгийн аймшигт дүгнэлтэнд хүрсэн Dr. Грэйвс ч гэсэн энэ таамгийг эсэргүүцдэг байна. Түүний үзэж буйгаар, вирус эрдэмтдийн бодож байгаа шиг шимпанзе сармагчнаас хүнд дамжаагүй, харин АНУ-ын засгийн газрын захиалгаар эрдэмтэд, эмч нарын ажлын үр дүнд бий болсон ажээ. Грэйвс нэгэн бодит баримтыг цохон тэмдэглэсэн нь 1984 оны 4-р сард АНУ-ын патентын албанд Dr. Роберт Галло өөрийн “зохион бүтээсэн” вирус  HIV-AIDS-ыг 4.647.773 дугаартайгаар  бүртгүүлсэн явдал байлаа. ( http://www.uspto.gov/patft/index.html ).

Грэйвсийн үзэж буйгаар шинжлэх ухааны баримтууд маргашгүй үнэнийг нээж байна. Түүний бичсэнээр:

„Вирус  HIV-AIDS нь Нэгдсэн улсын /U.S. Special Virus/ тусгай вирус  төслийн дүнд бий болсон хиймэл биобүтээгдэхүүн юм. Энэхүү онцгой вирусын хөгжлийг судлах нэгдсэн төсөл АНУ-д 1962-1978 оны хугацаанд хэрэгжсэн. 1971 онд  Dr. Роберт Галлогийн нийтлүүлсэн тусгай вирусын тухай баримтанд хүний дархлааны системийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх “вирусын хэсгийг” олж авахын тулд Нэгдсэн Улс хичээж байсан гэдгийг нотолжээ. Судалгааны төсөл тусгай вирусын генийн мэдээллийг амьтдад байдаг өвчин үүсгэгч Вишна хэмээх вирустай эвцэлдүүлэн өөрчлөхийн  зорьж байлаа”

1971 онд Галлогийн нийтлүүлсэн тусгай вирусын тухай баримт нь 1984 онд батлуулсан ДОХ үүсгэгч вирусын патентанд бичигдсэн зүйлтэй үг үсгийн зөрүүгүй тохирч байгааг Грэйвс цохон тэмдэглэжээ. 1981 онд Галло тусгай шинэ вирус хөгжүүлэх нэгдсэн төслийн  удирдагчаар ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

70аад оны сүүл, 80аад оны эхээр Сан Франциско, Лос Анжелес, Нью Йорк Сити зэрэг хотуудад ижил хүйстнүүдэд хийж байсан халдварт шар өвчний В вирусын эсрэг туршилтын вакцинд болон төв Африкийн хар арьстнуудад хийж байсан салхин цэцэг өвчний эсрэг вакцинд вакцин үйлдвэрлэгч Мерк компани “бэлэг” болгон тусгай вирусыг нэмж хийж байсныг Грэйвс нотолж байна. Үүний өмнөхөн өнөөг хүртэл мэдэгдэж байсан бүх өвчнөөс маш ялгаатай, халдварлах өндөр чадвартай, үхэлд хүргэх аюултай өвчин дэлхий даяар олон хүнийг хоморголон халдварласан байлаа. Исландын хониноос анх илрүүлж байсан Вишна вирусын лабораторийн хувьслын дүнд ДОХ үүсгэгч вирус /HIV-AIDS/ бий болсон гэж Бойд Грэйвс үзэж байна.  АНУ-ын  Аннаполисын Далайн Академийн хуулийн тэнхимийг төгссөн Грэйвс өөрөө 1992 онд ДОХ-ын вирус тээгч хэмээн оношлогдсон байна.

Тэрээр хэлэхдээ, “өнөөдөр намайг ДОХ-ын тухай маргааныг шийдсэн хүн мэт үзэж байна. Исландын хонинд өвчин үүсгэж байсан Вишна вирусын хэсгийг ДОХ үүсгэгч вирус агуулж байгаа гэдгийг харин хүмүүс мэдэхгүй байна.  Вишна вирусыг нацист Германы үед хиймэлээр  бий болгосон юм.”

“Хэргийг доод шатны байгууллагууд ДОХ-ын вирусын гарал үүслийн тухай баримт хангалттай бус, “ноцтой биш” хэмээн үзсэний дараа АНУ-ын Дээд шүүхэд хүргүүлсэн болно. ДОХ үүсгэгч вирусын гарал үүслийг хэн нэгэн “ноцтой биш” гэж үзэж байгаад итгэхгүй байна.”

Шүүгч гомдол гаргасан талд хэргийг шийдэхэд хангалттай баримт бий гэж Грэйвс итгэж байгаа бөгөөд хэрэв түүний талд шийдэгдвэл засгийн газар үүнээс өмнө хийгдсэн нууц туршилтуудын талаар бүх баримтыг дэлгэхээс аргагүй байдалд хүрч ДОХ үүсгэгч вирусын бодит гарал үүсэл ил тод болох болно гэжээ. АНУ өөрийн “Тусгай вирусын Төслийн” хариуцлагыг Америкчууд болон дэлхийн бүх хүн төрөлхтөний өмнө хүлээх болно.

НҮБ-ын ДОХ үүсгэгч вирусын /HIV-AIDS/ тухай мэдэгдэлд (UNAIDS) өнөөдөр дэлхий даяар ДОХ үүсгэгч вирус тээгч 45 сая хүн амьдарч байна.

(UNAIDS)-ын гүйцэтгэх захирал Петр Пиот хэлэхдээ:

„Эхний 20 жилд 58 сая хүн халдвар авсанаас 23 сая нь ДОХ өвчнөөр амиа алдсан“

2003 оны 6 сарын 27ны Нэгдсэн улсын дээд шүүхийн хуралдаанд  Грэйвсийн баримт нотолгоо амжилт олбол ДОХ үүсгэгч вирус АНУ-ын засгийн газрын шууд нөлөөгөөр эрдэмтэн эмч нарын гараар бүтээгдсэн гэсэн үг болох юм.

Хэрэв тийм бол хоёр асуулт гарч ирнэ:

1-рт Энэхүү үхлийн вирусыг яагаад, ямар зорилгоор бий болгосон бэ?

2-рт  Бид гэрч нь болж буй бүх дэлхийн биотерроризмын эхний шатанд АНУ хөгжил, үйлдвэрлэлийн болон химийн ба биологийн зэвсэгийг хэрэглэх  бүх дүрмийг зөрчин  ДОХ үүсгэгч вирусыг хэрэглэсэн үү?

http://www.boydgraves.com

www.boydgraves.com/news/061303.pdf

http://www.boydgraves.com/class/download.html

http://patft.uspto.gov

© copyright: Ian Gurney, 2003.

Ian Gurney бол радиогийн хөтлөгч, сэтгүүлч,  International Global Press хэвлэсэн “The Cassandra Prophecy-Armageddon Approaches” бестселлерийн зохиолч

ISBN: 0953581314. (www.caspro.com)

7 Comments

  1. minii l bodol says:

    bodood bhad ene n zuw ym bishvv delhiin hvn am arai dendeed bna hvmvvs heterhii soyljoj dain tulaan hiihn bagasch hvm am het hurdan ihesch bna harin manai delhii bidniig daahaargu boloh tsag ireed ban shuuud zer zewseg gewel uuriin uls n muhliin ermeg deer ochhod oirhon bolson tsag ve shde gants 1hen puujin bhad l bolloo harin ene doh gegch chimiigu hend ch hor urshigiig tohoh bolomjgu hvn amiig bagasgah onowchtoi sanaa ym shig

    ENE MINII L BODOL SHVV

  2. amka says:

    оо(Ps) чамайг дэмжиж байнаа.

  3. ... says:

    шуух хурал н батлахгу тэгэсхийгээд л хаачих байх ор ундэсгү гээд… хэрвээ батлагдвал энэ чин боооооон юм болно, дохоор ухсэн хумуусийн ар гэрийнхан дохоор увчтэй байгаа хумуус 58 сая гэх шиг боллоо эд нар бугд мунгу нэхнэ, эмчилгээний зардал сэтгэл санааний хохирол гээд дуусахгу тэхээр шуух мани хуний талд орохгуй тэгэс хийгээд л хаагдана,

  4. heyhoney says:

    bi 4 jiliin omno neg medee lel unshij bsiin NUB USA virusiig bii bolgoj afrik uudad vaktsin nereer turshsan gej

    ene virusiig hunii tentsvertei bdliig hangah gej buteesen gej bsan
    delhii deer 10 hun torj bhad 1 hun nas bardag gej uzvel delhii udahgui hunee bagtaaj chadhaa bolino uuniig tentsvertei bailgahiin tuld HIV iig buteesen gej sonosj bsiin gehdee batalgaagui yumand neeh itgehgui bnoo

  5. SEED says:

    Эхлэд өбчнөө тараагад тараа ни эмийг ни зарна.Цэвэр бизнэс айн.ВАЛАЙН..яг Компутэр дэр ч бас ялгаагүй ижил.

  6. oo(Ps) says:

    энэ ойлгомжтой асуудал камэрүны 2 иргэн дөнгөж ардчилал гарсан тэр үед яагаад мглд ирсэн бэ? соц улсыг үзхийг хүссэн бол орос бол ойрхон, тэгээд ч үзэх юм олон, энэ өол америкийн санхүүжилт, еропын болон америкийн баячууд дэлхийн хүн амыг хязгаарлаж өөрсдийн диваажинг байгуулах гэж элдэв зүйл сэдэж санхүүжүүлдэг тэрнээсээ илүү их мөнгө олдог тахиа гахайны ханиад … компютер бүтээгдсэн даруйд вирусийг нь бүтээсэн одоо бол вирусээр мөнгө олдөг болсон энэ бүхний цаана мөнгө хүний үнэргүй зан байгаамлдаа … энэ бүхний эхлэлийг европууд тавьсан цагаан гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүсийг дагаж далдагнаж байхаар өөрийн гэсэн үзэл суртал бахархалыг бий болгох цаг нь болсон юмуудаа

  7. WARWAR says:

    кэкэк тэгээд хүн гэдэг амитан саваагүй шүү үхэлээ хүртэл өөрөө зохиодог аан кэкэкэкэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.