Нөхрөө засаж авч болдог уу?
2012/07/24
Одоо олон тийш салбаганаж гүймээргүй байна…
2012/07/24
Бүгдийг харуул

Сайн уу анхны хайр минь…

Сайн уу миний анхны минь хайр. Сэтгэлдээ чамайгаа хайрлаад би ямар их удаж байгаа юм дээ. Цаашдаа ч чамайг хайрласан хэвээрээ л байх болноо. Хүүхэд байхын л 1 цэцэрлэгт явж хамт тоглож, 10 жил хамт сургуульд сураад л чамтай хамт байсан бүх цаг мөчүүд минь миний хувьд хамгийн нандин дурсамж минь билээ. Цэцэрлэгт байхад би өвдөөд хэсэг очоогүй байж байгаад очиход чи шатан дээр зогсчихсон чи ямар хөөрхөн цагаан болчихсон юм бэ гэж хэлж билээ. Тэр мөчийг би одоо хүртэл мартдаггүй юм. 1 ширээнд сууж хоол идэж, 2 2оороо хөтлөлцөж явдаг байхад хүртэл би чамтай хөтлөлцөж байсан гээд бодохоор чи бид 2 бүүр хар багын найзууд байж дээ.

Цэцэрлэгийн найзууд сургуульд орлоо. Бага ангид найзууд хэвээр 4 жил өнгөрч, дунд ангид орж эхэлснээс би чамайг анхны шохоорхолоор харж эхэлсэн. Тэр үед хөвгүүд үерхэлийн захиа өгнө. Чамаасаа битүүхэндээ захиа хараад л инээдтэй байж дээ. Гэтэл 1 өдөр чамаас 2-уулаа үерхэе гэсэн захиа аваад хичнээн их баярлаж байсан гээч. Нөгөө захиагаа скочдоод формныхоо халаасанд нуугаад л…

Харамсалтай нь нөгөө захиагаа саяхныг болтол хадгалж байснаа хайгаад олохоо болчихсон. Бид 2-н үерхэл ч жинхэнэ сурагч үерхэл байсан даа. Гэр сургууль хүрэх замд хөтлөлцөж яваад л чи намайг гэрт хүргэчээд буцаад л гэр лүүгээ гүйчихнэ. Чамайг цаашаа явахыг цонхоороо хараад л наад талын аркаар гарахгүй цаад аркаар гараад явахаар яагаад ч юм чамаас салах гээд байгаа юм шиг санагдаад л…

Сургуулийн сагсны тэмцээн болохыг битүүхэндээ хүлээнэ. Тэр үед чиний тоглож байгааг хараад бахархаж суудаг байлаа. Сагс сайн тоглодог хөвгүүний найз охин гэдгээрээ дотроо бардамнаж явдаг байснаа чамд би хэлээгүй байх даа тэ. Дараагийн тоглолт хүлээж суухдаа урд минь ирээд хөл түшээд суудаг байсан чинь одоо болтол нүдэнд харагдаж байна шүү. Чи минь мундаг байсан шүү нээрээ. 8-р анги төгсөх үед л хөтлөлцөж явсан 2 анх үнсэлдээд их л сандарч ичиж билээ тээ. Хөгжилтэй гэдэг нь. Хонхны баярын өдөр ямар их алхаж ямар их хөл өвдсөн бэ.

Чамаар гэртээ хүргүүлээд тэр үед намайг үнсэх байх даа гээд л алхаж явах замдаа бөөн мөрөөдөл болоод төсөөлөөд л явж байсан чинь гэрийн үүдэнд ээж минь хүлээгээд зогсож байдаг байгаа. Юун үнсэлт энэ тэр кккк. Хөтлөлцөж явснаа аймаар сандраад гараа тавьж энэ тэр…

9-р ангид өөр өөр ангид орсноор бид 2-ын сайхан үерхэл дурсамж болж үлдэх болсон доо. Чи ч сагсан бөмбөгөө надаас илүүд тооцоод би ч түүнд гомдоод тэнэг зүйл хийснээс болоод чамайгаа маш их гомдоосон доо. Намайг уучлаарай. Тэр үед чамайг над дээр хүрээд ирэх болов уу гэж бодоод болохгүй болхоор шаралхаад улам чиний уурыг хүргэх гээд би ёстой тэнэг байсаан. Одоо тэр хийсэн зүйлээ бодоод харамсаад ч бардаггүй юм. Хэрвээ би тэр үед тийм тэнэг зүйл хийгээгүй бол чамтай суух байсан  байх даа гэж одоо болтол боддог.

