Хоолны дэглэм барих гэж хэтрүүлж байгаад ийм болуузай

Аннорексия гэдэг нь хоол идэх дур үгүй болдог сэтгэц гаралтай нэгэн төрлийн маш хүн өвчин. Өвддөг хүмүүс нь өөрийгөө таргаллаа, энд ч өөх тэнд целлюттэй байна гээд олон өдөр хоногоор зүйл бүрээр хоолоо сойгоод, үнэн худал нь мэдэгдэхгүй дэглэм барьдаг хүүхнүүд.

Энэ зураг дээрх “араг ясыг” Холли Гриффитс гэдэг. Одоо найман сартай жирэмсэн. 170 см өндөртэй атлаа ердөө 51 кг жинтэй. Хүүхдийн жин, усны жин, эхэсийн жин энэ тэрийг хасвал бүр багасна. Жирэмсэн эмэгтэй хүн хоногт 2000 калори илчлэгтэй хүнс хэрэглэх ёстой байтал Холли ердөө 800 калори хүнс хэрэглэдэг.

Өглөө шарсан талхны булан, өдөр ногооны салат, орой жижиг тийзээр спагетти иддэг. Үүгээрээ тэр өөрийн төдийгүй хэвлийд байгаа хүүхдийнхээ амь нас эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаагаа мэддэг ч яаж ч чаддаггүй гэнэ.

Тэрээр “Би хүүхдийнхээ төлөө хоол идэх ёстой гэдгээ мэддэг ч чи тарган байна, бүдүүн байна гээд тархинд сонстоод байдаг дуу хоолойг чимээгүй болгож чаддаггүй” гэжээ.

Анхны удаа жирэмслэхдээ бүр аймшигтай туранхай байсан бөгөөд хүүхэд нь есөн сар хүрээд хэвлийд нь өсөхөд хавирга нь хугарч байсан гэнэ. Аз болж хүүхэд нь эрүүл саруул байсан гэнэ.

Холли нь бүр найман настайгаасаа эхлэн жингээ хасч, хоолны дэглэм барьж эхэлжээ. Өнгөрсөн Холли хоолоо сойсоор байгаад жингээ 44 кг хүргээд эмнэлэгт хэвтэж байж арай гэж зүгээр болсон юм байх. Ингэж ч өөрийгөө зовоох гэж.

4 Comments

  1. XYH says:

    Waaaaaaahaaaahahahaha ene arag ysiig manai angiin batmunh shaagaad heeltuulsen ymaa bi hajuud booljood suuj baisan ooog.            tui

  2. ZARIMDAA........... says:

    ydj huluu niiluled zogsj bldggui vm bhda altsaisn hultei muuhai huuhen bee huurhidu ter bytshn amitn t1 eejiin achaar ingj hevliide zovoh gj

  3. lily says:

    turanhai gehed huh bugstei ohin bn

  4. zaza says:

    yaanaa, tend huuhed bgamu er n? manaihni turanhai ohidud n l hamgiin suulin tom gedestei shig n gedestei bdag  bizdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.