Эмчид үзүүлэх хугацааг төлөвлөх

Эмчид ямар хугацаанд үзүүлж байж хэрэгтэй бэ?

Хэрвээ та хэвийн явцтай жирэмсэн бол
1. Эхний 7 сарын хугацаанд 4 долоо хоногт 1 удаа,
2. Дараагийн 1 сард 14 хоногт 1удаа
3. Cүүлийн 1 сард 7 хоногт 1 удаа үзүүлэхэд хангалттай.

Хэрвээ ямар нэг хүндрэлээс сэргийлэх шаардлагатай бол эмчийн зааснаар хэдэн ч удаа үзүүлж болно. Энэ бүхэнд та цааргалах юм байхгүй  эмчийн ир гэсэн хугацаанд очих хэрэгтэй.

Та жирэмсний хугацаанд ямар дэглэмтэй байх бэ?

А. Жирэмсэн эмэгтэй анхны үзлэгийн дараа ямар ямар шинжилгээ хийлгэх шаардлагатай байдаг бэ?

Үүнд:
· Цусны ерөнхий шинжилгээ
· Шээсний ерөнхий шинжилгээ
· Цусны бүлэг тодорхойлох
· Резус тохироо
· Цусанд сахар үзэх
· Вирусын шинжилгээ/В,С ХДХВ/
· Серологийн шинжилгээ
· Үтрээний наалдац
· Умайн хүзүүний эсийн шинжилгээ

Шаардлагатай  бусад шинжилгээнүүдийг эхний шинжилгээний хариуны дараа  эмч танд зөвлөнө.

Б. Хооллолт
· Уураг нүүрс ус, эрдэс бодис ба ногоог тохиромжтой байдлаар хэрэглэх
· Фолийн хүчил,төмрийн бэлдмэл

В. Tөрөлтийн ангилал
Жирэмслэлт болон төрөлтийн талаар мэдлэг олгох хичээлд гэр бүлийнхээ хүний хамт оролцоорой. Энэ хичээл танд хүүхдээ төрүүлэхэд бэлдэхэд тань тусалана.

Г. Амралт ба идэвхтэй байдал
Бүх өдрүүдэд хангалттай нойр авсан байх ёстой. Биеийн хүчний хүнд дасгалуудаас хол байж зөөлөн дундаж дасгалуудыг хийж байгаарай..Дасгал хийж байх үед Зүрхний цохилт 140 орчим байна. Зүрхний цохилт ихэсвэл дасгалынхаа багшид мэдэгдээрэй.

Д. Рентген зураг
Жирэмсэн үед рентген туяаны цацрагаас зайлсхийхийг ямагт хичээх хэрэгтэй. Рентген туяагаар ургийн мутаци үүсэх онцлогтой, хавдар үүсэх магадлал өндөр байдаг. Хэрвээ зайлшгүй шаардлага гарвал таны хэвлий тугалган энгэрэвчээр хучигдсан байх ёстой.

Tsophospital.mn

1 Comment

  1. Зочин says:

    Баярллаа 😀

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.