Ганцаардахгүй байх 7 зарчим

173809888

Хосоор амьдрах хорвоод ганцаар байна гэдэг хүсэх зүйл биш. Ялангуяа эмэгтэй хүнд. Хов живэнд дуртай авгайчуудын сэдэв болохын сацуу үе тэнгийн хүүхнүүд бараг нөхөрт гарчихсан байдаг. Гэхдээ ганц биеэс үл хамааран та хэнээс ч дутахгүй аз жаргалтай байх боломжийг бүү алдаарай.

Нэг. Ажлын хэт ачаалал танд хэрэггүй. Хэрэв санхүүгийн боломжтой бол нэмэлт, давхар ажил өөртөө бүү үүр. Учир нь ганц бие эмэгтэйчүүд стресст илүү өртөмтгий байдаг. Ажил, амралтыг зөв зохицуулах, үүнээс таашаал авахад анхаар.
Хоёр. Олон нийтийн ажил, арга хэмжээнд оролцож бай. Нийгмийн идэвхтэй байх нь амьдралыг тань сонирхолтой болгоно. Олны дунд бужигнах, янз бүрийн хүмүүстэй уулзаж учрах нь таныг уйтгарлах завгүй байлгана.
Гурав. Өөртөө сэтгэл хангалуун бай. Дутагдалтай талыг ч давуу тал болгон харагдуулж чадах нь танаас хамаарна. Өөртөө хэт шүүмжлэлтэй хандах, өө сэв хайх нь танд ашигтай бус.
Дөрөв. Бүү гомдолло, гоморх. Хамгийн дотны найздаа ч хувь заяагаа муулах, гомдоллох үг бүү хэл. Харин эсрэгээр аз жаргалтай байгаа тухай ярих нь зөв. Гомдол, сэтгэл хямраахаас өөр үр дүнгүй.
Тав. Эсрэг хүйстний анхаарал чухал. Таны хүрээлэлд эрчүүд хангалттай бий юу? Дан эмэгтэй найз нараас л хол байгаарай. Эр хүний анхаарал, найрсаг үг танд ус агаар шиг хэрэгтэйг ямагт сана. Заавал янаг амрагийн асуудал үүсгэхдээ гол нь биш.
Зургаа. Гадаад үзэмжиндээ анхаар. Одоогоор танд боломж байгаа тул сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн, эд бараанд гap татахгүй байхыг хичээгээрэй. Имижээ зөв бүрдүүл. Хуучин хувцас, нөхөөстэй оймс, триког санаандгүй байдлаар ч бүү өмсөөрэй.
Долоо. Айлын нөхрийг бүү эргүүл. Хүний юм хэзээд хүнийх байдаг тул эр, эмийн будлиантай асуудалд бүү хутгалд, ямагт хол бай. Танд хэрэггүй стресс авчрахаас өөр ямар ч ашиггүй. Заяаны хань зам дээр гэдэг. Таныг гэсэн хүн, жинхэнэ хайр чинь хажууханд байж ч мэднэ.

/Хань/

3 Comments

  1. gantsaardsan ch bi sale zarlaxgvi
    gants shoniin.toloo vne tsenee aldaxgvi
    zvgeer l oodrog tsoglog baixiig xvsne
    zvggvitej tomoogviten
    zver l saixan gantsaardal dunduur gangan shaana!!!!

  2. ******** says:

    gantsaardal hamgiin muuhai, aimar

  3. Секс Машин says:

    Галзуу секс хүссэн охид байвал add хийгээрэй. 24-тэй залуу  –> badrah_sex@yahoo.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.