Харь орныг мөрөөдөж, эх орондоо эмгэнэлт жүжигт тоглох нь

Үндсэрхэг үзэлтэй бүлэглэлүүд хөдөлгөөнд орж эхэллээ. Өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын Элчин сайдын яамны үүдэнд хас тэмдэгт далбаа, хятад хүний гарт амиа алдсан иргэдийн зургийг барьсан залуус жагсацгаасан. Герман офицерийн хувцас өмссөн ганц нэг хүн зогсч, сэтгүүлчид тэднийг тойрон асуулт асууж байв.

Жагсаалд Өвөрмонголын дунд сургуульд багшилдаг Н.Номина гэгч эмэгтэй ирсэн байлаа. Тэрбээр “Өвөрмонголд нөхцөл байдал айдастай, тайван бус байгаа учир би улс төрийн орогнол хүсч Монголд ирээд байна. Би тэнд дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан. Энэ сарын 11-нд Шилийн голын дунд сургуулийн 2000 гаруй сурагч малчдын эрх ашгийг хамгаалахын төлөө жагссан. Энэ үеэр нэг сурагчийг цагдаагийн машинаар дайрч хөлийг нь хугалсан. Одоо Өвөрмонголын Засгийн газраас төрийн албанд ажиллаж буй хүн бүрт нэг сурагчийг даалгаж өгсөн. Хэрэв чиний дааж авсан хүүхэд жагсаалд оролцвол ажлаас нь хална гэсэн чанга тушаал өгөөд байна” хэмээн ярьсан юм.

Түүний ярьсныг нотлох зургуудыг хэдийнэ интернетэд байршуулжээ. Тэр дунд хятад жолоочийн гарт амиа алдсан малчин залуу болох Мэргэний зэрэмдэглүүлсэн цогцос ч харагдаж байв. Ер нь Өвермонголд байдал ямар байдаг юм бол оо. Тэнд ажиллаж, амьдарч байсан монголчуудын ярьснаар биднээс илүү хятадуудад тааламжгүй хандаж чадах үндэстэн бол өвөрмонголчууд гэнэ. Наад зах нь оюутнууд нь “Бид сайн сурахгүй бол хятадуудын боол болно” гэсэн итгэл үнэмшилтэй байдаг гэсэн.

Тиймдээ ч өвөрмонголчууд хятадуудаасаа дутахааргүй ханз мэддэг байх тохиолдол бий гэнэ билээ. Бодитой эсэх нь тодорхойгүй ч Өвөрмонголын Багшийн сургуульд суралцдаг хоёр монгол оюутан “Босоцгоо миний Өвөрмонгол” нэртэй дуу зохион, интернэтээр цацсан нь хэдхэн сарын өмнө шуугиан тарьж байв. Одоогоор тэдний сураг алдарсан ч “Yоutube”-д буй эрх чөлөөг уриалсан дуу нь олны хүртээл болсоор байна. Эндээс харахад Өвөрмонголын залуу үе эрх чөлөөг хүсэмжлэх болжээ.

Үндсэрхэг үзэлтэй залуус өчигдөр дахин эсэргүүцлээ илэрхийлэхээр тохирсон байв. Гэхдээ тодорхойгүй шалтгаанаар жагсаал болсонгүй. Ямар ч байсан өнгөрсөн ням гарагт болсон жагсаалд оролцогчид хэсэгтэй тайвширч чадахгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Харин тэдний зорилгод нэгдэх монгол хүн хэд байгаа бол. Ням гарагт болсон жагсаалыг “Энэ чинь аль намынхан бэ” хэмээн сонжих иргэдтэй тааралдаж байлаа. Ямар ч байсан олны нүдийг этгээд хувцаслалтаараа хужирладаг неонацист залуус дэндүү ч гэлээ заримдаа хийх зүйлээ хийж чаддаг мэт.

“Улаан дэнлүү, хятад ханзтай гудамж Улаанбаатарт байх ёсгүй” гэж хуулиас гадуур хөдлөх зоригийг тэднээс өөр хэн гаргасан билээ дээ. Гэгээвчээр тусах сарны гэрэлд орон дээрээ ганцаар суун эх орноо боддог нэгэн эрийн тухай шүлгийг интернэтээс уншиж байсан. Тэр эрийг эр яагаад, баян тансаг амьдралын тухай бодолгүй эх орон гээч гарт баригддаггүй зүйлийг бодсон юм бол хэмээн гайхмаар шүү. Харин бид ямар байгаа вэ. Элдэв зүйл тайлбарлах бус зүгээр л ням гарагт болсон эсэргүүцлийн үеэр халаасны хулгайч утсыг минь “онилсон” байсныг бодохоор бачуурмаар санагдаж байна.

