Эрчүүдийг хэн орлох вэ

Солонгос кино үзсэн Монгол охид, бүсгүйчүүд солонгос залуутай гэрлэхийн хүслэн болж байсан үе бий. Одоо ч нэг хэсэг нь ийм бодолтой явдаг байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн солонгос ч биш, гадаад эртэй дэр нэгтгэх хүсэлтэй Монгол эмэгтэйчүүд нэг хэсэг олширсон.

Тиймдээ ч сүүлийн жилүүдэд манай улсад гадаадын, ялангуяа БНСУ-ын иргэнтэй гэрлэж байгаа эмэгтэйчүүд нэмэгдэх хандлагатай болжээ.

2009 онд манай 533 иргэн гадаадын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлснээс 358 нь, 2010 онд 479 иргэн гэр бүл болсны 287 нь, 2011 онд 391 хүн гэрлэснээс 230 нь БНСУ-ын иргэнтэй нэг гэрт орсон байна. Хүйсийн хувьд 98 хувь нь эмэгтэй, хоёр хувь нь эрэгтэй. Эдгээр хүмүүсийн олонх нь гэр бүл зуучлалын байгууллага, танил, найз нөхдөөрөө дамжуулан харийн орны иргэнтэй гэр бүл болдог. Ар гэрийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэхээр гаднын орныг зорих залуусын цуваа уртсах нь манай нийгмийн амьдралд сайн, саар олон зүйл авчирч байгаа.

Энэ оны байдлаар БНСУ-д 30 мянга давчихаад байгаа эрүүл чийрэг, ид хөдөлмөрлөж, хийж бүтээх насны залуусын маань олонх нь ардаа амьдралтай, эхнэртэй, нүдээ бүлтийтэл хүлээх үр хүүхэдтэй. Монголдоо ажиллаад өндөр цалин авах боломж нөхцөл хязгаарлагдмал учраас гадаад руу гардаг тэд эргэж ирэх нь бага байна. Ирсэн ч нутаг таа идээшихгүй ахиад л ирсэн газар руугаа буцах хүсэл тээдэг. Бас цаанаа эхнэртэй, хүүхэдтэй болчихсон хүн нэлээд байдаг гэсэн.

“Манай эрчүүд БНСУ-д байхдаа голдуу солонгос эмэгтэйтэй, эсвэл тэнд хөдөлмөр эрхэлж буй өөр орны хүнтэй төдийгүй нутаг нэгтэнтэйгээ ч гэрлэх юм уу хамтран амьдардаг. Тэгээд энд хүлээн суугаа гэр бүлээ мартахад хүрдгийг гэр бүл болгоноос нэг нь БНСУ-д амьдарч, ажилладаг манайхан надаар хэлүүлэхгүй мэднэ. Энэ нь манай эмэгтэйчүүдийн гадаадын иргэнтэй гэрлэх гол шалтгаан болж байгаа” гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Н.Баярмаа хэллээ.

Харин гэр бүл судлаач, шинжлэх ухааны доктор Т.Намжил “Амьдралынхаа ханийг яаран сонгож байгаа нь манай манай залуучуудын том алдаа болж байна. Бараг өчигдөр танилцаад, өнөөдөр гэрлэнэ гэх болж. Яаран гэрлэж байгаагийн уршгаар нэг нэгнээ ойлгохгүйд хүрч, амархан салдаг. Гэр бүл болоход тулгарч байгаа бас нэг асуудал бол хоёр хүний нийгмийн ялгаа. Боловсрол, эдийн засаг ч юм уу. Манайхаар бол баян, хоосны ялгаа гэж ярьдаг. Эдийн засгийн талаар давуу эрх эдэлж байгаа хүн нөгөө хүндээ дарамт үзүүлдэг. Тэгээд гэр бүлийн дотор тэгш биш харилцаа үүсч байгаа юм. Гадаадад хүнтэй гэрлэхээр очиж байгаа хүний хувьд ийм ялгаа хамгийн түрүүнд гарна. Тэгээд болж бүтэх гүй болохоороо сална. Зарим нь зугтаж ирэх гэх мэтийн олон хэцүү асуу дал дагуулдаг. Гэхдээ салалт зөвхөн гадаадад ч биш, Монголд ч нэмэгдэж байна. Нууц амраг, хамтран амьдрагч олширлоо” гэв.

