Миний ирээдүй их бүрхэг санагдаж байна…

Намайг Гэрлээ гэдэг 29 настай европт ирээд  олон жил болж байна оо энд ирээд нөхөртэйгөө танилцаад суусан л даа одоо 5 сартай хөөрхөн хүүтэй. Зиак надад нэг ийм асуудал байна манай нөхөр их уух дуртай би тэрийг анхнаасаа нээх хориглодоггүй байсан өөрөө учраа мэдэж байгаа байх гээд одоо бүүр даварна гэдэг нь болж байх шиг байна. Саяхан нэг мөрийтэй тоглоом тоглох гээд явах гэхэд нь энэ удаа л битгий яваач би их ядарч байна хүүхдээ хараач гэж гуйсан л даа явна гэж л зүтгээд байна, тэгэхээр нь уйлж үзлээ тэгсэн чинь яагаад тэнэгтээд байгаан надруу уурлаж байгаад хаалга саваад гараад явсан. Би учир нь өмнөх шөнө нь найзуудтайгаа 6 цаг хүртэл уусан бас шартаад байна гэхээр нь явахгүй байх дээрээс нялх хүүхэдтэй болохоор их ядарна тэгээд л гуйсан хэрэг тэгээд хаалга саваад гараад явахаар нь их юм бодлоо…

Надад ямарч үнэ цэнэ гэж алга хүүхэд гаргалаа гээд л навсайсан авгай шиг болсондоо өөртөө нэг төгрөг гараад зарцуулж чадахгүй бүгдийг нөхрийнхөө төлөө хийгээд энэ гэрийн амьдарлыг авч явахын төлөө ингэж яваад нэмэргүй юм байна гэж бодлоо. Манай нөхөр одоо бүүр 7 хоногт заавал нэг архи ууна уухаараа тасартлаа ууна ажил хийдэггүй за адилхан гэртээ байжийж намайг хөлсөө гаргаад ажлаа амжихгүй сууж байхад тусалнаа гонжийнжоо нэт дээр л сууж байна. Би бүүр үнэн сэтгэлээсээ гомдоод байхын!

Би одоо яgвал дээр би ямар байх ёстой юм бэ би л энэ гэрийг халуун дулаан уур амьсгалтай цэвэр цэмцгэр хоол ундтай байлгадаг юмаа би энэ бүгдийг хийхгүй орхиод үздэг юм билүү ганц. Амьдрах байж ийм утгагүй эр царайчилж амьдрах гэж миний ирээдүй их бүрхэг санагдаж байна эсүүл зальтай байх уу? Хүүхнүүдээ надад туслаач чин сэтгэлээсээ гуйя баярлалаа…

25 Comments

  1. help me says:

    Shuren tolgoi goos guijiin. yaj arhinaas garsan chini uneheer sonin b.aa. nadad mail yumuu hariltsah zuilee uldeegeech ho. bi bas 10aad jil arhinaas bolj nohroo uzen yadsan hun baina

  2. Suvdaa says:

    Ямар ухамсар муутай даварсан гар вэ? Архи уудаг хүн их хэцүү байдаг гэсээн. Яамаар ч юм вэ дээ наад малыг чинь, мал бсан бол төхөөрчихгүй юу ….кккк
    Хүүхэдтэй нь нэг өдөр орхиод найзындаа хоноод ир, жаахан хашрааж, гэрийн ажил ямар бдагийг мэдрүүлэх хэрэгтэй ш дээ……

  3. дээрхи эмэгтэйчуудын зөвлөсөн аргийг манай эхнэр ч гэсэн намай г уудаг байхад хэрэглэдэг байсан юм шиг байнаа үр дүн гарах хүндээ бол гарах л байх гэхдээ надад л лав ямар ч тус нэмэр болоогүй . гэхдээ энэ бүх эмэгтэй чүүдэд амжилт хүсье та бүгд бол үнэхээр гайхамшигтай тэвчээртэй үнэхээр монголын ухаант бүсгүйчүүд шүү

