Америк зурхай – Хамтатгахын орд

Нийтлэг зан чанар:

Өрнө дахины ихрийн орд гэдгийг монгол зурхайд хамтатгах буюу “ихэр”-ийн орд гэж нэрлэдэг. Хамтатгахын ордонд төрсөн хүмүүстэй тааралдмагц нүдэнд чинь юм давхар харагдвал нүдний эмчид очих гэж яарсны хэрэггүй. “Хамтатгах”-ууд хоёрдмол зан ааштай улс. Орон байр, ажил төрөл, хувцас хунар, тэр ч байтугай сэтгэлтэй бүсгүйгээ ч гэнэт өөрчлөхөд бэлэн улс. Хурдан хөлтэй буд гаригт захирагддаг эл хүмүүс Юлий Цезарь шиг хэд хэдэн ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэж чадна. Тэд бага зэрэг худал залахдаа ичихгүй. Гэвч тэр нь хортой биш.

Санаандаа орсныг ярьж байгаа нь тэр. Ноцтой хэрэг тарих нь ховор. Тэд эрүүгийн хуулийг хүндэтгэж, дагаж мөрдөхийг хичээдэг.

Тав, зургадугаар сард төрөгсөд өөрийнхөө жинхэнэ санаа бодолыг нямбай гэгч нь нууж чаддаг. “Загас”-ууд шиг өөрийнхөө жинхэнэ хүсэл зорилготой харшилдсан юм хийж байхдаа дуртай. Олонх “хамтатгах”-ууд мэргэжлийн зохиолч болдог. Гэвч өөрийнхөө намтар, дурдатгал, ялангуяа хувийн захиагаа нийтлэхээс зайлсхийдэг. Учир нь тэдний өчигдөр хэлсэн зүйл маргаашийнхтай нь зөрчилддөг. Юмыг хурдан уншдаг хэдий ч ном, сэтгүүлийн хуудсыг ихэвчлэн араас нь эргүүлж унших муу зуршилтай.

“Хамтатгах”-ууд голчлон чилгэр сайхан биетэй, уян налархай, өндөр нуруутай байдаг. Зарим нь хонин бор нүдтэй, наранд борлох нь амархан. Цайвар царайтай, шар, хар ямар ч үстэй байж болно. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өргөн магнайтай төрдөг. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол ходоод гэдэс, уушиг, үе мөч, толгойн өвчин тусч болно. Тэд ямар нэг юманд хүрэх гэж үргэлж тэмүүлж байдаг. Тэр нь алдар нэр, эд баялаг, хайр сэтгэлийн аль нь ч байж болно. Хэзээ ч бүтэхгүй юм байж ч мэднэ.

Хэрэв эрэгтэй бол…

Эмэгтэй хүн хайр сэтгэлтэй учирснаар хүнд хэцүү үед эр нөхрийнхөө мөрийг түшиж, хамгаалуулах боломжтой боллоо гэж боддог бол “хамтатгах”-ынханд огт хамаарагдахгүй зүйл. Та эр нөхрөө даваа гаригт талханд явуулсан бол лхагва гаригт л талхтай ирнэ гэж бодох хэрэгтэй. Хоёр өдөр хаагуур тэнэж явсныг нь мэдэх боломжгүй. Гэсэн ч та ганцаардахгүй. “Хамтатгах”-ууд хоёрдмол зантай улс болохоор хоёр эмэгтэйг зэрэг хайрлаж чадна. Иймд ирээдүйд яах нь тодорхойгүй, богино хугацаанд үндсээрээ өөрчлөгдөж ч мэдэх ийм хүнд дасаж болох эсэхээ сайн бодох хэрэгтэй. Гэсэн хэдий ч “хамтатгах”-д дурласан хүн дотоод сэтгэл рүү нь их өнгийхгүй бол жаргалтай ч байж мэднэ. “Хамтатгах”-ыг уйдаахгүй байхыг хичээ, эргэн тойрных нь зүйлсийг сонирх. “Хамтатгах” өөртэйгөө маргалдаж чадахуйц ухаантай ханийг л хүсэхээс бус дан ганц “тогооны хүн” хэрэггүй гэдгийг санаж яваарай.