Манайх гадагшаа залуу, эрүүл чийрэг залуусыг сорчлон гаргачихаар эх оронд маань ажиллах хүчний дутагдал үүсч, гаднаас авахад хүрээд байгаа нь нууц биш. Өөрийн орны бага цалинтай, орчин нөхцөл муутай ажлаа голж, харийн нутгийн хийлийн дээсийг алхсан манайхны тоо өсөхтэй зэрэгцэн, гаднын ялангуяа БНХАУ-ын иргэд өдөрт хэдэн арваараа ирж байна гэж захын хүн хэлнэ.

Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар манай улсад 103 орны гадаадын 22284 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа ажээ. Эдгээрийн 70 хувь нь БНХАУ, найман хувь нь БНАСАУ, гурван хувь нь ОХУ, БНСУ, БНСВУ, АНУ, Австрали улсын иргэд тус бүр хоёр хувийг эзэлж буй ажээ. Тэдний ажиллаж буй гол салбар нь барилга, уул уурхай олборлох үйлдвэрлэл. Энэ бол ердөө албан ёсны тоо. Үүний цаана хууль бусаар хэчнээн хүн оршин сууж байгааг мэдэхгүй.

Гэр бүл зохиож, амьдралаа босгох насны залуус гадагшаа гарч, оронд нь бусад орны ажилчид ирж манай эмэгтэйчүүд тэдэнтэй гэр бүл болж байгаа нь манай хүн амын бүтцийг алдагдуулах, цаашдаа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөхгүй гэх газаргүй.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын Бүртгэл мэдээллийн хэл тэс 1998 оноос хойш гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэдийг бүртгэж эхэлсэн байна. Нийт 80 гаруй орны иргэдтэй манайхан гэрлээд буй бөгөөд үүний 95 хувь нь эмэгтэйчүүд аж. Гаднын иргэдтэй гэр бүл болж буй эмэгтэйчүүдийн олонх нь нөхрийнхөө талаарх мэдээллийг зуучлагч байгууллага, хувь хүмүүсээс авсан байдаг бөгөөд тухайн мэдээлэл бодит эсэх нь эргэлзээтэй. Гэсэн ч гаднын иргэдтэй гэр бүл болохыг хүссэн эмэгтэйчүүд сайхан амлалт, зураг зэрэг бодит бус мэдээлэлд хууртан гэр бүл болж байгаа тэднийг нэг ёсны хохирогч гэж үзэхэд болно. Гэр бүл зуучлагчид нь эмэгтэйчүүдэд ямар нэгэн асуудал тулгарвал хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн эмэгтэй эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгийн хувьд хохирсоор байх атал түүнийг нь хариуцах эзэн байдаггүй.

Гэр бүл зуучлалын асуудлыг одоог хүртэл хуулиар зохицуулаагүй бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар гэр бүл зуучлалын асуудлыг зөвшөөрдөггүй. Тиймээс манайд үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүл зуучлалын байгууллагууд албан ёсны зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсаар байна.

