Хайр дурлалын Вектор цагариг буюу Дэндүү зөрчилт гэр бүл хэмээвээс

Үүнийг үзэхээсээ өмнө манайх чинь ямар билээ гээд нэг бодоод үзээрэй. Дорнын зурхайн 12 жилийн хоорондох боломжит 144 харьцааны хувилбараас доорх 24 гэр бүл дэндүү зөрчилтэй буюу халтай, зовлонт гэр бүл юм. Үүнийг дорно, өрний дахины зурхайч, судлаачид шинжээд ВЕКТОРЫН ЦАГАРИГ гэж нэрлэх болжээ. Энэ бол гэр бүлийн ёс суртахуун, нэр хүнд, хууль зүйг үл тоомсорлон ердөө эзэн, зарцын зиндаанд хоорондоо харьцаж, нэг гэрт толгой холбосон эр, эм хоёр юм.

Master  Slave/Servant
Monkey
Rat

Snake
Monkey

Sheep
Snake

Tiger
Sheep

Ox
Tiger

Dog
Ox

Rooster
Dog

Cat/Rabbit
Rooster

Dragon
Cat/Rabbit

Pig
Dragon

Horse
Pig

Rat
Horse

Газар газрын зурхайч, судлаачдын бүтээлд дулдуйдан энэ талаар дэлгэрэнгүй өгүүлье. Эзнийг эхэнд тавьснаар:
#       эзэн    Зарц
1       бич     Хулгана
2       могой   Бич
3       хонь    Могой
4       барс    Хонь
5       үхэр    Барс
6       нохой   Үхэр
7       тахиа   Нохой
8       туулай  Тахиа
9       луу     Туулай
10      гахай   Луу
11      морь    Гахай
12      хулгана Морь
*2
24

Эдгээрийг судлаачид: “Ухаалаг сэтгэлгээнд захирагддагүй, хүсэл зоригоос ангид, ухамсраас гадуур үүсэн хөгждөг. Харилцаа нь хуйлралын хуулиар өрнөдөг учраас хаашаа хөдлөх гэж буй нь мэдэгдэвч, хөдөлгөөний шинж нь мэдэгддэггүй юм. Тийм болохоор эр, эмийн харилцааны шинжийг тийм гэхийн аргагүй байдаг. Энэхүү вектор гэр бүл, векторын харилцаа гэдэг нь тэнцвэрээ олж, бат тогтоход хэцүү эрчимт хүчний шуурга юм. Эдний амьдрал дарьтай торхон дээр сууж байгаа мэт дандаа түгшүүртэй байдаг.”

Эзэн, зарцын харьцаатай эр, эм учрахаараа чухам юу болдог вэ? Хувь хүнийг хамгаалж байдаг хамаг бүрхүүл нь эвдэрчихдэг. Хүн бие даасан нэгж байхаа больчихдог нь тодорхой юм.

Ийм гэр бүлийг үүсгэн аж төрж явсан алдартай хүмүүсийн амьдралаас сонирхуулбал үүнийг ойлгоход дөхөмтэй болох буй за.

Морин жилтэй Николай Чаушеску, гахайтай Елена Чаушеску хоёрын тухай өмгөөлөгч Теодореску шүүх хурал дээр: “Энэ хоёр бол хоёр толгойтой мангас болтлоо нэгдэн хосолсон юм.” гэсэн байдаг.

Түүнчлэн Есенин судлаач Илья Шнайдер барс жилтэй Айседора Дункан, хонин жилтэй Сергей Есенин нарын талаар: “Тэр хоёр хоорондоо төстэйн дээр нэг загвартай хувьцас өмсөнө, хоёулаа учиргүй авъяастай, хоёулаа сэтгэлийн их хөдлөлтэй, тэвчээргүй, хамаа намаагүй хүмүүс байжээ. Аль алиныгаа татах, түлхэх хүчтэй байлаа. Тэгээд ч дурлал нь гашуун төдийгүй жаргал-зовлон, зовлон-жаргал ээлжилж байв. Ондоо байх ч аргагүй ёстой л нэг наймааны бараа гэгч байсан юм.” гэсэн байх юм.

Зохиолч Жорж Санд хулганатай, нөхөр Алфред Мюссе нь морин жилтэй билээ. “Мюссе эхнэрээсээ хөндийрмөгц дурлалын захидал ургаж өгдөг байсныг бодохоор заяаны ханиуд гэмээр. Гэтэл хамт байхаараа зөрчилдөөд болдоггүй байв. Нэг бол Сандыг хардан харамлаж, урвалаа шарвалаа гэж хэрүүл шуугиан болно. Тэгснээ учиргүй эвтэй найртай янаг хайрын шимийг хүртэнэ. Их хачин хүмүүс байж билээ.” гэсэн нь буй. Манайхны хэлдгээр цусаа гартал зодолдоод, тосоо гартал тэврэлддэг байсан бололтой. Энэ бол вектор гэр бүлийн гол шинж байхаа! Жорж Сандын жинхэнэ нэр нь Аврора Дюпен шүү дээ. Консуэло зэрэг олон роман туурвисныг ч бид мэднэ дээ.

Вектор буюу дэндүү зөрчилт гэр бүлийн нэг онцлог нь холдохоороо хоёр биеэ үгүйлдэг атлаа цуг амьдарч чаддаггүйд байгаа юм. Жорж Санд нөхөртөө: “Чамаасаа үүрд хагацъя, хагацъя, чамайгаа орхимооргүй байна, чамтай дахин цуг баймааргүй байна. Надад хүсэх юм алга. Би чамайг дахин хүсэхгүй, тэгсэн ч чамгүй байж чадахгүй. Гагцхүү асар тэнгэрийн аянга ниргэж л нэг амирлуулах нь шиг байна намайг. Үүрд хагацъя, байж бай, салаад яв, харин намайг шаналаагүй яваа гэж битгий яриарай. Энэ л намайг бүр их шаналгана. Дурлал минь, амьдрал минь, зүрх минь, ах минь, цус махны тасархай минь зайл цаашаа, харин зайлахдаа намайг алчихаарай чи.” хэмээн бичиж байсан удаатай.

Бэрийн зурхайн үүднээс үзэхүл энэ хоёр вектоын цагаригны золиос болсон хэдий ч дурлал хайр нь дэлхийн уран зохиолын санг А.Мюссе “Зууны хөвүүний өчил”, Ж.Санд “Эр, эм хоёр”, Поль Мюссе “Луйза Коле”, “Эр хүн” гэсэн дөрвөн романаар баяжуулсан юм даа.

Куприны охин: “Ээжийн ярианаас үзэхэд (Мария Карловна хулганатай, аав Куприн нь морьтой) аав гэртээ ажиллаж чаддаггүй байжээ гэсэн юм бодогддог. Нэг хотод эхнэр, хүүхэдтэйгээ байсаар байж л зохиолоо бичих гэж нэг бол буурчийн газар өрөө хөлсөлж сууна, нэг бол Лавра, Даниловск тосгон, үгүй бол Гатчина руугаа явчихдаг байсан нь санахад хачин байдаг билээ.” гэсэн байдаг.

Хожим нь Ирина Одоевцевад Гумилёвын ярьсныг үзэхэд Гумилёв хөгжөөнтэй сайхан аж төрөхийг хүсэн мөрөөдөж байсан ч Ахматова хий дэмий хямран хийрхдэг байсан бололтой. Тэрбээр: “Анна надтай бахь байдгаараа л “дурлалын дайн” хийхийг бодож… намайг тарчлаан, хардах, эвлэрэх ээлжилнэ… түүнийг хорхойтой тоглоомоо орхих шинжгүй байхлаар нь…” гэж бичиж байжээ. Энэ бол гэр бүлийн амьдралд тохирохоор харьцаа биш бөгөөд үүнээс гарах ганц зам бол салах явдал мөн гэж зонхилох зурхайчид үздэг юм.

Санд, Мюссе нар хоёр жил болоод салахдаа Санд нь Мюссегээс нууцаар зугатаан төрсөн нутаг Ноанадаа очсон юм. Куприн Мария Давыдова хоёр салсан. Есенин, Дункан хоёрын дурлалыг Шнайдер гашуун дурлал гэсэн байдаг. Тэгээд ч Есенин амиа хорлосон. Могой жилтэй Маяковский эцсийнхээ хайрыг бичин жилтэй Вероника Полонскаяд өгсөн байдаг. Барс жилтэй Мерлин Монро үхэхээсээ өмнө үхэртэй Роберт Кеннедитэй учирч явсан юм.

