Хүүхэд ба 9 цаг

Өчигдөр нэг аав: “Охин хүүхдээ 9 цагаас хойш хорих нь зөвүү, буруу юу” гэж асуусан байсан юм. Тээд тэр захиад бичсэн сэтгэгдлээ бусад хүмүүстэй бас хуваалцаж, саналыг нь сонсмоор санагдаад захиа илгээлээ.

Би охин хүүхэдгүй л дээ. Гэхдээ аав болсон л хойно хүүхдийн хүмүүжлийн талаар зөндөө судлаж, бодож, харьцуулж явна. Ганц төлөвлөж болдоггүй эд чинь энэ юм шив. Орой гаргаж байх уу болих уу гэдэг анх сонсоход нэг жижигхэн асуулт юм шиг мөртлөө уг үндэсийг нь бодхоор их том асуулт болж таарчийгаам кк

Охин үрээ хайрлаж байгаа нь энэ гээд бүх муу юм, муухай болгоноос болгоомжилж хорих маш дутагдалтай хүмүүжүүлэх арга гэж боддог болоод байгаа. Хүүхэд бодит амьдралыг л мэдэх ёстой. Тэртээ тэргүй аав ээж насаараа хажууд нь байж зөвлөж, хамгаалж өмгөөлж, урдуур нь орж чадахгүйгээс хойш амьдрал ямар байна тэрийг л мэдрүүлэх ёстой, бэрхшээл тулгарвал яаж ёстойг өөрөө л олж мэдэх ёстой. Хүүхэд аав ээж ах дүүс нь хажууд байгаа, туслаж дэмжих бололцоотой үедээ л харин ч их юм үзэж, туулах ёстой юм шиг бодогддог. Манайхан харин эсрэгээрээ хажуудаа байхад нь бүхнээс хамгаалж байгаа нь энэ гээд юунд ч хүргэхгүй алдаа дутагдал гаргуулахгүй, зовлон зүдгүүр амсуулахгүй, хүнтэй хавьтуулахгүй байж байгаад, амьдралд гараад хүнтэй нийлээд, ямар нэг зовлон тулгараад, сэтгэл нь өвдөөд жинхэнэ тусламж хэрэгтэй болсон үед нь хажууд нь байж чадахгүй болсон ч юмуу боломжгүй болцон байдаг. Тэр үед л охин гэлтгүй, эрэгтэй хүүхэд ч их шанална.

Тэрний оронд харин ч эсрэгээр нь байлгах хэрэгтэй. Мэдээж ямар ч хяналт, замбараа цадиггүй сул тавиад, юу дуртайг нь хийлгэ гэсэн үг биш лдээ. Найз хөвгүүнтэй болог, тэрэнтэйгээ муудалцаг, сайдаг, маргалдаг, уйлаг, насанд хүрсэн бол архи амсаг, тамхи татаж үзэг, секс хийг. Тэртээ тэргүй энэ бүгдээс насаараа зугтааж чадахгүйгээс хойш. Би замбараагүй энэ бүгдийг хийлгэ, дэмж, сайшаа гэж огтхон ч хэлээгүй шүү. Энэ бүхнээс зугтаснаар, эсвэл бултаснаар алдаа гардаггүй гэдгийг л би ойлгосон. Харин эртнээс бэлтгэлтэй, мэдлэгтэй, өөртөө итгэлтэй, аав ээждээ хайртай бол өсвөр нас өнгөрөөд амьдралд хөл тавьсан ч алдаа гаргах нь бага. Чи охиноо гэлтгүй хүүгээ ч гэсэн сексээс зугтаалгаад, хориод, хянаад жирэмсэн болох ч юмуу өвчин авах эрсдэлээс хамгаалж чадлаа гэж бодьё. Гэхдээ чи байнга хажууд нь байж чадахгүй.

