Эрчүүдийн дунд насны хямрал

Нас ахихад насжилтын өөрчөлт болон бэлгийн дааврын буурал эрчүүдэд ч адилхан тулгардаг. Онолын хувьд эрэгтэйчүүдэд сарын тэмдэг ирдэггүй учраас тэдэнд цэвэршилтийн үе гэж байдаггүй. Гэвч насжилтын улмаас эр бэлгийн даавар болох тестостерон дааврын хэмжээ буурдаг гэсэн баримт маш их байдаг.

Цэвэршилтийн насанд дөхөөд ирэхэд эмэгтэйчүүдэд халуу оргин хөлрөх, ааш зан өөрчлөгдөх, жин нэмэгдэх болон шөнө хөлрөх зэрэг шинж тэмдгүүд эстроген дааврын хэмжээ огцом буурснаас илэрдэг. Эмэгтэйчүүд цэвэршилтийн үедээ бага зэргийн цочролд ордог боловч эцэстээ түүнд дасан  зохицдог.

 Харин эрэгтэйчүүдийн эр бэлгийн даавруудын бууралт нь алгуурхнаар урт хугацааны турш явагддаг тул эрчүүдийн хувьд энэ нь том өөрчлөлт мэтээр мэдрэгддэггүй. Тестостероны хэмжээ 40 наснаас эхлэн аажим аажмаар унаж эхэлдэг тул эрчүүд ямар шалтгаанаар өөрт нь өөрчлөлт гараад,  өөрийг нь юу зовоогоод байгаа учрыг төдийлөн олж чаддаггүй.  

45-48 нас орчмоос эрэгтэйчүүдэд бэлгийн дур хүсэл буурах, бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагаа саатах, цаг үргэлж ядрах, ааш зан цухалдуу болох, жин нэмэх /ялангуяа хэвлийн эргэн тойрон/, үс шингэрэн унах болон сэтгэлээр хямрах зэрэг шинж тэмдгүүд мэдрэгдэж эхэлдэг.

Энэ насны онцлогийн талаар тайлбарлавал,  Эрчүүд нас нэмэхийн хэрээр цусанд нь бэлгийн даавар холбогч уураг болох глобулиныг (sex hormone  binding globulin – SHBG) хэмжээнээс хэтрүүлж боловсруулж эхэлдэг. Энэхүү глобулин нь идэвхитэй тестостеронд холбогдон бүх биеэр эргэлдэнэ. Тестостеронд холбогдсон  SHBG уургаас холбоо тасарсан тохиолдолд л өөрийнхөө үйлдлийг үзүүлэх боломжтой болдог ба энэ холбоо тасрах явдал нь өдрийн тодорхой цагуудад тохиолддог. Нас ахих бүр SHBG илүү үүсэх бөгөөд энэ нь эргээд биеэр эргэлдэх идэвхитэй тестостероны хэмжээг бууруулдаг. Идэвхтэй тестостероны хэмжээ буурсантай холбоотойгоор эр бэлгийн дааврын хямралын шинж тэмдгүүд илэрдэг.

Гайхалтай нь, үс унаж халзрах, дүнсгэр царайлах гэдэс суух зэрэг нь тестостерогены хэмжээ буурсантай холбоотой болох нь тодорхой ч гэнэт тэд гялалзсан шинэ машин худалдан авах эсвэл залуу насныхны хэрэглэдэг орчин үеийн шинэ загварын хувцас өмсөх сонирхолтой болдогийг тайлбарлахад хэцүү болдог.

Энэ бүхэн нь зөвхөн бодол санаанд байдагтай холбоотой юу?

Хижээл насны эрэгтэй хүний жин нэмдэг зэрэг өөрчлөлт нь насжилттай холбоотой бие махбодын өөрчлөлт байдаг ч бусад бэлгийн дур хүсэл буурах, сул дорой ядрамтгай болох эсвэл гэнэт гялялзсан машин авах тэр хөөрөл нь бүгд сэтгэл зүйтэй холбоотой юм.

Ихэнх эрчүүд хижээл насаа мэдрэхдээ хөгшрөлт эхэлж байна хэмэн бодож насны хязгаарт дөхөж байгааг мэдэнгүүт цочролд орж амьдралын цаг хугацаа урсан өнгөрч буйг мэдэрнэ. Энэ нь сэтгэл уналд хүргэж чадах ба ялагдал болон ядарсаныг нь мэдрүүлэх болно.

