Бүсгүй та турах гээд ядаж байна уу?

0a1ad771adca1ecbdc179ec0bc27c087

Тэгвэл дараах асуулгад чин үнэнээсээ хариулаарай. Дараа нь бид турж чадах эсэхийг чинь хэлээд өгье. “Тийм” бол 10, “Үгүй” бол 0 оноо шүү.

1. Өдөр бүр тогтмол цагт дасгал хийдэг үү?
2. Иддэг зүйлсийнхээ илчлэгийг /калори/ мэддэг үү?
3. Биеийнхээ жинг долоо хоног бүр үздэг үү?
4. Цагаан хоол тухайлбал аарц, бяслаг, жигнэсэн мах хэрэглэдэг үү?
5. Гэртээ байхдаа чихэр шоколад, амттан бүхнийг нэг дор нь идчихдэг үү?
6. Өлсөөгүй байхад тань хэн нэгэн хоолонд урьвал та зөвшөөрөх үү?
7. Цадхаараа аягандаа хоол үлдээдэг үү?
8. Амтлаг сайхан хоолны тухай ярьдаг уу?
9. Одоо баримталж байгаа хоолныхоо дэглэмд сэтгэл дүүрэн байдаг уу?

Одоо оноогоо нэгтгээрэй.

30 ба түүнээс бага: Юун түрүүн та хоолныхоо дэгийг өөрчилөх хэрэгтэй болжээ. Эс тэгвээс турах тухай бодохын ч хэрэггүй. Ер нь цадталаа идэхгүй л байвал сайн сан.

40-60 оноо: Хоол тэжээлдээ онцгой анхаарч өдөр бүр тогтмол дасгал хийж байж л илүү жингээ хасч чадна гэдгээ мартуузай.

70-90 оноо: Та тун тэвчээртэй хүн юм. Санасандаа хүрнэ гэдэгтээ эргэлзэхийн хэрэггүй. Харин ч хурдан турж чадах нь. Бүхнийг эхнээс нь хийхийг зөвлөе.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.