Аав болж буй эрчүүдэд

ЖИРЭМСЛЭЛТ НЬ ИХЭВЧЛЭН ХАМГИЙН A3 ЖАРГАЛТАЙ ҮЕ БАЙДАГ БОЛОВЧ ЗАРИМДАА БАС БАГА ЗЭРЭГ АЙДАС ТҮГШҮҮР ТӨРҮҮЛЖ БОЛОХ ЮМ. ТА ЭХНЭР БОЛОН НАЙЗ БҮСГҮЙН ЧИНЬ ХУВЬД ЖИРЭМСЛЭЛТЭЭС ҮҮДЭН ГАРЧ БАЙГАА ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ. ТА ЖИРЭМСЛЭЛТИЙН ТАЛААР НОМ ҮНШИЖ, ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТАНД ЦУГ ЯВАХ ЗЭРГЭЭР ЭНЭ ТАЛААР ИЛҮҮ ОЙЛГОЛТТОЙ БОЛОХ ЮМ БОЛ ЖИРЭМСЛЭЛТ ТАНД ИЛҮҮ ТААЛАГДАХ БОЛНО. 

Эмэгтэй хүнд жирэмслэлт биеийн болоод сэтгэлийн маш их өөрчлөлт авчирдаг. Та эхнэрийнхээ зан аашийг минут тутамд өөрчлөгдөж байгааг анзаарах болно. Заримдаа аз жаргалтай заримдаа ууртай. Энэхүү хурдан өөрчлөлтүүд нь жирэмслэлтийн үед илэрдэг юм. Ихэнх хугацаанд эхнэр чинь ядрах байх.

Учир нь тэр гэдсэн дотроо бас нэгэн хүнийг тээж яваа гэдгийг санаарай. Эхнэр буюу найз бүсгүй чинь танд уурлаж байгаа хэрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Эмэгтэйчүүд л зөвхөн жирэмсэн байх үедээ сэтгэл санааны хямралд ордог биш юм. Эрчүүд ч мөн адил ийм байдалд ордог. Магадгүй та шалтгаангүйгээр сандрах, цухалдах үе гарч болно.

Үүнээс болоод та ямар нэгэн буруу үйлдэл хийж болох юм. Түүнтэй ярилцах, санаа бодол, мэдрэмжээ хуваалцах цaг гарга. Хэрэв та архи тамхи хэрэглэдэг бод эхнэр буюу найз бүсгүйгээ жирэмсэн байх хугацаанд түр тэвчих шаардлагатай.

Түүний ажлаас хуваалцахыг хичээгээрэй. Түүнд гэрийн ажил, цэвэрлэгээ хийх, дэлгүүрээс хүнсээ цуглуулах, хоолоо хийхэд нь тусла. Учир нь тэр бүх зүйлд хариуцлага хүлээхгүй бол сэтгэл амар байх болно. Жирэмсний сүүлийн саруудад гэдэс томорсонтой холбоотойгоор ядрах, түүртэх нь ихэсдэгээс гадна хөдлөх, тонгойход хүндрэлтэй болдогоос усанд орох, гутал хувцсаа өмсөх, хөлийн хумсаа авахад нь туслаарай.

ЭРЧҮҮД ЭХНЭР БОЛОН НАЙЗ БҮСГҮЙНХЭЭ, ТӨРӨӨГҮЙ БАЙГАА ХҮҮХДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНД, САНХҮҮГИЙН БАЙДАЛ, САЙН ААВ БАЙХ ЗЭРЭГ ОЛОН ЗҮЙЛД САНАА ЗОВОХЫН ХАЖУУГААР ТӨРӨЛТИЙН ТАЛААР Ч МӨН САНАА 30ВД0Г.

Судалгаануудаас харахад төрөх үеийн үр дүнтэй дэмжлэг нь төрөлтийг богиносгож үр дагавраас сэргийлэх ач холбогдолтой юм. Гэхдээ энэ нь шинэ нээлт бишээ. АНУ-ын Денвер хотын эх барих-эмэгтэйчүүдийн эмч Роберт Брэдли төрж байгаа эмэгтэйн хажууд төрөх өрөөнд нөхөр нь байх нь төрөлтийг илүү хурдан, хөнгөн болгодгийг тогтоожээ.

Учир нь эмэгтэй нөхрийнхөө дэргэд илүү тайвширч, өвдөлт нь багасдаг байна. Нөхрүүдийн хувьд ч эхнэр нь төрж байх үед зүгээр суугаад хүлээх бус илүү их зүйлийг хийх боломжтой юм.

Танд болон таны эхнэрт тус болох амьдрал дээр батлагдсан зарим саналуудыг дор сийрүүллээ.