Мөн БНСУ-ын иргэнтэй гэрлэх нь хамгийн олон байгаатай холбоотойгоор гэр бүл цуцлах нь бусад орноос харьцангуй өндөр. 2009 онд 60 иргэн гэрлэлтээ цуцлуулснаас 41, 2010 онд 99 хүнээс 78, 2011 онд 79 хүнээс 55 нь БНСУ-ын иргэнтэй гэрлэсэн хүмүүс байжээ. Хүйсийн тэгш эрхийн төв төрийн бус байгууллага 2008 оноос эхлэн БНСУ-ын Жендерийн тэгш эрх, гэр бүлийн яам, тус улс дахь НҮБ-ын Хүний эрхийг хангах бодлогын төв болон манай улсын холбогдох байгууллагуудтай хамтран БНСУ-ын иргэдтэй гэрлэхээр тус улсын Элчин сайдын яаманд хандсан эмэгтэйчүүдийн дунд сургалт зохион байгуулж байжээ. Сургалт эхэлсэн 2008 оноос өнгөрсөн оны арваннэгдүгээр сар хүртэлх хуга цаанд нийт 972 эмэгтэй хамрагдсан байна. Энэхүү сургалтаараа тухайн улсын соёл, зан заншил, гаднын иргэдтэй гэрлэхэд тулгардаг асуудал зэрэг мэдээллийг хүргэсэн байна. “Сургалтын үр дүнд зуучлагчдын өгсөн бодит бус мэдээлэлд хууртагдан явах гэж байсан зарим эмэгтэй гэрлэхээс татгалзсан. БНСУ-д очсоныхоо дараа ямар нэгэн асуудал тулгарвал хаана, хэнд хандахаа мэддэг болсон. Мөн шилжин суурьшиж байгаа хүн бүрт шаардлагатай хууль тогтоомж, тухайн улсын талаар мэдээлэл авах боломж бүрдсэн учраас нэлээд үр дүнтэй байсан”-ыг мэргэжилтэн Н.Баярмаа нэмж хэллээ.

2009 оны дөрөвдүгээр сараас арванхоёр дугаар сар хүртэлх хугацаанд БНСУ-ын бэр болж буй эмэгтэйчүүдэд зориулсан сургалтад хамрагдахаар 263 эмэгтэй хүсэлт гаргажээ. Үүнээс 38 хувь нь 18-25 насны, 28.5 хувь нь 26-30 насны анх удаа гэрлэж байгаа бүсгүйчүүд байсан аж. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн олонх нь нөхрийнхөө талаар байтугай тухайн улсынхаа талаар ойлголтгүй байжээ. Гэтэл очсоны дараа зуучлагчдын ярьж байснаас огт өөр орчин угтахад сэтгэлээр унаж, зугтах, эсвэл тэндээ тэвчин үлдэхээс өөр арга зам байдаггүй гэсэн. Үүнээс гадна зөвхөн гэрлэлтийн төлөө бус тухайн улсдаа очиж өндөр цалинтай ажил хийхийн тулд хуурамчаар гэрлэх хэрэг ч гардаг аж.

Гэр бүл судлаач Л.Нарантуяа “Манайх ид гэр бүл зохиох насны эрчүүдээ хэдэн мянгаар нь гадны улс руу ажиллах хүч болгоод гаргачихдаг. Үүний үр дүнд монгол эмэгтэйчүүд гаднын хүнтэй гэрлэх нь нэмэгдсэн. Харийнхан ажиллах хүч авахдаа 30 хүртэлх насны, эрүүл мэндийн хувьд асуудалгүй зэрэг олон шалгуур тавиад шилж авдаг. Энэ нь цаашдаа даамжирвал Монголд залуучууд цөөрөх аюулд ч хүрнэ. Ингээд залуучууд гүй болчихоор эмэгтэйчүүд өөр үндэстэнтэй гэрлэхээс аргагүй. Ялан гуяа БНСУ-ын иргэнтэй. Солонгост эцгийн эрхт ёсыг дээдэлдэг. Эмэгтэй хүн гэрийн ажлаа хийгээд, хүүхдээ асраад байж байх үүрэгтэй. Гэтэл манай эмэгтэйчүүд огт өөр сэтгэлгээтэй, бие даасан байдаг. Эрх чөлөөнд дуртай. Өнөөгийн байдлаас харсан ч эмэгтэйчүүд л нийгмийг авч явж байх жишээтэй. Ямар ч хүн эхнэрээ өөрийн хүссэнээрээ л байлгахыг хүснэ. Дээр нь эх орондоо байгаа хүн соёл, ёс заншлаараа эхнэрээ удирдана гэсэн үг. Бас нэг зүйл нь гаднаас огт танихгүй гадаад эмэгтэй зуучлалаар авч сууна гэдэг ямар нэг асуудалтайн шинж. Гэрийн ажил нь их, асрах өндөр настай аав, ээжтэй, тийм л хүн байна” гэлээ.

