“Монгол эрчүүд”-ээ хайрлаарай!

Монгол эрчүүд өнөөг хүртэл ээжээ, эхнэрээ хайрлаж, халамжилж, магтан дуулж, хамгаалж, өмгөөлж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Сүүлийн жилүүдэд Монголын нийгэм, хамт олон, гэр бүлийн дунд эр хүнийг эрхэмлэх энэ сайхан чанар алдагдаад байгаа нь нууц биш болсон. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол эрчүүд арчаагүй, архичин гэх хандлага бий болсон. Монгол эрчүүдийг зэмлэх, гутаах, арчаагүйгээр нь дуудан доромжлосноор байдал өөрчлөгдөх болов уу.

“Монгол” хэмээх омогшил дүүрэн ард түмэнд үндэсний бахархал гэж эрхэмлэх ариун нандин зүйл бий. Монгол эр хүний, монгол аавын охин нь болж төрчихөөд Монгол эрчүүдийг муулдаг бүсгүй байх нь тийм ч таатай бус. Гэхдээ бурууг хэлэх нь зүйн хэрэг ч нийтэд нь хавтгайруулах тийм ч оновчтой биш болов уу. Даяарчлал гэдэг ойлголт нь өнөөгийн биднийг байлдан дагуулж байгаа ч бүгдийг даяарчлах нь тийм ч зохистой биш гэдэг олон зүйл дээр нотлогдсоор байна.

Эхлэл…

Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын зургаан хувь нь “нинжа” байдлаар хувиараа ашигт малтмал эрхлэдэг гэсэн судалгаа байдаг. Энэ тоо нь яг албан ёсны бус хэдий ч нэг их хол зөрүүгүй болов уу.

Тухайлбал нинжа хэмээгч хөдөлмөр эрхлэгчид ойролцоогоор 60 мянга гаруй хүн байдгаас 90 орчим хувь нь эрчүүд байдаг. Өнөөдөр манай улсын 19 аймаг, нэг дүүрэгт “нинжа” гэх тодотголтой армийн анги, салбарууд өөрийн үйл ажиллагааг явуулсаар байна. Тэдний тоо байнга хэлбэлзэлтэй байдаг бөгөөд урин дулааны улиралд болон баяр наадмын өмнө эгнээгээ эрс тэлдэг. Мөн хичээл сургууль эхлэхийн өмнө “нинжа” нарын тоо ч нэмэгддэг байна. Энэ үеэр 61-70 мянгад хүрдэг болохыг уул уурхайн салбарынхан хэлж байгаа юм. Харин бусад үед байнгын 15-20 мянган хүн ажилладаг. Тэднээс 90,4 хувь нь алт, 4,2 хувь нь жонш, 2,2 хувь нь нүүрс, бусад буюу үлдсэн хувь нь үнэт чулуу олборлодог гэсэн судалга бий.

Хөдөлмөр хамгааллын наад захын дүрэм журам, техник, технологийг ашигладаггүй энэ хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд нь цаг үргэлж аюул, осол аваар заналхийлж байдаг. Сүүдэр мэт эрсдэл дагуулж явдаг “нинжа” нарт үүнээс өөр ажил эрхлэх боломж хомс төдийгүй  их мөнгөтэй болж аж амьдралаа дээшлүүлэх гэсэн хүсэл нь эх нутгийнаа газар шороогоо ухаж, төнхүүлсээр, амь насыг нь авч одсоор байгааг яалтай! Сүүлийн 15 жилд баялгийн хараал гэгч монголчуудыг даллан дуудсаар, үүний эсрэг төр засаг ч хүчин мөхөсдсөөр олон арван эрдэнэт хүний амийг авч одсон нь нууц биш.

Амиа алдагсад нь 100 хувь хөдөлмөрийн насны монгол эрчүүд байдаг. Налайхын уурхайд гэхэд л өнгөрсөн энэ хугацаанд 100 шахам эрчүүд амь насаа алдаж, олон хүүхэд аавгүй, ээж, аавууд хүүгүй, эхнэрүүд бэлэвсэрч хоцорсон. Энэ бол үнэхээр дайн байлдаантай байгаа улс оронд тохиолддог шиг том гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг харуулж байна. Монгол хүний, тэр дундаа монгол эрчүүдийн үнэ цэнэ ийм хямдхан болсон нь даанч дэндүү дээ. Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын дунд эрчүүдийн амь нас, эрүүл мэндээрээ эрсдэж байгаа зөвхөн ганц жишээ энэ биш. Өнөөдөр ажлын байргүйгээс цөөнгүй монгол эрчүүд харийн оронд биеийн хөдөлмөр эрхэлж байгаа. Мөн эх орондоо байгаа цөөнгүй эрчүүд архины асуудалтай болсон нь тэдний амь нас, эрүүл мэндэд байнга заналхийлж, эрсдүүлж байдаг. Улс орны тулгуур багана, өмөг түшиг болж байх ёстой эрчүүдээ эдгээр олон эрсдлээс хамгаалж, өнөөдөр манай нийгэмд нүүрлээд байгаа энэ зохисгүй байдлыг өөрчлөхийг цаг үе шаардаж байна. Монгол эр хүн ажилтай, зорилготой, хийморьтой байж Монгол Улс хүчтэй, хөгжилтэй айл өрх бүр амгалан, аз жаргалтай байх ёстой гэсэн төрийн бодлого үгүйлэгдсээр байна.