Энэ үед насаа мэдэрч эхлэхээс гадна амьдралын том өөрчлөлтүүдтэй тулгардаг учраас баргийн хүндрэлийг давж туулсан эрчүүдийг хүртэл хямралд оруулдаг байна. Хүүхдүүд өсөж амьдралаа хөөгөөд явахад аав нар бэрх болохоо мэдрэх, эсвэл ажил дээрээ хамт олондоо үнэлэгдэхээ болих айдас бүгд л эр хүнийг сэтгэл санааны тогворгүй байдалд оруулна.

Бусадтай ярилцаж сэтгэл санаагаа хуваалцах хэрэгтэй

Хүндрэлтэй тал нь, хижээл насны эрэгтэйчүүд сэтгэл санааны хямралд орохдоо тэр болгон өөрт тохиолдож буй өөрчлөлтүүдийн талаар ярьдаггүй. Тэд энэ өөрчлөлтөөсөө ичиж, биедээ болон сэтгэл санаанд гарч байгаа хямралыг тэвчих эсвэл аливаа нэг “шидэт” эмчилгээний аргууд хайн өөрт тохиолдож буй зүйлийг өөрөө эмчлэх гэж оролддог.

Харамсалтай нь эрэгтэйчүүд өөрт мэдрэгдэж байгаа өөрчлөлтүүдийг нуун дарагдуулах тусам хямралыг улам гүнзгийрүүлдэг. Стрессээ хэрхэн зохицуулж чадсанаас насжилтийн явцыг зохицуулж чадна.

Стресс, түгшүүр, сэтгэлээр унах болон өөртөө итгэлгүй болох зэргийг дагалдаад бэлэг эрхтний хөвчрөлийн сулралтаар илэрнэ. Өөрт тохиолдож буй өөрчлөлтүүдийнхээ бодит шалтгааныг олохын оронд эрэгтэйчүүд ямар нэг ид шидийн эмчилгээ, үнэтэй унаа, залуу эмэгтэйчүүдээр залуу насаа эргэж олж авах гэж оролддог.

Хэрвээ танд “цэвэршилтийн” шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандах нь таны авч чадах хамгийн сайн арга хэмжээ болно. Мөн хэрвээ танд тестостероны хэмжээний бууралтаас шалтгаалан биед өөрчлөлтүүд илэрч байвал цусны шинжилгээ хйдгэх хэрэгтэй.  Шинжилгээндээ бие дэх нийт тестостероны хэмжээг биш харин идэвхитэй тестостероны хэмжээг илрүүлэх хэрэгтэй.

Шинжилгээгээр таны бие дэх өөрчлөлтүүдийн шалтгаан нь тестостероны хэмжээтэй холбоотой байгаа эсэх нь тогтоогдвол тестостерон нөхөх эмчилгээ (Testosterone replacement therapy – TRT) хийлгэж болно. Гэвч энэ эмчилгээ нь эрсдэл дагуулдгийг анхаарах хэрэгтэй. Тестостерон даавар нөхөхөд далд хэлбэрийн  түрүү булчирхайн хавдар идэвхжих хандлагатай байдаг. Иймээс энэхүү эмчилгээг хийлгэх төлөвлөгөөтэй бол түрүү булчирхайн хавдрын сорил урьдчилан сэргийлэх үзлэгт орох шаардлагатай.

Өөрт тохиолдож буй эмгэгийнхээ талаар ярилцаж, гэр бүл болон найз нөхдөөсөө дэмжлэг авч байх хэрэгтэй.

Tестостерон орлуулах эмчилгээ хийлгэх заалт гарвал эмчтэйгээ өөрийнхөө бүх хавсарсан өвчин болон сэтгэл санааны байдлаа заавал тайлбарлаарай. Учир нь даавар орлуулах эмчилгээ нь бусад эмгэгийн шинж тэмдгийг дарагдуулдаг бөгөөд өвчний суурь шалтгааныг эмчлэхгүйгээр даавар дутагдлын өөрчлөлтөнд нөлөөлөх бололцоогүй байдаг.

Тэгэхээр танд бие махбодын болоод сэтгэл санааны өөрчлөлтүүд мэдрэгдэж, ярилцахгүй бол хямралын үеийг давахад бэрх болно гэж зөвлөмөөр байна.

