Хүмүүс, аз жаргалтай амьдралаа өөрсдөө бусниулдаг

Гэр бүл дэх харьцааны алдаа даамжирвал тааламжгүй уур амьсгал бүрэлдэх, хөндий хүйтэн байдал үүсэх, цаашлаад салахад хүргэдэг гэмтэй. Ийм байдлыг үүсгэхгүйн тулд сэтгэл зүйчид доорх зөвлөмжийг баримтлахыг хүсч байна.

-Гэр бүлд тэргүүлэх байр суурины төлөө бүү өрсөлд. Эхнэр нөхрийн хайр халамж, санхүүгийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшин зэрэг ач холбогдолтой зүйлсийг дуугаа өндөрсгөн хэрүүл тэмцэл хийхгүйгээр авах боломжтой.

-Тантай амьдралаа холбохоос өмнө хань ижилд тань найз нөхөд ямар нэгэн үүрэг хариуцлага, сонирхол, дадал зуршил гэхчилэн өөрийн ертөнц байсныг санаарай. Энэ ертөнц байсаар байх болно. Үүнийг нь хориглох, таслан зогсоох, үгүйсгэх гэж өөрийгөө бүү зовоо. Хань ижил таны өмч бус, өөрийн гэсэн харьцаа хүрээ, үзэл бодолтой хувь хүн гэдгийг хатуу ойлго.

-Жижиг зөрчлүүд (”Чамд найз чинь чухал юм уу, тэгвэл би зайлаад өгье”, “Хөршийнх рүү орохыг хатуу хориглож байна” гэх мэт) зуршил болвол харьцаа эвгүй болж байгаагийн шинж.

-Гэр бүлийн үндсэн зарчим нь харьцааны ижил түвшинг баримтлах. Хайр халамжийг хүсч байгаа бол та өөрөө энхрий, халамжтай бай. Магтаал сайшаалыг хүсвэл та өөрөө найрсаг, халуун дулаан үгэнд яагаад тийм харам хандана вэ?

-Хэн нэгэндээ ахадсан шаардлага бүү тавь. Үүрэг хариуцлагыг адилхан хуваалц. Таны найз бүсгүйн нөхөр гэрийнхээ эвдэрсэн крант “00″-ыг засаж янзалж чаддаг. Сайн хэрэг. Гэвч хүн болгон тийм байх албагүй шүү дээ. Нөхрөө түүнтэй бүү харьцуул. Нөхөр чинь “00″ засч чадахгүй ч сайхан хоол хийчихдэг. Та үүнийг нь сайшаа, магт, дэмж.

-”Хайртай хүмүүс тэгдэггүй” “Чи надад хайргүй л юм байна” гэх мэтээр шууд тулгах, үнэлэлт дүгнэлт өгөх гэсний хэрэггүй. Учир нь иймэрхүү үг яриа хайртын чинь сэтгэл зүйг дарамталж байгаагийн нэг илрэл тул тийм таатай санагдахгүй.

-Хань ижлээ хэт төгөлдөржүүлэх гэж бүү оролд. Өндөг шиг өөгүй хүн байдаггүйг хүлээн зөвшөөр. Тиймээс алдаа дутагдлыг нь ойлгож, хүлээцтэй хандаж сур. Гэхдээ архидалт, садар самууны асуудалд хүлээцтэй ханд гэсэн үг биш шүү.

-Хань ижил, хайртынхаа зан чанарыг өөрчлөх, өөрт тохиромжтой болгох гэж бүү оролд. Тогтож төлөвшсөн зан авиртай, өөрийн онцлогтой том хүнийг сургах, хүмүүжүүлэх гэж зүтгэх нь ямар ч үр дүнгүйг санаарай. Зарим нэг илэрхий дутагдал, зуршлыг аятайхан хэлж, засч залруулж болох юм.

Түүнээс биш хүнийг бүхлээр нь өөрчлөх зорилго бүү тавь. Ер нь ямар ч их хайртай хосуудад ялгаатай, зөрчилтэй зүйл их бий. Нэг нь нам тайван байдлыг эрхэмлэдэг бол нөгөө нь чанга хөгжим, чимээ шуугианыг илүү үзэх гэх мэтчилэн жишээтэй. Үүнээс болж салалтай нь биш. Хэрэв хүмүүс бие биендээ хүндэтгэлтэй ханддаг, ойлгодог бол аливааг зохицуулж, зөвшилцөх чадвартай байдаг.

/Хань/ сонин

14 Comments

  1. Jaagiii says:

    Ygad ch ym setgel sanaa hetsuu bson uedee l iishee orrj irehiin.manai nuhur ih sonin zantai ymaa huuhen shg ch ym shg.suugad barag 5 jil boloh gj bn.manai egchiin ohin jahan huhed shte 4r angiin huhed ter muu amitniigl uzehguin ug n nih hund gemgui amitan bdgiin.nuuren dree hend ch yuch helj chadahgui hirnee aimaar hun muulna nadtai hereldehdee aimaar heruulch.nadad buuj ugch uzeegui bhaa gants udaa mini hugshin bitgii uural gd helchihgui.humuus ih sn zaluu l gj boddog yridag bi ch tegj bodool suusan.gaigui ajil hged amidral bolomjiin l bn ene hunii taalagdahgui bga zuil gvl heruulch hun muuldag bas ter muu jaahan amitniig uzehgui bdg n l bn.bid 2 barag herelddeggui bi haaya ym helvel shuud l heruul bno yamaarch ym b dee buu med.

  2. batka says:

    heruul margaan garah uyed emegtei humuus iluu horon ugeer zaaval diilj saldag. yum humaar nudej ch uzdeg, ali ch tohioldold zaaval diileh yostoi gej uzdeg humuus dee. eldviig uzeed yavj l bna. amidral gedeg iim l zuil baidag yum bailgui, uzeh yumnii neg baih gej bodood heruul uruultai yavj l baina. ugaas heruul temtselgui amidral gej baidag ch ugui biz. heruul uruultai uyed gereesee garch yavah hamgiin zov arga sanagddag. neg taivan gazar heden tsag suuj jaahan tavishraad untsan hoino ergej oroh n zugeer baidag.

  3. opera says:

    uhsen emegteichvvd ayasaar ni baih tusam ayasaara bailgah geed bdg ym bilee. ehnertei bsnas gantsaara baiy zgr

  4. unuruu says:

    hvvhnvvd mine de sain hania vr hvvhdee hymhan bvv vnleerei amidraliin ih zamd hamtdaa tuulj bga hania zam zuuriin zugaa haigchiin zugaa bolgod, ter ehendee shan chamaig sons.d chini yu hvs.d bg.g med.d bga yum shig bsn bh, etets ni barigdaj ergej niileh tenhel ireedvi bgagvi yum bn lee, yah gj chi mine ingev de yu dutlaa gj yahav er nuhur chine hairtai bolood hardsn shv de, chamaig aldahaas aisandaa l ter, hooson harduulah.r hooltoi harduulna gj ehlesneer uuruu chi unuudur yund hvrev, bas nz nar ih nuluulnuu, etsiin etst dahin asuum.r bgag chi mine odoo az jargaltai bj chadah uu?

  5. ganaa says:

    ter ch vnen bolood bna daa bi bas odoo exnerteigee muudaltsaal bj bna margaash exner maani eej aaw deeeree ochix geel bj bna emegteichuud min er noxoroo jooxon xvndelchixed tiim xetsuu uym gejvv bi odoo vnendee jalxaal suuj bna daa

  6. сосо says:

    Би өнөөдөр хүмүүсийн захиа сэтгэгдлүүдийг их уншлаа бас зүгээр л юм байна таалагдлаа Хүмүүс бид нар амьдрал нь болоол сайхан байвал илүү дутуу юм анзаардаггүй ажиллаал амьдраал байдаг юм байна ш тэ. Өнөөдөр надад бас асуудал тохиолдлоо хүнд ярих хэцүү сэтгэлээ хуваалцах ч үздэг хүн дээр ч очих уу гээд яахаа мэдэхгүй л байна даа Цаг хугацаа Тэвчээр 2-тоо л найдах үлдлээ дээ

  7. энхээ says:

    Миний хань бол миний бахархал. Одооны эрчүүд шиг бишээ. ямар азаар би түүнтэйгээ учирсан юм болдоо. тэр минь уран цэцэн үггүй ч гэсэн жинхэнэ монгол эр хүн. элдэв юм ярьсан уран цэцэн үгтэй шалиг эрчүүдэд би харшилтай. Халамжит ханиа би хүндлэн дээдлэж, хайрлахын дээдээр хайрлаж амьдарна гэж боддог. Бид ханилаад 10-аад жил, 2 хөөрхөн хүүгийн эцэг эх боллоо. гэхдээ дандаа дардан шулуун замаар яваагүй ээ. Одоо бид хөөрхөн охинтой болохоор төлөвлөж байгаа. Би амьдралд, хувь тавиландаа талархдаг.

  8. Zuer L ZAluu says:

    ger bulee yaj hamgiin tesberteo hamgaalj uldsen hosuudiin talaar ym oruulaachdee, Zalyys bid jishee aviildaa.dandaa bolku butku hund garuudiin medee oruulhin

  9. Anonymous says:

    harin hunii ugend hairtai ter mine itgeh yum da’ gej jargalsaihani duu onood helsen ugtei .

  10. anoymno says:

    er ni ybj ybj huuhnuud amidralaa duusgadag baixgui yu. Olon jishee xarj baixad. chi ter shig money olj chadsangui chi archaaguier hun esvel ajilgui torolgui gej daramtalsaar baigaad salchaad.Etest ni zaluusiin ovor damjdag huuhen l bolj duusdag sh de

  11. Anonymous says:

    Хүүхнүүд бид л сайхан амьдралаа балалдаг новшнууд байгаа юм. Новшийн уран үгтэй зальтай залуу … -с болж ханийгаа зовоож өө сэв хайж байгаад хөөгөөд явуулсан юм. Зальт зангаа таниулж намайг их зовоосон… Хайрт хань минь надаас болж сэтгэлээр унаж хэвтэрт ороод бурхан болсон юм.  Хүүхдүүд чамайг асуугаад байх юм…. ……. чамайгаан их санах юм. Хамтдаа байсан бол……. 

  12. Anonymous says:

    Jargaltai gazar hun togtdoggui, uvstei gazar mal togtdoggui gesen ug baidag…
     Saihan amidarch baigaa hosuudad Nuuts amrag gedeg um garch irsneer amidral suirel bolj huvirdag… Gehdee
    Eregtei hun huuhnuudtei orootsoldloo geed amidralaa ustgadaggui bol
    Emegtei hun shuud hani nuhruusuu salj amidral ur huuhduudee zovoodog um bilee…
    Tegeed emegtei hun arhind dontoj Emiin buzar Ur huuhded nuluulj Tolgoig ni zalgidag um bilee…
    Nadad deerh amidral tohioldson um… Huuhduudee uurtuu avch chadaaguidee haramsah um…
    Zaluuchuudaa… Az jargal gedeg chin Ger buliin unench saihan hariltsaa um gedgiig uhaaraarai…

  13. ganaa says:

    medex yum alga. Amidrald tomyo gj bdgui yum b.a mororo ganch huuge usgud ybsan deer. Avgaitai bolod jargsan yum alga

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.