Бидний өвөг дээдсийн түүх ч монгол эрчүүдийн цог золбоо, алсын хараатай мэргэн ухааны ачаар мандан бадарч, гэрэлт түүхийг бүтээж байсан нь маргашгүй үнэн. Монгол Улсын өнөөгийн эрх чөлөө, тусгаар тогтнол нь монгол эрчүүдийн гавьяа, зүтгэл билээ. Монгол эр хүн төлөв, түвшин, алсын хараатай бол ирээдүйн Монгол Улс, айл өрх бүр бас л тийм байна. Эмэгтэйчүүд, хүүхэд багачууд нь аав, хань нөхөр, ахынхаа хайр, нөмөр нөөлөгт байснаар амар амгалан, аз жаргалтай, эмх цэгцтэй байдаг. Энэ бичигдээгүй зарчим нь бидний өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн ариун ёс журам гэж болно. Энэ сайхан ёс журмыг мөрдсөнөөр хүний эрх чөлөө, хүйсийн тэгш эрх алдагдах нь юу л бол? Харин бид уламжлалт энэ ёс журмаа дээдлэхийн зэрэгцээ орчин үеийн чиг хандлагыг ч хамтад нь авч явах учиртай. Монгол эрчүүд өнөөг хүртэл ээжээ, эхнэрээ хайрлаж, халамжилж, магтан дуулж, хамгаалж, өмгөөлж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Сүүлийн жилүүдэд Монголын нийгэм, хамт олон, гэр бүлийн дунд эр хүнийг эрхэмлэх энэ сайхан чанар алдагдаад байгаа нь нууц биш болсон. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол эрчүүд арчаагүй, архичин гэх хандлага бий болсон. Монгол эрчүүдийг зэмлэх, гутаах, арчаагүйгээр нь дуудан доромжлосноор байдал өөрчлөгдөх болов уу.

“Монгол” хэмээх омогшил дүүрэн ард түмэнд үндэсний бахархал гэж эрхэмлэх ариун нандин зүйл бий. Монгол эр хүний, монгол аавын охин нь болж төрчихөөд Монгол эрчүүдийг муулдаг бүсгүй байх нь тийм ч таатай бус. Гэхдээ бурууг хэлэх нь зүйн хэрэг ч нийтэд нь хавтгайруулах тийм ч оновчтой биш болов уу. Даяарчлал гэдэг ойлголт нь өнөөгийн биднийг байлдан дагуулж байгаа ч бүгдийг даяарчлах нь тийм ч зохистой биш гэдэг олон зүйл дээр нотлогдсоор байна. Улс орон бүрт өөрийн гэсэн уламжлалт соёл, ёс заншил байдаг, үүнийгээ авч үлдэхийг үндэстэн бүр хүсч байна. Энэ нь өөрөө дангааршил хэрэгтэй гэдгийг батлаж байгаа юм. Худлаа зүйлийг дахин дахин үнэн гээд яриад байхаар үнэн мэт болж, эргэлзээ төрүүлдэг шиг монгол эрчүүдийн яс чанар муудсан гээд байгаа нь нийгэмд таагүй уур амьсгалыг бий болгож байна. Үүнд нөлөөлж байгаа олон хүчин зүйл байгаа нь нууц биш. Тухайлбал, нийгмийн ядуурал, архидалт, сэтгэл гутрал, мэдлэг, боловсрол, эрсдэлт зан үйл, сөрөг мэдээллээс эхлээд олон шалтгаан байгаа юм. Үнэхээр монгол эр хүн арчаагүй сул дорой болж орхив уу гээд эргэн тойрноо ажиглахад ихэнх эрчүүд өөрийн гэр бүлийн төлөө үүрэг хүлээн, хичээн зүтгэж явна. Мэдээж тэдэнд, хүн бүхэнд байдаг сайн, муу чанар аль аль нь зэрэгцэн оршиж л байгаа. Харин өнөөгийн нийгэмд эр хүний үнэ цэнийг бууруулах сөрөг сурталчилгаа явагдаад байна уу даа?