• Тэр амарч чадаж байгаа эсэхийг мэдэх. Умай давтамжтайгаар агших буюу базалж өвдөх нь төрөлтийн хамгийн хэцүү үе юм. Түүнд базлалтын хооронд амрахад нь тусал. Зөвхөн хэвтээ байдалд байлгах бус бүх булчингаа суллан амрахад нь тусла.

• Түүнтээ хамт алхах. Алхах нь төрөлтийн хугаиааг 30%-иар богиносгодог.

• Түүнийг янз бүрийн хөдөлгөөн хийхэд нь тусал.

• Хүүхэд төрөх зам руу доошлоход эх нь бас тодорхой хөдөлгөөн хийх шаардлагатай. Магадгүй их өвдөлтөөс болоод тэр үүнийг хүсэхгүй байвал базлалтын хооронд өөр байрлал санал болго. цэх суух, зогсох, дөрвөн хөллөх, өвдөглөж суух, хана налах гэх зэрэг ашигтай байрлалууд байдаг. Хэвтэхийг зөвхөн бүр их ядарсан үед сонго.

• Массаж хийх. Түүний мөр хүзүү, гар, хөл, нуруунд нь иллэг хийж өг. Жирэмсэн үед үүнийг сайн хийж сурах нь төрөлтийн үед танд хялбар байх болно. Мөн нүүр, толгойд зөөлөн иллэг хийх, үсийг нь самнах нь өвдөлтийг багасгана.

• Нуруун дээр нь бүлээн жин тавьж өгөх.

• Тэр хангалттай шингэн ууж буй эсэхийг мэд. Хэрэв эмч нар шингэн уухыг зөвшөөрөхгүй бол мөс хүлхүүлж болно.

• Тав тухтай орчин бүрдүүлэхийг хичэз. Эмнэлэг бол гэртэй адилгүй. Нөхцөл байдалтай холбоотойгоор тохь тухгүй санагдаж болно. Төрөх гэж байгаа зарим ээжүүд эмнэлэгт ирэхээрээ дүлж чадахаа больчихдог.

• Сувалигчаас зарим зүйлсийг асуу. Тэд туршлагатай учраас юу хийхийг чинь хэлээд өгнө.

• Эхнэртэйгээ хүүхдийн тухай ярилц. Тэр юуны төлөө ингэж өвдөж байгааг нь сануул.

• Сувилагчийг ирэнгүүт эхнэртээ тавьж байсан анхаарлаа бүү сулруул. Тэд зөвхөн таныг эхнэртээ туслахад чинь л зөвлөгөө өгдөг хүн.

• Юу болж байгааг мэд. Заримдаа сувилагч эхнэрт чинь амьсгалын дасгал хэрхэн хийхийг зааж өгнө. Харин та энэ дасгал эхнэрт чинь тус болж байгаа эсэхийг зөөлнөөр асуу. Хэрвээ үр дүнгүй байвал сувилагчаас өөр дасгал зааж өгөхийг гуй.

• Түүнийг сонс. Юу түүнийг тавгүйтүүлж байгааг, юунаас айж байгааг мэд. Адреналины хэмжээ ихссэнээр базлалтыг удаашруулж өвдөлтийг улам ихээр нэмэгдүүлнэ.

• Эхнэртзэ ямар гайхамшигтай зүйл хийж байгааг нь хэл.

• Сэтгэл хангалуун бай. Төрнө гэдэг хэцүү ч хүүхэд төрнө гэдэг насан туршид хэзээ ч мартагдахгүй баярт үйл явдал юм.

Эмнэлэг рүү явахал авч явах зүйлс:

Хөвөн даавуун дотуур хувцас
Унтлагын хувцас буюу биед эвтэй өмд цамц

Оймс
Нүүр гарын алчуур
Гэрийн шаахай
Халаад

Хэд хэдэн ээлжийн дотуур өмд
Шингээлт сайтай ариун цэврийн хэрэглэл
Саван

Шампунь
Үсний сойз
Шүдний оо

Утасдах шаардлагатай хүмүүсийн дугаар
Аяга, Халбага

Эх сурвалж: “Эрчүүд ба эрүүл мэнд”

5 Comments

  1. irilash-d says:

    chi teneg mangaraa.aa ya ya chamaig bodood shunu law untahgui ee.unen gaj gar we

  2. Irilash! says:

    xaxa bi law yuni magad gd hdn belgewch awaad ochno haha

  3. tseenee says:

    bi, lam 2 uulhun um aa, avch yavah umaa bulaatsaldaad l heleed bn sh de, uulhun uulhun ……

  4. lam says:

    geriin shaahai gedeg chini chinii heleed bgaa taawchig bhaa

  5. би says:

    Таавчиг бичээгүй байна
    Толгой ороох альчуур бичээгүй байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.