Яагаад ч юм багаасаа чамтай гэрлэнэ гэж боддог байсан болхоор ч тийм үү одоо би заримдаа зүүдэндээ чамтай сууж байна гээд л хааяа хааяа зүүдлэнэ…Чамаас сураггүй болхоор чи зүүдэнд орж ирээд л сайн байна уу гэдгийг чинь мэдэхгүй л бол сэтгэл тавгүйтээд л байдын. Хэд хэдэн удаа чамтай эргэн холбоо тогтоох гэсэн боловч тэр үед чиний боломж гараагүй. 10 төгсөхөд танай ангийнхан амралтанд явах үед шатан дээр чамтай уулзсаныг санаж байгаа бол уу. Төгсөлтийн шалгалт өгсний дараа бас чамтай гэрийн цаад талын ногоон байрны тэнд чамд уйлж байгаад хүртэл ярилцаж байсныг бас л санахгүй байх даа. Дараа нь 1-р курсэд оюутан болсон байх үед төрсөн өдрөөр чинь чамайг гараад ирээч гээд ярихад бас л чи гарч ирээгүй. Тэгээд л миний бүх оролдлого бүтэлгүйтсэн. Сүүлд 1 уулзахад их сургуулийнхаа ангийнхаа охинд сайн болсон гэж хэлэхэд чинь ямар хэцүү байсан бэ. Бүүр чамайг харамлаж энэ тэр.

Тэгээд л тэрнээс хойш хэсэг хугацаанд бараг холбоо тогтоогоогүй. Одоо бол бид 2 сайхан гэр бүл, үр хүүхдүүдтэй болчихсон явж байна. Амьдрал гэж тааж хэлэхийн аргагүй юм даа. Саяхан чамтай уулзчихсан чинь бүүр сэтгэл догдлоод, анхны дурсамжууд минь бодогдоод хамт авахуулсан зураг харж суугаад энэхүү захиаг биччихлээ.

БИ ЧАМДАА ХАЙРТАЙ үргэлж хайртай байх болно.

34 Comments

  1. SECRET says:

    UNEHEER ANHNII HAIR GEDEG MARTAGDDAGGUI YUM BILEE ANHNII HAIRTAIGAA SUUSAN HUN HOWOR BHAA DAA HUN IH SONIN TUHAIN TANII HAIRTAI BSAN HUN CHNI OOR HUND HAIRTAI MAGADGUI TER HUNTEIGEE BAS LSUUJ CHADAAGUI BAIH TANID CH BAS HAIRTAI HUN BGAA TER HUN BAS L TANIIG HAIRLAAD DURSAAD YWJ BGAA GEED BODDO HAIR GEDEG BOL YRTONTSIIN ERGUULEG YUM DAA

  2. odgii says:

    тийм ээ анхны хайр хэзээ ч мартагдахгүй нандин дурсамж ямар хурдан ямар богино хугацаанд болоод үлдчихвээ.хэзээ ч мэдэрч байгаагүй огт өөр орчин сонсдог дуу, өмсдөг хувцас,түүний үнэр, түүний найзууд түүний гэсэн бүх зүйл нь миний хувьд онцгой бөгөөд нандин.Одоо бол би нөхөр 2 хүүтэй сайхан амьдарч байна,

  3. a&b says:

    vneheer goy dursamj bn yamarch hvn bsan martahaargvi dursamj bn. minii anhnii hairiin dursamj ch bas neg iimerhvv l bsan bh yag l cham shig anhnii hairiin ezen bolson howgvvnteigee suuna l gej boddog bsan odoo bol bvh yum oor ter oor hvntei suuj hvvhedtei bolson bol bi oor negen hvniig setgel zvrh bie setgeleeree hairlaj hairluulj yawaa hvn.

  4. ts says:

    nadad bas tohioldson odoo ch hairtai uulzmaar l bn 

  5. busgui says:

    Zaluu genen nasnii genhen hair hezeed l saihan baidag. ter tusmaa jinhene suragch anhnii hair bol hezeed gegeeneer hairlagdaj yavdag. Bi ch gesen odoo ger bultei huuhedtei ch gelee anhnii hairiigaa haayaadaa sanadag. Sanagdah bur genen hongor ohin nasnii mini moroodol duuren ineed, hair, az jargaltai odor honogud tuuntei mini uurd holbootoi baidag. Hun yaagaad anhnii ariun hairiig dursaj bolohgui gej. Tiim ih az jargaliig hairiig medruulsen hund bayarlah heregtei. Odoonii ohid bol bidnii uyeiihen shig tiim saihan hairiig mederch, bayar bayslaar setgel zurhee jargaaj chadahgui yavaa shuu dee.

