Aз жаргалтай гэр бүл ирээдүй дээр үндэслэсэн байдаг

Гэнэт та нөхрөө урвасныг мэджээ. Яах вэ? Ийм тохиолдолд танд дараах арга хэмжээ авахыг санал болгоё.

Судалгаанаас үзэхэд эрчүүдийн 80% гэр бүлээс гадуур холбоо тогтоохыг мөрөөдөж байдаг бөгөөд 60% нь амьдрал дээр түүнийгээ хэрэгжүүлдэг байна. Секс судлаачид энэ үзэгдлийг эрчүүдийн шинэ юм хайх сэтгэл зүйн байдал болон биологийн онцлогтой холбон тайлбарладаг.

Дэлхий дээр олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг улс орон, нэг эхнэртэй байхыг хуульчилсан улс орноос олон байдаг нь үүнтэй холбоотой байх.

Урвалтын тухай мэдмэгц “зайл”, “яв” гэж шууд хөөх нь нэлээд тааралддаг алдаа юм. Нэгэнт хөөсөн ханиа буцааж авчрах нь их хэцүү асуудал. Ийм учраас та эхлээд сайн бодоорой. Ямар нэгэн юм хийхийн өмнө танд хэдэн зөвлөгөө өгье!

– Та цаашид яах тухай төлөвлөгөө боловсруулаагүй байгаа үедээ түүнд бодлоо бүү хэл. Энэ бол таны давуу тал. Үүнийгээ хадгалаарай.
– Бэлэн болсон үедээ түүнд ямар их уурласнаа харуул.

– Дараа нь биеэ барьж тайван байдалтай байгаарай. Эс тэгвэл та амьдралаа өөрчилж чадахгүй болно.
– Бололцооныхоо хэрээр найрсаг байж, ойртохоос бүү татгалзаарай, эс тэгвэл тэр өөр хүүхэн рүү гүйж магадгүй.

-Түүнд гэмших, гэмээ цайруулах, ухаарах боломж өг.
– Өөрийн дуртай зүйлээ хий. Нүүрэнд чинь инээмсэглэл тодорч, нүд чинь цог золбоотой гялалзаж байвал та бүр аятайхан, дур булаам харагдах болно.

– Танд хэцүү үед туслах дотны найз хэрэгтэй тул ухаалаг, болгоомжтой хүүхнийг сонгоорой.
– Түүнийг нөгөө хүүхнээс нь холдуул. Түүнд “Би чамайг хөөхгүй. Би чамайг хүүхдүүдээс чинь салгахгүй. Би чамд үргэлж хайртай байх болно” гэдэг санааг төрүүлж улмаар тэр энэхүү бодлоо нөгөө хүүхэнд дамжуулж хүргэх болно. Тэгээд тэр хүүхэн таныг гомдоосноос илүүгээр та түүнийг гомдоож, урмыг нь хугалах болно.

– Та нөхрөөсөө аль болох бага хамаарахыг хичээж, өөр хүмүүсийн дунд өөр орчинд өөрийгөө сатааруулж сураарай.
– Аз жаргалтай гэр бүл өнгөрсөн одоо ба хамгийн гол нь ирээдүй дээр үндэслэсэн байдаг. Ирээдүйгээ нөхөртэйгөө төлөвлөж, холбоогоо бэхжүүлэн, түүндээ цаг хугацаа хүч чадал, мөнгөе зориулаарай.

– Өөртөө зориулж цаг гарган, ямар нэг дамжаанд сууж, амралтын өдрүүдээр нөхөдтэйгээ аялж зугаал, хувцсаа өөрчил, шинэ маягаар үсээ засуул. Ер нь өөртөө таалагдахыг хичээ, тэгвэл тэр ч танд татагдах болно.

/Хань/

8 Comments

  1. Anonymous says:
  2. HEY says:

    zailoo yahaaraa dandaa er hunii zuv bolj em ni teseh yostoi boldogiin. bi bol hoogood yavuulna esvel uur zaluutai adilhan yavna davarch bgaan shuu muusain erchuud

  3. mongol zaluu says:

    Daisy chinii sanal vzel bodol taalagdaj bn hvsvel haaya holbogdoj nzuud bj sanal bodloo huvaaltsaj baij boloh uu?

  4. doogii says:

    bie biendee unench amidrah shig saihan suil yu bhav de.

  5. Daisy says:

    Ugaasaa huurtalgui amidral gej barag baihgui, damaa iim erin ued. Tiimees minii bodloor nuuts amragtai baimaar baigaa l yum bol NUUTS bailgaa cheeee l gemeer baina daa. Tegeed hairtai haniigaa negent huurch baigaa, tegeed tuuneesee hagatsahiig husehgui baigaa sain l nuutslaj baimaar yum daa. Harin busguichuud bid tertee tergui er hunii adguusan ANGUUCH aranshintaig n medseer baij hoinoos n mordoj moshgij yavah hereggui yum shig ee. Negent l tsaashdaa hamt amidrah n todorhoi, tuundee hairtai, tuunees salahgui gej l baigaa bol ilt l nudend haragdaj, chihend sonsogdohgui bol hoinoos n mordoj ene er n NU A tai yu ugui gej yavah shaaal hereggui ooriigoo l zovoohiin nemer