  4. танай хүн чинь яг л надтай адилхан юм байна би бас 4 жилийн өмнө яг л ийм нөхөр байлаа гэж анх яахав дээ бусдын л адил л архи уудаг гэж боддог байсан сүүлдээ амьдрал ахуй ч хэцүү болсон хүүхэд бага манай хүн ажил хийдэг би бол өглөө гараад л явж байгаад л ямар нэгэн шалтгаанаар л уучихдаг байсан уух шалтгаан шалтаг мундахгүй шүү дээ тэгээд л гэртээ ороод санаатай санамсаргүй агсам согтуу тавьчихдаг манай хүн хөөрхий их л хэцүү байдаг байсан, би ч дандаа л амалдаг байсан дахиж хэзээ ч уухгүй гээд л үнэхээр ч тэгж боддог байсан тэгээд л нэг л мэдэхэд уучихдаг байсан даа. иймэрхүү байдлаар явж байгаад сүүлдээ ажилаасаа халагдсан даа хөөрхий тэгээд бүр ч шулуудсан даа ууж л байдаг тэр хавийнхаа архичидыг цуглууллаад л уучихдаг байсан миний зан ааш ч гэж авах юм байхгүй бөөн уур уцаар гомдол бухимдал үзэн ядалт гутрал гуниг болсон хүн байсан даа. манай хүн гэр бүлийн хүн нэг газар угаагч хийдэг байсан юм уг нь манай эхнэр сургууль соёл төгссөн юм шүү дээ би гэж нэг юм байнга доромжилж доош нь хийсээр байгаад манай гэр бүлийн хүн өөртөө ямар ч итгэлгүй үнэхээр сэтгэлийн гал бөхөсөн хөөрхий эмэгтэй болсон байсан даа. би яахав дээ хааяа жаахан жаахан ажил ах дүү нартаа хийж өгөөд хэдэн төгрөг авна тэгээд л яагаад ч юм уучихдаг байсан тэгээд л сүүлдээ маш ах шартдаг 2,3 өдрөөр шартаад л хэвтэнэ шүү дээ. тэгээд жаахан ус энэ тэр уугаад л хоолны мах түүгээд л жаахан юм идэж болохоор болоод ирээд шар тайлагдад л ирэхээр гарч яваад л аягүй гэмшсэн хүн явж мөнгө цаас олж ирнэ гээд л гардаг тэгээд л уучихдаг би ч сүүлдээ учираа ч олохоо байсан уухгүй гэж үнэхээр их хичээдэг байсан бүх л аргийг хэрэглэсэн дээ бөө дээр очих, өтөө түүлгүүлэх, цусаа шүүлгэх, гээд л бүгдийг нь л хийлгэсэн эхлээд хэсэг уухгүй байж байгаад л уучихдаг юм сүүлдээ ч шартаад ирэхээрээ л эмнэллэг дээр очиж эм тариа хийлгэдэг байсан даа. надад манай гэрийнхэн маш их хайртай байсан ю м байна л ээ би сүүлд л ойлгосон доо. тэр үедээ их үзэн яддаг байсан шүү тэнэг чинь одоо бодохоор инээд хүрээд байдаг юм. яг үнэндээ бол би архичин болчихсон байсан л даа гэхдээ надад архинаас гарах хүсэл маш их байсан л даа тэгээд л яахав дээ хамгийн сүүлд бөөн факт хийсэн гэр орноо түйвээгээд цонх шилээ хагалаад бөөн юм болгосан байсан өвлийн хүйтэнд сонингоор түр хаагад л гэрт ганцхан би л өөр юм байхгүй хүйтэн салхи сиийгээд ханийн муу хуучин цаг л байсан өөр юу ч үлдээгүй байсан маннай эхнэр уйлаад л гэрийнхэн маань утасдаж загнаад одоо зайл гээд л бас л нэг уултын дараах байдаг л нэг факт л даа л уг нь кккк. тэгээд яаж болих бэ гэж бодож байгаад надад нэг хүн яг надтай адилхан л уудаг байж байгаад уухаа болиод 7 жил болж байгаа гээд нэг ахын утасны дугаар байсан юм тэгээд тэр хүн рүү ярихаар шийдсэн дээ.
    Одоо би архи согтууруулах ундааны зүйл амсалгүй 4 жил болох гэж байна даа одоо гэр бүл маань сайхан байдаг шүү дахиад хөөрхөн хүүтэй болсон одоо 4 лээ болсон эргээд бүр мэргэжилийн ажилдаа ороод тушаал ахиад үнэхээр сэтгэл хангалуун толгой өөдрөг алхдаг болсон манай эхнэр хоёр хүү маань үнэхээр сайхан бид одоо аз жаргалтай байна даа энэ жил бид 4 зорилго нэг унах унаатай болох санаатай байгаа гэж. кккк уг нь надад энэ бүгд байсан юм шүү дээ өмнө нь гэхдээ одоо бүгдийг өөрийн гараар хийнээ гэж за за өөрийнхөө амьдралыг бичээд хуучнаа санасан чинь кккккк за за чамд АМЖИЛТ ХҮСЬЕ.