Нэг л өдөр чиний гараас гарна, амьдралд гарна, их сургуульд орно. Тэээл ямар ч мэдлэггүй, өөртөө итгэлгүйгээсээ сургуулийхаа ч юмуу хүрээнийхээ нэг олиггүй амьтанд ашиглуулаал хүүхэдтэй боллоо. Энэ бол хамгийн түгээмэл жишээ шүүдээ. Тэрний оронд охинтойгоо ярилц. Гэхдээ битгий байнга зааж зааварла, тушаа. Зүгээр л ярилц. Хүн яагаад секс хийхийг хүсдэг, ямар нэг байдлаар секс хийх шаардлага гарсан бол яаж ч байсан, юу ч болсон хамгаалалт хэрэглэх, эрэгтэй хүн юу хүсдэг, эмэгтэй хүн юу хүсдэг, яадаг ийдэг гэээл. Мэдээж хэцүү л байхлдаа. Би гэхдээ хүүхдээ юм ойлгодог болоод ирэхээр шууд л ингэнэ гэж бодож байгаа. Тэрний тулд бид өөрсдөө маш зөв мэдлэгтэй, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэгэээд найз нөхөдтэй нь бас найз байлдаа. Чи өөрөө хүүхдийхээ найз бай лдаа.

Би ААВ, чи ХҮҮХЭД гэж хэзээ ч битгий харьц л даа. Яахав цагаан сараар л нэг өдөр тэгнэ биз. Бусад үед дандаа ойрхон бай. Найзуудыг нь гэртээ авчир, цуг бужигналдах боломж олго. Танай гэр тэдний цуглах дуртай газар болчихвол тэд нар ч баар сав гээд байх нь ч багасна. Клабд ч гэсэн орог лдээ. Бүжиглэг. Хөвгүүдтэй айлгүйтэг. Найзтай байг. Найз хөвгүүнтэй байг. Хамгийн гол нь алдаа гаргахад л чи хажууд нь түшиж байх ёстой. Тэрнээс, тээээээээр чамд хэлээгүй юу, ангалзаж алцайж явж байгаал ийм боллоо. Бүүүүүүүүүүр нэг ингэхэд байсым энэ тэр гэсэн шүү алдаа гаргахыг нь хүлээж байсан юм шиг хүйтэн юм хэлж болкү шүү. Харин чи түшээд авбал чамд итгэнэ, чамайг хайрлана, чиний сэтгэлийг хүндэлнэ. Тэр хүндэл чинь бас олон хүүхдийг буруу юм хийхээс нь өмнө за манай аав надад итгэдэг, аав надад хайртай гээд архи тамхи сексээс татгалзах шалтгаан ч болж болно. Энэ бүхэн чинь сэтгэлийн хувьд насанд хүрэхэд зайлшгүй давах ёстой, туулах ёстой шат шүү дээ. Чи энэ үед нь хориглоод, тэрийг нь зогсоогоод байвал, бие нь том болсон ч тархи нь жоохнороо л байна шүү дээ.

Ёоооооооё дэндүү урт зунгааралдсан юм болчлоо. Юу хэлкэээд байна гэвэл, хүүдэд алдаа гаргах боломж гарга, хүүхэд бэрхшээл зовлонг өөрөө туулах, шийдвэр гаргах чадвар суух боломж өг л гэж хэлэх гэсийм дааа кккк

Зиа тэээд энэ бол миний санал шүү. Хэнд ч тулган шаардаагүй шүү. Хүмүүс тээд эмзэгээр хүлээж аваад бөөн хараал ерөөл болчдын. энэ талаар бусад эцэг эхчүүд юу бодож байгааг сонсох гэсийн. Санал бодлоо хэлээд байгаарай.