  6. Saturn says:

    Жинхэнэ Монгол эр хүний шинж чанар! Монгол эрчүүдээ өөрсдийгөө өөрчилье!
    Сүүлийн үед Монгол эрчүүдэд ихэд ажиглагдах болсон тулгамдсан асуудлыг доорхи нийтлэлд бичсэн байгааг олж тавьлаа. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг билээ.Жинхэнэ Монгол эр хүний шинж чанар! Монгол эрчүүдээ өөрсдийгөө өөрчилье!
    Сүүлийн 300 жил Монгол сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй, соёл, шашин Монголд их орж ирснээр Жинхэнэ Монгол эр хүний зан араншин илтэд доройтов. Үүний улмаас одоо цагт хэн байснаа хэн болоод байгаагаа ч мэдэхгүй байж архинд хөлчүүрч согтохоороо БИ Чингисийн Монгол хэмээн агсамнагч эр хүний хагас залуус олширов! Хүний эрх, эрх чөлөө, Ардчилал хэмээн шүлсээ үсэргэн эхнэр хүүхэд, ээж аав, анд нөхөд гэр бүлийнхээ аз жаргалыг булаагч согтуу Монгол эрчүүд зодоон, хүүхэн, мөнгө, архинаас өөр ярих сэдэвгүй болж хүн муулж, хов ярьсан арчаагүй өөдгүй новшнууд болж хувирав. Архинд донтож ухаан санаагаа доройтуулснаар олон Монгол эр хүний үнэлэмж буурч гэр бүлгүй, ажилгүй, архичин, арчаагүй, амьдралгүй, ёс суртахуунгүй, ухамсаргүй болж байна. Үнэхээр л өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй боллоо. Нүүдлийн соёл иргэншил болон Монгол үндэстний уламжлалт сэтгэхүйн онцлог, ардын сургааль, зүйр цэцэн үгс, сахилга бат, уламжлалт соёлтой өтгөс буурлууд, эцэг эхчүүд нь жинхэнэ эх орон, гэр бүлдээ эзэн болсон эрчүүдийг бэлдэж байжээ. Тэгвэл одоо Жинхэнэ Монгол эр хүний тухай номын хуудаснаас хайж, түүхийн гүнээс түүж цуглуулах хэрэгтэй болов. Монголчуудын бахархал болсон олон бөхчүүд ч хүртэл сүг болсон байнам. Энэхүү нийтлэлийг Монгол эрчүүд минь уншиж үзээд өөрийгөө засаж, үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлээсэй хэмээн хүснэм. Эмэгтэйчүүд маань ч гэсэн эрчүүддээ Эр ХҮН болох нөхцлийг олгож ойлгож, итгэж дэмжээсэй хэмээн хүснэм! Үр хүүхдэдээ үлгэрлэн сургаасай хэмээн хүснэм! Ядаж жаахан ч болов санаа аваасай хэмээн хүснэм! Бид гал шиг халуун сэтгэлтэй, ус шиг тунгалаг бодолтой хүний дээд хөх толбот Монголчууд шүү дээ! Ингээд жинхэнэ Монгол эр хүний шинжийг өгүүлсү! Монгол эр хүн зорилготой амьдарч, бие дааж шийдвэр гаргаж нэртэй төртэй амьдарч чаддаг. Энэ нь нүүдлийн соёл иргэншлийн үр дүнд Монгол эр хүнийг бие хүн болгож төлөвшүүлсэн суурь гайхамшигт Шинж чанар юм. Шийдвэр гаргасан хойноо түүнээс гарч болох ямарваа эрсдлийг дааж хариуцаж чадах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Энэ нь ухаан, амьдралын туршлага, сүйхээ, ажилч хөдөлмөрч зан, эрүүл мэндтэй холбоотой. Жинхэнэ Монгол эр хүн бол үр хүүхдэдээ үлгэр дууриалал болж хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжил боловсролд анхаарч гэр бүлдээ хайр халамж тавьж, амьжиргаанд хэрэгтэй зүйлсийг мэдэрч гүйцээж байх чадалтай байх нь нэр төрийн асуудал хэмээн үздэг. Сайн явах санааных, Санаж явбал бүтнэ гэдэг. Элдэв сул үггүй, хэлье гэснээ бодолтой, шулуунхан, шударга, товчхон хэлчихдэг, алсын хараатай, зориг тэнхээтэй, алив зүйлийг бусадтай ярилцахдаа дөвийлгөн хөөргөх, хэт тойруулж ярих, давслах, өөрийгөө хэт магтах, хов жив хөөцөлдөх, сүржигнэх, үглэх, хэрүүл хийх, бусдын хор шар малтах зэргийг цээрлэн хичээдэг чанар бол жинхэнэ Монгол эр хүний давуу тал юм. Үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүд болон бусдын жижиг алдаа дутагдлыг үл тоох уужуу тайван амгалан эрчүүд зөвхөн Монголд л