Эр нөхөртөө хэлэх, хэлэхгүй зүйл гэж бий

Амраг хосууд бие биетэйгээ илэн далангүй байх ёстой гэж бид ярьдаг. Гэвч амьдрал дээр шал өөр байдаг ажээ. Хэрвээ та, эр нөхрийнхөө дотоод, хувийн бодлыг мэдэх ёстой гэж үзэж байгаа бол түүнийг зовоож, бүр араар чинь тавихаас өөр аргагүйд хүргэж мэднэ.

Жишээ нь таны нөхөр нэгэн аятайхан бүсгүйтэй ярилцаад зогсож байна гэж бодъё. Та хардаж эхэлнэ. Тэгээд та яах вэ. Олон хүний нүдэн дээр энэ хүүхэнтэй сээтэгнэлээ гэж хэлэх үү. Битгий тэгээрэй. Тэр үнэхээр түүнтэй сээтэгнэсэн байж болно. Харин та түүнийхээ оронд энэ талаар огт дурсахгүй өнгөрвөл нөхөр тань түүнийг амархан мартаж орхино гэдгийг сана.

Та хичнээн сонирхолтой ажилтай байлаа ч, таныг бүхий л өдрийн турш юу хийсэн нь нөхөрт чинь тийм ч сонин биш. Эмэгтэйчүүд, ярьж буй зүйлийг нь эрчүүд сонирхохгүй байвал тэд, өөрсдийгөө хэрэггүй хүн мэтээр төсөөлдөг. Гэтэл үнэндээ бол тийм биш. Зүгээр л нөхөрт тань үнэхээр сонирхолгүй байгаа бөгөөд үүнийгээ ч нуухыг хүсээгүй хэрэг.

Таны нөхөр танаас залуу хүүхэнтэй хамт ажилладаг гээд та төсөөл дөө. Түүн рүү чухам яаж хардагыг нь нөхрөөсөө асууснаас ор тас дуугүй өнгөрсөн нь дээр. Яах гэж энэ бодлыг түүний толгойд оруулах гээд байгаа юм бэ? Цаадах чинь энэ тухай ор тас мартчихсан л яваа. Тэр хүүхнийг ердөө ч анхаардаггүй байж ч болох шүү дээ.

Өөрийнхөө өчүүхэн дутагдлыг эр нөхөртөө бүү ярь. Өөрийнхөө царай муутайг үргэлж эр нөхөртөө сануулдаг бүсгүйчүүд нөхрөөсөө ямар хариулт сонсдог нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Эр нөхрийн тань ямар нэг зүйл танд таалагдахгүй бол энэ тухай заавал хэлэх шаардлагагүй.

Хэрэв хадам ээж тань та нартай нэг оройг өнгөрүүлэх гэж байвал дургүйцлээ нөхөртөө битгий хэл. Харин нэг cap хамтдаа байх болбол өөрийн сэтгэгдлээ зөвхөн эр нөхөртөө л хэлээрэй.

/Хань/

8 Comments

  1. GUY says:

    zov zov hyyhnyyd sain umsh yyniig kk

  2. БИЛГЭЭ says:

    ЭНЭ БОЛ ЦААШЛААД ЭРЧҮҮДЭД Ч ХАМААТАЙ. ЭНЭ СЭДЭВТ ЗӨВХӨН ЭРЧҮҮД ГЭЖ ОРУУЛСАНДАА Л БАЙНА. ТҮҮНЭЭС ЭРЧҮҮД Ч ГЭСЭН ЭНЭ МЭТ ААШЛАВАЛ МӨН Л АДИЛХАН ҮР ДҮН ҮЗНЭ

  3. gerlee says:

    tegd bid nariin bodloos bolood erchuud uur huuhniig hardag egj uu ? ugui bhaa harin ch ogt bodoogui itgeed yavj bhd nuhur ni arar ni tavidag bsan tuhai ni medee ni shokond orson humuus bdag shdee…. tegheer harin ch sn yariltsaj bh heregtei bhaa ..

  4. sansar says:

    xelgyi dulii xaraagyi yum shig baix yum bnadaa kkkkkk

  5. hen negen says:

    zow zow. nohroo urgelj hardaad l yanshaad l gutgeed l heliig ni sugalchih gd bwal zalhaad ingej harduulj bhaar unengeesee araar tawiad harduulsan ni dr gj bodood ter chigeeree tsaashaa yawchina. asuudald ni neg ih hutgaldaad oroltsood bh hereggui l bolowuu.

  6. baldka says:

    Ene yostoi unen, uchir utgagui hardah ni barag araar taviltiin ehlel boldog. Ihenh huuhnuud uursdiinhee nz huuhnuudteigee esvel uur tanidag hunteigee ene ter harddag ba ene ni erchuudiin huvid zarimdaa ogt bodoj bgaagui zuil ch bh bugeed, uunees ulbaalan zarimdaa uur yum bodoh tohioldol bii. Bas bainga l minii ter tiim, ene iim geed bdag huuhnuud bii. Teriigee zasuulna, eniigee ch zasuulna geel, ug ni bol erchuud bas neeh ter talaar ni bodoogui bdag. Tegeed uuriigee iim tiim geed bhaar, neeree ch tiim yum shig sanagdah tohioldol bii. hehe.

  7. билгээ says:

    Энэ үнэн шд. Хүн юуг бодож түүний талаар давтан улиглана яг тийм л зүйлийг өөрийнхөө амьдралд бий болгодог. Энерги гэж хэлээд ярьдаг болчихоод байгаа чинь л энэ шүү дээ.

  8. soko says:

    yu bicheed bgaam be deee gej

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.