Улс орон хөгжихийн үндэс нь хүн ам. Үүний үндэс нь гэр бүл. БНСУ бол олон соёлт гэр бүлийг дэмждэг улс. Олон соёлт гэр бүлийг дэмждэг гэдэг нь хуулиараа бусад орны хүмүүстэй зуучлалаар гэр бүл болохыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Вьетнам, хятад, Монгол хүмүүстэй гэр бүл болох нь түгээмэл. Үүнийг нь ч хуулиар зөвшөөрсөн. Нөгөө талаар БНСУ хүн ам олонтой. Харин үүнтэй харьцуулахад манайх хүн ам цөөн, хэдхэн хүн гадагшаа гарахад, эсвэл гаднын хүнтэй гэрлэхэд үндэсний аюулгүй байдлын асуудал ч үүсэж болохоор жижиг улс. Монгол ёс заншил уламжлалд ч харийн хүнтэй гэрлэхийг дэмждэггүй. Тийм учраас гэр бүлийн асуудлыг олон талаас нь авч үзэх шаардлагатай боллоо. Энэ асуудалтай холбоотойгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын яамнаас ирэх онд Гэр бүлийн тухай хуулийг шинэчилж өөрчлөхөөр ажиллаж байгаа ажээ.

2007-2011 онд гадаадын иргэдтэй гэрлэсэн Монголчуудын тоо:

1.БНСУ – 4336
2.Япон – 383
3.БНХАУ – 309
4.Герман – 272
5.АНУ – 213
6.ОХУ – 187
7.Их Британи – 124
8.Бусад – 724
НИЙТ – 6548

Ч.Мөнхзул
Өнөөдөр 

20 Comments

  1. baigalaa says:

    manai nohor american hun. ger bul bolood 4 jil bolj baina. egduutai oi hagastai huutei. erliiz huuheduud hoorhon gedeg unen yum bilee kkkk.
    bid 2 ub-d taniltsaad usa-d hurmaa hiij usa-d amidarch baigaa. zayaanii hani gej uneheer baidag bol ter ni gartsaagui bid hoyor baih gej boddog.
    tsaniltsaad hoyorhon sar bolood l namaig gerleej gej guihed ni bi zoshoorch jiliin daraa ger bul bolson. odoo boltol bid 2 taniltsaad hoyorhon sar bolood neg ni gerlii gej guij l baidag, nogooh ni zovshoorchil baidag galzuu baihaa gej boddog yum.
    minii huvid hanitaigaa baih minute moch bur az jargaltai moch.
    nohor maani nadaas 2 nasaar ah. jiriin neg office accountant. jild dundjaar $65.000 tsalintai. ene ni bid 3t hangalttai. bi gertee huugee haraad hajuugaar sonilholoo dagaj online business hiideg. ih bish ch gesen dundjaar jiliin $20.000 orlogotoi. manai nohor minii hiij baigaa yum bolgoniid demjdeg. olson mongoo ortoo l zartsuul gedeg yum. tiimees olson mongonoosoo huudee education savings account neesen. iluu garsanaaraa zul sariin uyeer 3uulaa Puerto Rica yavj amarsan.

    magadgui zarim neg ni yaduu zuduu mongo harsan , esvel gadaad hun geheer l …. gej magadgui.
    bi bolomjiin ail gerees garltai. ooriin gesen businesstei unaa tereg omsoh zuuheer henees ch tutahgui negen. mongol zaluutai suuchih sanaatai zondoo haij ter baitugai gadaadtai suugaad yavj baigaa humuusiig shuumjildeg baisan. daanch setgel niilchih mongol zaluu oldogui yum daa.

