Цагаачдын тоогоороо Монгол иргэний дайнтай улсуудыг ч ардаа орхижээ

-Нэр төр, эх орноо доромжилсон Монголчуудын тоо нэмэгдсээр…-

“Дэлхийн халуун цэг” гэхээр манайхны толгойд Афганистан, Ирак, Ливи санаанд ордог. Тэгвэл Швед улсын иргэд халуун цэгийн тоонд манай улсыг оруулж тооцдог гэнэ. Иргэний дайн, аллага хядлага жинхэнэ утгаараа болж байгаа Сомалигаас 9000 орчим хүн Швед рүү дүрвэсэн байдаг. Тэгвэл цэцэглэн хөгжих гараан дээрээ дэгэж дэрвэж байгаа гэх Монгол Улсаас 7000 гаруй иргэн Скандинавын хойг руу дүрвэсэн байх юм. 

Гадаад улс оронд цагаачлахын тулд эх орондоо амьдрах аргагүй болсон гэдгээ тэндхийн хууль хяналтын байгууллагад батлах ёстой болдог. Гэтэл Цагаачлалын албаны шаардаад байгаа тэр аллага хядлага дайн самуун нь Монголд байхгүй учир ёстой “эр хүний 13 мэх” гэгчийг хэрэглэдэг байжээ.

Л.Гүндалай гишүүнийг онгоцны буудал дээр баривчилж байгаа видео бичлэг, тухайн үед гарсан өдөр тутмын сонинуудыг материалдаа хавсаргаад гишүүний “хамаатан”, “улс төрийн хамтрагч” болж олон хүн цагаачилсан явдал үүнийг гэрчилнэ.

Энэ үеэс Монголд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, дарангуйллын эхний шинж тэмдэг илэрч байгаа юм байна гэсэн ойлголтыг барууны орнууд олж авсан. Гэтэл “Долдугаар сарын 1”-ний хар үйл явдал цагаачлах хүсэлтэй иргэдийн нарыг нь гаргасан гэж хэлж болно. Шведийн цагаачлалын албанд “Долдугаар сарын 1”-ний үйл явдлаас болж Монголд аллага, хүчирхийлэл одоо болтол үргэлжилсээр байгаа гэсэн ойлголт төрүүлэх материалууд очсоор байгаа. Энэ бүх худал хуурмаг мэдээллүүд хулгай хийж, худал хэлдэг цөөн тооны Монголчуудаас болж эх орны маань нэр хүнд гадаад ертөнцөд унасаар байна.

Сүүлийн 10 жилд Шведэд цагаачилсан иргэдийн өсөлтөөрөө манай улс эхний гуравт жагсчээ. Иргэний дайнтай Бурунди, үнэхээр хавчигдан зовж байгаа нь үнэн Газын зурвас л манайхаас илүү гарчээ. Энэ үзүүлэлтээр эхний 10-т жагссан улсыг дор харуулав /хаалтад сүүлийн 10 жилд өссөн хувь/.

  1. Бурунди (+3031%)
  2. Газын зурвас (+2542%)
  3. Монгол (+2028%)
  4. Узбекистан (+1439%)
  5. Камерун (+1165%)
  6. Киргизстан (+1115%)
  7. Мьянмар (+1022%)
  8. Азербайжан (+1015%) 9.Литва(+758%)
  9. Төв Африкийн БНУ (+627%)

Манай төр засгийн удирдлагууд гадны өндөр хөгжилтэй улс орнуудад айлчлахдаа эх орноо цэцэглэн хөгжиж байгаа гэж ойлгуулахыг хэрэндээ хичээж байгаа харагддаг. Гэвч өндөр хөгжилтэй орнуудын цагаачлалын албанд ирж байгаа мэдээлэл огт өөрийг хэлж байгаа юм.

Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд Монголын талаар хар бараан мэдээллүүдийг цацдаг байдал арилаагүй хэвээр, үүнд цагаачид нэрмээс болж байгаагийн гол шалтгаан нь улс оронд баялгийн хуваарилалт жигд бус байгаад оршиж байна.

“Эдийн засгийн” гэж нэрлэгдсэн цагаачлалын давалгаа дэлхий даяар өрнөж байгаа, үүнийг хэн ч зогсоох аргагүй. Гэхдээ Монгол Улс энэ давалгаанд хэтэрхий их савлаад байна уу гэж санагдана.

Албан бус тоогоор 200 шахам Монголчууд харь оронд түр, бүр амьдрахаар явсан гэсэн тоо баримт байна. БНСУ-д 31, АНУ-д 20, Германд 7000, ОХУ-д 6000, БНЧУ-д 4500 орчим Монгол Улсын иргэд оршин сууж байгаа аж. Японд зорчихоор жилд 5000 Монгол хүн виз мэдүүлдгээс 4000-ынх нь хэрэг бүтдэг аж.