Хүндэтгэсэн,
Nativist

17 Comments

  1. Malina says:

    за би ч бас эмэгтэй хүн учраас бичмээр санагдлаа. энд хүн болгоний л үзэл бодол өөр байх. Миний хувид би аав ээжийгээ намайг бага байхад мини орой үдэш гаргадаггүй байсанд ни одоо дотроо маш их баярлаж явдаг. Үнэндээ надад бага насний амидралд мини 1 ч хар толбо байдаггүй. Хүүхэд нас мини аав ээжийхээ хажууд л жаргалтай өнгөрсөн дөө. Тиймдээ ч би өөрийгөө жаргалтай хүн гэж боддог. Аав ээждээ маш их баярладаг. Үнэндээ бага насанд бяцхан охидоос хамаарахгүй эрсдэл гарах магадлал өндөр шүү дээ. Өнөөдөр найз нөхдийн үдэшлэг цэнгээн төрсөн өдөрт яваад биэ болоод сэтгэлээрээ хохирсон охид цөөнгүй. Тэдний буруугаас болоогүй байхад шүү. Тэгэхээр би юу гэх гээд байна вэ гэхээр эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтийг хэзээ ч сулруулж болохгүй. Ганц өдөр ганц цаг ч гсн. Мэдээж хараа хяналт гэдэг дээр учир зүггүй хориж цагдаж тэднээ гомдоохийг хэлээгүй. тэдэндээ ойлгуулж хаана юу хийж явааг н харж ажиглаж байх хэрэгтэй. Тэд дараа ни та нартаа талархана шүү дээ.

  2. mongolmaa says:

    sain uu?
    minii huwid bol manai geriihen namaig neeeh horidoggui bsan. gehde egch nar tegej ywdaggui bsan bolhoor bi ch bas tegdeg yum bn geed l neeh ywdaggui bsan. gehde manai aaw ih olon naiztai huntei saihan naizlaj chaddag hun l dee bi teriig ni haraad sursan gehiimuu bi ch gesen olon huntei niilj nuhurludug gehde olon huntei ywj bol baigaagui. uursduu l zuw ulger uzuulbel neeh horij tsagdaad baih shaardlagagui bhoo. harin ywah uyed ni hamt ywah humuusiig ni medchij bhad zugeer shd tgd itged surgachhwal alzahgui dee.

  3. jargal says:

    Сайн байна уу энэ нийтлэл их таалагдлаа хэхэ. би одоо 21тэй. намайг ер нь манай аав ээж 2 хорьдоггүй байсан дөө. 10 жилд бхад… тэглээ гээд надад бас алдаад басан юм алга л байна. би ер нь үр хүүхэддээ итгэдэг эцэг эхчүүд л нээх айхтар хориод байдаггүй байх гэж боддымөөө. би аав ээжтэйгээ найз залууэнэ тэрийн талаар 1 ч удаа ярьж үзээгүй… ер нь тэгээд юм болгон дээр л биеэ даагаад өөрөө өөрийнхөө амьдарлбг шийдээд л явжын. зарим хүмүүсийн эцэг эх хүүхдийнхээ амьдралд хэтэрхий их оролцох нь дэмий юм шиг санагддаг. эцэг эх насан туршид хамт байж зааж зөвлөхгүйгээс хойш өөрөө бие даах боломжийг өгсөн нь дээр гэж боджын доо

  4. bi bol bi says:

    Энэ нийтлэлийг нөхөртөө уншуулах юмсан,хэхэ… Эр нөхрийн хувьд ОК боловч эцэг хүний хувьд дутагдалтай зүйлс анзаарагдаад байдаг юм. Нийтлэл бичигчийн хувьд та тун зөв бодолтой сайн аав, сайн нөхөр байнаа.

  5. Zochin says:

    Тийм шүү бичсэнтэй чин санал нэг бна, их зөв бодолтой болжээ одооны залуу аав ээжүүд. Хүмүүжил гэдэг гэрт хорисноор төлөвшдөггүй юм, хүүхдийг багаас ни амидралын сайн мууг таниулж, өөрөөр ни ухааруулж байж хүн өөрөө төлөвшинө. Харин зөв төлөвшихөд эцэг эх туслах хэрэгтэй. Хамгийн гол ни хүүхэддээ итгэ!