Хятадууд бидний нутагт ирж монгол хүнийг санаа амар дарлах боломжийг бид өөрсдөө олгосон гэхэд хилсдэхгүй. Гадаад орныг зорьсон монголчууд өнөөдрийн байдлаар 120 мянга орчимд хүрчээ. Мөн тэдний 80 хувь нь өнгөрсөн 10 жилд эх орноосоо мордоцгоосон. Тэдний ирэх цаг болсон баймаар. Гэвч тэдний цөөнгүй хэсэг нь эх орондоо буцаж ирэх бус “Монголд амьдрал байхгүй” хэмээн нэгнийгээ сэнхрүүлж суудаг гэнэ. Нялхаараа харь орныг зоригсод нь Монголоо мартана уу гэхээс буцаж ирэх нь юу л бол. Урд хөршид суралцаж буй монгол оюутнууд хятадуудын зааж буй түүхийн хичээлийг тэдний иддэг хоолноос нь илүү гайхдаг гэсэн.

Түүгээр ч зогсохгүй зарим дээрэнгүй хятад хүн “Чи манай мужаас ирчихээд яагаад англи хэлээр яриад байгаа юм” гэх нь ч бий гэдэг. Энэ мэт зүйлийг амралтаараа ирж найзууддаа ярих монгол залуус цөөнгүй. Гадагшаа л явах нь зөв гэж сэнхрүүлэх үйлдэлд бага ч гэсэн хяналт тавибал болдоггүй л юм байх даа. Америкт ирланд цусыг ямар нэгэн хэмжээгээр агуулсан хүн 60 сая байгаа гэдэг. Гэтэл Ирланддаа өнөөдөр зөвхөн гуравхан сая ирланд хүн үлджээ. Үүнд мэдээж ирландчууд маш ихээр эмзэглэдэг. Өнөөг хүртэл ирланд залуус Америкийг үлгэрийн орон мэтээр төсөөлсөөр байдаг гэсэн.

Тиймдээ ч өнөөдөр Ирландын нийслэл Дублин хот 80 мянган хятад цагаачтай болжээ. Эдгээр хятад иргэд өнгөрсөн 30 жилийн дотор л ирланд хэмээх тэрхүү жижиг арлыг эзлээд байгаа юм. Энэ мэтээр бид мянга, мянган иргэнээ гадагш илгээж, жил бүр хоёр сумын нутаг дэвсгэртээ тэнцэхүйц хүн амаа нийслэлд бөөгнөрүүлж байна. Дээр нь хөдөө үлдсэн цөөн хэдэн хүнээ харь иргэний гарт алдаж байна. Тиймдээ ч ядуу иргэд маань “махны үнэ нэмэгдлээ” гэх муу мэдээг сонсч залхахдаа “Солонгос улс руу визгүй зорчино” гэх утгатай өгүүлбэрийг өөрийн эрхгүй хүлээж байгаа. Дээр нь Монголын ажил олгогчид хятадуудыг ажиллах хүчээ болгохыг эрмэлздэг.

Харин бид энд барилга барихаас илүү Солонгос, Чех рүү явсан нь дээр гэж тэд үздэг. Ийм хүсэл өвөрлөн үй олноороо харьд одож их юм сурч, их мөнгөтэй болж ирээд байгаа нь дэндүү цөөн. Үнэндээ ихэнх хүн мэргэжлээсээ өөр зүйл хийж байгаа. Америкт л гэхэд монгол эмч ачигч, жорлон цэвэрлэгчээс хэтрэхгүй зүйлээр амьдралаа зогоож байна. Энэ нь эцсийн дүнд хувь хүмүүсийг маань Монголдоо ирэхэд санхүүгийн чадамжтай болгож байгаа мэт боловч үндэстний түвшинд аваад үзвэл эмгэнэл хэмээн оношлогдоно. Бид гадагшилж, харь иргэд Монголд минь үүрлэж байна. Урд хөрш хилээ хаачихна гэж айлгүй хүний нөөцдөө анхаарах цаг ирсэн юм биш үү.