  6. шонхоолой says:

    Анхны хайр л бол анхных шүү дээ. Хамгийн хиргүй ариунхан сэтгэлээр хайрлаж байсан болохоор бүх зүйл цэвэр ариун байсан болохоор л ариун ариун гэхэд анхны хайр шиг ариунхан нь хаа байна гэдэг байлгүй. 32 жилийн дараа анхны хайртайгаа уулзсан. 32 жилийн тэртээх шигээ, түүнээс ч илүүгээр 2 биенээ дахин хайрлаж, дахин дурласан. Уулзсан хойноо биднийг холдуулах гэж оролдсон ямар их хүн, шалтгаан, шалтаг байсан ч ямагт биенээ үгүйлж, хайрлаж, дурсаж, хайж байснаа мэдээд маш их харамсцгаасан. Гэхдээ л энэ олон жилийн дараа дахин бие биенээ хайрлаж, бүр илүүгээр дурлана гэдэг их аз жаргал шүү.

  7. Tugsuu says:

    Uuu tegeed 5 n jil uerhej baigaad salaad 12 jiliin daraa gudamjind taarhad setgel khuuruud dahuij uulzmaar sanagdaad l eregtei khumuus ch bas tegj khuurch bayarladag sh dee Ankhnii khair setgelees gardaggui gej unen ym bilee

  8. Tugsuu says:

    Uuu tegeed 5 n jil uerhej baigaad salaad 12 jiliin daraa gudamjind taarhad setgel khuuruud dahuij uulzmaar sanagdaad l eregtei khumuus ch bas tegj khuurch bayarladag sh dee Ankhnii khair setgelees gardaggui gej unen ym bilee

  9. lllllllll says:

    Anhnii hair min tsetserlegt bhaas ehelj bilee. 10 jild hamt. 9 r angid bi uur surguuliruu shiljseneed bolood holbooguii bolj bilee.  barag tsetserlegt bhaasaa l ter huniig zuudelsen. barag sayhnig hurtel.  Ih surgulud orood huuchin anginha huhdees ter nadad bas sain bsniig medej bilee. ter yed buh zuil oroitson bsan da. 

  10. MD says:

    BC-iin bichseniig unshaad mash ih setgel dogdolloo.

  11. hi says:

    emegtei hun yr ni 1 hund uhaangui durlahaaraa daraa uur hund durlalaa ch yg umnuh shigee tgj aguu hezee ch hairlaj durladaggui bh tiimee. minii bodol zuw uu buruu yumuu

  12. BC says:

    tsaashaa gunigtaixan alxan odson chi mine minii muruudul, xair baij bilee. chi nadad yaagaad nadad tiim ix xairtai baisan be. chi bid xoyoriin dund yu ch boloogui ch gesen chinii namaig xardag baisan ter xarz l nadad xangalttai. bi chamd urgelj xairtai baix bolno. xaaya amidraliin umnu sugdux, nugarax, xuchguidex, ganzaardax, busdad doromjluulax uyed chinii namaig xardag xarz xaa negteigees namaig xarax shig bolj, xaanaas ch yum neg l ix xuch undarch tsex shuluun zogsoj, shuduu zuun uurtuu itgelteigeer uragshaa alxdag.  

  13. zoloo says:

    jinhene hair hezee ch martagdahgvi

  14. Uba says:

    haaya uulzaj baih ger bultei emegteitei taniltsana ger bultei zaluu bna. battur.tuguldur@yahoo.com

  15. Amirlan says:

    Snuu shan dursamj bna minii anhnii hairtai barag adilhan yumaa. Bi anhnii hairdaa anh durlaj hairlaj unsuulj untaj bsan. Gehdee odoo bi uur huntei sui tavitsan ch gesen haya boddog. Ter maani 10jilee tugsuud gadaad yavj sursan ch tendee uur huntei uulzaj bsniig n bi olj medsen. Gehdee tugsuud mongoldoo ireed nadaas uuchilalt guigaad ergeed niilhiig guisaar l bna. Zarimdaa ergeed ochih setgel turdugch bi suit zaluudaa unench bna. Hairiin dursamj bichsen emailuud sogtuudaa uilj yarih hooloinoos tuuniigee uruvduh setgel turuud l bh yum. Bid 2biyndee durlaj hairlaad 13 jil ungursun bna bi odoo 23tai. Bi tuundee negch uduu hairtai minii hajuud bgaach gej helj chadaagui. Tiim bolhoorch ter yumuu? Ih l bardam ihemseg hun bsan ch ulam l uruvdultei bolood bhiin.

  16. remember says:

    buteegui bolod l ene saikhan dursamj shn hair heveeree bga yum

  17. demid says:

    ene zugeer dursamj shv de dursamjindaa xairtai bgad bgan odoo uulzuul xvniig ni xairlaj chadaxgvi shvde amidral d olon goyo dursamjtai zvilvvd toxioldoj l bga teriigee xugshirsun xoinoo odoogiinx shigee bas xairlax bxaa

  18. Erhemseg says:

    Har bagaasaa er emeeree helheldeed baidag humuusiig sain oilgodoggui. hund huuhed nas baih heregtei. bas anhnii hair geed l zurhee amidaar ni bulshilchihgsan humuusiig ch oilgodoggui. hani ijildee bodvol hairtai bolood l suusan bailgui. ugui yum bol 2iin hoorond ingej bh yamar heregtei yum. ehner nohor durtei tsaanaa oor huniig boddog. huuralt bol setgeleer huurah ni hamgiin oodgui muuhai zuil. 

