Эр хүнийг хайрлa эрчүүдээ өмөөрөхүй…

—***.Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ***
ЭР ХҮНИЙГ ЭРЛЭГТ ОЧИХООС НЬ АМЖИЖ ХАЙРЛА БҮСГҮЙЧҮҮД МИНЬ ..ЭР ХҮНИЙГ БҮСГҮЙ ХҮН Л ЖОЛООДОЖ ЗАЛЖ ЗАСАЖ ЗАЛРУУЛЖ ЯВДАГ УЧИРТАЙ !!  ЭРЧҮҮДИЙН ХАЙРАНД БҮСГҮЙЧҮҮД МИНЬ АЗ ЖАРГАЛААР БЯЛХАЖ БАЙГ.

Монголчууд сүүлийн жилүүдэд “жендэр” хэмээх нэр томъёог их хэрэглэж,  энэ үгийн цаана эмэгтэйчүүдийн тухай  яриа өрнөдөг гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлсэн гэмээр. Эмэгтэйчүүдийн эрхийн тухай, гэмт хэргийн хохирогч болсон тухай, өрх толгойлсон эх,  төрд ажиллах түшээдийн тоонд багтах  эмэгтэйчүүдийн квотын талаар ярихад “жендэр” гэдэг үг хамгийн ихээр хэрэглэгддэг нь үнэн. “Жендэр” гэдэг үг нь хүйсийн тэгш харьцаа гэсэн утгыг агуулдаг бөгөөд амьдралын эхлэл болсон эрэгтэй эмэгтэй хоёр хүнд хоёуланд нь хамаатай нэр томъёо юм.

Эрэгтэй эмэгтэй гэлтгүй энэ амьдралдаа өөрийнхөө зөв гэсэн замыг сонгож, хийж бүтээж үр хүүхдээ өсгөж, хань ижлээ тэтгэсээр насан буурал болсон хойноо энэ хорвоог орхин явах нь  “амьдрал”. Гэтэл өнөөдөр  өвөө “ховор” болчихож. Байрны гаднах саравчинд шатар тоглон суугаа буурал өвгөд харагдахаа больж, эмээ нар л зөндөө болжээ.

Нэгэн яруу найрагчийн “Үг хэлдэг өвгөдийн тоо өдөр өдрөөр цөөрч…” гэсэн санаашрал чихнээ сонсогдож, амьдралын ухааныг үр ачдаа өвлүүлж ирсэн өвгөн буурлууд минь цөөрсөн гэдгийг илтгэнэ.

Өвгөд яагаад цөөрөв. Тэд хаачив? Монголчууд эртнээс эр хүнийг гал голомтын тэргүүн, айлын сүр сүлд гэж хүндэлсээр, холыг харсан бодолтой, уужим сэтгэлд нь итгэж, цай хоолныхоо дээжийг барьж, хүндэтгэл үзүүлсээр иржээ. Харин эрчүүд маань амьдралаа сайн сайхан авч явах үүргээ сайн биелүүлэхийн тулд өвдөж зовсон ч “Би яах вэ, эр хүн” гэсэн уужим бодолдоо хөтлөгдсөөр явдаг. Уйлмаар байсан ч “эр хүн нулимсаа үзүүлдэггүй юм” гэж тэднийг хатуу чанга байлгасаар энэ хорвоогоос арай эрт явахад хүргэдэг юм болов уу.

Хүүхэд байхаас нь л чулуунд бүдрээд унавал “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм”, “Эр хүн уйлах муухай, одоо бос” гэж аргаддаг сэтгэхүйтэй, “Эр хүн байж, тиймхэн юманд сэтгэлээр унаад байхдаа яахав дээ, эр хүн байж… гэхчлэн үгээр бөмбөгдөж өсгөсөн. Эрдэм мэдлэг эзэмшүүлэхдээ ч тэр “Эр хүн яах вэ? Биеийн хүчний ажил хийгээд амьдралаа аваад явчихаж болно” гээд боловсролын асуудлыг нь орхигдуулсан бол энэ л “эр хүн байж” гэсэн үгэнд “багтах” гэж явсаар хэрээсээ хэтэрсэн тэвчээр, хатуу чанга шаардлагын дор эрийн цээнд хүрцгээсэн бизээ.