Монгол эр хүний омог бардам зан, холч сийрэг ухааныг мохоож үнэгүйдүүлэх гэсэн харийнхны бодлого Монголчуудын үе үеийн түүхэнд хар толбо, хорт үр дагаврыг үлдээж байсныг бид ямагт санаж байх ёстой. Хамгийн ойрын жишээ гэвэл, 1937 онд 70 гаруй мянган эх орноо гэсэн чин сэтгэл зүрхтэй, мэдлэг боловсролтой эрчүүдийг буудан хороож, тамлаж, шоронд хорьж хэлмэгдүүлсэн бол 1960-1980 оны үед цөөнгүй эрчүүдээ сэтгэл зүйд нь нөлөөлж, гэр бүль үр хүүхэдтэй нь гутаан хэлмэгдүүлж байсан гашуун түүх бий. Манай улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ч энэ алдаа давтагдаж өмнөд хөршөөс хүний оюун ухаанд нөлөөлөх хямд үнэтэй спиртийг олон зуун тонноор оруулж ирэх аян явагдсаар өнөөдөртэй золгож байна. Монголчуудыг 20 жилийн турш архин далайд живүүлэх бодлого явагдсаны үр дүнд олон зуун эрчүүд хорвоогоос халин одсон. Сүүлийн таван жилд хортой спирт хэрэглэгчдийн эгнээнд охид, эмэгтэйчүүд хүч түрэн орж ирэх болсон нь тун ч эмгэнэлтэй. Хүүхэд, охид, залуучуудын дунд архидалт хавтгайрч байгааг яалтай. Энэ нь манай төрийн бодлог! о биш гэдэг нь тодорхой. Харин үүнийг хаанаас, хэн өөгшүүлж байгаа нь учир битүүлэг.”Монгол” гэсэн өвөрмөц содон генийг үгүй хийхийг хэн хүсээд байна вэ? Энэ бол бодож, эрэгцүүлж үзэх л хурц асуудал яах аргагүй мөн!

Энэ бүхнээс үзэхэд, бид монгол эрчүүдээ халамжилж, оюун санаа, мэдлэг боловсрол, бие бялдрыг нь хөгжүүлж байх нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний баталгаа нь болох ёстой төдийгүй төрийн хар хайрцагны эрхэм чигч бодлого нь байх учиртай гэдгийг өнөөгийн төрийн бодлого тодорхойлогчид мартах ёсгүй. Өнөөдөр Монголын олон зуун өрх айлын аавууд нь эзгүй байна. Манай улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүрдүүлж буйтай тэнцэхүйц тооны эрчүүд харийн оронд хөлсний ажил эрхэлж байна. Тэд өөрийн гэсэн орон байртай, хөл дүүжлэх унаатай болж эхнэр, хүүхэд, аав ээждээ хангалуун сайхан амьдрал бэлэглэх гэсэн зорилго өвөрлөн хань ижил, үр хүүхэд, эцэг эхээ орхиж харийн оронд очсон. Харин тэдний ихэнх нь залуу насны ааг, омогшилдоо автан эрүүл мэндээрээ хохирч байгаагаа яахан мэдэх билээ. Эрсдлийг тооцож үзэлгүй явсан зарим нь ар гэр, амьдралаа ч нурааж орхих тохиолдол ч бий. Харийнхны хийхийг хүсдэггүй хамгийн хэцүү ажлыг хүнд хүчир, хортой гэж гололгүй, цаг наргүй хийдэг монгол эрчүүд эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тэдний ар талд аавынхаа сургамж үгийг сонсох эрхгүйгээр хүү нь, охин нь өсч том болж байна. Эхнэр нь, бас өөрөө ханийн жаргалыг эдлэх эрхгүй, холдон хөндийрч, орон гэр нь нэг л ханхайн эзгүйрч байгаа нь лавтай. Тэдний аав, ээж нь хүүгээ сайн яваад ирээсэй хэмээн залбирч суухаас өөрийг хийж, туслаж чадахгүй байгаа хувь заяатайгаа эвлэрч суугаа.