  2. Anonymous says:

    setgelgui huuhnuud mongold hereggui.

  3. эр хүн says:

    Харахад л андашгүй алтан торонд хашсан болжмор шиг харагддаг шүүдээ хөөрхийс.Өнөөдрийн мөнгө маргаашийн чинь зовлон болно гэдгийг мэдэх хэрэгтэй шүү. Солонгос киногоо үзээд ойлгодоггүй юм байх даа бүгд нууц амагын асуудалтай байдаг биздээ солонгос хүүхнүүд яахав нутагтаа байгаа орилж чарлаж загнаж гутааж байгаад хувьцаа авчихна өгөхгүй бол нэрхүндгүй болно харин монгол авгайг хэн өмөөрөх юм бэ нутгаар нь дүүрэн хар ажилчид байхад зарцтайгаа суусан гэж монгол авгайтай Со эрийг бусад нь үздэггүй гэнэлээ. Тэгэхээр ашиглаж байгаад дараагийн хүндээ шилжүүлэх байлгүй дээ. Азтай овсгоотой хэлтэй нэг л гайгүй байгаа байхдаа хөөрхий. Харин хэд нь эх нутагтаа эсэн мэнд эргэж ирдэг болдоо хөөрхийс…

  4. dad says:

    gadaad hvntei suusan hvnd tegeed ataarhah yum baih daa. yostoi TVI TVI TVI ged nulimchii. Salhin dooguur ni garahaas buzar sanagddag yum.

  5. Zavaan Baldan says:

    사랑 – nd CHam shig iim ovsgootoi mongol huuhnuud olon boloosoi tegvel
    yadaj heden yaduu aav , eejiigee urgood sainshdee.

    Bi ta nart bainga heldeg humuus uuriin urooson shivertei gutalaa oldogl um shuu gej .

    사랑-ndaa bayar hurgeye 1 ch gesen ajimaa az jargaltai yavbal bid bugdeereel bayalna shuudee ^^

  6. 사랑 says:

    Manai nuhur solongos hun tsahilgaan stantsd ingeener
    hiideg hun. bid 1jil shahuu utsaar yarij zahidalaar hariltsaj bj
    suusan. Olon saya ter bumtan bish ch endee undurt oroh tsalintai
    sardaa  tsalin 10 aad saya avdag sard 3-4sayiig heregleed busduig
    bankand hiigeed  amidral bol ok l bna doo 
    gehdee solongost yumnii urtug tiim undur bish mongol yumnii 
    une yamar bna oiroltsoo bolsin bna lee. jiriin ger bul sard 2 sayiig
    hereglehed hangalttai bdag gesen. Minii huvid jil bur mgl yavj mgld
    ul hugluh hurungu avch tavichaad irdeg. 10 jiliin dotor 10aad bair
    uilchilgeenii tuv avsan 1ni gor hayaj 200saya deed tal ni 500saya
    hudaldaj avsanaasaa uned oroh ni orson  bi Mongol ulsiinhaa
    irgenshleeree bgaa ireeduid nuhruu  tetgevert garahaar ni mgld 
    amidarchihaj ch magadgui. gehdee endee bas buudal brandiin
    huvtsasnii delguur ajilluuldag north face geed usa-iin brandiig 
    medehgui hun bhgui bh ashig ihtei bgaa ….buudal ch hun ihtei
    uneheer zavgui l guij bna daa humuus ajilluuldag ch haynaj 
    shalgaj tootsoo hiigeed zavgui bdag daa. hamag yumaA 
    bichchihlee solongost hormoigoo chirsen ni bdag ch nad shig 
    ovsgootoi yavdag ni ch bdag yum shuu….
     

  7. Baagii says:

    Zarim 1 uhamsar doroi 1 amidrana, jargaj uhne, hentei yu ch hiisen hamaagui gej yaridag teneg bodloos bolj gadaad huntei suuj zovson yumnuud nemegdej baigaan daa. Emee uvuu aav eejiinhee hoich ue ur udmaa uldeej ter ni haana yaaj amidrah geh metiin talaar baga ch gsn bodoj uzeh heregtei. Erliiz huuhed turuulj turuulsen urdee ad uzegdej amidrah zayatai huuhnuudiig uruvduh yum daa

  8. dok says:

    hen henteigee suuh ni er ni yamar hamaa bnaa eldev yum HUTSAHAA boliod urdah ajilaa l hiivel barav zugeer

  9. Damdin says:

    manai erchuud solongosuud shig sard dood tal 1.5 saya avdag ajiltai bsan bol ger bulee avch yavah gedeg asuudal bish bolno doo. ungu mungunii niigemd buhniig munguur hemjij zaaglaj baina daa solongos shig. amidrah hugatsaaniihaa tursh mungu olj busdiin tuluu tulj amidrahiig capitalist niigmiin ger bul gedeg yum bna.

  10. boby says:

    soko-d mongol huuhnuud ch gesen ediin sonirhloo bagasgaad geriin sain ezegtei baigaad harid ajil hiij yavaa nuhuruu unencheer huleej chaddag boloh um bol nuhuruud ni butsaad l irne sh de uursduu end nuhuriinhuu zovj yavuulsan munguur barand altsagnaad daraa ni buudald altsaigaad baigaa um chin yahiin yadaj oligtoihon shaaltsaj chadahgui baij huviin ariun tseveree ch sahij chaddag um uu

  11. Soko says:

    Mongol zaluuchuud arhi uuhaa boliod sagsuu zangaa hayad amidraldaa jaahan nyambai handval mongol huuhnuud n toogood suuna shuudee..

  12. hen ni henteigee suuna yamar hamaa bainaa. says:

    boon ataarhal , sain ybchih bii geed l bododood baigaa biz

  13. Anonymous says:

    монгол хүүхнүүд хайрлаж дурлаад харийн хүнтэй суусан нь маш ховор юм билээ. Гарын таван хуруунд л багтах байх. Ихэнх нь ар гэр муутай, эсвэл гадаадад гараад тэгсхийж явтал нас нь яваад харийн хүнтэй суудаг. Эсвэл гадаадад амьдрах эрх олж авах гэж хүнтэй сууж байх жишээтэй. Ер нь бол гадаад дах амьдрал ямар байдгийг мэдэхгүй байж гадаад хүнтэй суудаг нь олон. ЧУХАМ ЮУГАА ХАЙГААД ГАДААДАД ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЗҮЙЛГҮЙ МОНГОЛЧУУД ЯВААД БАЙДГИЙГ ОЙЛГОХГҮЙ ЮМ. Ажил хийж амьдралаа сайжруулах зорилгоор явсан нь байдаг боловч ихэнх нь л гадаадад золбинтоод явж байгаа нь нууц биш. АР ГЭР НЬ ҮР ХҮҮХДЭЭ ГАДААДАД ЮУ ХИЙГЭЭД ЯВААД БАЙДАГТ ЯАГААД АНХААРДАГГҮЙ ЮМ БЭ. ЭСВЭЛ МОНГОЛ ЭЦЭГ ЭХЧҮҮД ИЙМ СЭТГЭЛГҮЙ ХАРАНХУЙ БОЛОВСРОЛГҮЙ ЮМУУ. ХҮҮХДЭЭ ГАДААДАД МӨНГӨ ТӨГРӨГ Ч БАЙХГҮЙ ШАХАМ ГАРГАЧИХААД ЮУГАА ГОРЬДООД ХҮҮХДҮҮДЭЭ ЮУГААРАА ГЯЛАЙЛГАНА ГЭЖ СУУДАГ ЭЭЖ ААВ НАР ВЭ. СОЛОНГОС ЯВУУЛАХ ООЧЕРТ ЗОГСОЖ БАЙСАН НЭГ ЭЭЖ 17 НАСТАЙ ХҮҮГЭЭ СОЛОНГОС ЯВУУЛЖ АЖИЛ ХИЙЛГЭВЭЛ АМЬДРАЛД МААНЬ ХЭРЭГТЭЙ ЮМУУ ГЭЖ ЯРИЛЦЛАГА ӨГЧ БАЙСНЫГ СОНСООД ТЭР УХААН МУУТ ЭХЭД ШАЛ ДУРГҮЙ ХҮРСЭН. ӨӨРӨӨ ТЭР ЭЭЖ АЖИЛ ХИЙГЭЭД ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД СУРГАХ ЁСТОЙ БАЙТАЛ ХАР НЯЛХААР НЬ ХҮНИЙ ГАЗАРТ ХҮҮГЭЭ БООЛООР ЯВУУЛЧААД ЮУ БОДОЖ СУУДАГ БАЙНА. ЭЭЖ ААВ НАР ИХ МӨНГӨ ОЛООД ИР ГЭЖ ГАДААД ЯВУУЛАХЫН ОРОНД ЦАЛИН БАГАТАЙ Ч ГЭСЭН ЭХ ОРОНДОО АМЬДАРЧ ИЛҮҮД ДУРЛАХГҮЙ, ГОЛ НЬ АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН АМТЫГ МЭДЭРЧ АМЬДРАХ УХААН ЗААМААР ЮМ ДАА.

  14. tooroi bandi says:

    Зоос дагаж зовлон ирдэг , зовлонг даавал жаргал ирдэг гэдэг. Үүдэн шүд чинь унаад ирэхийн цагт үзэх хүнгүй болноо Хэн минь гээд ардын дуу байдгийг  санамаар юм.  Хүний нутагт ганц биеийн жаргал хөөж Цагаан яс улаан цус удам угсаа яс үндэсийг минь гутаасан ухвар мөчид үс урт ухаан богино тэд тэр чигтээ одвол таарна. Харин үндэс угсаа нэгтэй харьд суух элэг нэгт Монголчуудаа авчирч цусаа сэлбэж, хүнээ өсгөсөн нь дээр дээ.

  15. saruul says:

    OMHII SO NARTAI SUUJ BOLOHGUI MUUHAI HUMUUSEE..

  16. lily says:

    nemj helehed bi unen setgeleesee hairalmaaar baina bas hairluulamaar bna…, hairluulj hairlaj bas itgel tugs amidrach chadna gedegtee ch itgedeg….,

  17. lily says:

    solongost bas gants bie zaluuchuud ih bdag gesen busguichuudee…, amidral huuj solongost ochood ajil hiij tendee baisaar dasaad ireh durgui bolson zaluuchuud olon bdg gesen…, erchuud sex gedeg zuild heterhii tolgoigoo meduuleed huuhenuud ongond heterhii tolgoigoo meduuleed uchiraa olohoo bolison ue bolj gej bi bodojbga…, odoo bi 32 nastai 10 jiliin umnu hairlaj bsan zaluu mini belevserch hozorood odoo 40 nastai nadruu yarisan haramsaltai ni zuwhun sex l yarij bsan…, soliorson um shig sanagdsan shuu…, nukhur gej bodoj yavsan hun maan ch sexiin dontoi sexiin dongoosoo bolj bas minii huleen zuwshuurch chadaaguigees bolj salsan…, odoo bas neg huuhentei suusan nertei ter ni jiremsen…, 3 dahi huuhed ni…, bugd yag ijilhen bolood utgagui uruwdmuur amidralaar amidarch bna huuhed uruwdmuur…,

  18. Yuri says:

    Suuh negni suugaad suuh durgui hedni dugail bwal boloo ym bishv.zaawal gadaad irgent suulaa l bol zoduur nvdvr tamlal bn gj yu bhwde.muu ywdgni ch bdg l bh sn ywj bga ni ch bg shvde.tgd ch ene mngold suuchmr gants biy bonusgu zaluu bgamuuu???!! mini huwid odoo hvrtl gants biy 26 hvrchlee.gadur dotur nz nohdudtei uulzaj uchirch uj idej neeh ywdgu ger ajil gj ywdg ajil dr hvhnvd bdg.oor hagur tr zalustai ch taniltsahi boo md.ugni hvnt suumar bn mngol hvntei.ghde gants 1 zaluchudtai ulzaj vzhi ehni uulzaltn dr l taalgdhgu bhi yria hooroo ntres ehleel yah ch ym bgn boo md gantsardj bn…..