Орчин цагт эр хүнийг хүндлэн дээдлэх биш харин ч элдвээр хэлж, монгол эрчүүд арчаагүй, архичин ухамсаргүй, бүдүүлэг  хэмээн нийгэмд илүүдэл эрчүүдийн дүр төрхийг бий болгожээ. Тиймдээ ч ажил хийх гэхээр боловсрол нимгэн, өөртөө итгэлгүй залуус олон болсон. Тэд юу  хийх вэ? Сайн сайхан ажил хийх хүсэл сонирхол их байвч  мэдлэг боловсрол нь  хүрэхгүй, ямар ч хамаагүй ажил хийе гэхээр өнөөх “Эр хүн байж” гэсэн бардам зан нь хөдөлдөг биз.  Ажил төрлөө амжуулаад, сайн сайхан амьдарч байгаа олон сайхан эрчүүд бий. Тэднийгээ үгүйсгээгүй. Гагцхүү
¯ “Эр хүн байж” гэсэн үг сайхан монгол эрчүүдийг маань эвдээд байх шиг.

Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр гэмт хэргийн хохирогч болсон нийт хүний 40.7 хувь нь эмэгтэйчүүд гэсэн тооцоог албан ёсоор гаргажээ. Гэтэл үлдсэн 59.3 хувь эрэгтэйчүүд,  гэмт хэрэг үйлдсэн болон сэжиглэгдэж байгаа нь мөн эрэгтэйчүүд давамгайлсан гэх баримт байна. Эрчүүд маань архины хэрэглээнээс үүдэлтэй гэмт хэрэгт хамгийн ихээр холбогдож, бусдыг хохироож, өөрөө хохирч, тэр ч бүү хэл амь насаа цаг бусаар алдаж байгаа. Идээний дээж архи хэмээн нэгнээ дайлахад ч тэр өнөөх “Эр хүн байж” гэсэн өнөөх үг сэтгэлийг хөөргөснөөс бүх юм эхэлдэг. Энэ бүх асуудлаас үүдэн эрчүүдийн маань нийгэмд эзлэх  байр суурь ганхаж, эмэгтэйчүүд “жендэр” ярисаар хүч түрэн орж иржээ.

Жендэртэй холбоотой өөр нэг орхигддог сэдэв нь өрх толгойлсон эцэг. Зөвхөн 2010 оны байдлаар Монгол улсад бүртгэгдсэн гэр бүлийн дөрөв  орчим хувийг өрх толгойлсон аавууд авч явж байгаа судалгаа гарчээ. Амьдралын эрхээр ханиа алдсан нэгэн байхад ханилсан гэргий  нь  өөр эр  сонгоод  одоход хүүхдүүдээ ганцаараа өсгөх үүрэг авч үлдсэн аавууд өрх толгойлсон эцэг болдог. Нийт өрхийн 34 хувийг ээжүүд толгойлж байгаа бол үүнээс 10 дахин бага  хувийг аавууд толгойлж байгаа аж. Харьцуулсан тоо  нь бага байж болох ч улс орны тулгуур болсон эрчүүд ханиасаа өнчирч хүүхдүүдээ тэврэн  үлдэх үзэгдэл нэмэгдсэн гэнэ. Хээгүй гүдэсхэн нэрийн доор одон зүүх, халамж хүртэхэд ээжүүд эхэнд явахаас аавуудыг хайхарч байсан удаагүй ч гэрээ гийгүүлэх гэргий, үрээ  бүүвэйлэх  ээж хүний үүргийг давхар үүрч яваа аавууд нийгмийн асуудлын гадна орхигдож байгаа нь үнэн.