Т.Есөн-Эрдэнэ

10 Comments

  1. zochin says:

    ene uneheer zuv. bid odoo mongoloo gj bodoh tsag irseen. bi odoo 18tai gadaadad surdag.anh ch mongol hereg bhkue gadaad garj amidarsan l deer gj boddog bla. gevch odoo bol eh oron gdg yamar aguu zuil bolohiig oilgood bna.nasnaasa ahadsan zuil yarijiij magadguie gehde l ene bol chin unen.mongoliin zaluuchuud odo niigemd unuudruur l amidardag bolj. unuudur buh yum zugeer ungurj bval ireedui bidend hamaagui gsn baidaltai.ene mongol suirvel hurdan ami amia bodood l zugtaahad bilen humuus zunduu.uul n ter zaluuchuudiin holboo ntr gd bdagda ter ntr n eh oronoo gsn tiim sedevtei legts ntr esvel yamar neg n baidlaar ene zaluuchuudad odoonii niigemd yu bolood bga uunii ur dagavar yamar boloh handlagtai bna gdgiid haruulj oilguulah heregtei bna.zaluuchuud yamar medee uzej sonin unshih bish delhiigees hol tasarchihsan humuus l bga.tiim bolohoor tednii ih ordog site esvel ter eldev doloon hereggui reklamniihan orond yadaj neg 10 sekundiin tednii sonirholiig tataj chadahaar reklam gargahad tur zasagaas tiim ih mungu shaardahku bizde. er n minii bodoloor zaluuchuudaa negtgej zuv zamruu oruulah heretei gj bodoj bna.tgd eh oroniiho tuluu gsn neg l zorilogtoi yumchin ter fashist bnu yu bna bug l negdej jagsatsgaaval arai ur duntei gj bodoj bna.tgd ter ulsiin ih hurliin gishuud ch ter eronhiilug ch ter nud chihee tagilaad suulgui er n ard tumen n yu sanal bolgoj bgaag neg avj heltsvel zuutei yumsan. uul n minii bodoloor erunhiilugchtuiholbogdoh yamar neg n site ch yumu shuudan ch yumu baival zugeer bna hun bolgon bish yuma ghd yadaj bulgem bolgonii asuult sanal bodoliig ilgeej huleej avah amar blnoshde .yadaj l num sumaar tsagaan ordong onilohku bha.

  2. ^_^ says:

    сэтгэл ярихад сэтгэл судлалын ном ч юмуу уншсан байх хэрэгтэй гэжүү.Чиний онол бодит байдал 2 чинь тэс өөр зүйл онол гэдэг чинь амьдрал дах бодит байдал дээр тулгуурлаж гардаг тэгээд ч маслоугийн шатлал ч бай платоны сэтгэл зүйн талаар уншсан илтгэл ч бай амьдрал дах зарим бодит зүйлээс өөр байдаг.Сэтгэл зүй,филсофи 2-т чинь хэдэн мянган онол бий тэр онолуудыг чинь ерөнхийд нь 200 болгон үздэг.Ягаад ийм олон онол байна бэ гэхээр бодит амьдралын хэв маягаас болоод ингэж олон онол гарсан.Гадаад ажлаж сурч байгаа хүмүүсийн дийлэнхийн массыг л энд бичсэн байна шдэ.Бичсэн тал дээр логик холбоо алдагдаагүй сайхан л бичсэн л байна.Ухаантай царайлах гээд хэтэрхий хичээгээд байх шаардлагагүй ухаантай бол аяандаа хүмүүс мэднэ.ЭР хүн шиг байж өөрийнхөө нандин зүйлийнхээ төлөө тэмцэж сур цагаан захтан минь

  3. huush says:

    Маслоугийн хэрэгцээний шатлалийн онолийг ч ойлгохгуй хумуус сэтгэл мэтгэл яриад хаачих ни вэ дэ? Гадаадад гарсан хун бурийг шал угааж, аяга арчдаг гэж ойлговол бас л уруусгул болно. Хумурсун тогоон дотроо сэтгэхгүй гэвэл гадаад гарч хэл сурч, хугжил дэвшилтэй танилцаж нуд тайлахад буруутах зуйлгу.

  4. huush гэж нэртэй коммент бичсэн хүнд хариу өгөх нь says:

    МОНГОЛЧУУДЫГ ХЯТАДУУД ОРЛОЖ БАЙГАА НЬ ҮНЭН ШТЭЭ. ЧИ ҮҮНИЙГ ЯАЖ ҮГҮЙСГЭЖ ЧАДАХ ЮМ БЭ. ТЭР БАЙТУГАЙ БАРУУН ЕВРОП ТЭР ЧИГТЭЭ АРАБУУДАД ДАЙНГҮЙГЭЭР ЭЗЛЭГДСЭН БАЙДАГ ЮМ. ЕВРОПТ ҮҮНЭЭС БОЛЖ Л НАЦИСТ ҮЗЭЛ ГАЗАР АВЧ БАЙГАА. ҮҮНТЭЙ АДИЛ МОНГОЛ ХЯТДАДУУДАД ЭЗЛЭГДЭЖ БАЙХАД ТЭНЭГ ХОГ ВЭ ЧИ. ХАМГИЙН ГОЛ НЬ ТӨР ЗАСАГ ГАНЦХАН БУРУУДААД БАЙГАА ЮМ БИШ. МОНГОЛ ИРГЭД ӨӨРСДӨӨ МОНГОЛОО ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙГАА ЮМ. ХЭРЭВ ХҮСВЭЛ ЮУГ Ч ХИЙЖ БОЛНО. ГЭТЭЛ ОРОСУУДЫН 70 ЖИЛИЙН ТУРШ МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙГ УГААСНЫ АЧААР ЗАЛУУЧУУД МААНЬ ГАДААД ЕВРОП Л ГОЁ, МОНГОЛ МУУХАЙ ГЭСЭН ГЭНЭН БОДОЛТОЙ ГАДАГШ ЯВЖ БАЙНА. ТЭГЭЭД ГАДААДАД ИХЭНХ НЬ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГЭЭД АВСАН ЦАЛИНГИЙНХАА ИХЭНХИЙГ ТҮРЭЭСНИЙ БАЙРНЫ ХӨЛСӨНД ТӨЛӨӨД ҮЛДСЭНЭЭР НЬ ХООЛЛООД ДУУСДАГАА МОНГОЛЧУУД АМЬДРАЛ ГЭЖ БОДДОГ ХЭРЭГ ҮҮ. ГАЙХМААР ЮМ.ТЭГЭЭД БАС ТЭР ХООЛ ХҮНС НЬ БАТАЛГААТАЙ ГЭЖ ХУДЛАА ХЭЛЭЭД ДАНДАА ГЕНЕТИКИЙН АРГААР ГАРГАЖ АВСАН КОФЕ ЦАЙ, ЗАГАС ҮХЭРИЙН МАХ, ТАМХИ, ТАРХИНЫ АЖИЛЛАГААГ СААТАЛД ОРУУЛДАГ БОДИС БОЛОХ НИТРАТТАЙ ЦЭВЭР УС, ЭЛДЭВ НОГОО ЖИМС ГЭХ МЭТ ҮРГЭЛЖЛЭНЭ ДЭЭ. ИЙМ ГЕНЕТИКИЙН АРГААР ГАРГАЖ АВСАН ЖИНХЭНЭ БУС БҮТЭЭГДЭХҮҮН 120 ТӨРЛИЙГ НЬ АМЕРИК ЗӨВШӨӨРДӨГ ГЭЖ БОДДОО ТА НАР. ЕВРОПТ БОЛ 16 -Г НЬ ЗӨВШӨӨРДӨГ. КРАНТНЫ УС ГЭЖ БӨӨН ХЛОР. ИФЙМДЭЭ ЦАГААН АРЬСТУУД МУУХАЙ ҮРЧГЭР АРЬСТАЙ БАС ЯАГАА Ч ҮГҮЙ ЭРТ ХӨГШӨРДӨГ ШТЭЭ. ЭНЭ БҮХЭН ТЭГЭЭД ГОЁ БАЙНА УУ. ХАРАМСАЛТАЙ ЭНЭ БҮХНИЙГ МОНГОЛЧУУД ОЛОНХИ НЬ МЭДДЭГГҮЙ_ ГОЁ ӨНДӨР БАЙШИН, ХҮНСНИЙ ЭРҮҮЛ БҮТЭЭГДЭХҮҮН ГЭСЭН ҮЛГЭРТЭЭ ИТГЭЭД Л ЯВААД БАЙДАГ ЮМ ДАА. ҮХЭР МОНГОЛОО ГЭЖ.

  5. Venera says:

    xөөе элгэмсүү чи xуний гараар могой бариулаx нь ээ гаргий биш гаргья!!!!! гэж уриалаач

  6. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ХАРИЙН ГОЛОГДЛУУДЫГ ХӨӨЖ ГАРГАА !!!!!!!!!!!!!

  7. huush says:

    Гадаад гарч буй монголчуудийг орлохоор хятдууд орж ирж буй мэтээр 2 тусдаа асуудлийг ядуухан холбох гэж оролдсон бичсэн уруусгул бичлэг байна. Хятдууд ганц Ирланд биш газар бур хаа сайгуй хогоороо байгаа. Дээдэх ни суудлаа олохгуй бол доодох ни гуйдлээ олохгуй гэдэг угийг санаж явахад илуудэхгүй.

  8. orhiin terguun says:

    bi ch gesen ali nasandaa harid ochij booliin hodolmor hiij eruul mendee mongoor solihgui bas bosgoson amidral eh oron ehner huuhdee ezengui orhij busdiin gariig haruulahgui……

  9. XaiR ... says:

    Зөв зөв.. даанч шийдтэй xариу үнэxээр алга даа! яамаар ч юмдээ…

  10. Амараа says:

    Үнэн үнэн үнэн үнэн үнэн үнэн үнэн бас дахин үнэн. Би гадагшаа явахгүй гэж бодож явгийн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.