  19. Anonymous says:

    СОЛОНГОС дахь МОНГОЛ БЭРҮҮД…

    Батбаяр гэх залуугийн хөөрхөн нийтлэл байх юм.

    Хэзээнээсээ монгол хүүхнүүд ухаалаг, сэргэлэн улс. Хамгийн шилдэг бэрүүдийг жагсаавал толгойд л зогсоно, гарцаагүй. Нүүдэлчдийн түүхэнд бичигдэх битгий хэл ертөнцийг захирсан хаадыг хүмүүжүүлсэн гавьяатнууд. Ахуйн уламжлалт онцлогоосоо шалтгаалаад монгол эхнэр гэр бүлдээ жанжин нь явж ирсэн билээ. Үүнийг би яриад хүчрэхгүй. Б.Цэнддоогийн Монгол гэрий: Төрөө мэдье гэвэл эрээ мэдэх гэж гаажтай сайхан өгүүллийг л санал болгоё.

    Уулын мод урттай богинотой гэдэг. Хүний газар хормойгоо чирж яваа монгол хүүхэн бий бий. Хүний хүнийг ах дүүстэй нь тэжээж яваа ч монгол бүсгүй байдаг. Тэр бүхнийг нэр устай нь тоочвол магтах гэснээсээ илүү атаачийн амны бай болох биз. Олны мэдэхээс гэвэл ноднин орон нутгийн сонгуульд ялсан, дээр дурьдсан Ли Ра байна. 2003 онд Солонгосын бэр болсон энэ бүсгүй Сөүлийн Цагаачлалын албаны Гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийн холбоонд монгол төлөөлөгчөөр ажиллаж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сарын 22-нд “Солонгос дахь монгол эмэгтэчүүдийн холбоо”-г үүсгэн байгуулсан нь ойтойгоо золгох гэж явна.

    Ганц Ли Ра ч бус, олон монгол эмэгтэй БНСУ-ын төрийн болоод хувийн хэвшилд гялалзаж яваа юм. Хар хэл ам миний нутгийн хүүхнүүдээс хол байг, түй түй түй. Хэдэн хүүхний нэр тоочноо, яадгийн. Эмэгтэйчүүд гэр бүлийн яамны Холимог соёлт гэр бүлийн хэлтсийн Лхагва, Гёнги аймгийн Засаг даргын тамгын газрын Холимог соёлт гэр бүлийн хэлтсийн Ариун (анхын гадаад төрийн ажилтан), Сөүл хотын захиргааны Чулуунцэцэг, Гадаад иргэдэд зөвлөгөө өгөх төвийн Ундрах, Инчоны нисэх буудлын гаалийн албанд туслах ажилтан Сайнтуяа, Оюун-Эрдэнэ нар, Хана банкинд Энхжаргал үүнээс гадна Сөүл Гёнги аймгийн бага сургуульд багшилж буй 16 хүн ч бий. Мөн Сөүл болоод Йонсэй их сургуулиудад докторын ажил хийж байгаа бүсгүйчүүдээ ч магтахад үг хорохгүй. Хүний, өөрийн амьтан тэжээж явааг нь тоолбол нуршина.

  20. ganaa says:

    bi bankd ajildag zaluu. huuhnuud gej barag 80% ni. Ixenx ni ganch biye esvel noxor suudereesee salsan busguichuud.Bi ch xeltesdee ganch zaluu ni. Od bolox ye ch ix baix yum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.