  6. Sanaa says:

    Одоо амьдралд гараад ирэхээр нөхрөө хуурья барья, өөр хүн ямар байх бол ч гэдэг юмуу тийм хөнгөн бодол орж ирэхгүй. Ер нь хорихгүй байх нь зөв шүү.

  7. Sanaa says:

    Би харин эсрэгээрээ ээждээ их баярлаж явдаг. Миний ээж тийм их ухаантай хүн биш байтлаа надад хамгийн их хэрэгтэй зүйлийг хийсэн гэж би бодож явдаг. Би бага байхын эрэгтэй хүүхдийн өөдөөс ч харж чаддаггүй тийм ичимхий хүүхэд байсан. Даруу гэхүүдээ. Гэхдээ 10 жилдээ онц сурдаг,дараа нь Их сургуульд ороод хичээл гээд л гүйдэг байсан. Бидний үед ч тэгээд ингэж их нийлж барьдаггүй байлаа. 10 жил төгсөх үеэрээ ийш тийшээ бас явнаа. Найз охинтойгоо нийлээд, одоо санахад бас их зоригтой бүжиг энэ тэрд их ордог байсан байгаам. Тэгээд хүн амьтан урина, бүжиглэнэ. Хүмүүст таалагдаж байгаагаа мэдрэх сайхан байлаа. Нүдээ солонгоруулж ирээд л будна. Тэр нь их сайхан санагдана. Ер нь нэг тийм нас байдаг шиг байгаам. Ээж хорино гэж байхгүй. Бас намайг ийш тийшээ гарахад ёстой хорьж үзээгүй. Бүр 10 жилээ төгссөний дараахан хүртэл. Надад их итгэдэг байсан байх. Би ч итгэлийг нь огт алдаагүй, гадуур их л гардаг байсан. Хүн амьтантай бол унтаж барьж явна гэж байхгүй, зүгээр л сайхан дураараа явна. Тэгж байгаад их сургуульд байхдаа найз залуутай болоод тэгээд тэрэнтэйгээ анх удаагаа унтсан байх. Манай гэрээр ч тэр их ирнэ. Ээж маань тэгсэн үү ингэсэн үү гэж асуух ч юмуу миний хэрэгт орно гэж ер байхгүй. Сургуулт төгсөөд ажил дээр гараад үеийн залуустайгаа нийлээд бас хонуутаар аялалд их явна. Одоо надад эргээд санахад ямар сайхан дурсамжууд санагддаг гээч. Тэгээд бодохоор би их азтай. Залуу насаа ямар ч байсан дэмий өнгөрүүлээгүй. Ээж би өнөөдөр ирэхгүй шүү гээд хэлэхэд л хангалттай, харин хэлэхгүйгээр хонуутаар явбал ээжийн нойр хүрэхгүй. Аав ээж маань ингэх болов уу тэгэх болов уу гэсэн айдас байхгүй байх ямар сайхан. Тэгж явлаа гээд би замбараагүй явдалтай байгаагүй. Зөв хүнтэйгээ л аялалд явна шүү дээ. Тэгж хүн дээрлэлхэхээр эргүү хүмүүстэй бол нийлэхгүй. Тэр хэрээрээ би эрэгтэй хүмүүсийг маш сайн таньж мэддэг, тэдэнтэй харьцах чадвар сайн суусан байх. Хамгийн гол нь ямар сайхан цаг хугацааг өнгөрүүлсэн гээч. Ээждээ би одоо хүртэл хэлдэг юм. Та ямар азаар тэгж хорьдоггүй байсан юм бэ гэж.

  8. Ramiraz Sanchez says:

    Zagalmaalsan etseg uzeech!!!! Oor yu ch gehev dee!!!