Олон олон эрчүүд эрдэм номын мөр хөөж, ажил хийж, бизнес эрхэлж гэр бүлээ авч явааг үгүйсгэх гээгүй юм. Харин тэднийг сүүдэр мэт дагадаг “Эр хүн байж суудал тавьж өгсөнгүй, эр хүн байж амьдралдаа арчаатай явсангүй” гэсэн тулган шаардалт өөрчлөгдөхгүй байна. Эмэгтэйчүүд бидний бэрхшээл болгон тоочдог бүхнийг зөвхөн эрчүүд үүрэх ёстой юу? Аливаад даль жигүүр нь, сумны ир нь болж, хамгийн эхэнд явдагаараа эрчүүд нийгэмд эрсдэл хүлээсэн хүмүүс. Тэр ч утгаараа өвдөж зовсон ч “Зүгээр ээ, би эрх хүн” хэмээн гүрийж, зориг нь мохож, сэтгэлээр унасан ч тэд бууж өгөлгүй явсаар цагаасаа эрт бурханы оронд оддог бололтой.

Яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайханы “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-тээ

…Эр хүнийг та нар хааяа ч болов хайрлаач
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
…Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр                                                                                                                                                                                                                                                                                                                                     Эр хүнийг та нар хааяа ч болов хайрла…  гэж бичжээ.

Үнэхээр найрагчийн өгүүлсэн энэ л шүлгийг эмэгтэйчүүд минь, эхнэрүүд минь санаж яваасай.

29 Comments

  1. starbox says:

    erchuud oorsoddoo l archaatai bhku bol j odoo ued hetsuu2 xxx

  2. setgegdel says:

    odoo tsagiin huuhnuudiin bodold er nohoriin hereg bhgui er huneer yadag yum gej muu muuhaigaar heldeg ch yas yuman deer yag tegj yaritsgaadag huuhnuud ehner huuhedtei erchuudtei ene bieiinhee jargaliig shiiduuleed l il dald amragiin amidralaar amidragchid bdag yum shde.

  3. hen negen says:

    warwar chi ehneree hool hiiged geriig chin tsewerleed huwtsasiig chin ugaagaad ogohod bayrlalaa gj danda heldeg yumu? huneer magtuulahiig huswel ooroo magtaj sur. aygui bl chi bayrlala gj heldguide. bnga heldeg bol ch yahaw. tegj tunihsan

  4. hi says:

    Угаасаа хайрламаар сайхан хүмүүс байдаг юмаа. Хараад ой гутмаар хүмүүс байдаг юм бас тэрийг ямар хүүхэн таарч үйлээ үзэх болоо гэж өрөвддөг. Ингэж туйлширч болохгүй л баймаар юм. Бүх эрчүүд хүний дээд байдаг бол энэ монгол улс ингэж сайтай муутай байхгүй диваажингийн оронл байх байсан даа. Сайн муу нийлж байж сав дүүрнэ гэдэг юм. 

  5. Eegii says:

    Ehleed neg zuiliig zarim neg humuust helii!  Ene niitleliig  oor gazar Elgemsuu tavisan baij bolno sh dee, tiim uu?! 
    Er huniig hairla gej yagaad helj boldoguim bol gej bi bodloo zarim neg humuusee?!
    Genderiin asuudal sohogdoj bgaa bol ali ali talaasaa 50, 50%tai l bh yostoi.
    Busguichuud mini ar geriin ajiliig daaj bgaa bol erchuud maani orolgiin eh uusveriig hariutsdag baih tiimuu? ugui gej bgaa humuust heleh ene tiim bish bol esregeeree l bgaa. Bi massiih ni huvid helj bna oo
    Er hunii judag, uudam uhaan baih l heregtei. Gehdee ted nar chini hun l yum chini hairaar dutaj l bgaa gej helj bna shuu dee.
    Gehdee Mongoliin mini huvid hetsuug oilgoj bnaa bna.Arhi uuj agsan tavidaggui er hun hovor baih l daa. Agsan tavij bnaa l gedeg chini neg yumaar dutaj bna aa l gesen ug dee.
    za buu meddee manai gert l lav aav eej biye biyee hairlaad hairaar byalhsan saihan l ail orh baisan daa. Aav mini hool hiij chadahgui gehdee eejid yumiig ni beldeed l ogchihdog bsan.
    Eej mini hadaas hadaj bgaagui gehdee hadaas hudaldaad avch ogohoo meddeg l bsan.
    Chaddag chadagaaraa l bna shuu dee. Aaviigaa eejid mini gar hurehiig buu hel muu haraal ug ungaj baihiig bi sonsoj bgaagui. Eejiigee aavd ugleed yanshaad baisaniig sanahgui bna.
    Hen neg ni nadad alganii amt uzuulehed omoorood guij bsaniig sanahgui bna.