байсан байна. Нойронд сэргэг байж ирээдүйн амьдралаа төлөвлөж чаддаг, цэвэр цэмцгэр, эрүүл мэнддээ анхааралтай, бусдад халамжтай нөмөр нөөлөгтэй, өөрийн зовлон уйтгар гунигаа бусдаас нууж аль болох бие даан хүндрэлээс гарах гарцыг олж шийдвэрлэх нь жинхэнэ Монгол эр хүний шилдэг шинж чанар юм. Бусдын хов үг, зусар муу ятгалганд орохгүй, өөрийн үзэл санаа амьдралын чиг шугамдаа үнэнч байх нь жинхэнэ Монгол эр хүний сэтгэлзүйн дархлаа, эр хүний ноён нуруутай холбоотой. Ах захтай, өтгөс буурлыг хүндэлж үгийг нь сонсож, түүх соёл, удам угсаагаа мэдэрч цаг үетэйгээ шударгаар зохицож амьдарах чадвар бол Монгол эр хүний шинж өвөрмөц чанар билээ. Монгол эр хүн уул мэт сууж, тал мэт хэвтэж, салхи мэт явж, зөв хувцаслаж, нуруу цэх, хараа дээгүүр байж шударга ёс, зорилгынхоо төлөө уйгагүй зүтгэж хүрдэг нь зориг зүрх, хүч чадал, эрүүл бие өвөрмөц сэтгэлгээтэй шууд холбоотой. Эр хүн алдаж эрэг нурдаг гэдэг. Жинхэнэ Монгол эр хүн алдаа хийснээ мэдэрч ойлгосноос эхлэн засан залруулж, уучлалт гуйж, түүндээ таарсан шийтгэл хариуцлагыг үүрээд гарч чадах чадвартай байдгаараа онцгой. Жинхэнэ Монгол эр хүн нь хүний итгэл дааж, хүнийг сэтгэл санаагаар болон эдээр дэмжиж, тусалсан шиг тусладаг. Бусдаас тусламж авч хариу тус хүргэж чаддаг. Хүний үг сонсож чаддаг, хүлээцтэй даруу шинж нь эх түүхийн хуудасанд эгэл баатруудтайгаа мөнхөрч байна. Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ… Жинхэнэ Монгол эр хүн бол хүн ялгаж харьцдаггүй, өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байж чаддаг түүнийхээ төлөө тэмцэж зүтгэж чаддаг. Анд нөхдөө зөв таньж нөхөрлөсөн шиг нөхөрлөж чаддаг. Анд нөхдөөрөө хүрээлүүлж бусдын хүндлэлийг олдог. Бусдыг өөлж гоочлохыг үзэн ядаж аль болох дэмжиж хамтарч их үйлийг нугалдаг. Дэм дэмэндээ дээс эрчиндээ… Монгол эрчүүд хүнтэй танилцахдаа бүтэн нэрээ хэлж хүнийг бүтэн нэрээр нь дууддаг уламжлал бий. Нэр хугарахаар яс хугар хэмээн нэрээн хичээдэг. Өөрийгөө дорд үзэх, өөртөө үл итгэх үзэлгүй байж бусдаас ирсэн доромжлол, өдөөн хатгалаганд таарсан хариуг барьж чаддаг. Хуурч мэхлэх, зусардаж зальдах, шалиглан завхайрах, байнгад архидан согтуурах, гүтгэн доромжлох, ихэрхэж баярхах, эрх мэдлээр далайлгах, эмэгтэй хүнд хүчийг үзүүлэх, айж урвах, хулгай дээрэм хийх, хүн муулах зэрэг нь адгийн эрийн шинж хэмээн Монгол эрчүүд цээрлэж байжээ. Ноён урваач нохой шарваач. Эрийн муу эмд… Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хүний онцлог шинж гэсэн сайхан үгнүүдээр халхавч хийж өөрсдийгөө өмөөрч дутагдалтайгаа эвлэрч байхаар одооноос зоригтой шударга байж өөрсдийгөө өөрчлөе Эрчүүдээ! Одоо… эсвэл хэзээ ч Үгүй!!! Эрүүл, Зоригтой, Тэвчээртэй, Чадалтай, Оюунлаг, Хүнлэг, эх оронч байхыг хичээж Эзэн Чингис хаан, тулгар төр тусгаар тогтнол Монгол улс, Монгол үндэстнээрээ омогшиж амьдарцгаая Эрчүүдээ! Монгол бүсгүйн хайрыг татсан хайрлахгүй байхын аргагүй, гэр бүл эх орон, улс үндэстэндээ хүндтэй Жинхэнэ Монгол эр хүн байх нь зөвхөн таниас л хамаарна! Амжилт хүсье! Мөнх тэнгэр ивээх болтуухай! S.Bataa 2011 Ex survalj. http://www.gogo.mn

  7. problem says:

    zov sh dee demjij bna

  8. Оюуны хоцрогдолтой эрэгчин ... says:

    Хүүхнүүд ч зарим нь уурлах л байхдаа. ер нь ийм зөвөлгөө хэрэг байдаг юм уу. шал дэмий зүйл шиг санагддаг. хамгийн зөв зам бол баригдахгүй байх. Баригдвал аль аль нь салж чаддаг байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.