  9. хулан says:

    Намайг өсвөр насанд минь аав ээж маань гадуур гаръя, найз нөхөдтэйгээ оройтно гэхэд огт хориглодоггүй байсан. Харин яавал ямар үр дүнд хүрэх вэ гэдэг талаар сануулга өгөөд явуулдаг байлаа.Гадуур дотуур орой үдэш явлаа гээд би замбараагүй, замаа алдсан хүн болсонгүй.Харин өөрийгөө зөв авч явах хариуцлага өөрт минь л оногдож байгаа учраас илүү хэтрүүлэлгүй хэрээ мэдэж оройтдог байсан даа.Хүүхдийг хорих хэрэггүй гэж бодож байна.Харин эсрэгээр хорих тусам зөрүүдлэж, болохгүй гэсэн бүгдийг хийж үзэхийг хүсдэгийг би найзынхаа жишээн дээрээс мэднэ.Хамгийн гол нь жорыг нь тааруулж хориглоход эцэг эхийн ухаан мэднэ дээ гэж бодож байна даа би

  10. cahirmaa says:

    орой үдэш оройтно гэдэг дээр эцэг эхүүд охин хүүхдийг хүн амьтан дээрэлхэж бие сэтгэлийн шарх үлдээх вий дараа нь насан туршдаа хар толбо үлдээх вий гэсэндээ ингэж байна гэдгээ хар багаас нь ойлгуулж хэлэх ёстойгоос, зүгээр л ярьж хэлэхээс төвөгшөөж тэдэн цагаас хойш оройтхыг хориглоно гэсэн үгээр ам тагладагаа л болих хэрэгтэйшд,

    хүн амьтантай уулзаж учирч болноо миний хүү, харин ч олон хүнтэй танилцаж нийгмийн идэвхтэй бай, оройтох болбол утасдаад хэлчих ээж аав нь очоод авчина гэвэл ондоошт, тэрнээс эцэг эхүүд оройтож болохгүй гэдэг ганц үгээрээ хүүхдэд хэн нэгэнтэй найзлаж нийгмийн идэвхтэй амьдарч болохгүй даруу төлөв гэртээ сууж байх ёстойн байна гэсэн буруу ойлголт өгөөд байдаг.

    тэгэхээр эцэг эхчүүд энэ тэргүүнд оройтох гэдэг үгээ ямар утгаар ярьж байгаагаа өөрсдөө ойлгож байх хэрэгтэй. хар буруу санаатнаас хамгаалаад байна уу? эсвэл охин хүүхэд гэрээс гарахгүй даруу төлөв байх ёстой гэсэн санаагаар хэлээд байна уу гэдгээ ялгаж салгах хэрэгтэй байх.

    ойлгуулж ярилцахын оронд оройтож болохгүй ээ гэсэн үгээр ам таглана гэдэг хамгийн шилдэг залхуу бөгөөд мулгуу муйхар арга

  11. nujak says:

    гэр бүл хүмүүжил иx чуxал.аав ээж хүүxдүүдтэйгэ маш сайн үрилтсаж дотно байх илэн далангүй байx xэрэгтэй

  12. Bo says:

    yag zov.iimel baih heregteishtee.estoi zov.yamarch buruutgah zyil alga.minii helii geed helj chaddagyi zyikiig bichchlee.sain bna.bi aavdaa eniigl oilguulah gej yil tamaa uzej baisan

  13. sainaa says:

    хүнийг сайныг ханьлан байж мэднэ ээ гэж…

    миний ээж буруу хүнээ сонговол энэ үрлээ /Би чамд хйартайгийн/ шиг хүүхэд тэврээд сургууульгүй хоцроно шүү гэдэг байсан.. сургуульгүй үлдвэл хажуу орцны нэг эгч шиг гэртээ л сууудаг хүн болчих байх гээл боддог байлаа даа хө…

    түүнээс 12 хүртэл ангийнхантайгаа маруужин долоож цэцэрлэгийн хашаанд элдэв ярьж сууж байгаал ордог хөгжилтэй хүүхэд нас байсымооо тэр үед чинь.