Монгол эрчүүдэд эх орондоо ажил хөдөлмөр эрхлээд хангалттай цалин хөлс авчихдаг байсан бол тэд яах гэж харийн орныг зорих билээ. Эрчүүд энэ мэтээр өнөө үед хэлмэгдэж байгаа нь хэний буруу юм бол? Төрийн буруу бодлого, шийдвэрийн шууд үр дагавар биш гэж үү… Эрхэм охид, бүсгүйчүүд минь эрчүүдээ муулж, ад үзэх хэрэггүй гэж хэлэхийг хүсч байна. Эрчүүдийн тухай нэгэн нууцыг та мэдэхүү? Эр хүнийг гаднаас нь харахад хатуу ширүүн харагддаг ч, тэдний сэтгэл рүү өнгийгээд харвал өр зөөлөн, хэврэгхэн төдийгүй үргэлж л хайр, халамж нэхсэн хүмүүс байдаг. Харин тэд их нэрэлхүү, бардам, бас янгууч хүмүүс гэдгийг битгий мартаарай. Эрчүүд хайрыг хайж, хүсдэг, нялхардаг сонин араншинтай хүмүүс гэдгийг бүсгүйчүүд минь анхаарч, ажиглаж нэг үзээрэй. Дэлхий дээр өөр хаана ч дахин бий болохгүй ганцхан хувь “Мо! нгол эр хүн” гэж бахархан, Монгол эрчүүддээ урам хайрлавал тэд их л омогшиж, урамшиж, хичээх байх шүү. Хүчтэй, зоригтой, эрэмгий, холч ухаантай “Монгол эрчүүд”-ээ хайрлаж хамгаалж, халамжилж чадвал бүсгүй таны үнэнч нөхөр, өрх гэрийн тань нэг багана байх төдийгүй улс, эх орны минь өмөг түшиг, цог золбоо, чиглүүлэгч хүч байж чадна гэдэгт итгээрэй. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

35 Comments

  1. Nixon says:

    Ymar shn bichdeg Hun be namaig Add hiicheerei uk_nixon@yahoo.com haa neg ym asuuj turshlaga suuj baiy pls pls pls 

  2. Anonymous says:

    bulgan aimgiin rashaant sumiin hun bna

  3. TTT says:

    Unshihaas zalhuu hverw

  4. dandi says:

    hera gej bichne gej aldag gar bn aa yu bicheed bgaa yum buu med chuu chai gej 50 huviig ni oilgov busdiig ni sain oilgosongui humuusiig uh geed l zagnaad bgaa bololtoi humuusiig uhuulj yah ni ve muuhai natsist huuhen bn uu ugui yu aan nerteigeer ni usee husuulaad skini bolooch ee kkkk

  5. Hera says:

    Hehe erchvdihe bolowsrol biy byldrig hogjultsgey ch geh shg yu tenegted bgn nada ymrch hamagu ter ng shoshgr ym ymu ter gvzege unjulsn ymni biy haa nd sana zowod ywj bh blj bnuu.gutsdag haltr we.hvn ooroo orto l archat bh hergt bzde.emgteichvd hairlaguigs blj ted emgteichvdig zoddg arhiddg hvhde hayj ywdg blj bnu chinihr bol.tm teneg bodolot ergt bwal erthn vh za gd helchey.

  6. dandi says:

    ok bolohgui yum baihgui sh dee mongol huu elgemsuuu 2oo id uldeegeri ho

  7. H says:

    Хэзээнээс Монголчууд эцэггүй хүүхдийг бурхны бэлэг гэж сайшаадаг болов-г дэмжиж байна.

  8. ᠮᠣᠨᠭᠣᠯ ᠬᠦᠦ МОНГОЛ ХҮҮ says:

    ДАНДИ ; чи ч бас надад таалагддаг, Элгэмсүүг хаяд чамтай найзлах хусэлтэй байна, зөвшөөрөх уу

  9. dandi says:

    mongol huu goy helsen shuu chi shuu yri ni bol tiinshd

  10. ᠮᠣᠨᠭᠣᠯ ᠬᠦᠦ МОНГОЛ ХҮҮ says:

    ЭНЭ ГАДААДТАЙ СУУСАН ОДОО СУУХ ГЭЭД ЭСВЭЛ ҮЕРХЭЖ БАЙГАА ХЭСЭГ СҮРЭГ ЭМЭГТЭЙЧҮҮД БОЛИМООР ЮМ.МОНГОЛ САЙТАД ОРЖ ИРЭЭД МОНГОЛ ОО ГЭСЭН ХҮМҮҮСИЙГ ЭЛДВЭЭР ХАРААЖ ХАСАХ ДАРАХ ЮМ.ТА НАР НЭГЭНТ МОНГОЛ ГЭДЭГ УЛСАА МОНГОЛ ХҮМҮҮСЭЭ ГОЛООД ЯВСАН ОДОО ЮУ ДУТЛАА ГЭЖ ЭНД ЦАГАА БАРДАГ ЮМ БЭ? БИД НАР ТА НАРТАЙ ИНГЭЖ ХЭРЭЛДМЭЭРГҮЙ БАЙНА.МОНГОЛ ОРНОО ЯАВАЛ САЙХАН БОЛГОХ ВЭ ГЭЭД ЗАВ БАГАТАЙ БАЙДАГ ШҮҮ.БОЛОМЖТОЙ БОЛ МОНГОЛ САЙТАД МОНГОЛ ХҮНИЙГ БИТГИЙ ДОРОМЖЛООЧ.БИД МОНГОЛ

  11. khaliuk says:

    Ert veees er hvnee hvndelj irsen Mongol es hediigeer saihan ch gelee ter veiin haan , noeon deeshee moril gedeg niigem ni bish bnaldaa har uhaaanaar bol tiimvv. Getel odoo ter ve shigee eregtei hvvhdeer yum ugaalgahgvu shal , archuulahgvi geed osgochihoor and yawj, mori mal  gehgvi osch bui ireedvin er hvn haanaas mon chanaraa olj awaad bna geed bodohoor odoogiin niigemd erchvvdee hvndel gej yarih ni utgagvi ch yum shig …. Aa harin ger bvl  bvhe  eej ni aawiig ni hvndelj deedelj, aaw ni hvdleliig daaj amidarch baiwal vr hvvhdvvd ayandaa zow tolowshij hvmvvjih l baihdaa tiim bolohoor tom tom yum yarilgvi sain ER nohor , sain Ehner baitsgaadaa…

  12. khaliuk says:

    hi all . Margaad yahnawdee er em gelgvi er ni bid hvn hvnee bairlaj hvndeldeldeg, hariutslagaa mash sain uhamsarladag l baih heregteildee. Deeree suudlaa olohgvi bol dooroo gvidlee olohgviee gej iim tsag ved amidarch bgaa ni l haramsaltai yumdaa ireedvid enenees ch dordohwii gej bi bol huwidaa aidagdaa…

  13. xacap басар says:

    zaza bid nar yaachaad bgaan be bdagaarai l bn zarim neg archaagvi negentei ni bitgii bvgdiig xamaruulaad bai !

  14. Anonymous says:

    ene elgemsuuch biluu huniig chin eregtei gesiishdee.ter ni bur batlagdaad bh yum.hen er ni buh mongol erchuud m,uu muuhai geed bgaan?muu ni sainaasaa ih bolchijee l gedeg bolohoos.manaih shig tsuuhun ard tumend muu ni sainaasaa ih bolchihvol hetsuu l bhdaa.tiim bolohoor l yadaj ene huuhnuudiinhee shuumjlelees negiig bodoj 2iig tungaagaachee l geed amihandaa muuhaigaarch boltugai heleed bgaa yum bish.yumiig zaaval heruul bolgoj bugd tsetserheh gej yadan hed hedeer ni niitlel bolgoj bichih shaardlaga bnauu?mongol zarim huuhnuudch hetsuuhen bolj.gehdee ingeed boddoo,mongol zaluusiin ihenh ni muu baga heseg ni gaigui,harin mongol huuhnuudiin ihenh ni gaigui baga heseg muu gedegtei olon l hun sanal niileh bh.gehdee bas muug zasaj boldiishdee zaluusaa.uursdunduu jaahan dugnelt hiidee.bid chin ta naraasaa bair mashin mungu tug brend neheegui shuu dee.jaahan l hariutslagatai soyoltoi emegtei huniig hundeldeg bolchihvol bid chin ta nariigaa hairlaad l bdagiin baigaazdee.ugaasaa zaluu humuus niilj bhad yuniih ni ih mungutei bhavdee.hezeedeech ter mungiig chin huraaj amjihiin.ireeduid 2uulaa zutgej bgaad mungutei boloh suiheeteil bhad bolchino bizdee.ta naraasaa bid chin jaahan halamj hair unench bdal ovsgoo l huseed bna shuudee.aan bas arhian taaruulaad uuchihdag bol mun saihnaa.zaaval tasarch unalaa aliigaa aldatlaa arhiig uuh yamar hereg bnaa.chinii eruul mend muudnuu gehees busguichuud bidnii bie muudahgui shuudee.eruul mendee bodoodch boltugai arhia uuhaa bolichuul ug ni.