“Хамтатгах”-ууд хартай юу гэвэл гайгүй. Тэгсэн ч зарим нь нэг бус удаа гэрлэдэг. Нэг биед нь хоёр хүн оршиж байгаа болохоор эхнэр ч гэсэн хоёроос доошгүй хэрэгтэй. Харин та өөрөө нөхрөөсөө дутуугүй ухаантай, тэгээд өөртэй чинь хамт байхад уйдахааргүй үргэлж сонирхолтой байдаг бол нөхрөө өөр хүнтэй сээтгэнэнэ гэж айсны хэрэггүй. “Хамтатгах” хүүхдүүдээ эрхлүүлдэг, тэдэнтэй үг хэлээ ололцож чаддаг. Сургуульд орохоос нь өмнө нэлээд юманд сургаад авдаг томоогүй эцэг. Харин хүүхдийн сахилга батыг сайжруулах тал дээр санаачлагыг ээжүүд авах хэрэгтэй. Учир нь “хамтатгах”-ын эрчүүд өөрсдөө сахилга батад суралцах шаардлагатай байдаг. “Хамтатгах”-ын ордод төрсөн удирдах ажилтан ихэвчлэн пүүс, компанийн ерөнхийлөгч болдог. Гэхдээ бүх насаараа нэг газар ажиллаад байх сонирхолгүй. Өндөр албан тушаал хашдаг” ч бай, үгүй ч бай 09.00-17.00 цаг хүртэл сандалдаа хүлүүлсэн мэт сууж, пүүсийн дэг журмыг сахиулахдаа дуртай. Аливаа пүүс, компани богино хугацаанд, үйл ажиллагаандаа томоохон өөрчлөлт хийхийг хүсвэл “хамтатгах”-ын ордын хүнийг даргаар тавих хэрэгтэй. Тэд тогтсон ёсыг эвдэж, янз бүрийн шинэ зүйл бодож олохдоо гарамгай.

Жишээ нь, өрөөний тавилгыг олон удаа нааш цааш сэлгэж тавиулах жишээтэй. Харилцах утас нэмж тавиулж, “картотек” хөтлөх шаардлагыг нарийн бичгийн даргадаа тавьж, байгууллагынхаа өдрийн дэглэмийг өөрийнхөө санаанд нийцэх хүртэл нь өөрчилнө. Ийм даргын сэтгэл санааг тандахгүй байхыг зөвлөе. Учир нь тэрбээр өнөөдөр таны цагийг нарийн дүгнэж, аяга кофе уухад зарцуулсан хоёр хормыг ч тоолох мөртлөө маргааш нь таныг үдийн цайнаас хоёр цаг хожимдож ирсэн ч анзаарахгүй. Энэ үед пүүсийнхээ орлогыг хэд дахин нэмэгдүүлэх тухай арга сүвэгчилэн, том том санаа сэдээд завгүй байх жишээтэй. Танай пүүст хурдан сэтгэдэг, хурдан ажиллаж, хурдан ярьдаг албан хаагчид бий юу? Тэд их залуу харагддаг уу? Залуу биш ч гэсэн залуу хүний байдалтай юу? Тэд тааж хэлэхийн аргагүй зан ааштай, тэвчдэггүй зантай юу? Тийм бол тэд чинь “хамтатгах”-ын ордынхон гэдэгт эргэлзэх хэрэггүй. Сайн ажиглаад байвал тэд аливаа хийсвэр санааг математикийн томьёо болгож өлхөн чадах чадвартай хүмүүс.

Тэд “охин”, “хонь”, “арслан”, “хилэнц”-ийн ордод төрсөн хүмүүсийн нэгэн адил ярвигтай үед хамаг хүчээ дайчилж, түргэн шийдвэр, үйлдэл хийх төрөлхийн авьяастай. Хэрэв та “хамтатгах”-ын ордын нарийн бичгийн дарга буюу бичээчтэй бол ховорхон олз гэдгийг санаарай. Учир нь, аль нэг албан бичгийн талаар битүүхэн сэжүүр гаргахад л өөрөө уул бичгийг зохиогоод машиндчихна.

Хэрэв эмэгтэй бол…

Олон татвар эмстэй байсан хаадад битүүхэндээ атаархаж явдаг эрчүүд тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 21-ний хооронд төрсөн хүүхэнтэй гэрлэх хэрэгтэй. Тэгвэл ядаж л наад зах нь хоёр эхнэртэй мэт байж болно. Харин тэд дэндүү замбараагүй, олон зүйл сонирхдог учраас сексийн амьдралд сэтгэл ханамжгүй байдаг. Энэ байдал нь хий хоосон мөрөөдөл болон хувирах нь буй. Ер нь ч ийм хүүхнүүд орой боловсордог. Эр хүн тэдний жинхэнэ шунал тачаалыг хөдөлгөж чадах эсэхээс бүх зүйл хамаарна. “Хамтатгах”-ын ордын хүүхнийг хоёр хүнтэй явлаа гэж буруушаахын оронд өрөвдөх хэрэгтэй. Учир нь тэд хоёрдмол зан чанартай болохоор хоёр хүнд зэрэг дурлачихаад явж байж болох юм.

