Жижиг маргаан эерэг нөлөөтэй гэнэ

Английн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна. Судалгааны гол агуулга нь эрчүүд эмэгтэйчүүдийн хэн нь илүү худалч вэ?

Энэ судалгааны дүн гарахад эрчүүд өдөрт дунджаар зургаан удаа худлаа хэлдэг гэсэн бол харин эмэгтэйчүүд тэднээс хоёр дахин бага худал хэлдэг гэж гарчээ. Гэхдээ эрчүүд зөвхөн эхнэртээ бус эцэг эх, найз нөхөд, ажлынхан гээд эргэн тойрныхондоо бүгдэд нь тодорхой хэмжээгээр худал хэлж явдаг нь тодорхой болсон байна.

2000 орчим хүний дунд явуулсан энэхүү судалгаагаар ихэнх эрчүүд уусан согтууруулах ундааныхаа хэмжээг багасгаж ярьдаг бол эмэгтэйчүүд дурлаж авсан эд зүйлийнхээ тоог дардаг нь илэрчээ.

Мөн судлаачид судалгаанд оролцогсдын 83 хувь нь худал ярьж буй хүнийг мэдэрдэг гэдэгтээ итгэлтэй байдаг байна. Харин эрдэмтэд худлаа ярьж байгаа хүнийг мэдэх хамгийн сайн арга бол нүд рүү нь эгцэлж харах явдал гэж зөвлөж байна.

Худал хэлж буй хүн хэзээ ч хүний нүд рүү эгцэлж хардаггүй бөгөөд ихэвчлэн жишүү харж харилцдаг гэнээ.

Эцэг эх хүүхдүүд өдөрт дор хаяж гурван удаа ам муруйдаг гэнэ. Гэтэл хэрүүл өдөөгч нь ээж нар байдаг гэж Их Британийн судлаач Марк Де Нетто нотолжээ. Тэрээр нийтдээ 3000 өрхөд хийсэн судалгаан дээрээ үндэслэн ийм дүгнэлт хийжээ. Ихэнх ээж хүүхдүүддээ гэрийн ажилд оролцохгүй зочид буудалд байгаа юм шиг байна гэж буруутгадгаас хэрүүл үүсэх нь олон гэсэн шүү.

Хэрүүлийг ээжүүд эхэлдэг ч дэврээхэд гэрийн эзэд бас чамгүй хувь нэмэр оруулдаг байна. Судалгаанаас үзэхэд гэр бүлийн дундаж нь жилийн 91 цагийг хэрэлдэж өнгөрөөдөг байх юм. Ээжүүд хэрүүл үүсгэдэг нэг шалтгаан нь тэдний гэр бүлийн амьдралд гүйцэтгэх үүрэг их байдгаас болдог гэдгийг судлаач онцолжээ. Энд нэгэн анхаарал татахаар зүйл байгаа нь зурагтын сувгаа булаалдаж ихэнх хэрүүл гардаг байна.

Эзэгтэй нар өөрсдийгөө телевизийн цуврал үзэх бүрэн эрхтэй гэж үздэг бол аавууд спортын хөтөлбөрийг илүүд үздэг байна. Харин хүүхдүүд кино, реалити шоу үзэхийг хүсдэг. Үүнээс ашиг сонирхолын зөрчилдөөн үүсдэг гэжээ.

“Хэдийгээр айл бүрт асуудал байдаг ч гэр бүлийнхээ харилцааг бат байлгаж хадгалахад тухайн гэр бүлийн бүх гишүүд чухал үүрэгтэй. Нэгнийхээ үгийг сонсож сурах хэрэгтэй. Зарим жижиг маргаан гэр бүлийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх нь байдаг” гэж судлаач эцэст нь дүгнэсэн байна.

4 Comments

  1. anu says:

    kkkkk buten jild 91 tsagiig hereldej unguruuguud bhdaa yahav de hugjiltei iin

  2. happy says:

    kkk, erchuud iluu hudalaa yridag gedeg n unen shuu.

  3. Munhamidral says:

    Sonirholtoi niitlel bn.

  4. Ramiraz Sanchez says:

    Жижиг маргаан үргэлж шийдэлтэй бдаг болхоор эерэг бдаг бха л да. Ер нь тэгээд ч бага ч гэсэн маргаангүй амьдарал гэж бхгүй биз дэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.