  15. Anonymous says:

    muu muu eej ehneree hairladag gej hudlaa gedgiig bid endees hardag unshdag

  16. TOM AX says:

    Erliiz hurliiz amitad mongol zaluusiig muu muuhai gej bgaa yumaa. Oorsdiinh ni eejuud zarim ni  gadaadad  surch, ajillaj, zolbirch yanz bureer zavaarch yavaad mongoldoo irj erliiz huuhduud gargaad tedniig ni bid shuteed / kiwi-n Uka, Haliun/ geed l TV-r monch ih haragdah boljdee. Tsoohon heden mongol 50 jiliin daraa yamar baih boldoo. Erliiz hurliizuudaa gej. Jungaanuudiin huuhduud yalgagdaj medegdehgyi hetsuu yumdaa.

  17. Gyalbaa says:

    Mongol erchuud ni oor oorsdiigoo archilahgui, hundlehgui, bolovsrohgui bol hen tedniig hairladag yum

  18. uh says:

    heruul hiisen teneguudee bolioochee hereldlee geed yamar ashig yamar hereg bnaa ain ta nar metiin buzar emsees bolood l mongol zazluuchuud gadaad ruu teneed arhind orood bna neg l ih yum nehsen shaarnuud oorsdoo ter neheed bgaa ed baylag bair mashin saihan amidarlaa ololdoo ta nart usreel neg hujaa neg solongos oldjoogoo bizdee ta saltaagaa l zarj ene buhniig olj chadna harin mongol er hun ene bugdiig chin bosgoh gej hariin gazar uilee uzjiindaa shulamnuudaa

  19. hana says:

    SAVAN pizda mini chi ger bulee hairlaj surchihaad olon yum huts adgiin gd bga hytaduud chini ehner huuhdee hairiin deedeer hairlaj hundelj chaddag humuus shuu huuhduud ni hichneen humuujiltei ohid ni uneheer uneheer dawartsan jargaltai mongol ohid hajuud ni uneheer orowdoltei gd bod doo

  20. SAVAN says:

    erchuudee hairlaj chadhgui gadnii ersiig bol hedench ehnertei bsan hairaldag emsuud mongoliih, haltar heden tsaaas harhaaraa tsusaa hudalddag emsuud manaih, uneniig helhed emsuud ni ersiinhee tolgoi deer garsan uls mongoloos uur bhgui. Yasanch aharhan bodlow, yasanch hymdhan ym uzeegui humuus bdagiin. Mongoloos uur l ornii irgen bol burhand bodoj bid nar uursduu haranhui buduuleg harts doodchuul bolj, heden zaluuchuudaa harhaaraa nud ni horsoj ywdag archaagui amitad shude

  21. Хэзээнээс Монголчууд эцэггүй хүүхдийг бурхны бэлэг гэж сайшаадаг болов says:

    Дандаа нийгмийн доод  давхаргынханд хандсан юм бичих юм. Тэгээд  тэр давхаргад байгаа  биеэ үнэлэгч болон  хужаатай  явдаг хүүхнүүдээ бүх монгол хүүхнүүд янхан гэж төлөөлүүнэ, Тэр давхаргад байгаа ажилгүй архичин залуучуудаа бүх Монгол эрчүүд  гэж төлөөлүүлнэ. Жоохон өөдрөг гэгээгтэй  юм бичээч, Microsoft, Google энэ тэр гээд дэлхийн том том компаниудад ажиллаж монголын нэрийг гаргаж байгаа залуучууд бүгд эрчүүд нь архичин , эмэгтэйчүүд нь янхан уу? Хүмүүс минь сэтгэлгээгээ жоохон  өөрчилмөөр байнаа. Хүний хайрыг татахуу  нийгэмд адлагдахуу гэдэг нь  хувь хүний өөрийн сонголт. Тэрэнд  бусдын ямар  ч буруу байхгүй. Архи ууж байгаа нь миний буруу гэдгий хүн ойлгоогүй  эхнэр хайрлахгүйгээс болоод би архи ууж байна гэсэн сэтгэлгээг суулгаж  архидхыг нь өөгшүүлэх нь  тэр хүнийг улам л  цааш нь түлхэх байх.Өөрөөр хэлбэл буруу буруу бусдын буруу гэж  юунд ч юм мэдэхгүй гомдож явсаар байгаад л үхэх байхдаа. Уг нь ямар амьдрахаа сонголт хийх эрхнь өөрт нь л баймаар. За тэгээд  нэг өөдтэй сайхан яваа  жигтэйхэн мундаг хүүхний тухай  бичихээр  комментууд нь 99% нь янхан гэж муулна. Нэг эр хүнийг бичихээр явдалтай, луйварчин гэж муулна. Санаа нь бол нийгмээрээ л доод давхаргад байгаад  миний ийм байгаа нь чиний буруу гээд суух санаатай. Нэг хужаа нэг Монгол хүнийг зодчихоор хужаа нар хүн биш ална тална гээд бөөн юм болно, Хэдэн монгол  банди нар жирэмсэн хүүхнийг зоджээ гээд гарахаар тэр муу авгай өөрөө далжиганасан байна гээд бичиж байгаан. За тэгээд  баяр наадам болохоор Сүхбаатарын талбай дээр цуглаад тарсных нь дараа  тэр талбай дээр хогийн цэг авчраад дэлбэлчихсэн юм шиг аймаар   хогоо хогийн саванд хийх ёстой гэдгээ ухамсарлахгүй байж  л  хүн муулаад л байна, БАйгаль орчин гэхээр уул уурхай яриад хэнхэглээд л байна, уг нь наад зах нь хүн бүр ядаж хогоо хаяхгүй  байх  ёстой гэдгээ ухамсарлахгүй. Буруу буруу бусдын буруу л гээд яваад байна. Бурууг  бусдад  өгөөд сурчихсан  хэсэг хүмүүс сонин юмаа. Энэ нийтлэлийг оруулсан Элгэмсүүгийн амьдралын бүх буруутан нь Солонгосчууд  гэдэг нь тод харагддаг. 