“Хамтатгах”-ын ордод төрсөн бүсгүйтэй гэрлэсэн хүн сексийн амьдралд сэтгэл хангалуун байдаг. Өөрөөр хэлбэл, олон эмэгтэйн зан чанарыг агуулсан бүсгүйтэй суусан гэсэн үг. Жишээ нь анхны эхнэр нь нөхрийнхөө бүхий л шаардлагад зохицож тэр ч байтугай нөхөртөө ажил хэрэгч зөвлөгөө өгч чадна. Удаах эхнэр нь аль нэг эсэргүүцлийн жагсаалд оролцож, нөхөр хүүхдээ мартчихаад шөнө дундаас хойш ирж байж ч мэднэ. Дараагийн эхнэр нь гэрийн ажилд дургүй. Ороо хураалгүй, сав суулгаа угаалгүй, ажлаа хийгээд завгүй сууж байна.

Тэр эхнэр нөхөртэйгөө буддын шашин болон гүн ухааны асуудлаар мэтгэлцэж чадна. Yүгээрээ гэр орны ажилд муухан чанараа эн тэнцүү болгоно. Өөр нэг эхнэр нь хүүхдэдээ цаг заваа зарцуулна. Хичээл сурлага, тоглоомд нь идэвхтэй оролцоно. Хичээл хийхийг шаардах боловч хүүхдэдээ хатуу ээж биш. Тав дахь эхнэр нь гийчин ирэхээс өмнө гэр орноо янзалж, сайдыг урьсан ч нүүр улайхааргүй ширээ засаж чаддаг зочломтгой эзэгтэй. Мөн тансаг хувцаслаж, үнэтэй сүрчиг хэрэглэдэг. Ер нь язгууртан амьдралд зохицсон хүн. Хүмүүсийг харж, өөрийгөө харуулах хүсэлтэй. Иймдээ ч олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар явах дуртай.

Хүүхэд ахуй цагтаа…

АНУ-ын тоо бүртгэлийн товчоо тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 21-нд хоёр, гурван ихэр хүүхэд бусад үеийнхээс илүү төрдөг гэж нотлож байна. Танайд ганц “хамтатгах” төрлөө ч хоёр хүүхэд өсгөхийн дайтай л гэж мэд. Хөлд орох нь бүү хэл мөлхөж эхлэхэд нь нүд салгахгүй байх хэрэгтэй. Нэг харахад чинь байж байсан газраасаа огт өөр газар байх вий. Гайхалтай хурдан хөдөлгөөнтэй. Буд гариг түүнийг жолооддогийг бүү мартаарай. Ийм хүүхдийг нэг газар удаан хорих хэрэггүй. Хөдөлгөөнийг хязгаарлах нь сэтгэцэд муугаар нөлөөлж болно. Хорихоос аргагүй шаардлага гарвал дэргэд нь олон гоё ном, тоглоом тавьж өгөөрэй. Гэсэн ч удаан тэсэж чадахгүй, хавь ойрын хүн яав гэтэл сүртэй бахирна. “Хамтатгах”-ын ордын жаалууд өсөж торних үедээ тогтворгүй, тэвчээргүй зан гаргах, хэд хэдэн зүйл зэрэг хийх гэж тэмүүлж томчуудын уурыг хүргэх нь олонтаа.

Ийм хүүхдүүд багшдаа харин зовлон учруулаад байдаггүй. Yсгээ хурдан нүдэлж, санаагаа цаасан дээр буулгахдаа гарамгай. Юманд эв дүйтэй. Техник сонирхож, зураг зурж, хөгжим тоглох хообийтой. Хичээл дээр өөр юм оролдож анхаарлаа сарниулах нь олонтаа ч үзэж буй юм нь сонирхолтой бол анхаарлаа төвлөрүүлж чадна.

“Хамтатгах”-ын ордод төрсөн өсвөр насны хөвгүүд утаснаас хэдэн цагаар зүүгдэж, найз охиноо, бас эзэмшихээр шийдсэн мэргэжлээ долоо хоног бүр сольдог. Авто машины хөдөлгүүртэй ноцолдож, эвдэрсэн угаалгын машинаа засах гэж оролдох нь бий.
“Хамтатгах”-ын охид ч мөчөөгөө өгөхгүй шүү. Уйлах, инээх нь амархан. Аав, ээж нь үргэлж сонор соргог байх гээд хөгшрөх ч зав олдохгүй болов уу.