Ёс суртахуун нь хүн төрөлхтний боловсруулсан биеэ авч явах хэм хэмжээ болсныхоо хувьд эрх чөлөөтэй, биеэ даасан хувь хүн болгонд хамаатай. Тэгвэл эзэн, зарц хоёрын ёс суртахууныг энэ цагариг хасдаг ажээ. Эзэн ёс суртахуунаа алдан эрээ цээргүй авирлан, хүйтэн цэвдэг сэтгэл гаргахад зарц бас л ёс суртахуунаа алдаж бүгдийг нь хүлцэн өнгөрөөнө. Зарц эзнээсээ хичнээн сүрхий байлаа гэсэн ердөө эзнээ мандуулах, хүчтэй, ухаантай болгох индер болохоос цаашлахгүй.

Зарц энэхүү индрийг сайн дураараа дээдлэх, хүндэтгэх сэтгэлийн үүднээс босгож өгдөг. Эзнийхээ дэргэд сайн талуудаа гаргах нь ховор. Тэгээд ч эзэн нь түүнийг гүйцэд үнэлэхгүй. Зарцаа голоод байдгийн учир энэ. Энэ бүхнийг вектор харилцааны илрэл гэж үздэг.

А.Дюмагийн хүү (ич) эхнэр Н.И.Нарышкинагийнхаа тухай нэг нөхөртөө: “Улс орон нь, хүмүүжил нь, орчин тойрон нь тэр ч эс хэл зугаа цэнгэл нь эвдэрчихсэн энэ нэг сайхан амьтныг дахин хүмүүжүүлэх сайхан ажилтай болоод байна даа.” гэж захидал бичиж байсан бол Ксения Куприна: “Мария Карловна гэгч ухаалаг, язгууртны хүрээний гялалзсан эмэгтэй Куприны агсам аашийг дарж, алдарт зохиолч болгох гэж заяажээ… Тэр үед Куприн номыг нь хэвлэдэг, дээгүүр улстай холбодог эхнэртээ талархах ёстой хүн гэж хүмүүс их ярьдаг байж билээ.” гэж дурссан байдаг.

Тэгвэл Гумилёв “Аннаг тийм авъяастай гэж би огт санадаггүй байсан. Хатагтай нар цөмөөрөө л төгөлдөр хуур дарж, шүлэг бичдэг шүү дээ.” гэж үнэн санаанаасаа гайхаж байсан бөгөөд ихээхэн тээнэгэлзэж байж нилээн орой эхнэрийнхээ суу билгийг үнэлсэн юм. Тэгээд бас: “Би их буруутай л даа. Үүнийгээ одоо ухамсарлаж байна. Би тэгсхийгээд л санаагаа буруулсан. Тэглээ гээд нүгэл болоогүй. Миний мөнхийн хайр сэтгэлд сайхан зохицож гэж би боддог. Анаа маань туйлын үнэнч байхыг надаас урваж байна гэж цөхөртлөө уйлж, тохуурхаж байна хэмээн айхтар уурладаг байлаа.” гэж И.Одоевцевад гэмшин ярьсан байдаг юм.

А.Мюссе 1834 оны 4 сарын 30-нд Сандад: “Өөрийнхөө ясан дээр ч болов чамдаа шүтээн босгохсон” гээд ондоо нэг захидалдаа “Чамдаа тэврүүлж байсан дурсамж маань ондоо эмэгтэйд ойртоход одоо хир саад болж байна. Хойшид ч их саад болох буй заа.” гэснийг үзэхэд энэхүү хосуудын шинж бага ч атугай тодорсхийх биз ээ.

Эзэндээ зарц нь өөрийн эрхгүй тэмүүлж, ид шидтэн лүгээ адил шүтэж явдаг. Энэ л түүнийг бишрэх, хүлцэх, нигүүлсэхийн суурь болдог. Тэгэвч эзэн нь тавихгүй бол зарц түүний гараас хэзээ ч мултрахгүй. Харин ч тэр нь зарцад дарамт  болж мэднэ.

Судалгаанаас үзэхэд энэхүү талхи-наас гарч чадсан зарц дорхноо л тийм гэр бүлтэй байхдаа санаа байвч сачий хүрээгүй зүйлсээ амжуулдаг ажээ. Хичнээн зовлонтой байлаа ч хамтдаа байхаар шийдсэн бол харин үе үе бие биенээсээ хөндийрч байх хэрэгтэй, хэрүүл шуугианаас зайлсхийх хэрэгтэйг айл гэр болохоосоо өмнө мэдэрсэн дээр хэмээн хэлэх хүн ч олон бий. Ийм харилцааны хувьд хайр дурлал асан дүрэлзэж, ихэд сонирхолтой өрнөдөг бөгөөд вектор хайр дурлалтай учирсан хосуудад хувьд зөвлөхөд хууль ёсоор батлуулахаар яарах хэрэггүй, хүүхдийн тухайд бүүр яарч болохгүй. Хэрэв хайртай хүүхдээ амьдын тамд амьдруулахыг хүсэхгүй л байгаа бол энэ нь дээр. Гэр бүл гэдэг тогтвортой байдал, бие биенийхээ эрч хүчийг хэмнэхэд оршдог бөгөөд харин тэдгээрийг үрэн таран хийхийг хэлдэггүй билээ.

Арга мухардвал хоёр тийшээ болохоос ондоо аргагүй. Гэр бүл гэгч эцэс төгсгөлгүй тулаан тулалдаан, зовлонт тачаал биш юм гэдгийг ухаарах хэрэгтэй биз дээ. Эзэн хэзээд зарцаа өрөвдөх ёстой. Хүн ямар өөрийн төрөх он жилийг шилж сонгох биш. Харин эзнээсээ салаад хонзогнох гэж л хэрхэвч болохгүй. Энэ бол нүгэл! Яагаад гэвэл энд та хоёрын буруу гэж огт байхгүй.

Similar publications in English
http://mvpyimao.wordpress.com/2009/11/01/vector-marriage-theory-in-astrology/
http://www.oocities.org/easthoroscope/vectorring.htm
in Russia
http://www.xsp.ru/sh/brak/vekt.php

9 Comments

  1. zzz says:

    yaaag unen bn. Minii medeh neg hunii amidral ter chigeeree nudend haragdchlaa. Gaihai ba Luu.

  2. sol says:

    medhed iluudehgui sedew bn thx

  3. Хам says:

    Шал худлаа. Тохиолдлоор таарсан хэдхэн хүний амьдралыг л жишээ болгосон болохоос цаана нь энэ зурхайгаас зөрж байгаа хэдэн сая гэр бүл байгаашдээ.. Орчин үед зурхайчаар амьдралаа заалгана ч гэж юу байхав дээ. Сэтгэл зүрхээ дагаж, хүн чанараа түшиж амьдрах хэрэгтэй. Тэгээд ч зөв явбал зөөлөн замбуулин шүү дээ. 

  4. aki says:

    ene gehdee tiim ch tugs medeelel bish bnaa, chinese zurhai nadad taalagddaggvi ym, yag manai mgl-n zurhai jaahan guiwuultsan ym shig sanagddag ym. yur ni bol hudlaa baidag chinese zurhai

  5. maludad gesen nohort says:

    yugaa ch medku olon 7n ym yarij bh ym a nree ene humuus chinese zodiac geed haraad uzeerei rat gej tsaanaasaa orchuulsan bhad ene hun yaaltai ch bilee mouse geed suuj bailtaa ch bishdee

  6. maludad says:

    Ene yur n hulgana jiliig arai doromjilj bnaa urt suultei hulgana bish uher ogtono sh d tgd der n rat gej orchuulsan bhiiin rat gedeg chin umhiii harh biz dee orchuulgaa zuv taviaach 12 jilee ch zuv hereglej chadahgui ded uyes ylamjlaltai

  7. beauty says:

    hudlaa bainaa

  8. hero says:

    manai ger buld naadah chin esregeeree bna.bi uher ehner bartai ch manai ehner namaig yaaj iij bgd l argandaa oruulchihdag yum

  9. horvoo says:

    zasssssssssssssssssss zailaa shal hudlaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.