Муу эмэгтэй

180974656

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Бусдын л адил та бүхний зөвлөгөө санал бодол хэрэгтэй болоод энэ захиаг бичиж байна. Би нөхөр хүүхэдтэй залуу гэр бүл. Асуудал юунд байна гэхээр ажилтай маань холбоотой. Манай ажил дээр нэг хүүхэн байдаг. Надаас хамаагүй эгч. Анх би тэр хүүхэнтэй эгч дүү шиг, найз нөхөд шиг л харьцдаг байлаа. Сүүлдээ тэр хүний жинхэнэ зан аашийг мэддэг болоод айж эхэллээ. Ер нь нэг тийм муу энергитэй хүн шиг. Ер нь би жахан итгэмтгий муу санаагүй хүн л дээ. Тэр хүнд итгээд хамаг нууцаа ярьдаг, янз бүрийн юм болоход заавар зөвлөгөөг нь авдаг, их ч дотно байсан.

Гэтэл сүүлдээ нөгөө хүүхэн намайг өөрийн үгээр байлгах гээд бараг дарамтлах маягтай боллоо. Тийм асуудлаас болоод нилээн хэд маргалдлаа. Сүүлдээ би зайгаа барих болсон. Тэгтэл тэр хүүхэн миний ардуур янз бүрийн худлаа юм яриад ажлын хүмүүсийг миний эсрэг болгочихлоо. Уг нь би хүнтэй нийцтэй харьцдаг, бас хэрүүл уруул хийж байгаагүй л дээ. Хэрэлдэж чаддаггүй юм. Бусдад ч муу санаж худлаа хов зөөж, хүн муулж байгаагүй. Багадаа лам өвөө дээрээ өссөн болохоор бурханы сургаал их сонсдог зөв хүмүүжилтэй өссөн гэж боддог юм. Гэтэл энэ зан минь эргээд намайг биеэ хамгаалах чадалгүй өрөвдөлтэй нэгэн болгоно гэж санасангүй.

Гэхдээ би тийм ч арчаагүй нэгэн биш л дээ. Өөрийн байр суурин дээр бат зогсож чаддаг бас их гүргэр талдаа. Тийм ч учраас тэр хүүхэнтэй таарамж муутай байсан байх. Нэг хэсэг их хэцүү байсан. Жирэмсэн байсныг ч хэлэх үү тэр хүнээс ирэх янз бүрийн цохилтыг их хүндээр тусгаж авдаг байсан. Намайг есөн шидээр харааж худлаа юм ярьж бүгдийг миний эсрэг турхирахад нь би юу ч хэлэлгүй тэсээд л өнгөрсөн. Дотроо тэнэг хүнтэй тэрсэлж барахгүй ээ. Чадалтай хүн тэвчээртэй, сул дорой хүн ууртай байдаг гээд л биеэ их барьж байсан. Тэр хүний хэлсэн үг хийсэн үйлдлийг бичвэл зарим нэгэн хүн миний тэвчээрийг үнэхээр гайхах байх. Мэддэг найз нөхөд маань чамайг нөхөр хүүхэдтэй болчихоор атаархаад тэгж байгаам гэдэг байлаа. Яагаад надад тэгэж хандсныг нь одоо ч ойлгохгүй байна.

Гэхдээ гол нь би одоо хүүхэд маань 2 нас хүрээд ажилдаа буцаж орж байгаа. Гэтэл тэр хүний нөгөө аймшигтай ааш зангаас айгаад байх юм. дахиад л дарамтанд орох гээд байгаа ч юм шиг. Яаж харьцахаа ч мэдэхгүй байна. Эсвэл бүр ажлаа сольдог ч юмуу гэж бодох юм. Тэр хүнтэй ярилцаад өнгөрөхөд бичсэн мсжийг нь уншихад л сэтгэл нэг л хачин болоод бие хямраад явчихдаг. Та бүхэн надад зөвлөөч ажлаа солих уу? Эсвэл тэр хүнтэй яаж харьцах ёстой вэ?

14 Comments

  1. нэмж бичихэд, би одоо эмэгтэй хүмүүстэй нээх юу юугүй найзлахаасаа айдаг, зайгаа барьсгээд л , албан ёсны байдалтай харьцах нь зүйтэй гэж үзэх болсон, биенд ч амар, сэтгэл хөдлөлөө барьж сур, хичнээн урт хугацаа өнгөрч байсан ч хамаагүй албан ёсны л ханд, хүнд байдгаараа үнэн сэтгэлээрээ хүчээ гаргаж битгий тусалж бай, тэгс гээд л илт туслахгүй байгаа юм шиг биш. дундуурхан л яв. ингээд ирэхлээр хүмүүс чамтай харьцахдаа болгоомжилсон айсандуу, хүндэлсэн маягаар харьцдын ш дээ. юм гуйхдаа хүртэл эрээ цээргүй гуйхгүй.