  6. tenegt says:

    ene 1 balai elgemsuugiin neriig haranguut tsagaan sariin nastr unah duhluu. balai huuhen

  7. Alexandra says:

    Толгой хоосон Элгэмсүү хүний бичсэн юмыг хуулж тавихдаа чи эх сурвалж гээд бичээд оруулсан байдаа балай минь.
    Бүхэл бүтэн Монгол гэдэг улс юм чинь Сайн ч бий Саар нь ч бий.
    Сайн эрчүүдээ Магтан дуулья Шалчганасан Монгол хүү мэтүүд нь Арил цаашаа

  8. uka says:

    gehdee bugd tiim muu gej heleegui . herew tegwel bid aaw naraa muulsan hereg bolno. aaw naraaraa l jishee awhad hichneen holch uhaan uujim setgeltei  bilee dee. 

  9. uka says:

    zalruulj helhed hair daadag  er hunii nunjigtei saihan erchuudiigee bol uuriin erhgui l hairlana huneer heluuleltgui. harin hair daahgui, iluu harj biluu dolooson nowshiin yumnuudiig bol nyaslaad ambaardaad yawuulah heregtei.

  10. zander says:

    Elgemsuu avgai uuriinhuu SOLONGOS nuhuruu hairlaj yavbal barav. Dandaa hudlaa medemhiirne. saak.mn deer baisan bichlegiig huulaad tavisan baij. ELGEMSUUUU SO EREE ENERLEN HAIRLATUGAI.

  11. uka says:

    hair daahgui yumnuudiig hairlaad ch yahaw dee. mongolchuud tegeed hool undniihaa deejiig er hund aaw hund ugdug geed hoolon deer tunasan hamgiin hurts uuh tosiig l hamaad hiichdeg ter ni tegeed zurh sudasnii uwchin uusgeed emegteichuudeesee  turuuleed yawaad bga gej unen ug. erchuud tegeed uursdiiguu eruusuu hairlahgui arhi uuh yumaa,ehneruud myanga heleed zoduulna uu l gehees uur nemergui. ug ni uuriinh ni l toloo helj bfaa gedgiig oilgoosoi. za za zalhuu hurchlee  bichihees. 

  12. warwar says:

    kkk bi gehed l say geriihee untraalgiig zaslaa tgsn hen ch nag magtahguimaa er hunii hiih estoi ajil gej bodod bh shg tgsn bi dotroo nag jhn ch gsn magtaasai gj bodoj l bdg za yahav amidral gedegiig chin nugalaad l hayah mongol er hun bi chin eldev magtaalaar dutahgui l yvna doo elgemsui like sho

  13. Bi says:

    Би халхын сайхан нэгэн  эрийг хайрласан эм хvн байноо.  Эр хvнгvйгээр эм нь, эм хvнгvйгээр эр нь оршин тогтнохгvй хорвоод терцгееснеес хойш бие биенээ хайрлаж амьдарцгаая хvмvvсээ. Бид  чинь бие биенээ л авч явцгааж,  тvшиж тулж байж бvрэн  бvтэн сайхан  амьдардаг  шvv дээ. Амьддаа бие биенээ хайрлацгаая. Сар шинэдээ элгээрээ энх амгалан, терлеерее тvвшин амгалан сайхан шинэлцгээгээрэй. Юу санасан 9 сайн хvсэлнvvд нь биелэх болтугай. 