Эрүүл амьдралын хэв маяг нь маш чухал юм. Наслалтын үйл явцын эмгэгийг хялбархнаар давж өнгөрөхөд тогтмол дасгал хийж, тэнцвэрт хоолны дэглэм барьж, архи тамхиныхаа хэрэглээг зохицуулвал таны гоо үзэмж сайжирч, аз жаргалаар баялхаж стрессээс ангижрах болно.

Танд эр хүний “цэвэршилт” байна уу?

Та дараах асуултуудад тийм эсвэл үгүй гэж хариулаарай:

  1. Та эрч хүчээр дутаж байна уу?
  2. Таны хүч чадал, тэсвэр тэвчээр буурсан уу?
  3. Танд бэлгийн дур хүсэл алдагдах, эсвэл ямар нэгэн саатал байна уу?
  4. Та үргэлж л цухалдуу, уцаартай болж байна уу?
  5. Та өөрийн ажил болон тэтгэвэрт санаа зовж байна уу?
  6. Та саяхан жин нэмсэн үү?
  7. Таны амьдралын идэвхи буурсан уу?
  8. Та байнга түгшүүрлэж, стресстэй байна уу?

Хэрвээ та дээрхи шинж тэмдэгүүдэд гурваас илүү “ тийм” гэсэн хариулт өгсөн бол эмчийн хяналтанд орох шаардлагатай.

Витамин болон нэмэгдэл тэжээлээр тэнцвэржүүлэх

  • Б ВИТАМИНЫ АГУУЛАМЖИЙГ ИХЭСГЭХ: Эдгээр нь тестостероны ялгаралтанд хэрэгтэй бөгөөд эрч хүчийг нэмэгдүүлэх, мөн бэлэг эрхтэний цусан хангамжийг сайжруулахад тусалдаг. Өдөр болгон В витамины цуглуулгыг хэрэглэх хэрэгтэй.
  • ЦАЙР ХЭРЭГЛЭХ (Zn): Эрэгтэйчүүдийн цайрын хомсдолоос тестостероны түвшин буурч  бэлгийн дуршил буурч, эр үрийн эсийн тоо багасдаг. Цайр нь тестостероныг идэвхитэй хэлбэрт хувиргах энзимийг бий болгоход хэрэгтэй байдаг. Тамхи, архи ба кофе нь таны цайрын хэмжээг биеэс угааж гаргадаг тул эдгээрээс аль болох татгалзах хэрэгтэй. Цайрыг мультвитамин болон эрдэсийн нэмэлт тэжээл хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй. Цинк нь жирэмслэлт болон  түрүү булчирхайн эрүүл мэндэд сайн нөлөөтэй.
  • ХҮН ОРХООДОЙ (GINSENG): Энэ нь стресс болон эрчмийн түвшинг дэмжиж тестостероны хэмжээг нэмэгдүүлэхэд туслана гэдэгт итгээрэй.

4 Comments

  1. Эрчүүд минь дээ Монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ санхүү аваад оронд нь биеэ үнэлээд далдар гэсэн газар нь далд орж гарч ир гэсэн газар нь гарч ирээд ичихгүй байна уу Бидний өвөг дээдэс уул шиг түшигтэй явсан болхоос ингэтлээ доройтож яваагүй юм шүү

  2. batushka says:

    23tai saihan zaluu bn. egch med sanhvvgeer tuslah bvsgvitei hamtragch bolno. hamgiin gol n togloogvi vnneesee yrij bga gdegiig oilgoson hvmvs l holbogdooroi. batushka1@yahoo.com 96059501

  3. zander says:

    saihan zuvulguu bn. Bayarlalaa. Ene deer bichdeg humuus bugd alga shuu. Hen neg hunii or hunjiliin heruuliig bol uraldaj unshaad hoorondoo ternees bolj heruul hiideg murtuu.

  4. Raih says:

    АЙМААР УРТ НИЙТЛЭЛ БОЛХООР УНШСАНГҮЙ.
    ХҮН 2 УДАА ШИЛЖИЛТИЙН “НАСЫГ” ТУУЛЖ ГАРДАГ ГЭСЭН. 1 НЬ ӨСВӨР НАСАНДАА НӨГӨӨ НЬ ӨТӨЛ НАСАНДАА .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.