  22. Anonymous says:

    baliar hormoin dontoi,huvia hicheesen,omhii unertei zavaan mongol erchuud.

  23. UNICEF says:

    iimerhuu vm oruulha boliyoo…….ugasa l bid nar bga bdliig medhees hoish hun blgon dotroo vmiig uuruur unelh unelemjt bdg shd iimerhu vm oruulj bie bienige buhimduulad yaahiin bee……..

  24. eeeeeee says:

    Elgemsuu gej haashaa ch um dee. hunii anhaaral tatah gesen hun 1 shirheg bainaa. bolimoor um

  25. ELGEMSUUU T1 BHAA........... says:

    ELGEMSUU SDA MIN CHI BITII IIM T1 VM ORUULJ HUMUUSIG TALTSUULJ HERUUL HIIGED BAIGAACH………..CHI NEEH ERCHUUDIG UMUURUUD YAADIIN UGASAA BGA BDLIIG N BUGD L MEDEJ BGA HOINO INGEJ OLON BICHIJ BITII SAVSAGNA ZA………UHSEN CHINI NERIIG GOE GJ MEDKUUL VM BN…..

  26. Зарим нэг өвчтэй хүмүүс байх шиг ... says:

    гуцаа гуц. чи тэгээд яваач тэр гоё гоё эрчүүдтэй газарлуугаа зайлаач.

  27. busgui says:

    Erchuudiig hairlah tusam davardag.Bainga darj daramtalj baih heregtei.Erchuudiig hairlasnaaraa jargadag bol buh huuhnuud az jargaltai baih baisan biz.Getel hairlah tusam 2,3 huuhniig zereg yavaldaj zovoogood l enuugeer duuren erchuuded huuragdsan huuhnuudiin zahia baigaa biz dee.Erchuudiin ehner n l shanaldag gej bodjiinuunuu Ugui bas tsaanaa yavaldaj baigaa huuhnee hairtai durtai ehnergui geed l hudlaa uyaraadag baihgui yu baliar yumnuud.Mongol erchuud niigmiin amitan bish hagas zerleg oin amitad yamar ch hariutslagagui.

  28. 29tei zaluu says:

    Za odoo er emeeree huvaagdaj baigad umuursun, muulsan yum niitleh yumaa. Odoo bolnoo. Tertei tergui hun burt er hun bolon busgui hun yamar baih yostoi ve gesen uursdiin unelemj n baij l baigaa

  29. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    –ЭМ ХҮН хэдий хүчтэй ч эр хүнгүй нөмөр нөөлөггүй хол явдаггүй юм даа !!!!!!!!! эр хүнийг хайрлаж байж эм хүн жаргадаг учиртай !!!!

