Америк зурлага – Арслангийн орд

Нийтлэг зан чанар 

Арслан бол амьтны аймагтаа араатны хаан. Долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 22-ны хооронд төрсөн хүн мөн л ойр орчныхоо хүмүүсийг захирах дуртай. Түүнтэй маргах хэрэггүй, эс тэгвээс өөрийг тань үхтэл айлгаж мэднэ. 

Олонх “арслан” сурган хүмүүжүүлэгч, сэтгэл мэдрэлийн эмч, тэр ч байтугай улс төрийн зүтгэлтэн болдог. Бас сайн зохион байгуулагчид ч болох нь бий. “Арслан” саналаа ил хэлдэг. Таны талаар юу бодож явдгаа шууд хэлнэ. Гэвч “арслан” хувийн амьдралаа тэр бүр зөв зохиож чаддаггүй. Өөрийнхөө олон давуу талыг мэддэг ч гэсэн ялангуяа ойр дотнын хүмүүс өөрийнх нь цэцэн ухаан, өгөөмөр занг зохих ёсоор нь үнэлэхгүй бол сэтгэлийнхээ мухарт онцгой шаналж гомдож явдаг.

Энэхүү “догшин араатныг” нэгхэн хоромын дотор дуулгавартай муужгай болгон хувиргаж болно.

Тэдний хамгийн эмзэг зүйл нь нэрэлхүү зан. Хүнийг амирлуулах рашаан мэт нөлөөлнө. “Арслан”-гийн омог нь амархан дарагддаг, гомдлоо дорхноо мартдаг, эвлэрэх, эвдрэх хоёр нь тэнцүү. Эрэгтэй, эмэгтэйн аль нь ч бусдын гар харах дургүй, харин өөрөө хүний түшиг болох дуртай. Мөнгөөр дутлаа ч зээлэхийг урьтал болгохгүй, өөрөө л аргалахыг хичээнэ. Их үрэлгэн улс. Эр “арслан” сайхан хувцаслах дуртай, цалин багатай ч эм “арслан” их үнэтэй гоё хувцас авах гэж зүтгэнэ.

“Арслангууд” голдуу л чийрэг, зүрх сайтай улс. Өвчин тусвал огцом халуурч, түргэн эдгэрдэг.

“Арслан”-д “алтан дундаж” гэж байхгүй. Тэд дэндүү салан задгай, хэтэрхий нягт нямбай, хүч чадал нь багтаж ядах, эсвэл үүрэглэсэн муур шиг залхуу. Ажилласан шиг ажиллаж, амарсан шиг амарч чадна. “Арслангууд” үнэнч нөхөр. Гаднаас нь харахад аминчхан, нэрэлхүү мэт харагдавч дотор нь жинхэнэ алтан зүрх нуугдаж байдаг.

Хэрэв эрэгтэй бол… 

“Арслан”-гийн ордынхон эмэгтэй хүнд гол төлөв эелдэг наалинхай ханддаг, уян сэтгэлтэй ч найдвартай хамгаалагч болж чаддаг. Ийм эрчүүд анхны харцаараа дурлах нь олон. Хайраар дутвал харсаар байтал нүднээс гарч эхэлнэ.

“Арслан” хүндлүүлж, хайрлуулах, бишрүүлж шүтүүлэх дуртай. Иймд “арслан”-г шохоорхсон хүүхэн зүрх сэтгэлийг нь өөртөө татах амархан. Гэхдээ “арслантай” нөхцөх, гэр бүл болох нь дандаа үүлгүй тэнгэр шиг байдаггүй. Таныг зүрхэндээ нэвтрүүлж, тансаг үүрэндээ авчраад, алтан торонд суулгасан шувуухай шиг болгож мэднэ. Учир нь тэд айхтар хартай хүмүүс. Юу өмсч, үсээ яаж самнах, ямар ном унших, хэнтэй үерхэхийг ч зааж зааварлаж мэднэ. Хаа нэгтээ удаан саатахгүй байхыг бодоорой. Хэрэв хэн нэгэнтэй ялимгүй сээтгэнэвэл таны шинэ танил зөвхөн шалан дээр тэрийн хэвтээд зогсохгүй ясаа хэмхчүүлж, эмнэлэгт очиж магад.

“Арслангууд” голдуу үнэнч хань байдаг. Гэхдээ тэд эрчүүдтэй нийлж тоглох, наргиж цэнгэх дуртай. Ер нь аливаа тоглоомд яснаасаа дуртай.

Тэд ховорхон уран гартай. Мултраад уначихсан усны цоргоноос эхлээд ярвигтай стеоросистемийг хүртэл засаж, янзлах гэж оролдоно. “Арслангууд” гараа огт бохирдуулалгүйгээр машины хөдөлгүүрийг эвлүүлж, задалж чадна. Тэр нь амжилттай болж өгөхгүй бол “арслан” нэг сайн өшиглөхөд л ажиллана. “Арслангууд” өнөр өтгөн айл болох нь ховор. Олонх “арслан” огт хүүхэдгүй, эсвэл ганц хүүхэдтэй байдаг. Хатуу байх гэж оролддог ч хүүхэддээ хайртай болохоор энэ нь зөрчилтэй зүйл.

“Арслан” удирдан зохион байгуулах авьяастай. Тушаал гаргахдаа бичээчдээ эхний хэдэн мөрийг их л урам зоригтой хэлж өгөөд сайхан инээмсэглэж “За цааш нь юу бичихээ та өөрөө мэднэ шүү дээ. Харин маргааш өглөө бэлэн байх ёстой юм…” гэнэ.

Удирдагч “арслан” бүтээлч санаатай ажилтандаа их сайн. “Арслан” сайн ажилтнуудаа үнэлж чаддаг ч бас базаахгүй ажиллаад байна уу даа гэж бодсон хүндээ дургүйцлээ шууд илэрхийлнэ. Ийм болохоор муугаа үзүүлэх дургүй хүн өөр удирдлагын дор ажилласан нь дээр.

Албан хаагч бүр тэр болгон хурдан тушаал дэвшиж, дарга болоод байдаггүй болохоор “арслангууд” өөрөө өөртөө дарга болдог мэргэжлийг сонгоцгоодог. Өөрөөр хэлбэл, менежер, өмгөөлөгч, багш, эмч, зохиолч, хуулийн зөвлөх, жүжигчин, хэлмэрч, сантехникийн слесарь болцгоодог. Ямар ч бага тушаалын алба хашиж байсан “арслан”-г үргэлж магтах, элдвээр урамшуулж байхаа мартуузай. Эс тэгвээс дорхноо л ажилдаа сонирхолгүй болно.

Хэрэв эмэгтэй бол… 

Энэ ордын эмэгтэйчүүд хүний сэтгэлийг татах увьдастай тул тэднийг олон хүн эргүүлдэг. Тийм болохоор тэдний зүрх сэтгэлийг байлдан дагуулах амаргүй. Байгаль түүнд гоц ухаан, гоолиг бие, цовоо сэргэлэн зан, сайхан царай, наад зах нь гурван хүнийхийг нийлүүлсэн мэт янаг сэтгэл хайрлажээ.

Монголчууд эм арсланг эрслэн гэж нэрлэдэг. Тиймээс эрслэнг эргүүлэхдээ юуны түрүүнд сайн шилж авсан бэлэг гардуулахаас эхлэх хэрэгтэй. Улиг домог болсон үгээр магтаж болохгүй. “Хатан хааны” зүрх сэтгэлийг байлдан дагуулах гэж байгаагаа мартаж болохгүй. Тиймээс хүчтэй, эр зоригтой хүн болж харагдахыг хичээхгүй бол тэд доройхон эрийг хяламхийж ч харахгүй улс. Эрслэнгүүд спортын олон төрлийг сонирхож оролддог. Спортын уралдаан, тэмцээн үзэхдээ ч дуртай. Гэсэн хэдий ч түүнийг эхлээд театрт дагуулж очих нь зүйтэй.

Энэ бүхэн “арслангууд” ашигч, завшаанч мэт харагдуулж байгаа ч тийм биш. Тэд голдуу өгөөмөр сэтгэлтэй, бүх зардлыг тантай хувааж төлөхөд бэлэн байдаг. Мөн танд харамгүй хариу бэлэг барихаасаа ч сийхгүй. “Эрслэн” голдуу сайн эхнэр болдог. Гэртээ байсан ч биеэ зөнд нь орхихгүй. Yрчгэр халаад өмсч, үсний бигүүжтэй хэзээ ч явахгүй. Yс гэзэг, гоо сайхандаа мөнгө, цаг хангалттай зарцуулдаг ч гоёж гоодож байгаагаа нөхөртөө үзүүлэхгүй, дууссан хойноо л харуулна. “Арслангийн” ордын хүүхнүүд гоёл, хувцас чимэглэлдээ гэр бүлийнхээ төсвөөс хэтрүүлэн зарцуулдаг боловч гоёлын хувцас нь тэдэнд их зохидог. “Эрслэн” сайн эхнэр болдог ч долоо, наймдугаар сард төрсөн хүүхнүүд зөвхөн л гэрийн мухар сахиж өөрийгөө бүрэн бүтнээр нь зөвхөн гэр бүлдээ зориулахыг бас хүсдэггүй. Тэд ямар ч талбарт амжилттай ажилладаг. Театрт сайн жүжигчин, анагаахад гарамгай мэс засалч болох жишээтэй. Гэр орны ажил, эх хүнийхээ үүргийг амжилттай хослуулж чаддаг. Тэд хүүхдүүддээ маш үнэнч эелдэг. Тэднийхээ аль нэг дутагдлыг ажиглавал хэр хэмжээндээ хатуурхаж чадна. Бас тэднийхээ ойр зуурын зардалд дэндүү их мөнгө өгч үрэлгэн занд сургаж эрхлүүлж мэдэх улс.