  19. gangaa says:

    Сайхан ханиа гомдоов доо.

  20. nomin says:

    bayrsaihan gj ahad ih l sain bj bilee. tanii ehner bolno gj boddog blaa. haana yu hiij yavdag um boldo? namaig oyutal boldog namar hed uulzaad l nadaas bolood ta mini yavaad ogsondoo. bolomj garval ene hugatsaand bolson buhnee yariltsaj suuhsan. odoo her ni bichsen zahidluud chine bdag um. uneriig ni hurtel haidag bsansan… odoo ch shn hanitai bolood hoorhon huuhduudtei bolson blguidee. amidrald chine oroltsoh zurh nadad bhguie zugeer l sn yavaag chine holoos ch bolov harahsan sj sanadag um.

  21. ууу,! says:

    …..дурлал 

  22. Kkk says:

    Azaar ingej durlaj hairlaj bsngui dee iim dursamj ch alga omno urhej bsn zaluus bg gehdee odoo nohroo harhaar ter hund l hairtsigaa medredeg omnoh zaluus suraggui sh dee kkk  nohortoo hairtai hevliideh bytshaan sahiusan tengertee hairtai hordlogotoi bg yadrahgui geed gal togoond hormigch zuucheed hool hiij bg nohortei min uchruulsan burhand bayarlalaa

  23. ttt says:

    odoo hamt chinii toloo zutgej baigaa hundee hair halamjaa ogoorei. iluu harj biluu dolooj bj uichgui hotsrov oo

  24. Anonymous says:

    Humuus uursduu iim teneg baidag baihgui yu. Odoo baigaagaa l sain harila l daa. Ingej bodoh chini ireeduid chini yamar heregtei yum? Yund ch hereggui. Uur hund hairtai baisan yum bol odoogiinhoo nuhurtei yah gej suusan bolj taarch baina?

  25. Zochin says:

    bi ch bas 1 iimerhuu yum boltson doo… odoo bi bi ehner huuhedte bolood ter min naiz zaluutai boltson doo… 5 dugar angiasa l sain bsan daa teher odoo 13 jil yumuu bas l urt hugatsaa bna shuu… yagaad martaj chadkui bgan boloo…

  26. Yaahavdee bagiin yum bolohoor tegej sanagdaj baigaan nuhruu ilouu hairlaad demii yum bodohoo bolison ni deer er ni sport huusun erchuud tolgoi muutai uchir chi udiid suusan odoonii ene nuhruu shuteed suusan sagschinaa uzen yadaad yavj baigaa amidral boditooroo ene hehe alaagui baihad uneg saihan avahuulaagui baihad ailiin nuhur saihaan gej kkk

  27. zxcvbn says:

    emegtei hvnii setgelee gej ih genen shvv tsaadah chini tegj bodohguidee

  28. Ss says:

    Nohroo hairla.

  29. Ss says:

    Gerlesen hunee harla daa.

  30. Anonymous says:

    yooyo boli l doo bi saikhan amidramaa rbn sh de cham shig 10 aad ohin nadad bsan sh de. Nogoon bair mair geed hench unshaad medekheer bhad chin Darkhaniihan l ingedeg geed l odoo chi bid 2 iin neriig hurtel haraad medekheer l bichchihsen bn shde. sags toglodog geed buur te. za za tegeed ger bultei hoino odoo demii biz de. Bi ger bulee uimuulmeergui bn. hoid nasandaa l uulzii da. bayartai

  31. zaluu25 says:

    Хүн хичнээн дуралсан ч энэ хүн шиг ухаантай, хэмжээ хязгаартай байх хэрэгтэй болвуу, өмнөх нэг захианд бас нэг охин 10 жилээсээ хойш дуралж нас биенд хүрсэн ч өөр хүнд дурлаж чадахгүй, өөр хүн харж чадахгүй болсон байсан, тэгэж бас арай болохгүй байхаа.

  32. nana says:

    сайхан дурсамж бодоход хүртэл сэтгэл өег гоё шүү

  33. ЗОЧИН says:

    сонин юмаа надаа ч гэсэн яг иймэрхүү зүйл тохиолдож л байлаа ялгаатай нь үерхэж эн тэр болоогүй зүгээр харсаар л байгаад л алдсан надаа нугасгүй л байсан. одоо ч гэсэн хайртай юм шигээ тэрэнд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *