Бүсгүй та эр нөхрөө залхаахыг хүсээгүй бол…

Хүний амьдрал янз бүрийн асуудлаар дүүрэн байдаг. Өөрөөр хэлбэл амьдрал өөрөө маш баялаг зүйл юм.

Учир нь зовлон жаргал, уйтгар гуниг, баяр баясгалан, гомдол цөхрөл, хайр, харуусал, үзэн ядалт, амжилт бүтээл, алдаа оноо гээд сайн муу бүхнийг өөртөө агуулсан байдаг шүү дээ. Иймд энэ бүхнийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Ялангуяа эмэгтэй хүн онохоосоо алдах нь их байдаг.

Эр нөхөртөө, найз залуудаа дэндүү хайртайгаасаа мөн хэт их зүйлийг амьдралаас хүсдэгээсээ болоод өөрийнхөө эсрэг том хана босгочихдог. Тэр дундаа өөрөөсөө болоод нөхрийгөө залхаах болон бусдад алдах явдал цөөнгүй гардаг.

Иймд бүсгүй танд гэж хэлэхэд:
– Хайртай хар хүнээ алдах бий гэсэн айдсаа дарж сурах,
– Уурлаж бухимдсан үедээ нөхөртөө уураа гаргахгүйн тулд спортоор хичээллэх,
– Хичнээн их стресстэй байсан ч гэсэн үргэлж эерэг сэтгэл хөдлөлөөр сольж байгаарай,

– Таны олон тооны хүслийг биелүүлж өгөхийг хайртаасаа бүү шаардаж байгаарай,
– Эргэлзээгээ тайлах үүднээс ямар нэгэн нотлох баримт бүү шаардаарай,
– Түүний найз нөхөд болон гэр бүлийнх нь гишүүдтэй нь холбоотой асуудлаар үргэлж ярих болон шүүмжлэн авч хэлэлцэхгүй байх,

– Амьдралын идэвхтэй байх,
– Үргэлж хяналт тавихаа болих,
– Амьдралын жижиг сажиг асуудлыг заавал нөхрийн гар харахгүйгээр өөрөө мэдээд шийдчихэж байх хэрэгтэй,

– Хааяа ээж шиг нь халамжилж анхаарал тавих,
– Дашрамд анхааруулж нэг зүйлийг хэлэхэд хэзээ ч учиргүй битгий хардаж байгаарай.

/Хань/

8 Comments

  1. bvsgvi says:

    нөхөр маань ийм болчоосой тэгвэл …

  2. me says:

    эрэгтэй хүн та хэн бэ. хаан юмуу бурхан юмуу. олигтойхон гэр бүлээ удирдаад авч явж чадахгүй. байж эмэгтэй хүн ийм байх ёстой гээд л олон юм шаардана. монгол эмэгтэйчүүд харин ч хамгийн тэвчээртэй ухаантай бүсгүйчүүд шүү. тэднийг хайрлаж амьдар. эсвэл гадны бүсгүйчүүдтэй амьдраад үз.хэцүүднэ дээ та нар…,

  3. Ulzii says:

    bi vneheer iim l ehner bna.nohortoo tangarag ogno shvv.herev tanragaasaa nytsval nohor maani yahaa ooroo shiid

  4. dul says:

    шаа гэж хэлье

  5. Ramiraz Sanchez says:

    Бас ядаргаатай юм шиг арааас н битгий залгаад байх хэрэгтэй!!

  6. tllll says:

    тгул гантс эхнэр биш нохор ч гсэн ийм бх ёстой биздээ

  7. heyhoney says:

    iim ehnertei bolchuul yu gej humuus salj bhav de teheer ger bul salalt emegteichuudees boldog geed helchii 😀 joke joke
    medeej yu gej tiim bhvde

  8. kkk says:

    ийм эхнэр байхуу…байвал суучхийнсан ккк

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.