  14. shudraga says:

    deer bichsen hun neg ym buruu bicheed( bodood ) bna. olon huntei yvaldsanaar sain saihan bolohgui shdee naizaa. olnii dund yvsanaar ymnii sain muug olj hardag bhgui yu. uhaantai hun busdiin aldaan deer suraltsdag uhaangui hun uuriin aldaan deer surdag gej zuir tsetsen ug bdag daa. busdaar bol bi sanaa neg bna. hamgiin gol ni huuhedteigee chuluutei sain naiz ni, itgelt hun ni baij chaddag bh heregtei gej boddog…. mun ene zahiag bichsen hun mash ih bayarlalaa mash zuv bichsen bna.

  15. ..... says:

    За би өөрийнхөө тухай ярья.Би их олон хүүхэдтэй айлын хамгийн бага охин. Одоо бол нас 30 хүрсэн 2 хүүхэдтэй айлын эхнэр хүн.Манай гэрийн нэг хүмүүжил байсан юм.Орой бүрэнхий тасарсанаас хойш буюу өвөл бол 5 цагаас хойш хэн нь гадуур гардаггүй тийм л айл байлаа.Би ах эгч нарыг тийм хүмүүжилтэй болохоор тэгдэг л ёстой гэж бодоод хэзээ ч гадуур тэнэж явж байгаагүй.Гэхдээ би одооо тэгж байгаагүй дээ маш их харамсдаг.Орой үдэш тэнэдэггүй байсан болохоор надад найз нөхөд ч гээд байх юм байхгүй.Хүнтэй ч үерхэж үзээгүй байжаагаад нөхөрт гарсан.Тэгээд манай нөхөр заримдаа юу гэдэг гээч хохь чинь өмнө хүн амьтантай явалдаж үзэхгүй яасийн найз нөхөд ч байхгүй зржиг амьтан нтр гэж намайш гомдоох үед нь би хэтэрхий хүмүүжилтэй өссөндөө харамсдаг.Манай эгч анр ч мөн гадуур тэнэж яваагүйдээ хожсон юм алга.гадуур дотуур тэнэж хүн амьтантай явалдаж байж л хүнийг таниж суух ёстой юм байна гэдгийг одоо л ойлгож байна.Би харин охиноо өөр шигээ хүмүүжлээр хүмүүжүүлэхгүй.харин ч олон хүнтэй үерхэж жирэмсэн болоод өвчин авчихгүй л бол болоо гэж зөвлөнө гэж боддог.Харин би охиноо өөртэйгээ маш чөлөөтэй харьцуулж бүх юмаа нуулгүй ярьдаг болгоно гэж боддог.Одоо ч ээж намайг оройтлоо гэж 7 цаг болохд л утасдаж уурлахад нь миний уур хүрдэг.Намайг тэгж хориж цагдсанаараа ээж болон би юу хожсийн бэ.Манай нөхөр намайг тавлахад нь би үнэхээр өнгөрсөн амьдралдаа харамсаж гутардаг.Хүмүүжилтэй байснаара манай эгч нар болон би юуг ч амьдралаас хожоогүй харин ч хамгийн ихээр алдсан.Одоо бол би тэхээс тэгэх гэж заримдаа өөрийгөө албаар оройтуулдаг.Ганцаараа оффис дээрээ үлдэх ч юмуу…. зайлуул энэ нь наддаа л өнгөрсөн амьдарлдаа харамссандаа үүнийгээ нөхөж байгаа ухаантай юм.Хараад байхад манай ангийн ч юмуу таниж мэддэг хүүхнүүд/охидууд/ хамгийн их олон хүнтэй явалдаж байсан нь хамгийн сайныг нь олоод суучихдаг юм шиг санагддаг.Иимээс би бол охиноо том болсон хойноо орой үдэш чөлөөтэй гарч орхийг зөвшөөрнө.

  16. bada says:

    Zuw zuil bichjee. Bi iim bodoltoi etseg ehtei bsn bol baga zaluudaa hiisen aldaa maani hamaagui baga bh bsn bj dee gj bodoj bn. Ymar ch medleggui genen baisnaaraa l olon ch aldaa hiij hamag suuld n l uhaarsan daa.

  17. Ee chawaas says:

    Нээрээ энэ талаар сайн бодох естой шуу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.