  2. манайхны энэ шарын шашин заримдаа муу нөлөөтэй юм шиг ээ, би ч ялгаагүй багаасаа аав ээжээрээ битгий тэгэж бай ингэж бай, юм л бол чиний өөрийн чинь буруу энэ тэр гэсээр байгаад өөрийгөө муу хулжин хүмүүсээс хамгаалах чадваргүй үлбэгэр өөртөө итгэлгүй амьтан болгож гүйцсэн гэж боддог. би чиний талд байна аа, угаасаа цаад эмэгтэй чинь чамаас давж чамайг бусдад муулсан учраас л хамт ажиллагчид чинь тэр хүүхний үгийг сонсож байгаа ен. балиар амьтан. гэхдээ би одооноос өөрийгөө зоригтойгоор өөрчилж байгаа, зоригтой итгэлтэй өөрт ноогдсон ажлаа цаг тухайд нь хийж дуусгачихаад, өөрийгөө сайхан авч явж байгаа, ийм үед хүн гэдэг амьтад муухай шүүдээ чи хэрвээ өнгөтэй өөдтэй сайхан харагдаад байвал эргэн тойрныхон чинь долгиноод эхэлдийн. бас наад хүүхнийхээ хажууд байхдаа чи түүнийг огт тоохгүй байгаа юм шиг харьцахыг хүсэхгүй байгаа юм шиг царайлахыг хичээ. тиймэрхүү юнууд бол нүднийхээ булангаар чамайг ажиглаж л суугаа даа. чи тэрмуу юмны нүдний буланд нь аятайхан сайхан харагдаад ирэхлээр атаархуу зангаасаа болоод уур нь хүрнэ дээ. би бол иймэрхүү юмнуудаас холдох арга маань өөртөө маш их анхаарх л гэж боддог . тэгээд тоохгүй юм шиг баяр хөөртэй царай гаргаад ажлаа хийгээд сууж байхад л хамгийн зөв сонголт.

  3. ichko says:

    manai ajil deer hurtel neg erguu avgai bj l bna naadhand chini heregledeg els nadad bna aa yg nam bolgodog yum bilee adilhan hudlaanaasaa haritshadl bolno sh dee
    bi hurtel ajlaa solidog yumuu geed l hymarch blaa

  4. anhaa says:

    nadad bas tiim yvdal tohioldoj bailaa gehdee ter nuhur manai zahiral bailaa unen shog gar baisan daa.. bi sain handaj huld ni suuj itgeliig ni olson ( humsaa nuusan muur shig l bailaa)kkk… bi ch ajlaa mash sain hiij tegeed l nadad unen sain bolson uyed ni l ajlaasaa garah orgodloo ogson doo namaig gargahgui gej ih l zutgesen dee

  5. Tuul says:

    Надад ч энэ асуудал тулгарсан шүү. Гэхдээ эрэгтэй хүн, аав шиг минь хүн, өөрт нь ямар ч гэм хийгээгүй байхад бүгдийг миний эсрэг турхирч, хов жив хутгаж, худлаа цуу дэгдээж, байнгын дарамттай 5 жил цуг ажилласан даа. Ажилдаа ирэх болгондоо за яаж өнөөдрийг барна даа гэж боддог байлаа. О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” гэдэг шүлгийг сонсож зориг ордог байсан. Энэ шүлгэн дээр гардаг салхи цагаа болохоор бүгдийг үлээдэг юм гэсэн өгүүлбэр биеллээ олж тэр хүн нэг л өдөр ажлаас хөөгдсөн дөө. Гэхдээ одоо ч оролдсоор л байдаг. Зайлуул өөрийнх нь хүүхдүүд надаас илүү гарч чаддаггүй болохоор атаархдаг юм байлгүй дээ л гэж боддог доо. 

  6. adilhan asuudaltai says:

    Bi bas adilhan asuudaltai bainoo. Er ni minii ajillaj baisna gazar bolgon dor hayaj neg tiim huuhen baidag baisan. Tegeed bi sain hashraagui baisan yum bailgui, hun chin bas naiz nohodtoi bolmoor l sanagdaad genedchihlee. Nodnin manaid shineer neg huuhen shiljij ireed ehendee saihan aashtai yariasag huuhen nadad sain handaad tuslaad ehelsen. Suuldee dotno bolood yanz buriin l nariin shiriin yumaa yariltsaj ehelsen. Namaig eldev yum yarihad urgelj demjij minii tald yaria ornuuldeg baisan. Neg l medehed neg tiim har energitei nuhend unasan baisan daa. Ternii hiij baigaa yanz buriin muu uildliig (jishee ni ajliin zaluugiin fb-iig hulgaigaar shalgah geh met.) jigshij ternees zugtaahiig oroldoj ehelsen. Hamgiin aimaar ni bi ternees shuud nuur buruulbal namaig eldveer yarih ni tosoologdood yas havtalzaj ehelsen. Bas darga maani terniig sonirhood ternii husseniig ni l hiideg baisan. Neg medehed bi ooroo ch medelgui ternii ajild tusalj, ajliig ni hiideg bolson baisan. Baritsaand orchihson yum shig aimaar sanagdaj bilee. Tegeed ashgui ternii ajil ni oorchlogdood oor tiishee shiljsen. Holboo tasarsan…  

  7. muuhai says:

    mongolchuud yer n evdreed muuhai bolood bna. iim bgaagui.

  8. deli says:

    chi nadtai adilhan yum bi yag  odoogoor hoer ch muuhai hunii haraand orchihood bgaa setgel sanaagaar unaad setgel sudlaach deer ochdog yumuu ch gej bodoj bna haritsaagaa taslai geheer bi neleedgui mungunii avlagatai anh uulzaj bhdaa jigteihen saihan humuus bsan odoo yag l monsters gesen ug bur yahaa medehgui mash hetsuu bna bi uuruu har  buruu sanaagui bolohoor humuust olzlogdood bh shig esvel bi ter humuustei adil evil woman boloh estoi yum bolovuu

  9. jack........JACK says:

    BICHSENEES N AJIGLAHAD UNEHEER AIMSHIGTAI AVGAI HUUHEN BGAAN BNLDAA YAG MANAI HUUUCHIN DARGA SHIG BIICH AJLAASAA GARSAN CHI GARSAN NI DEER BAIH OO

  10. zochin says:

    Yun aih ve busgui mini ajildaa orood harin ch zoglog bai , chi jiremsenii pausetai baisan ni harin sain bolj or tas shine tanilzaj baigaa yum shig , bolj ugvul urid ni ter hund yugaa ch yarij baigaagui yum shig zarail zaigaa av , hyazgaar bari yostoi er emee uzuuldeg gazar sh dee amjilt

  11. Naran says:

    Ajil deer hend ch huviin zuilee yarih shaardlagagui. Hezee neg tsagt cham ruu dairah zevseg bolno. Tiim soliotoi humuus bdgiin. Bitgii too bitgii harits

  12. Sarnai says:

    iimerhuu muuhai energitei ataarhuu huniig araar ni muulsan emegteichuud haa gazar baidagiin..emnelegt huuhdee hevtuuleh 10 honogt hurtel taarna shuu…ajild bol bas bnaa bna…iimerhuu humuus ugaasaa anh haritsaad uzhed l medegdene tiim bolohoor zugeer anhnaasaa haritsahgui nuur ogohgui ajiliin shaardlagaar haritsaad l boloo…chi ahij oor ajild orloo ch iimerhuu huuhnuud bas l baijil bgaa…. hunee olj dotnosol do… bi bol shuud l anh haritsaad l meddeg..anhandaa joohon ohin oyutan bhdaa medehgui hund hetsuu bdald orj bsaan terneesee surgamj avaad odoo bol yaj haritsahaa meddeg bolson…chi uund neh nervteed shanalaad hundeer tusgaj avaad ooriigoo zovooh hereg bhgui.. zugeer duugai urdah ajilaa hiigeed toohgui yavaad bai.ter huniig zugeer ajiliin shaardlaga garhaar yarichaad oor oir dotno yaria uusgeh hereggui….ter hun tegj tegj bgaad suuldee zalhaad bolih bailgui…harin hamt olon chin tertee terengui ter huuhniig yamariig medej bgaa tiim bolhoor sanaa zovoltgui gej helmeer bna…

  13. Monroe says:

    chi zugeer holhhon uuriinhuu ajliig hiigeed yawj boldogguimuu. toohgui l bhgui uy tegeel boloodhd. harin buur gangan bolood turaad, huurhun bolood, ajildaa sain bgaad ataahuulaad sheesiig n goojuul

  14. Helen says:

    Ajil der ter tusmaa amidral der ch nzuud gej baidaggui cv de …tgd yun amarhan egch duu shig boldiin ..chi zvger toohgui baij bolku bnu …uurinhuu ajliig hiiged hamt olondoo unelegdeed demii huntei haritsahgui bai l da ..tgd ch chamd hereggui tus bolj chadku huntei chi mynga sain egch dvvs bolood yadiin..tgd ch ajildaa mundag chadvarlag bhiin bol  hamt olon chin ugasa chamg l gene ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.