  30. Зарим нэг өвчтэй хүмүүс байх шиг ... says:

    заза шал эл дол болсон сэдэв байна доо. Эрчүүдийг нээг их хайрлах халамжлах тухай л ярих юм. Хайр халамж дутаад гээд үглээд архи уугаад байгаа юмуу. Эрчүүд гэдэг чинь нээг их хайрлуулах гээд уйлж дуулаад явдаг улс уг нь биш л баймаар юм. Баахан муу хэлдгийг нь бол би мэднэ. Зарим хүүхнүүд газар дор ортол нь муулж бах таваа хангах гээл явж л байдгийн. Тэглээ гээд яаадгийн үхсэн хойноо. би бол жингийн цуваа явж л байдаг л гэх ухааны юм боддогийн. Одоо тэгээд хойноос хөөж хэрэлдээд ч яах юм билээ. Хэрүүлээр ямар тэднийг дийлэх биш. Ам хэлээр бол үнэхээр гүйцэхгүй. Гэхдээ цаг хугацаа аяндаа харуулнаа. Жамтай юм жамаараа. Бурханаас заяасан заяа төөрөг жам ёсыг сөрөөд сөрөөд юу олж долоодгийн. Салхины өөдөөс нулимж л байг, өөрсдийнх нь нүүрэн дээр нь буух биз. Нээг худлаа битгий өрөвдөцгөө. Та нараар өрөвдүүлж амьд явна ч гэж юу байхав.

  31. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ——————-МИНИЙ НЭР БУСДАД ИХ ТААЛАГДДАГ БАЙХАА ..ЗАРИММ ХҮМҮҮСИЙГ ИХ Л ӨРӨВДӨХ юм..СЭТГЭЛГЭЭ ГЭЖ ХӨМӨРСӨН ТОГООНООС ДОР………….

  32. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    САЙТЫНХАНДАА МИНИЙ НИЙТЛЭЛИЙГ ОРУУЛЖ ӨГСӨНД ИХ БАярлалаа !!!! асуудал дэвшүүлж чухал хөндөх сэдэв болоод байгаа болохоор .. ..манайх шиг ХАЙРАН САЙХАН ЭРСЭЭ ӨМХИЙ СОЛОНГОСТ ЦӨЛДӨГ ОРОН БАЙНА УУ ???????????? ЗӨРӨӨД ӨМХИЙ ХУЖАА ОРУУЛЖ ИРДЭГ ЗАВХАРСАН ТӨРТЭЙ !!!!!!!!!!!!!! ЭДНИЙГЭЭ ЭРЛЭГТ ХҮРЭХЭЭС Н ӨМНӨ АМЖИЖ ХАЙРЛА ..ХҮҮХНҮҮДЭЭ !!!! ТЭД ҮНЭ ЦЭНЭТЭЙ ХИЙМОРИЛОГ ХҮМҮҮС !!!!!!!! ГАДААД ХАР ХАЛТАР ХУЖАА СОЛОНГОСТОЙ ЗҮЙРЛЭХ АРГАГҮЙ !!!!!!!!!!!!!!!!!!

  33. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    САЙТЫНХАНДАА МИНИЙ НИЙТЛЭЛИЙГ ОРУУЛЖ ӨГСӨНД ИХ БАярлалаа !!!! асуудал дэвшүүлж чухал хөндөх сэдэв болоод байгаа болохоор .. ..манайх шиг ХАЙРАН САЙХАН ЭРСЭЭ ӨМХИЙ СОЛОНГОСТ ЦӨЛДӨГ ОРОН БАЙНА УУ ???????????? ЗӨРӨӨД ӨМХИЙ ХУЖАА ОРУУЛЖ ИРДЭГ ЗАВХАРСАН ТӨРТЭЙ !!!!!!!!!!!!!! ЭДНИЙГЭЭ ЭРЛЭГТ ХҮРЭХЭЭС Н ӨМНӨ АМЖИЖ ХАЙРЛА ..ХҮҮХНҮҮДЭЭ !!!! ТЭД ҮНЭ ЦЭНЭТЭЙ ХИЙМОРИЛОГ ХҮМҮҮС !!!!!!!! ГАДААД ХАР ХАЛТАР ХУЖАА СОЛОНГОСТОЙ ЗҮЙРЛЭХ АРГАГҮЙ !!!!!!!!!!!!!!!!!!

  34. ELGEMSUUU T1 BHAA........... says:

    gants udaa ch gsn elgemsuugees turuulj bichlee hahaha
    odo orj ireed bs bhn vm hutsnaa aygui bol

  35. ELGEMSUUU T1 BHAA........... says:

    TIIMEE HAYA CH GESEN ER HUNIIG HAIRLAA HUUHNUUDEE…………….gj hudlA yriad yahu gj hudla yriku yu kk humuus yer n ehneree nuhruu her ih hairlan ter chinegere butsad hair n uurt chn iren dee….mangar medremjgui l bish bol hair daaj amidran shuu erchuudeee!!!!!!1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.