  14. Abc says:

    Erchuudee zasaad av l geh yum, ted ooriigoo zasna biz dee, lav l em hunii uureg bish, tedniig zasah gej zovj bsanaas oor sonirholtoi zuild tsagaa ursen n deer. Tegeed ch er hun neeh gazarddagui, yu ch bolson bosood l irdeg yum bnlee haraad bhad, harin busgui humuus orovdoltei sanagddag

  15. starbox says:

    ene niitleliig huulj tavisan uu gu yu gegiig m medku ch uurlah ymr j shaltgaan bhkue. ihenh emegteichuud bh shg bn.ug n ene niiitleld ymr j em.huniig doosh n hiisn um bicheegu l umsn

  16. kkk says:

    ene hoorhii neg bolovsrol nimgen, hen ch toodoggui negen baikh tegeed ened haya orj irj ooriigoo hoorgodog. orovdmoor hun shuu.

  17. hi says:

    Хүүхнүүдэд зөвлөхөд өнгөтэй , мөнгөтэй ухаантай залуучуудыг сонгох чинь зөвөө. Угаасаа байгалийн хуулиар эмэгтэй амьтан чинь хүчирхэг эр амьтанд дуртай  байдгийн. Энэ муусайн дорой юмнуудыг байгаагаар нь хайрлаад засаж авна гэсэн байгалийн хууль байхгүй. Эмэгтэй хүнийг муулж байхаар эхлээд амьтны ертөнц үз.Оюун ухаангүй амьтад хүртэл ямар байна үз. Хүчирхэг  ухаантай хүнтэй суугаад  удам судраа өөднь татна гэдэг их юм шүү.Муу хүний удам хэдэн үеэрээ чамайг доош нь чангаана. Энэ коммент бичээд байгаа залуучууд шиг байгаагаар минь хайрла гэж шалчигнасан юмнуудаас хол байгаарай үр удам нь өөдтэй юм төрнө гэж байхгүй шүү. Хайрлуулах заяагүй муусайн эхдээ гологдсон  юмнууд энд гоншигонож л байг. Заяа сайтай ухаантайг нь олоод суугаарай гэж хүүхнүүдэд зөвлөе.

  18. hi says:

    Эр хүн эмэгтэй хүнээс хамаардагийн л гэхийн. Эр хүн гэдэг чинь хүний хэлсэнээр л байдаг  зомби юмуу. Битгий балайраад мөрөөдөөд бай та нараас шалтгаалахгүй за. Элгэмсүү чам шиг юмнуудаас хамаарна гэж бүүүр ч байхгүй. Дээр нь Монголхүү гэж нийгмийн шаар хүүхнүүдийн гологдол минь чи бас битгий балайраад бай. Хэн ч тоохгүй аймшгийн юм байгаа даа. Сайхан залуу бол энэ сайтад орж ирээд намайг хайрлаачээ гээд байх шаардлагагүй ээ хүүхнүүд зүгээр оочирлож байгаа.Эр хүнийг хайрла гэж хэлэх байтугай хүүхнүүдийн хайрнаас зугатааж байгаа байлгүй. Гологдлуудтай бичиж байгаадаа харамсаж байна.

  19. hi says:

    CAAK.MN ДЭЭР БАЙСАН НИЙТЛЭЛ БАЙНА. ШУУД Л ХУУЛААД ТАВЬЧИХДАГ АЙН. ӨӨРӨӨ БИЧСЭН ЮМ ШИГ Л БАЙХ ШИВ. ЭЛГЭМСҮҮ БАЛАЙ МИНЬ БИТГИЙ БАЛАЙРААД БАЙ ЗА. ЧИ ОЧООД  АРХИ УУГААД БАЙГАА ТЭР ОЛОН ЭРЧҮҮДИЙГ ӨӨД НЬ ТАТААД АРХИНААС ГАРГААДАХ ТЙИМ ИХ ЧАМААС ХАМААРДАГ ЮМ БОЛ. САЙН ҮГИЙГ ХЭН Ч ХЭЛЖ ЧАДНА ХЭРЭГЖҮҮЛЭХ АМАРГҮЙ ШҮҮ.