Манай улсын хилээр орж ирэх гадаад иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр саяас давсан бол байнга оршин суугч иргэдийн тоо 30 мянгад дөхжээ. Өөрөөр хэлбэл, эх орноо орхин гарах Монгол хүний тоо орж ирж байгаа гадаад иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа гэсэн үг юм. Энэ графикаар цааш 10 жил явахад л Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн тоо 100.000-аас давж, тур хугацаагаар зорчих гадаад иргэдийн тоо Монгол Улсын хүн амын тоотой дүйх байдал харагдаж байгаа юм.

Уул уурхайн салбарыг түлхүү хөгжүүлэх зорилго тавьсан болохоор ийм байдал гарцаагүй болно. Харин эх орноо орхин цагаачлах иргэдийн тоо хүн амын өсөлтөөсөө давна. Том аюул шүү.

Өндөр хөгжилтэй оронд очсон хүн гэр бүлийнхнийгээ татахыг хичээдэг. Энэ байдал тэдний эргэн ирэх баталгааг багасгаж байгаа юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монгол Улсад хүн үлдэхгүй. Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхийн тулд баялгийн хуваарилалтыг шударга болгож, иргэдийн цагаачлах хүслийг багасгах, “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль”-д буй Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхтэй гэсэн заалтад өөрчлөлт оруулах, цагаач Монголчуудаа эргүүлэн татах ажлыг бодлогоор хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Гэхдээ энэ асуудалд хуульд гар хүрэхгүй талаас нь хандаж, үлдсэн хоёр ажлыг нэн даруй эхлүүлэхгүй бол оройтох гээд байна.

УИХ “Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахдаа хяналтын талаар нэлээд дэвшил гаргаж чадсан. Харамсалтай нь гадаад улс орнуудыг чиглэх Монголчуудын урсгалыг хязгаарлах талаар дорвитой ажил хийлгүй өнөөдрийг хүрлээ. Гишүүдийн санаачилга энэ тал дээр маш сул байна. Уг нь энэ асуудлыг дараагийн парламентад даатгаж үлдээмээргүй л байгаа юм даа.

Х.Батсайхан
Монголын мэдээ 

11 Comments

  1. dandi says:

    huuheded chi saihan amidardag baij bolno gehdee busdiin amidraliig shuudeg hen be chi tegeed ch mongold ochood bid yah yum be gudmand garah uu mongold ireed yum hiigeed bgaa humuus chini bugd mongo togrogtei ulsuud sh dee bid nar yah yum huraasan mongo togrog baihgui togsson surguuli soyl baihgui iim humuust onoodor ajil bn uu deer ni bidnii uyiin humuusiig nasaar ni golood ajild avah uu deer ni hun bolgon adilgui segelen ene ter humuus bn tanil taltai humuus bn mongotei ch humuus bn aa bas sergelen bish tanil talgui deerees mongogui humuus ch bn yum gedeg helsneer boldoggui yum aa duu mini chi l saihan amidar tegeh uu busdiin zovlongoor bitgii tegj yria za chamd l gej helehed yum negeeree bdaggui yum aa chi tseejee deldeed mongoldoo bgaa ch chi mongold ymar baylag buteej bgaa yum be chi zovhon ooriigoo tejeej bgaa tegvel ter tsagaach nar chini chamaas iluu aav eej ah duudee mongo yvuulaad mongol ulsad ter valutiig chini oruulj bgaa shuu ugee bodoj bicheerei dee duu mini

  2. huuhed says:

    uls truiinorognol ene ter hussen humuus uhsneeree Mongolruu mungu yavuuldiin be??? yag shd harin tur baidlaar surch hudulmurluj baiga humuus l munguu Mongolruu yavuulj baigaa ter eh orniihoo neriig hudaldaj urvasan shaaruud Mongolruu neg ch cent yavuulahgui baigaa shd er ni tegen barin baij yavsan garuudiin heden tsaasaar neg ih dutah yum alga shudraga hudulmuruuruu bair mashin avch chadahgui baigaa garuud ter hemjeend tolgoi gar hul ni hudulj chadahgui baina l gesen ug. harin ch yum yum saihan bolood hen ajillaj chadaj baigaa ni amidarch boldog saihan ue irchiheed baihad gonshignood gadaad ruu garch hokeichin dj hiij baigaa bol hohi ni l gej heleh baina!! Mongold amidral bainaa, bainaa, eniig ch medeed gadniihan orj ireed jijig geltgui yum hiigeed bidnees dutahgui bair suuri ezeleed baina tsaana chini

  3. nmmm says:

    Gadaad ruu yawsan ihenh humuus ajil hiih amidrah gej ywsan bolhoos zugaalah gej ochdoggui shd.