  5. Anonymous says:

    minii neg tanil lav naiztaigaa buh yumaa huvaaj hiideg gesen, tegehgui bol odoo uyed deer uyeiinh shig an av hiigeed bh shaardlaga bhgui bolohoor bi er geed hoishoo suuj bolohgui. Ter 2 baritsahgui jishee n hen turuulj irsen n hooloo hiideg gesen, gehdee ih bolovsroltoi nomiin uls l daa.

  6. Anonymous says:

    Nuhruuruu huuhdee haruul uuriinh ni ur yum chine harj l taaraa tegeed uuruu ajil hiij mungu ol

  7. doogii says:

    Huuhnuud mini de neg nasnii hania songoj baij sain bodoj sudalj baij hashir songoj bai l da yu yunii tuhand hureegui l jiremsen bolchool tegeel daraa ni baahan zovlon toochihin
    hania songono gedeg chini zugeer huvtas songoj bgaatai adlgui shu de

  8. heg says:

    huuhdee bodooroi sain yariltsaarai hoorondoo

  9. zochin says:

    za adaa ene asuudal ch yur ni ihenh emegteichuuded tohioldoj bgaa asuudaldaa

  10. hi says:

    hi! odoo dahij huuhed bitii garga!!! huuhdee joohon tom bolgoj bgaad uuruu uurtuu anhaar ajil turul olj hii, bie daaj nuhuriin tsarai harhaargui bol. ene hoorond nuhur chin deerdehgui bol salsan ni deer biz dee naizaa…. chi gants amidrahaas hoish ingej setgel dunduur , ner hundgui, neg muu har ymiig harj tsarai aldaj nasiig barna gej yu bsan ym. hairalj chaddag hair daahgui bol hayaj chaddag bh estoi!!!!

  11. Mr.Psychologist says:

    Ингэхэд чиний нөхөр монгол хүн үү, гадаад хүн үү?

    Монгол хүн бол гадаадад ямар зорилготой байгааг нь ойлгуулах хэрэгтэй биш үү. Харин эх орондоо байгаа гадаад хүнд санаа зовох зүйлгүй ууна шүү дээ.

  12. tuvshin says:

    Салж болохгүй шүү.