18 Comments

  1. iher says:

    unen bn bi hogjim togoldog mon uran zohioliin hicheeldee durtai 1 gomdvvol setgeleesee gun gomdchihood tsagiin daraa ineechihsen yvdag ineegeed baimaar sanaagdaad esvel uilaad l bmaar sanagddag olon aashtai l daa tegeed l eej aav 2 gaihaad l bdagin hayaa bi ooriigoo ch oigohoo bdag gee ch une une

  2. төөдө says:

    би 5-21нд төрсийн тэгээд зурхайнуудаас хараад байхад бичсэн агуулгын хувьд ихэртэй тохироод байдаг гэсэн хэрнээ үхрийн орд болчоод байхын онцдог нь үхрийн ордтой тохирох нэг ч зүйл байхгүй юм билээ

  3. paanda says:

    yaanaa yaag taarch ailgah ym aaa

  4. хаширсан хүн says:

    за тамьнээ хамтатхын эмэгтэйтэй л битгий сууж үзээрэй хамгийн үзэн яддаг хүндээч хүсмээргүй эхнэр болно гэдгийг хэлчихэе тэр зовлонг өөрийн биеэр үзсэн болхоор хүсэх юм биш цаг хором бүр нэг танихгүй хүний аашыг олох гэж зовно арай гэж учираа оллоо гэж бодож амжаагүй байхад чинь цагын дараа огт өөр хүн өөдөөс чинь огт өөр юм яриад сууж байна гээд боддоо хамгын хэцүү нь тэр хүний замбраагүй завхай явдал итгэх аргагүй заваан амьдралаас өөрийгөө бүтэн авж гарж чадвал зол болно шүү

  5. hulan says:

    za medehgui yumaa

  6. muugii says:

    arai ch tgd iheriin ordnii emet hun bolgonm adilhan bdg geh geed bgmuu bitgii torsn ord muulad bai azgui humuus ni tiim hunt uchirchihad hun bolgng adiltgaad bgaarai

  7. iheriin says:

    bi hedii iheriin ord ch iim huwiramtgai bishee naiz zaluugaa bain bain zolino gnuu bi law anh durlasan hunteigee 4 jil uyrhej bn sex.iin huwid tsaad hundee taashaal ogdog shuu neg bairlalaar bainga bdg bnuu yaagshd harinj olon bairlal uzdeg shuu

  8. iher says:

    iher bolon adilgui uuchilaarai ene humuus gants huntei taarsna nuguuh ni tolgoi gej olgoi bsan bolood busdiig yu gej adiltgaad bgaan ingej yarij bga garuud uursduu jinhen aldaanii eh uusver bgaadaa jaahan amidraltai yumand handaj bai zurhaitai tarah  neg ni bna taarahgui neg ni ch ban ene gants geriin humuujil abag ahuidaa olj avsan suuri humuujileer hun yavdiin gehdee ene deer bgaatai zarim yum ni taarch bn zarim ni bur arai hudalaa bnaa kekeke

  9. zochin says:

    zolushka chi bugdiig ni uzen yaddag bol chamaig ted bugd uzen yaddag bgaadaa tgher chi teneg bgaa biz hahaha

  10. unen shuu says:

    unen shuu ene ordiin ehnertei hun uidah zavgui l baidag yum daanch buruu taldaa uidah zavgui baidag ni unheer hetsuu shuu bi ene zovlong biyeer uzej tuulsan bolhoor l helj baina jishee ni chi unuudur ehnerteigee neg asuudalaar yamarch margaangui oilgoltsloo gej bodoyo tegvel margaash ni tiim yum sonsoogui ogt uur hun shig ter asuudald handah bolno bur esergeer shuu. chamd hagtsashgui haitai gej erhelj baisanaa minutiin daraa uzen yadaj uur ariuhan hairtai uchirsan gej soliorj medene chi udur bolgon tanihgui huntei taaruulj hartsaj hairlah heregtei bolno gesench shunu bolgon negen heviin uildel hiih heregtei bolno uchir ni ter neg dairlalaar neg hemnel neg uildeleer l taashaal avna gaihaltai ni uuneesee dundrashgui ugsaruulsan taashaal avna geech uur bairlal uildeld yamarch medremjgui mishok l gesen ug

  11. Уншигч says:

    бусад ордуудыг хурдан оруулаач please

  12. cherry says:

    za zolushka gtsn araijdee muuhn yugee bjtsii

  13. cherry says:

    kkk za araijdee iim j ym gj u bhaw gehdee 22nd nadt adil torsn hvmvvs goe shvv

  14. zolushka says:

     ihriin ordniihniiig uzen yaddag. baliar ataarhuu shazruun yostoi hun chanargui humuus. chadkun baij bas tom tom baana , bas unen banzal. uursduu neeh avaad baih sain chanargui murtluu bainga lag yum husej bodoj yavna. baahan er em iheruudtei uchirch yavlaa daa hoo. tgd bodhoor zurhain orduudiin shinj chanar ni zov heleed baidgiin shig bgan.

  15. mongol says:

    yasan amerik geheer l taarch bga biz tegne tegne amerik gevel l bugd taarna bas taaruulna bas dagana duuriana bishren shutne amerik gesen buhen hamgiin nandin zuv yamar ch buruu yum hiideggui mundag humuus

  16. bt says:

    zagasnii ordiig gargaachee

  17. hi says:

    taarch bnaa

  18. meteor says:

    yaag taarj bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.