  4. dandi says:

    ug ni bol zov yum bicjee gehdee yumand uchir bii gedeg dee bi ooroo gadaadad amidardag gehdee yg uneniig helehed mongold odoogoor amidrah nohtsol algaa tsalingaaraa amidraad oron bairaa beldeed eruul huns heregleh surch bolovsroh naad zahiin batalgaa alga bn sh dee getel end bol ajlaa hiigeed amidrah buren bolomjtoi bdag adaglaad eruul huns hereglene alban baiguulguud ni ymar ch hund surtal ene ter baihgui haritsah haritsaa ene ter bol shal oor sh dee barag end ireed hun gedgee mederch bgaa yum bish uu hun bolgon noyoon noyontoon gej ireed l haritsana bas ch shal oor shuu minii huvid mongol ruugaa bolomjiinhoo hereer mongo yvuulchihna tsagaachiin huvid humuus argagui erhend tsagaachildag sh dee yum uchirtai gejjjjjjjjjj

  5. garlic says:

    yag unen ene olon tsagaach geed ad uzeed baigaa humuus sard hichneen tugrug mongol ruu yavuulj,ediin zasagt huvi nemeree oruulj bna.tsagaach chgesen chi bol hun gediig medruulj ugdug uls oron ih bgaa shuu,mongold huviin bisness ee urugjuul,eldev daramtnaas salahiin tuld uls turd ordog bisness man uudtei uls sh dee,mongol tursun barag buh huuhenuud l dahij turhgui emch nar ni aimaar gej yaridag sh dee.

  6. uugii says:

    ene olon tsagaach nariin ard heden myangan hun mgl.d bas tsug tejeegdej bga shu dee

  7. zaluu says:

    jinhene utgaaraa hunii hodolmoriig muu heleed bgaa gadaadad chine l uneldiimshdee. esregeeree mongold hulgaich hudalch luivarchinguud l luivraa hiij bayjdag bizdee. hudlaa gevel mgld yu yuldverlej bgaan manageruud n bugdl company aa idej bair mashin avhc amidardag bizde shudarga hodolmorooroo bair mashin avchdag company 1 shirheg bnuu bugd luivarchud tegcheed tom tom baana belen hoolnhiihoo ch saviig uildverlechihej chadahgui nil utaa hun amidrah arga baihgui mashib bariad yavii geheer haraal heleed urduur dairaad yavuulahgui irgediih n uhamsar doroi hudlaa neeh tom tom baaj bar hessen hooson tolgoitnuud emnelgiin uilchilgee bolovsroliin system delhiin jishgees teer hoino. 1 oldoh amidrald hen tegej mgld hor idej haraal helj hulgai hiij amidrahiig husehiin. 

  8. zaluu25 says:

    монголд гадаадаас илүү сайхан хангалуун амьдрах боломж байна шдээ. бүрэн байна шдээ. гол нь байгаа боломжоо ашиглаж чадахгүй, ашиглахыг ч хүсэхгүй, төр засгаас хэн нэгнээр хоолоо бэлдүүлж амандаа хийлгэж суухыг хүсдэг хүнүүс л боломжгүй хэцүү ядуу гэж ярьдаг юм шдээ.

  9. zaluu25 says:

    арчаагүй, амандаа хоол чихүүлчээд сууж байхыг хүсдэг хүнүүс л гадаадад гарч цагаачилдаг юм шдээ. эх оронд нь тэжээгээд байдаггүй болхоор хүний амнаас гадаад сайхан тэжээдэг гэнэ гэсэн өчүүхэн юманд хууртаж тийшээ зорьдог, очсон хойноо хүн шиг ч байж чадахгүй хулгай хийнэ, архи ууна, зодоон хийнэ, ажил голно, хэлээ ч олигтой сурж чадахгүй, энд тэндхийн хамгийн муу хүн хийдэггүй ажлыг очиж хийнэ, ийм арчаагүй байхаар чинь монголчуудын нэр хүнд унахгүй яах юм бээ.
    ядаж цагаачлах гэж байгаа бол цагаачлах гэдэг маань юугсэн үгвээ гэдгээ мэдэх хэрэгтэй, айлаас хонох газар гуйж идэх хоол нэхэж байна гэдгээ ч мэдэхгүй нэг пээдэлзсэн том ярьсан хүнүүсыг хэн л дуртай хүлээж авхав дээ.

    энэ тоо бол бодит үнэн, бодит гамшиг, арчаагүй улсуудыг харуулсан тоо,

  10. Fuck you asshole says:

    Hugjsun hugjuugy gej yariad margaad yahav. Ene hymyys chni yagaad tegeed gadagshaa garaad baigaa ni yamar baigaag belhen shuud haruulchihaj baigaam bish yy, batsaanaa

  11. mmmmmm says:

    odoo yaay gehevdee mgldoo shudargaar saihan ajillaad amidarch boldog bol hen gadadad ochij zovohiig hvseh bilee, ehleed uls ornihoo amidrah nohtsol baidl ahuig deeshluulchihed hvmvvs ayandaa eh orondoo ochino..gadaadad garsan hvmvvs bvr ch ih eh oronch boltsgoodog

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.