Хүүхэд ахуй цагтаа… 

“Арслан”-гийн ордын хүүхдүүд ямар зан чанартай байдаг вэ? Юуны өмнө монголчууд арслангийн зулзагыг “Басар” гэж хэлдгийг сануулъя. Бяцхан “басар” толгойг нь илж, дурыг нь дагуулж л байвал хөгжилтэй, алиа зантай жаалууд байдаг. Эс тэгвээс чанга орилж “архирна”. Тэд бусад хүүхдүүдийг захирах хандлагатай. Хөвгүүд нь охидын анхаарлыг татах гэж сургуулийн хашаан дотор толгой дээрээ зогсох, эсвэл хашаа давахаар оролдож мэднэ. Тэд өөрсдийнхөө давуу талыг сайн мэддэг. Бусдад аливааг тайлбарлах, багшийнхаа эзгүйд буюу ангиас гараад явахад нь багш болж тоглох дуртай. “Басар” бас баахан залхуурах хандлагатай. Гэвч сайн дур нь хүрвэл хичээлээ ядах юмгүй хурдан ойлгоод авна.

Өсвөр насны “басарууд” үе тэнгийнхээ охидыг бусад хүүхдүүдээс түрүүлж шохоорхдог. Шилжилтийн үе тэдний хувьд амаргүй даваа. Сэтгэл санааных нь байдал өдөртөө хэд хувирна. Yерхэл “дурлал” нь бүхэлдээ түгшүүртэй. Баяр бахдал, урам хугарах явдлаар дүүрэн. Yдэшлэг, цэнгүүнд их дуртай. Тэднийг гэрт нь хорилгүй эрх дураар нь байлгаарай. Тэгэхгүй бол өөрөө өөрсөддөө эрх чөлөө олгоно гэж мэд. Энэ нь дураар нь тавьснаас ч дор. “Басар”-ыг чанга хүмүүжүүл. Яагаад гэвэл багадаа анхаарал халамжид умбаж байсан “басар”-ууд том болохдоо азгүй хүмүүс болдоггүй. Харин хүүхэд насандаа хайр энхрийллээр дутагдаж гачигдаж шаналж байсан “басар” л азгүй хүн болдог тохиолдол бий.

20 Comments

  1. сайханаа says:

    Арслангийн ордтой эрэгтэй хүн энд байна шүү 🙂

  2. тэмүүлэн says:

    Arslangiin ordniinhon buh ord dundaas hamgiin saihan setgel zan chanartai humuus bilee !!!

  3. isein says:

    ugui l sanagdahiin 

  4. 23 zalyy says:

    er n bol yg l unen bna daa.. zarim 1 iin es tootswol

  5. esunge says:

    yg bii shuu

  6. Lion NaZ!sT says:

    yg bn shv

  7. Lion NaZ!sT says:

    yg bn shv

  8. Anonymous says:

    100% bish ch 90% ni bnaa bn

  9. sss says:

    yg unen bainooo.bi arslangiin ordnii emegtei.

  10. ARAATNII HAAN says:

    YAG VNEN ODOO NZ OHIN BHKU JOHON TIIM L BN HEHE TEHDEE ZVGEREE

  11. daggone says:

    arslan tehdee neg tom sul taltai 

  12. icecool says:

    mmmhn mini nz zaluu ndaa maash unensh maaash hairtrai arslangiin ordniihon neg l hairlasan bol uuurd gesen uriatai bdiimshgee hehehe

  13. z says:

    like it, yag vnen bnaa 

  14. jack says:

    bi bol arslan

  15. japanaas says:

    ystoi unen zurlaga bnaa taarch bn

  16. ariun says:

    arslangiin erchuud dajguie, huuhnuud ni harin genen hongor emegteileg  tsaraitai murtluu nileen banzalddag garuud baidgiinshdee, minii medeh 3,4 arslangiin emegteichuud bna, hund garuud daa yostoi

  17. hulangoo says:

    arslangiin eregteichuud neerengeesee ih erelheg zorigtoi baidag yumaa, nadad ganc 2 arlslangiin naizuud bi, yamar ch ued er hun shig baij chaddag sanagddag. Arslangiin nuhurtei bolmoor bna

  18. sarnai says:

    manai nohor arslangiin ordniih yagl bichsen bna..

  19. Уншигч says:

    Ингээд 1 1 р нь 80 жил болж оруулах юм уу. 

  20. uuu says:

    yag namaig bichihsen bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.