  20. Anonymous says:

    unshsan ch gui shuud dislike!

  21. sss says:

    Elgemsuu mongolhuu 2 niilj baigaadawch ugchiinu duu kkkk. end chini archihcin zawhai archaagui erchuudiig muuldag bolohoos buh erchuudiig hamruuldagguig n uhaantai hun oilgonoshdee

  22. nmn says:

    Би бол эрчүүдээ хаана ч өмөөрнөө

  23. Mongolia says:

    Маш зөв зүйлийн тухай бичсэн байна.Хараад байхад өвөө нар маань байхгүй дандаа 70,80,90,100-гарсан эмээ нар зөндөө байна.Тэтгэвэртээ оочирлож байгаа бууралуудийг хараарай 100%-70% нь Эмээ нар байгаа.Эмэгтэйчүүд та нар эрчүүдээ хайрлаж,халамжилж,бүдэрхэд нь түшиж, тулж,Нуруун дээрх ачаанаас нь бага ч болтугай хөнгөвчилж хайрлаж байцгаалдаа.Бид Монголчууд цөөхүүлэхнээ эрчүүд нь бүүр цөөхөн шүүү сайн санаж яваарай!!!!

  24. saruul says:

    oke,thanks

  25. МОНГОЛ ХҮҮ says:

    МОНГОЛ УЛС УРУУДАЖ БИШ ӨГСӨЖ ЯВНА.ЭНЭ ЦАГ ҮЕД ЭР ЭМГҮЙ ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛ АГУУ ҮЗЭЛТЭЙ БАЙЖ ИРЭЭДҮЙН БЯЦХАН МОНГОЛ ИРГЭД ДЭЭ САЙН САЙХАН ЖАРГАЛТАЙ МОНГОЛ ОРНЫГ ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭЕ.МОНГОЛ УДАМ МОНГОЛ ЦУСАА ХАЙРЛАЖ ЯВААРАЙ АХАН ДҮҮС МИНЬ.

  26. МОНГОЛ ХҮҮ says:

    САЙХАН НИЙТЛЭЛ БАЙНА ЭРЧҮҮД БИД УДАМ УГСААГАА ДЭЭДЭЛСЭН УХААНТ МОНГОЛ ХҮҮХНҮҮДИЙНХЭЭ ХАМТ АГУУ МОНГОЛ УЛСЫГ ДАХИН БАДРААНА.БИД МОНГОЛ

  27. boli doo chi says:

    уучлаарай, чи нөгөө монгол охидуудыг муугаар бичээд хэлээд байдаг хүн бх шиг бн.
    чиний нэрийг харахаар л чиний бичсэн юуг ч уншдаггүй шүү.
    чи яасан их завтай болоод монгол охидуудын тухай янз янзын сөрөг мэдээлэл хайж олж энд тавьж одоо шал худлаа жэндэр бичээд байна. хүний амьдралд юу ч тохиолдоолоо билээ.
    чи тийм цэвэр сайхан амьдардаг юм бол тэрэндээ баярлаал дуугай л явж байсан нь дээр бишүү

  28. хөөе says:

    аа чи юу,.. …
    чи аль газраас миний монголын охидуудын мууг үзэхээр энд орж ирж элдэв янзаар юм бичдэг хүнбэ!!!!!!!!
    за гайгүй э, хүний мууг үзсэн хүн өөдөлдөггүй юм шүү.,

  29. mongoo says:

    unen . dandaa erchuudee muulaad baij bolohgui ted chini orhiin ail geriin bagana shuu dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.