  13. naira says:

    hi uurugu xuuxde bodool amidar nuxru bitgii too xuuxed tomrood irexeer uurtu canaa tabiad ajil xiigeed irexeer erchuud aynda uur bn tebch itge xulee tegbel chi buxniig yalna gej.xuuxed jooxon bxad xetsu shu uitgartai uur ch xurmeer texde zugeere bux yum shan bn

  14. Зүгээр л санаа says:

    Энэ сайтыг уншиж байхад (амьдрал дээр ч тэр) бүсгүйчүүд бидэнд их учир байна. Гэр орноо сайхан авч яваад, үр хүүхдээ өсгөөд бусдаас дутахгүй амьдрах юмсан гэж бодсоноосоо болоод нөхрийгөө ажил хийх дургүй, гэрт тоглоод (зугаацаж цэнгээд) байж байх сонирхолтой болгодог юм шиг байна. Надад ч гэсэн асуудал байгаа. Сүүлийн үед л охидуудад (ялангуяа монгол бүсгүйчүүддээ) гэр бүлийн 2 адилхан хариуцлага хүлээх ёстой гэдгийг эхнээсээ, сууж эхлэхдээ л ярих хэрэгтэй юм байна шүү гэдгийг хэлмээр санагддаг болоод байгаа юм. Хүүхэд гаргахынхаа өмнө ч гэсэн энэ талаар ярилцах л хэрэгтэй. Үнэхээр хариуцлага хүлээх дургүй байгаа бол тэр хүний хүүхдийг гаргах хэрэггүй. Хүүхэдтэй болчвол өөрчлөгдөх болов уу гэж эмэгтэйчүүд өөрснөө бодоод, тэрэндээ итгээд, гэтэл нөгөө хүн нь тэгж бодоогүй учраас бодит амьдрал дээр халамж хайр дутаад эхлэхээр бухимдаад байдаг юм шиг байна. Хүүхэд бол амьдралын хамгийн чухал хэсэг учраас өөрсдийнхөө хоорондын үл ойлголцлоос болж хүүхэд хохироомооргүй санагддаг юм. Саллаа гэхэд хүүхэд л хохирно. Тэгэхээр их бодож байж л шийд гаргасан нь дээр дээ. 

  15. kkk says:

    huuhdiig chin harah hun baigaa bol avaad ganzaar amidar, chi hamaagui iluu amidarna. Herev tegej chadahgui bol gertee yu ch bitgii hii, 1$ ch bitgii neher bolon gertee zarzuul, bugdiig eertee, huuheddee zaash ni hav dar. tegeed l huuhdee jaahan tom bolohoor salaad l yav. eer oligtoi arga oldohgui

  16. Z says:

    Saihan uuriiguu tanigdahgui boltol n uurchil. Nuhruu bitgii too 

  17. Almaz says:

    Salj bolohguiee huuhdee unchruulj bolohgui bas medeej sallaa gehed zaluu Hun uchiraas ahial huntei suuna tegeel huuhded hoid etsgiin baraa haruulhiimu hezeech tursun etseg shig ni hairlahgui l bhdaa. Ternii orond joohon zaljin bai za bas emegtei Hun uran uhaana unheer gargaj chadval er huniig joloodoj chaddag yum shuu za 

  18. deegii says:

    ter hamgiin ehnii setgegdeld helhed europod ajil hiij bgaad huuhed gargahiin bol huuhed bolon eh ni mungu avdagiin.haana bgaagaasaa shaltgaalaad mungu ni uur uur.gehdee amidrald hureltseheer mungu ugdugiin.gehdee nuhur ajilgui murtluu arhi uudag bol ih hetsuu yumaa.salchuul yadagiin?za odoo bas hunii amidral medehgui bj sal geed bh bas hetsuu.chi neg bol jaahan uur bgaad uzdee.bi bas nyalh huuhedtei.gehdee nuhurtuu taalagdah gej yadaj l gertee aytaihan huvtsastai uuriiguu tordood uschind hurtel orood amjsan.jiremsen bhdaa huuhded muu geed uschindch orj chadahgui hums huruugaach yanzaldaggui bsan.odoo bol turtsun yum chin geed l uurtuu anhaaral tavij bgaa.tegeed arhi uuhaar ni hereldeh bish eveer yariad uzuul yasiin.hudlaa magtaadch boltguai geriin ajildaa baga bagaar tusluuluul.hairaa hairiih ni bie uvduud yadaraad bna geed l argalj erhelj bgaad yumaa hiilgeed uuriiguu jaahan uruvduuleh ungu aysaar yariad uzuul yadag bol.ug ni arhi uudag hun bolgon muu baih albagui l dee.tegeedch chi naad nuhuruusuu sallaa dahiad neg yumtai suulaa bas uudag bval dahiad l salahuu?mongol erchuud er ni ih baga hemjeegeer uudag gedegtei sanal niileh hun olon bh bh.teglee geed l salaad bval bas hetsuu.zasah talaas ni uzeed alduul ug ni hunii anhnii hani huud chinch heregtei l bh.europd bdag bj nuhurt chin ajil oldohgui bgaanmuu?bichig barimttai l bol ug ni achigchch boltguai oldmoor yum.ajild oruulahiig hamgiin turuund hichee.zavgui bolood yadaraad irvel uuh ni bagasah blguidee.unendee bol 7honogt neg uudag gedeg chin zashad gaigui l bgaan bndaa.minii bodloor emegtei hun turuud jaahan aashtai boldog yum shig.chi jaahan zuulun bgaad uzuul ug ni.

  19. anonymous says:

    Нөхөр чинь ёстой даварчихса бачка байна ш дээ. Анхнаасаа ингэж давраагаад байхдаа яадаг юм бэ!
    болиоч ээ ухаараач ээ!
    Наад залуу чинь хүний хань лав бишээ!

  20. anu says:

    estoi ingej amidarch nuhuruu davaraaj bsnaas salsan ni deer.chamd hani bolj chadahgui zaluu bn.Naad zaluugaa tsaraichilj amidarch bsnaas zaluu nasan deeree huugee avaad salaad amidarlaa bod.Gants huuhdee tejeegeed usguud yavah tenhee erch huch zaluu nas chamd bgaa gej bodoj bn.Huuhnuudee erch huchteigeer uragshaa amjilt husie.

  21. anu says:

    estoi ingej amidarch nuhuruu davaraaj bsnaas salsan ni deer.chamd hani bolj chadahgui zaluu bn.Naad zaluugaa tsaraichilj amidarch bsnaas zaluu nasan deeree huugee avaad salaad amidarlaa bod.Gants huuhdee tejeegeed usguud yavah tenhee erch huch zaluu nas chamd bgaa gej bodoj bn.Huuhnuudee erch huchteigeer uragshaa amjilt husie.

  22. warwar says:

    naadah jin amidral bish bnaa hongor busgui min

  23. duuya says:

    u hyoula yag adilhan yum bnoo,bi 4sartai ohintoi manai nuhur uugaal shartaharaa gertee unjuul deeshee harj umhiirtluu hewtej bgaad margaash n dahial uugaal. huuhed garhaar uur boloh bsih gej bi itgedeg baisan ugui yum bn oo , helheer buun heruul uruul teged yawlaa geed garaad yawchdag hed honog irdgui geel bod. namaig uuchlaarai gej argadwal irne. bi buur gomdood zunduu uilaad yadraad odoo setgel hair geed baih yum duussan shig bnaa. huhdee jaahan tomortol heruul uruulgui baij baigaad uuruu uurihuuruu amidraba gej bodoj baiga. uneher gomdoj ternihe hereer hundiirch bga daa. bi tuunig yag eej n yum shig eejees n iluu hairaldag halamjildag hariu n irdeggui yum bnle.bi 34 nastai.

  24. hariu says:

    eh nutagtaa ireed amidaraa hunii nutagt yah yum iim halamjgui hun hani bolohgui

  25. eregtei says:

    ta 2 gertee 2 ulaa bga ym bol yaaj ingej ih uuh mongo olood bn aa?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.